Moderator: mgl_300
Жин нэмэхгvй байхыг хvсвэл єглєєний цайг хатан хаан шиг, єдрийн зоогийг гvнж аятай, оройн гvнцэгийг гуйлгачин мэт хvрт гэсэн vг байдаг.
Хоол хvнсийг хэрэглэхдээ хамгийн гол нь витамин, тэжээллэг чанарыг нь анхаарах хэрэгтэй. Хоолыг уламжлалт аргаар хийх биш жаахан ч гэсэн єєрчлєлттэйгээр хийх нь амтлаг болоод эрvvл мэндэд тустай байдаг.
1. Ногооны энгийн салат дээрээ самар /хушга, боргоцой, наранцэцгийн vр гэх мэт/ нунтаглан цац. Амтлаг, илvv тэжээллэг болно.
2. Мєєгийг зvгээр шарах, чанах тийм ч тустай биш. Мєєгєнд серотонин хэмээх стрессээс хамгаалдаг бодис байдаг. Тиймээс мєєгний амт, vндсэн чанарыг алдагдуулахгvйн тулд хар перец, гоньд, сармис зэрэг амтлагчтай жигнэж, шарах нь илvv vр дvнтэй.
3. Махгvй ч ногоотой шєлийг амттай хийж болно. Шєлєнд нь витамин, микро элементээр баялаг шинэхэн ургамал, амтлагч аль болох их хий. /жижиглэсэн яншуй, гоньд, цоохор майлз, ногоон сонгино гэх мэт/
4. Хооллох vедээ ганц хумс сармис жижиглэн аягандаа хийн идэж заншвал ходоодны шарх, элдэв тєрлийн ханиад томуунаас айхгvй явах боломжтой. Хар перецийг хоол амтлагчдын хаан гэдэг. Микроб устгадаг тул єдєр тутмын хоолондоо хар перец хийж заншаарай.