1. Багдад - Ирак
 Өдгөө ч үргэлжилж буй дайны улмаас Иракийн нийслэл Багдад хот хамгийн түгшүүртэй газрын тоонд орсоор байна. Үе үе тэсрэх бөмбөг, сүйтгэлийн улмаас энэ хотын бохирдлын түвшин нэн өндөр хэмжээнд хүрчээ. Мөн ундны усны чанар муу байгаагаас өвчин их гарсаар байгаа аж.
2. Бруней – Даруссалам
 Бруней Даруссалам бол Өмнөд Азид Малайзын хүрээлэлд байдаг жижиг боловч байгалийн хий, газрын тосны их нөөц баялагтай, баян улс юм.
Гэсэн ч энэ оронд орчны бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Үүнд салхины улмаас ихэсдэг тоосонцор их хэмжээгээр нөлөөлж буй юм байна. Гэвч Бруней Даруссаламд холбогдох судалгаа, мэдээлэл дутагдалтай гэгддэг юм. Судлаачид чухам юунаас шалтгаалж буйг хангалттай төвшинд судалж, тогтоож чадаагүй байна.
3. Дакка - Бангладеш
Дакка бол Өмнөд Азийн Бирм, Энэтхэг улсын дунд орших Бангладеш улсын нийслэл юм. Байнга усны бохирдолттой тулгарч байдаг байна. Ус нь өвчин үүсгэгчид, хорхой шавьж устгах бодисын хэрэглээний улмаас бохирдож өтгөрсөн байх нь олонтаа ажээ.
4. Карачи - Пакистан
Карачи нь Пакистаны том хот, бизнесийн том төв. Гэвч тус хотод агаарын бохирдол, дуу чимээний төвшин нэмэгдэж, тэсэхэд бэрх болжээ. Тус хотын хүн амын 35 хувь нь зүрх, уушиг, чих хамар хоолой, арьс өнгө, нүд болон сэтгэл зүйн эмгэгтэй болсон байна.
5. Лагос - Нигери
Лагос бол Нигери улсын худалдааны нийслэл бөгөөд хамгийн том хот. Тус хотын төв хэсэг дэх бизнес дүүрэг нь утаанд бүрхэгдэх нь олонтаа ажээ. 12 сая оршин суугчтай бөгөөд Африкийн хамгийн том хотуудын нэг болох энэхүү хотод агаарын бохирдол нэн тулгамдсан асуудал болоод байна.
6. Мексик хот - Мексик
Мексик улсын нийслэл Мексик хот дэлхийн хамгийн цэвэрхэн хотын тоонд багтдаг байжээ. Гэвч 1940-өөд оноос хойш ганцхан үеийн дотор дэлхийн хамгийн бохир хотын нэг болжээ. Тухайлбал, 1940-өөд онд 100 километрийн цаадах зүйл харагддаг байсан бол өдгөө энэ хэмжээ 1.5 километр болж буурсан байна. Байгалийн үзэсгэлэнт төрх байдлыг бүрдүүлдэг байсан цасан бүрхүүлт галт уулууд нь харагдахаасаа харагдахгүй байх нь олонтаа болж, агаарыг бохирдуулагч азотын давхар исэл зэрэг бодис олон улсын зохих хэм хэмжээнээс 2- 3 дахин ихэсчээ. Биднийг нарны цацраг туяанаас хамгаалдаг, гэхдээ амьсгалахад аюултай озоны түвшин тэнд хэвийн хэмжээнээс 2 дахин их ажээ.
7. Москва – ОХУ  ОХУ-ын нийслэл Москва хамгийн чухал хотуудын нэг гэгддэг, оршин суугчид нь 3 өрөө байранд дунджаар 3 мянган доллар төлдөг ч тус хотод цэвэр усны хангамжийн үр дүнтэй тогтолцоо байдаггүй. Тус хот агаарын бохирдлоороо мөн дээгүүрт ордог. Тиймээс ч уушигны өвчлөл багагүй аж. Хог хаягдлыг үгүй хийх зохистой тогтолцоо үгүй тул хотын зарим хэсэгт сүүлийн үед булчин задрах тахал газар авч байгаа ажээ.
8. Мапуто - Мозамбик
 Мапуто бол Мозамбик-гийн хамгийн том нийслэл хот. Энэтхэгийн далайн бүсд оршдог энэ хотод хамгийн төвөгтэй асуудлуудын нэг нь ариун цэврийн нөхцөл байдал маш хэцүү аж. Учир нь тэндэхийн ард иргэд өтгөн шингэнээ, хатуу биет хаягдал болон бохир усаа цэвэрлэж чаддаггүй байна. Хот их хэмжээний хог яалгадсаар дүүрээд олон он жилийг үдэж байна. Голын ус нь аль хэдийнэ бохирдсон байгаад гайхах хэрэг огт байхгүй гэхэд болно.
9. Шинэ Дели – Энэтхэг улс
 Шинэ Дели хотод хог хаягдал усаар дамжин тархах өвчин үүсгэж байгаа тул нярай хүүхэд өвчлөх явдал их түгээмэл ажээ.

М. Агиймаа
|
tenegtej duusahgui jinhen teneg shuu neeree chi elgemsuu