Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Өөрийн болон 10 сартай дүүгийнхээ амийг галаас аварсан 2 нас найман сартай бяцхан охин Б.Саранчимэг аавынхаа хамт өчигдөр манай сонины редакцид зочиллоо. Хэний ч санаанд багтамгүй хүч, сэргэлэн ухаан гаргасан бяцхан охины гавъяаг бахдаж сонины редакци дээр болох хэвлэлийн бага хуралд оролцохоор ирсэн нь тэр. Тус хуралд “Нийгмийн толь” сонины орлогч эрхлэгч М.Батбаатар, Б.Саранчимэг, охины аав М.Буянбат, , Өмнөговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн, Улаанбаатар дахь Ханхонгор сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэ, “Хаан” банкны Маркетингийн газрын захирал М.Чанцалмаа, “Макс” группын Маркетингийн албаны дарга П.Лхагвадорж, Өмнөговь аймгийн “Нэг ангийн андууд” сангийн захирал Н.Адъяацэрэн оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурлыг нээж М.Батбаатар эрхлэгч үг хэлэхдээ “Бяцхан охины баатарлаг үйлсээр бид бүхэн үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Бүх аймагт манай сонины сэтгүүлч, төлөөлөгч ажилладаг.

Үндэсний өдөр тутмын сонины хувьд орон нутгийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай авч уншигч олондоо өргөн барьж чаддагийн нэг илэрхийлэл бол Б.Саранчимэг охины тухай цуврал нийтлэл, сурвалжлага байсан.

Манай сонины Өмнөговь аймаг дахь сэтгүүлч Ж.Сайнжаргал охины ар гэрт тохиолдсон үйл явдлын талаарх мэдээ, мэдээллийг уншигч олондоо өргөн барьсан юм. Б.Саранчимэг охины талаарх цуврал мэдээлэл нийтлэгдсэний дараа монгол нутгийн баруун, зүүн хязгаараас төдийгүй АНУ, Австрали, Солонгос улсаас тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа төлөөлсөн уншигчид редакци руу утасдаж охинд болоод ар гэрт нь туслах хүсэлтээ уламжилж байсан. Тэр бүгдэд “Нийгмийн толь” сонин гүүр болоод зогсохгүй хандивын данс нээж М.Буянбатын ар гэрт туслах аян өрнүүлж ирлээ. Сонины хамт олон ч нэг өдрийн цалингаа бяцхан охины ар гэрт хандивлаж байгаагаа дуулгахад таатай байна” гэлээ.

Б.Саранчимэг “Хаан” банкны найз болов

Охины ар гэрт туслах аянд олон байгууллага, иргэн оролцож хандив өгсөн юм. Тухайлбал, “ХААН” банк Б.Саранчимэг охины ирээдүйн боловсролд томоохон санхүүжилт болох нэг сая төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр нээх эрх гардуулсан юм.

“Хаан” банкны Маркетингийн газрын захирал М.Чанцалмаа “Манай хамт олон “Нийгмийн толь” сонин дээр гарсан хоёрхон настай охины тухай нийтлэл, сурвалжлагыг уншаад ухаан чадлыг нь биширч бахархасан. Урд, хожид ийм гайхалтай үйл явдал тохиох нь ховор биз. Тиймээс хамт олон охины хандивын дансанд сэтгэлийн дэмээ өргөн бариад зогсохгүй, байгууллагын зүгээс эрэлхэг “Баатар”-аа “Хаан” банкны найз хэмээн өргөмжилсөн байгаа. “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламж нь хамгийн өндөр хүүтэй хадгаламжийн үйлчилгээ юм. Б.Саранчимэг охинд нэг сая төгрөгтэй энэхүү хадгаламжийг нээх эрхийг гардуулж байна. Охины ирээдүйд ихээхэн тус нэмэр болох биз ээ. Дашрамд хэлэхэд “Нийгмийн толь” сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж цаашдаа ийм олон сайхан мэдээ, мэдээллүүдийг уншигч олондоо хүргэж байгаарай” гэлээ.

“Макс”-ынхан өргөө цагаан гэр гардууллаа

“Макс” группын Маркетингийн албаны дарга П.Лхагвадорж “Бид энэ бяцхан “баатарлаг” охинд талархаад баршгүй. Яагаад гэхээр ээж, аав, ах дүүдээ элэг бүтэн амьдралыг бэлэглэсэн ухаан, чадал, биеэ даасан байдал биднийг гайхшруулж байна. Иймээс манай хамт олны зүгээс энэ “баатарлаг” охиндоо “Өргөө” цагаан гэр гардуулахаар болсон” гэсэн юм. “Баатарлаг” охин аавтайгаа бүрэн дулаалгатай, будаг нь ханхалсан шинэ гэрээ өчигдөр мөн гардан авсан юм.

Аравхан сартай дүүгээсээ насны зөрүүгээр хол ялгарахгүй Б.Саранчимэг охин аян замын уртад ядарсан уу, яасан унтах гэж уйлж байлаа. Энэ бяцхан охин дүүгээ тэр их галаас яаж аварч чадсан юм болоо гэж хүн болгон л шагширч байсан. Гэхдээ хөдөөд хэрсүүжиж өссөн охины биеэ даасан байдал нь дүүдээ эгч байж, ухаан суусан нь анзаарагдаж байлаа.

“Баатарлаг” охины аав М.Буянбат хэлэхдээ “Манайх гурван охинтой. Том охин аймгийн төвд сургуульд сурдаг. Эхнэр бид хоёр малд явахаар Саранчимэгээс өөр дүүгээ харж үлдэх хүн байхгүй л дээ. Тэмээндээ явсан би гэрийн зүгээс утаа харагдахад толгод дээр гараад гал гарч гэдгийг мэдсэн. Ингээд яарч тэвдэн ирэхдээ хоёр хүүхдээ л бодож байлаа. Дүүгээ галаас холдуул, боорцог дэвтээж өг гэх мэтээр хэрсүү зан суулгажээ. Гал гарахад дүүгээ чирч гулдарсаар гарсан байсан. Ямар ч байсан элэг бүтэн үлдсэн дээ охиноороо бахархаад хэлэх үг ч олдохгүй байна. Одоогоор бид хадмындаа байгаа. Б.Саранчимэгийн дүү эмнэлэгт ээжтэйгээ хэвтэж байгаа. Эм, тариа эмчилгээ сайн хийлгэж байна. Иргэд, байгууллагууд бидэнд тусалж дэмжиж байгаад баярлалаа. Ялангуяа “Нийгмийн толь” сонины хамт олон энэ их ажлыг зохион байгуулж тусламжын гараа сунгасан бүхнийг бидэнтэй холбох гүүр болж өгсөнд талархаж ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

Өмнөговь аймгийн “Нэг ангийн андууд” сангийн захирал Н.Адъяацэрэн “Энэхүү үйл явдлын талаарх мэдээллийг “Нийгмийн толь” сонин, Өмнөговь аймгийн “Алтанговь” телевиз уншигч, үзэгч олон түмэндээ хүргэж Б.Саранчимэг охинд бахархсан Монгол түмнээ туслахыг уриалсныг бид дэмжиж “Баатарлаг” охинд “Хүүхдийн заяа” аяныг зохион байгуулан ажиллаж байна” гэсэн юм.

Тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултанд бяцхан “Баатарлаг” охин “Дүүдээ хайртай” гэхээс өөр үг хэлсэнгүй.

Б.Саранчимэг охины ар гэрт мөнгөн тусламж үзүүлсэн байгууллагуудын заримыг дурдвал Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нэг сая төгрөг, “Ирмүүн” агентлаг хүүхдийн номын багц, “Дүйнхэр тэргүүн” ХХК гурван зуун мянган төгрөг, “АчитУндарга” ХХК гэрийн даатгал, гэр бүлийн таван хүнийг гэнэтийн ослын даатгалд хамруулсан, “Изинис эйрвэйз” компани онгоцны зардлыг 50 хувь хөнгөлсөн, Өмнөговь аймгийн Залуучуудын хөгжлийн төв гурван зуун мянган төгрөг тус тус хандивлаад байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2948295/c4d/trackback

Бүсгүй

2010.03.24 02:37:33
*.37.198.133

Эвий бяцхан охин ямар хөөрхөн хэрсүү, биедээ баймгүй их зоригтой юм бээ, дүү нь ус уух хувитай азтай юм даа, сайхан мэдээ бна

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211276
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239227
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366560
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365195
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524204
12666 Huuhdiin togloom... [4] Ялгуун_08 2010-03-23 3442
12665 Solongosiin irgen bolhod ...??? [3] Ялгуун_08 2010-03-23 1126
12664 Ахиад асууяа хүүхдийн хөл? [3] Маралгоо 2010-03-23 1169
12663 Хүүхдийн зулай асууяа? [3] Маралгоо 2010-03-23 2712
12662 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос chevon 2010-03-23 611
12661 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. amoremia 2010-03-23 660
12660 Үүрээ орхисон шувууд [4] Маралгоо 2010-03-23 1505
12659 Хүүхдээ дүүтэй болгохоор төлөвлөж байгаа бол... [1] ANTOLKAA 2010-03-23 800
12658 Таныг хөөрхөн харагдуулдаггүй 8 шалтгаан юу вэ? [1] ANTOLKAA 2010-03-23 993
12657 Эмх цэгцтэй байх хүүхдийн хүмүүжилд сайн нөлөөтэй ANTOLKAA 2010-03-23 986
12656 Suu eeduuleh talaar asuuya [4] hee 2010-03-23 3695
12655 eejuudees asuuy [3] angella2010 2010-03-23 889
12654 AJIL BAINA saakshvv 2010-03-23 589
12653 orchuulj ognouu? [1] mende 2010-03-23 701
12652 БҮГД АНХААРАА СОТОЙ ИНГЭЖ Л СОНИРХОЛТОЙ СУУДАГ ГЭНЭЭ .. [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-23 1489
12651 asuult bnaa [4] sormuusmaa 2010-03-23 1229
12650 ХҮН ЗҮТГЭВЭЛ БОЛДОГ Л ....ИЙМ САЙХАН [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-23 3114
12649 Helj ogno vv? [2] Lg_sonata 2010-03-23 814
12648 hi eejuudees asuuya [1] itgel_cetgel 2010-03-23 774
12647 Дэвжээ - цэнгээнт нэвтрүүлэгээн үзэж инээж баясаарай Маралгоо 2010-03-23 503
12646 BUDAANII HORHOI ASUUY [8] ANTOLKAA 2010-03-23 999
12645 Ёо Ёог анагаах нь ... Маралгоо 2010-03-23 2185
12644 asuuya [2] madahbadrah 2010-03-23 661
12643 jiremsen asuuh zuil bn [3] tsomo123 2010-03-23 3249
12642 Хүүхдийн мөнгө олгохоо зогсоосон нь эртэдсэн алхам болжээ [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-23 816
12641 Hi xvvxdiin viznii talaar asuux ym bn bvsgvichvvdee ? [1] monkhvvsh 2010-03-23 884
12640 huuhdiin hatsar ulaagaad bn,,,,,,,,,eejuudee zubulguu uguuch [4] tengis999 2010-03-23 1857
12639 huuhdiin arisnii talaar asuuy? [6] 사랑해... 2010-03-23 1723
12638 cecerleg mickymouse 2010-03-23 792
12637 Жи мобайл компаниас хаврын урамшуулал 3 сарын 31 хүртэл зарлаж байна. Таны авсан нэгж 50% нэмэгдэж орох болно. gcall1 2010-03-23 557
12636 Жи мобайл компаниас хаврын урамшуулал 3 сарын 31 хүртэл зарлаж байна. Таны авсан нэгж 50% нэмэгдэж орох болно. gcall1 2010-03-23 501
12635 хүүхдүүд [5] janibek 2010-03-23 982
12634 ТАНД ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! ENGLAND7 2010-03-23 590
12633 элгэмсүүгээс ичив [3] sarmisxan 2010-03-23 924
12632 margaash shinan bankan dahi haan banknii salbar ajilldag bolov uu [1] zaluya 2010-03-22 1047
12631 Нүүрээрээ яаж турах вэ? [2] ЗАЯА 2010-03-22 1433
12630 SHIVEESNII TALAAR ASUUY [1] enkheelee omboloi 2010-03-22 844
12629 ГОЁ Өгзгөнд зориулсан 6 дасгал [2] ЗАЯА 2010-03-22 9538
12628 ХАВАР БОЛЛОО ХҮҮХНҮҮДЭЭ....нүүрний арьсаа ЗАЯА 2010-03-22 1091
» МИНИЙ МОНГОЛ ОХИНЫГ АЗЫН ТЭНГЭР ИВЭЭГЭЭ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-22 1017
12626 АНХААР БҮСГҮЙ ХҮН ХАРИЙН ХЭН НЭГНИЙ ЗУГАА ГЭЖ ҮҮ????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-22 1253
12625 eejuud bolon jiremsen emegteichuudees asuuya [5] SSSZ 2010-03-22 1020
12624 passportiin talaar asuuyaa [6] joy_mgl 2010-03-22 984
12623 ZOWOLGOO OGJ TOROL BVRIIN DUSAL HIINE vazilnik 2010-03-22 508
12622 Виетнам-д байдаг байгаль дээрх тасархай гэр [1] tengis999 2010-03-22 1543
배너신청
자생병원

배너신청