Moderator: mgl_300

-Эмэгтэй хүн өөрийгөө бусадтай харьцуулах нь өөрийнхөө үнэлэмжийг бууруулж гутранги үзэлтэй болдог-
Өөрөө өөрийгөө үнэлэх гэдэг бол зайлшгүй хүн бүхэнд байх ёстой хүчин зүйл юм. Гэтэл ингэж үнэлэхэд олон хүчин зүйлүүд саад болдог байна. Жишээ нь ямар ямар хүчин зүйлс та бидний үнэлэмжид саад болдог вэ?
Нэг:
Өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг нь нэг ёсондоо хүмүүс бид өөрсдийгөө хэрхэн үнэлж дүгнэж буйг хэлж байгаа хэрэг юм. Тэгэхээр эхний ээлжинд бүх зүйл биднээс өөрсдөөс маань шалтгаалах болно гэсэн үг. Гэхдээ та өөрийгөө үнэлж дүгнэхдээ хаанаас уг итгэл үнэмшлийг авч байгаа эсэхээ тогтоож чадах юм бол гайхалтай дүгнэлтэнд хүрч чадна. Өөрөөр хэлбэл тэрхүү итгэл үнэмшил нь бусад зүйлтэй уялдаа холбоотой байсан эсэхийг магадлах хэрэгтэй.
Хоёр:
Бүсгүйчүүд жаахан охин байхдаа задгай стилтэй чөлөөт хувцас өмсөхийг эрмэлзэж богино, бие барьсан банзал өмсдөг байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам биенд нь тодорхой хэмжээгээр өөрчлөлт ордог. Биеийнхээ дутагдалтай хэсгийг далдлахын тулд хэлхгэр хувцас өмсөх шаардлага бий болно. Үүнээсээ болж өөрийгөө эмэгтэйлэг бус, бусдын адил гоолиг, төгс төгөлдөр биш гэдгээ мэдэрдэг.
Гурав:
Дунд сургуульд байхдаа багшийн тавьсан асуултанд хариулж чадаагүйгээсээ болоод ангийн хүүхдүүдийн өмнө ичсэндээ улайдаг шүү дээ. Хариуд нь багш "Ийм залхуу байж яаж цаашаа явна даа" гэж хэлнэ. Үүнээс хойш ямар нэгэн азгүй зүйл тохиолдсон үед багшийн маань хэлдэг үнэн байж дээ гэж бодох болно.
Дөрөв:
Мэдээж сургуулиа төгсөөд нөхөрт гарч, хүүхэд төрүүлж гэрийн эзэгтэй болно. Хэдэн жилийн дараа хүүхдээ том болохоор ажилд орох тухайгаа нөхөртөө хэлэхэд "Чи тэгээд ажил хийгээд олигтойхон мөнгө төгрөг олж чадах юм уу. Хаана, ямар газар ажилд орох гэж байгаа юм бэ?" хэмээн асууж эхэлнэ. Ингээд та гэртээ байх болж, ингэхэд "Би хэнд хэрэгтэй юм бол оо?" хэмээн өөрөө өөртэйгээ ярихад хүрнэ.
Тав:
Хэн нэгэнтэй өөрийгөө алхам тутамдаа жишиж харьцуулах нь тийм ч сайн зүйл биш юм. Учир нь хүн өөрт байхгүй зүйлийг бусдаас олж харах тусам сэтгэл зүйгээр унаж, гутранги үзлийг өөртөө бий болгож өгдөг.