Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хэдийгээр сайнаас нь саарыг нь бичиж сануулсаар байгаа ч Монгол бүсгүйчүүд харийн хүний өвөр лүү зүтгэх нь багасахгүй байна. Мэдсээр байж, сонссоор байж бусдын хэтэвчинд татагдан хэвтрийг нь дулаацуулахаар оддог хөөрхий бүсгүйчүүдийг яамаар ч юм, мэдэхгүй. Үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Учир нь яг одоо миний гар дээр ийм гэрлэлттэй холбоотой баримт бичгүүд ирчихээд байгаа юм. Эдгээр нь “Олон улсын танилцуулах албаар зуучлуулан гэрлэж буй эмэгтэйтэй байгуулах гэрээ”, “Олон улсын хуримын гэрээ болон гэрлэлтийн гэрээ”.

Солонгос хүнтэй зуучлалаар гэр бүл болоод, ханилна гээд аваад явсан хангүг нөхөртөө зодуулж, гэрийн хорионд орж хүчирхийлэлд өртсөн нэгэн монгол бүсгүй юу бодож яах гэж ийм гэрээг бариад хүний нутаг руу сайхан амьдарна гэж явснаа гайхан гайхсаар биднийг зорьж ирсэн билээ. Харийн хүний өвөр бүлээцүүлэх гэж одсон хөөрхий бүсгүйчүүдийн араас халаглаад барсангүй. Энэ гэрээ гэгчид монгол бүсгүйчүүдийн эрхийг хамгаалсан зүйл заалт огтхон ч харагдахгүй байна. Солонгос улсын иргэний эрхийг маш сайн хамгаалж бүр хууль бус гэж болохоор үйлдлүүдийг нь ч дэвэргэж, дэмжсэн үг өгүүлбэр олноороо байна. Их монгол улс, Япон, Америк гээд олон улс оронд үеийн үед эзлэгдэж, колончлогдож явсан солонгос эр ХҮН, харин хадамд очихдоо ч хадаг яндар, хоргой торгоор сүй тавиулж, бэр гуйлган найр хийлгэж ёс төртэй ханийн заяа түшдэг монгол бүсгүй АДГУУС-наас дорд үзэгдэхээр гэрээ байгуулдаг юм байна. Гэрээг бүрэн эхээр танилцуулъя.

ОЛОН УЛСЫН ТАНИЛЦУУЛАХ АЛБААР ЗУУЧЛУУЛАН ГЭРЛЭЖ БУЙ ЭМЭГТЭЙТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
№...
200... оны ... сарын ... өдөр
Энэхүү гэрээг нэг талаас .......................... төлөөлөн ............. нөгөө талаас .................... оршин суух ................... иргэний үнэмлэхтэй ....................... регистрийн дугаартай ........................... нар нь 200... оны ... сарын ...-ны өдөр харилцан тохирч дараах нөхцөлөөр байгуулж байна.
Монгол улсын иргэн ......... овогтой ................ нь БНСУ-ын иргэн .......................-тэй өөрийн хүсэлтээр гэрлэж буй тул доорх заалтуудыг зөвшөөрсөн болно. Үүнд:
1.    БНСУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч эхэлсэн өдрөөс БНСУ-ын хууль үйлчилнэ.
2.    БНСУ-ын иргэн .........................-тэй гэрлэсэн тохиолдолд солонгос эмэгтэйн ёс жаягийг дагаж, БНСУ-ын зан заншлыг хүндэтгэн сахин биелүүлнэ.
3.    Гэр бүлийнхээ өмнө гэргийн ёсоор гэр бүл, гэр орноо авч явж үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлнэ.
4.    Зочин гийчин угтаж, шашны болон баяр ёслолын бусад арга хэмжээнд оролцох болно.
5.    Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ.
6.    Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ.
7.    Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/
8.    Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно.
9.    Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна.
10.    Монгол дахь гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх болно. /Утсаар ярих гэх мэт/
11.    Монголд байгаа гэр бүлийн хүмүүсээс Солонгост урих эрхтэй.
12.    Гэрлэсэн эмэгтэй гэрээсээ оргон зугтаасан тохиолдолд батлан даагч нь Олон улсын танилцуулах албанд 5000 ам.долларын торгууль төлөх болно.
13.    Гэр бүл болсны дараа нөхрийн буруутай үйлдлээс гэр бүл салахад хүрвэл нөхрийн зүгээс тодорхой хэмжээний төлбөр гаргуулж төлүүлнэ.
Гэрээг хүлээн зөвшөөрсөн.
1.    Монгол улсын иргэн ........................... /эхнэр/
2.    ......................................... /эхнэрийн талаас, эхнэрийн юу болох/

ОЛОН УЛСЫН ХУРИМЫН ГЭРЭЭ
Нөхөр: ...........................
Хаяг: ..........................
Эхнэр: ..........................
Хаяг: .............................
Дээрх хоёр хүний Олон улсын хуримын дагуу доорх гэрээг хийж байна.
1.    Нөхөр ............... , эхнэр .................... нь гэр бүл болох хүсэлтийн үндсэн дээр худал зүйлгүйгээр мэдэгдэх, хэрэв аль нэг тал нь худал хэлэх, санаатайгаар нуух, онцлох шалтгаангүйгээр салах хүсэлт гаргавал нөгөө талдаа 10.000 ам.доллар төлнө.
2.    Эхнэр нь нөхөртөө үнэнч бус байдал гарган нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэхээс татгалзаж болохгүй ба хэрэв ийм тохиолдол гарвал гэрлэлтийг цуцална.
3.    Нөхөр ...............,  эхнэр ................... нь хурим хийхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж хуримыг зуучилж буй байгууллага нь гэрлэлт бүртгэлийн албанд өгч гэрлэлтийг бүртгүүлнэ.
4.    Эхнэр болон нөхөр нь эрүүл мэндийн талаар нуух, хоорондоо хуурмаг зүйл байхгүй байх.
5.    Сүй тавьсны дараа цуцлах боломж байхгүй. Хэрэв цуцлах тохиолдолд сүйг цуцлах хүсэлт гаргаж буй тал нь сүйн зардалд 2000 ам.долларыг зуучилж буй байгууллагад нөхөн төлнө.
6.    Нөхөр болон эхнэр нь Монголд гэрлэлт баталсны дараа аль нэг тал нь салах хүсэлт гаргах тохиолдолд зуучилж байгаа байгууллагад 4000 ам.доллар нөхөн төлнө.
7.    Эхнэр нь нөхрийн зөвшөөрсний үндсэн дээр ажил хийж болно.
8.    Нөхөр нь хуримласны дараа архи хэтрүүлэн хэрэглэх ба эхнэртэйгээ зүй бусаар харьцах, гар хүрэхийг хориглоно.
9.    Нөхөр нь эхнэрээ гэрийн хорионд байлгахыг хориглоно.
10.    Эхнэр нь архи хэтрүүлэн хэрэглэх ба тамхи татаж болохгүй.
11.    Уг гэрээ нь хийсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
12.    Эхнэр болон нөхөр, Солонгосын зуучилж буй байгууллага нь уг гэрээг тус тус нэг хувь үйлдэн авна.
Нөхрийн нэр: ..............
Эхнэрийн нэр: ....................
1.    Эхнэрийн батлан даагч: .....................
Хаяг:
Утас:
Үнэмлэхний дугаар:
2.    Нөхрийн батлан даагч: .......................
Хаяг:
Утас:
Үнэмлэхний дугаар:
200... оны ... сарын .... өдөр

ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ
Нөхрийн нэр:
Эхнэрийн нэр:
Эхнэр нь Солонгост ирсний дараа хууль бусаар ажилд орох, оргон зугтах, салах, салахыг шаардах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Ийм л гэрээ байгуулаад Монголын хацар гоо охидыг харийнхан авч сууж байна. Ийм гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад Солонгосыг зорьж байгаа  охид, эмэгтэйчүүдийг өрөвдөж байна. Энэ гэрээ нэг талаас хувь хүний өрөвдөм тавиланг илэрхийлж байгаа ч нөгөө талаар Монголын нийгэм ямар арчаагүй болохыг харуулна. Хүнээ битгий хэл малаа бусдад зүсэлж өгөхдөө өдөр судар, ёс төртэй ханддаг заншилтай ард түмний үр сад гэрээ гэхэд хэцүүхэн, нэг талын шахалт шаардлага түлхүү орсон хуудас цаасаар арилжаалагдсаар л байх уу, эрх баригчид аа?

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2949652/064/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.03.23 13:29:18
*.251.203.57

KKKKKKKKKKKKKKKKKK

Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна

Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/
8.    Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно

  Эхнэр нь нөхрийн зөвшөөрсний үндсэн дээр ажил хийж болно.

Эхнэр нь нөхөртөө үнэнч бус байдал гарган нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэхээс татгалзаж болохгүй ба хэрэв ийм тохиолдол гарвал гэрлэлтийг цуцална



   Гэрлэсэн эмэгтэй гэрээсээ оргон зугтаасан тохиолдолд батлан даагч нь Олон улсын танилцуулах албанд 5000 ам.долларын торгууль төлөх болно.

 



  • I want to
  • Хариу
  • Засах
  • Устгах
  • profile

    [Level:19]Ц.ЭЛГЭМСҮҮ

    2010.03.22 23:54:07
    219.240.66.239

    profile

    [Level:9]id: id:

    2010.03.22 23:48:14
    *.158.84.253

    хаха.....өөрийн  хүсэлтээр  гэрлэж  энэхүү  гэрээг  байгуулав  гэдэг  чинь  ямар  тэнэг  өгүүлбэр  вэ? ийм  гэрээ  үнэхээр  байдаг  нь  үнэн  бол    эргүүтсэн  хурга  л  гарын  үсэгээ  зураад  сууж  байхын  байна аа...кккк   уншаад  гарын  үсэгээ  зурсан  тохиолдолд  үхсэндээ  харамсдагын...алуулаад  байж  байхаас.....хаха...элгэмсүү  энэ  чинь  мэдрэл  муутай  хүмүүст  зориулсын  биш  үү..үхэтлээ  инээв...сайхан  онигоо  байлаа.

    • I want to
    • Хариу
    • Засах
    • Устгах
    • profile

      [Level:9]id: id: sarmisxan

      2010.03.23 00:04:24
      *.158.84.253

      тийм  л  юм  бол  бүх  хариултыг  нь  копидоод  оруулахгүй  яасын  бэ? кк   ийм  гэрээ  байдаг  бол  элгэмсүү  шиг  эргүүтсэн  хурга  гарын  үсэгээ  зурна  гэсэн  өгүүлбэрээс  яагаад  өөрийнхөө  нэрийг  хасчихваа..

      • I want to
      • Хариу
      • [Level:0]yoyoyoyo

        2010.03.23 01:34:36
        *.197.208.86

        hyye, iim gereeg harin ch harsan yum bnaa. ed nar chn 5000 iin baritsaand irchihdeg yum bna lee. aav, eej n uneheer gariin usgee zuraad yavuuldag. geree tsutsalbal 5000 aa tulj chadahgyu geed huuhdee tes geed bdag gesen. uurlaad yu gehev ene chin boditoi zuil. dandaa iimerhuu geree baiguuldag yum bna lee.

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.03.23 13:30:56
*.251.203.57

SARMISXAN chi arai uuruu iim geree baiguulaad hurj ireed so-toi suuchihsan yum bish bizdee??? Yasan ih sandarch bh yum . Hervee tiim yum baihgui bol zugeer l hayaachee zaaval salgalj ochij door ni heruul hiij baih yamar hereg bnaaaaaa?? Tegeed ch unuu uyd hunii naimaanii hereg ihseed tsaad mgl site-uud deer chine garaad buun yum bolj bhad heruul hiihiin orond medeegee unsh uz .  Medehed iluudehgui l zuil bna .  gogo.mn, olloo.mn, zaluu.com bugden deer ni bna lee orood uzeerei vvnd uurlaad  bachuuraad neervee zartsuulah yamarch hereg alga.  Hervee uneheer chi tiim bish l  bol Har hunii umnuus shar hun gegcheer chi yund  ichehuu.... tsaana chine iim geree baiguulaad yavaad huchirhiileld urtsun huuhen redaktsid handsan bna lee olood unsh???  negnee shuumjilehiin orond

profile

[Level:3]id: id: *MGL_boy*

2010.03.23 12:24:20
*.179.20.254

sarmishan bolloo   iim yum bichsen elgmsuu mgl ohidool bodoj bichej baihad adilhan em hvn baij yah gej engej baidiin bee mgld bol bvvr airaal dendvvl bnshdee mgl ohid yaj ij baigaad korea yawan gesen ohid emegteichuud  iim gereen deer gariin vsgee zurdag bzi dee

huurhii mgl ohid emoticon

 

 

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.03.23 13:33:01
*.251.203.57



2010.03.23 01:34:36
*.197.208.86

hyye, iim gereeg harin ch harsan yum bnaa. ed nar chn 5000 iin baritsaand irchihdeg yum bna lee. aav, eej n uneheer gariin usgee zuraad yavuuldag. geree tsutsalbal 5000 aa tulj chadahgyu geed huuhdee tes geed bdag gesen. uurlaad yu gehev ene chin boditoi zuil. dandaa iimerhuu geree baiguuldag yum bna lee.

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.03.23 13:36:13
*.251.203.57

ТАНИЛЦАХ БУЛАНД ИЛҮҮ ТОДОРХОЙ БАЙГАА ..ҮНЭНДЭЭ  Л  ӨРӨВДМӨӨР ...

hairthuu

2010.03.23 15:10:58
*.181.13.203

soliotoi  awgai  buur  soliorchihson bnaa   bitgii  ene  awgaig  tooj  bich

profile

Маралгоо

2010.03.23 22:46:16
*.254.52.225

Яншаа
Хасаг тэрэг замын яншаа
Хатсан ховоо худгийн яншаа
Хөгшин нохой хотны яншаа

Хөдлөхгүй техник хашааны яншаа
Хүмүүжилгүй Элгэмсүү булангийн  яншаа
Хүнд сурталтан нийгмийн яншаа

 

 

Өмхий согоо одоо болиочээ  элгэмсүү чамд гэж хэлхэд

өөрийн гэсэн блог нээгээд тэндээ дуртайгаа бичвэл хэн хэндээ амар байхсан........................................



List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
12666 Huuhdiin togloom... [4] Ялгуун_08 2010-03-23 3442
12665 Solongosiin irgen bolhod ...??? [3] Ялгуун_08 2010-03-23 1126
12664 Ахиад асууяа хүүхдийн хөл? [3] Маралгоо 2010-03-23 1169
12663 Хүүхдийн зулай асууяа? [3] Маралгоо 2010-03-23 2712
12662 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос chevon 2010-03-23 611
12661 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. amoremia 2010-03-23 660
12660 Үүрээ орхисон шувууд [4] Маралгоо 2010-03-23 1505
12659 Хүүхдээ дүүтэй болгохоор төлөвлөж байгаа бол... [1] ANTOLKAA 2010-03-23 800
12658 Таныг хөөрхөн харагдуулдаггүй 8 шалтгаан юу вэ? [1] ANTOLKAA 2010-03-23 993
12657 Эмх цэгцтэй байх хүүхдийн хүмүүжилд сайн нөлөөтэй ANTOLKAA 2010-03-23 986
12656 Suu eeduuleh talaar asuuya [4] hee 2010-03-23 3550
12655 eejuudees asuuy [3] angella2010 2010-03-23 889
12654 AJIL BAINA saakshvv 2010-03-23 589
12653 orchuulj ognouu? [1] mende 2010-03-23 701
» БҮГД АНХААРАА СОТОЙ ИНГЭЖ Л СОНИРХОЛТОЙ СУУДАГ ГЭНЭЭ .. [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-23 1489
12651 asuult bnaa [4] sormuusmaa 2010-03-23 1229
12650 ХҮН ЗҮТГЭВЭЛ БОЛДОГ Л ....ИЙМ САЙХАН [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-23 3113
12649 Helj ogno vv? [2] Lg_sonata 2010-03-23 814
12648 hi eejuudees asuuya [1] itgel_cetgel 2010-03-23 774
12647 Дэвжээ - цэнгээнт нэвтрүүлэгээн үзэж инээж баясаарай Маралгоо 2010-03-23 503
12646 BUDAANII HORHOI ASUUY [8] ANTOLKAA 2010-03-23 999
12645 Ёо Ёог анагаах нь ... Маралгоо 2010-03-23 2185
12644 asuuya [2] madahbadrah 2010-03-23 661
12643 jiremsen asuuh zuil bn [3] tsomo123 2010-03-23 3249
12642 Хүүхдийн мөнгө олгохоо зогсоосон нь эртэдсэн алхам болжээ [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-23 816
12641 Hi xvvxdiin viznii talaar asuux ym bn bvsgvichvvdee ? [1] monkhvvsh 2010-03-23 884
12640 huuhdiin hatsar ulaagaad bn,,,,,,,,,eejuudee zubulguu uguuch [4] tengis999 2010-03-23 1857
12639 huuhdiin arisnii talaar asuuy? [6] 사랑해... 2010-03-23 1723
12638 cecerleg mickymouse 2010-03-23 792
12637 Жи мобайл компаниас хаврын урамшуулал 3 сарын 31 хүртэл зарлаж байна. Таны авсан нэгж 50% нэмэгдэж орох болно. gcall1 2010-03-23 557
12636 Жи мобайл компаниас хаврын урамшуулал 3 сарын 31 хүртэл зарлаж байна. Таны авсан нэгж 50% нэмэгдэж орох болно. gcall1 2010-03-23 501
12635 хүүхдүүд [5] janibek 2010-03-23 982
12634 ТАНД ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! ENGLAND7 2010-03-23 590
12633 элгэмсүүгээс ичив [3] sarmisxan 2010-03-23 924
12632 margaash shinan bankan dahi haan banknii salbar ajilldag bolov uu [1] zaluya 2010-03-22 1047
12631 Нүүрээрээ яаж турах вэ? [2] ЗАЯА 2010-03-22 1433
12630 SHIVEESNII TALAAR ASUUY [1] enkheelee omboloi 2010-03-22 844
12629 ГОЁ Өгзгөнд зориулсан 6 дасгал [2] ЗАЯА 2010-03-22 9536
12628 ХАВАР БОЛЛОО ХҮҮХНҮҮДЭЭ....нүүрний арьсаа ЗАЯА 2010-03-22 1091
12627 МИНИЙ МОНГОЛ ОХИНЫГ АЗЫН ТЭНГЭР ИВЭЭГЭЭ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-22 1017
12626 АНХААР БҮСГҮЙ ХҮН ХАРИЙН ХЭН НЭГНИЙ ЗУГАА ГЭЖ ҮҮ????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-22 1253
12625 eejuud bolon jiremsen emegteichuudees asuuya [5] SSSZ 2010-03-22 1020
12624 passportiin talaar asuuyaa [6] joy_mgl 2010-03-22 984
12623 ZOWOLGOO OGJ TOROL BVRIIN DUSAL HIINE vazilnik 2010-03-22 507
12622 Виетнам-д байдаг байгаль дээрх тасархай гэр [1] tengis999 2010-03-22 1543
배너신청
자생병원

배너신청