Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

6-12 сартай хүүхдийн хоол

Уншсан 7828 vote 0 2010.03.10 15:32:08
6-12 сартай хүүхдийн хоол Хэвлэ

Хүүхдэд тэжээллэг нэмэгдэл хоол өгч өсөлт хөгжилт нь хэвийн явагдахад дэмжлэг үзүүл.


Хоолны зөвлөгөө:
1.    Эхийн сүүгээр үргэлжүүлэн хоолло.
2.    6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ
3.    Хүүхдэд нэмэгдэл хоолыг тогтмол, өдөрт 3-5 удаа өг.
4.    Хүүхдийн өсөлт, хөгжилтийг хяна.


1. Хүүхдийг хүссэн үед нь хөхүүл

-  6-12 сартай хүүхдэд эхийн сүү нь нэмэгдэл хоолны нэг адил хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилтөд маш чухал хэрэгцээтэй байдаг.


2. Нэмэгдэл хоолыг 6 сартайгаас нь эхэлж өгнө.

Хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоолонд аажим, аажмаар дасгах байдлаар оруулна. Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өгнө. Нэмэгдэл хоолыг нэг буюу хоёр халбага цайны халбагаар өгч эхэлнэ. Анхны нэмэгдэл хоол нь шингэн байх ба аажим бага багаар өтгөрүүлнэ.

Нэмэгдэл хоолыг угж, шил, хөхөлт хэрэглэхгүй зөвхөн аяга халбагаар өг.

Нэмэгдэл хоолыг хугацаанаас өмнө эрт өгөх нь хөхний сүүг багасгах ба мөн хүүхдийг хөхөнд дургүй болгодог. Ингэснээр хүүхэд хоол тэжээлийн дуталд орох ба суулгалт болон  хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий болно.


3. Хүүхдэд өдөрт 3-5 удаа тогтмол нэмэлт хоол өг

- Хүүхдийг нэг төрлийн хоолонд дасгаж бүрэн оруулсны дараа дахин өөр хоолонд дасгах замаар нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- Хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол өдөрт 3 удаа, хэрэв хөхөө хөхдөггүй бол өдөрт 5 удаа хоолло.

- 6-12 сартай хүүхдийн шүдний хөгжил гүйцэд биш учраас хоолыг сайтар нухаж жижиглэсэн шингэн, хагас шингэн байдлаар өгвөл тохиромжтой.

- Хүүхдэд нэмэгдэл хоолыг нухаш байдлаар бэлтгэж, ургамлын тос, цөцгий, маргарин, сүү, газрын самар нэмэлтээр хийж, баяжуулж өг.

- Хэрэв хүүхдийн шүд ургаж эхэлсэн бол шүдийг бэхжүүлэх, зажлах булчинг хөгжүүлэхийн тулд бага, багаар хатуу хоол өг.

- 10 сартайгаас өрхийн хоолноос өдөрт нэг удаа жижиглэж, нухаж өгч болно.    Гэхдээ өөрт нь зориулан тусгайлан бэлтгэсэн хоолыг өдөрт 3-4 удаа өг.


Нэмэгдэл болон холимог хоолны загвар


НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

1.  Хүүхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажмаар дасган өг

- Хүүхэд 6 сар хүрэхэд эхийн хөхний сүү зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисуудаар бүрэн хангаж чадахгүй болох тул 6 сар хүрмэгц нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ.

- Эхний удаад нэг төрлийн нэмэгдэл хоолыг бага хэмжээтэй /цайны халбагаар 2 удаа/ өдөрт 1-2 удаа өгч дасгасны дараа аажмаар хоолны нэр төрлийг нэмэгдүүлнэ. Нэмэгдэл хоол нь бантан, хүүхдийн будаа, жимсний зутангаар эхэлж болно.

- Хүүхдэд хөхөө хөхөхийн өмнө нэмэгдэл хоолыг өгвөл ходоод дүүрэн байх учраас муу хөхөх болно. Иймд нэмэгдэл хоолыг хүүхэд хөхөө хөхсөний дараа өгөх нь зүйтэй.

- Нэмэгдэл хоол нь эхний удаад шингэн, хагас шингэн байх нь тохиромжтой. Учир нь хоол боловсруулах эрхтэний хямрал /бөөлжих, суулгах, цанхайх/-аас урьдчилан сэргийлж байгаа юм. 6 сартай хүүхдийн шүд гүйцэд хөгжөөгүй учраас хахахаас сэргийлэн хоолыг нухсан, шингэн, хагас шингэн байдлаар өгөх хэрэгтэй.

2. Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг аль болох өөрөөр нь бариулж сурга

- Аяга, халбагаар идүүлж сургах нь хүүхэд биеэ даан хооллож сурахад хялбар бөгөөд цэвэрхэн байх болно.

- Хүүхдийг хооллохдоо аль болох угж, хөхөлтөөр өгөхөөс зайлсхий. Жимсний шүүс, сүү бусад шингэн зүйлсийг угжаар өгөх нь хүүхдийн эхийн сүүгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сүү багасаж, хүүхэд өсөлт, хөгжилтөндөө шаардлагатай тэжээлийн бодисуудын дуталд өртөнө.

- Хүүхэд хоол идэх үед хамт сууж (эх буюу том хүн) хоолоо гүйцэд идэхэд нь дэмжиж тусал.

3. Хүүхдэ‎д чихэрлэг, амтлагчтай хоол ундаанаас гадна халуун ногоогоор  амталсан хоол өгөхөөс зайлсхий


- Чихэр, амтат хоол ундаа нь зөвхөн сахар их хэмжээгээр агуулахаас бус хүүхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггүй. Харин тэ‎дгээр ундаа нь шүд хорхойтуулахаас гадна хүүхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.

- Халуун ногоогоор амталсан хоол нь хүүхдэд бусад хоолыг идүүлж сургахад бэ‎рхшээлтэй болно.

4. Хүүхдийн хоолыг цэвэрхэн, аюулгүй орчинд бэлтгэ

- Хүүхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, ус, сүүнд чанаж бэлтгэ.
- Хоол хийхийн өмнө гараа сайтар угаа.
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэ.
- Хүүхдийн хоолны бүх л хэрэгслэл /аяга, халбага, сэрээ/-ийг цэвэр орчинд хадгал.
- Xоол, хүнсийг элдэв хортон шавьж, бусад амьтан бохирдуулахаас сэргийлж зөв хадгал.


Нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- (1 удаа ойролцоогоор 1 аяга – 200 мл)
o    Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүнд бэлтгэж  цөцгий тос, ургамлын тосны аль нэг, элсэн чихэр нэм.
o    Сайтар хярж жижиглэсэн (машиндсан бол сайн) махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэг, цөцгий буюу ургамлын тос нэм.
o    Тарганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос буюу цөцгий, ээдэм нэм

- Гэрийн хоолны өтгөн хэсгийг жижиглэн нухаж өг.
- Цайны оронд хярам, буцалсан ус өг.

Хооллолтын аливаа бэрхшээлтэй бол
5 хоногийн дараа заавал эмчид үзүүл.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2895976/d86/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211372
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239292
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366725
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365271
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524294
12081 Эр хүн өөрчлөгддөг юм..... [3] Маралгоо 2010-03-11 1119
12080 HELLO-goos ASUUYA [3] MR ESUDER 2010-03-11 985
12079 haniadnii waktsin [1] ostr 2010-03-11 777
12078 orj garah viznii talaar [1] babyma 2010-03-10 838
12077 Зүгээр суухаар зүлгэж суу batsy1 2010-03-10 642
12076 ЭЛГЭМСҮҮГ МЭДДЭГ ХЭН НЭГЭН БАЙНА УУ> [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-10 1008
12075 САРАНХЭ ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-10 624
12074 CHE-CHE.........D [2] Tiim VV 2010-03-10 685
12073 MEDEH HVN BNA UU HELJ UGUUCH. [1] MR ESUDER 2010-03-10 845
12072 JIREMSNII TEST [3] saraa123 2010-03-10 1832
12071 torsnii daraa asruulmaar bna [3] hirs 2010-03-10 778
12070 asuuya [2] mishil 2010-03-10 903
12069 eejvvdee yaraltai helj ogooche [3] lg123 2010-03-10 945
12068 광명 사거리 역 7 ШУГАМ 748-р БАРИА ЗАСАЛ ГОО САЙХАН 이슬.Исир(Салон) 2010-03-10 703
12067 Mongol butsana.... ikhmurun 2010-03-10 727
12066 huuhdee mgl ywuulsan eejuudees asuuh ni [4] smile_bear 2010-03-10 1031
12065 hul bolon garnii vsnii talaar??? [1] NATSIST 2010-03-10 1039
12064 saihan bayarlasnuu elgemsuu egchee [2] Tiim VV 2010-03-10 831
12063 Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн tengis999 2010-03-10 1219
12062 Хүүхдийн хөгжлийн үе шат [1] tengis999 2010-03-10 2160
12061 1-5 настай хүүхдийн хоол [1] tengis999 2010-03-10 2814
12060 Нөхрийгөө өөр хүнтэй "яваад байгааг” яаж мэдэх вэ гэсэн асуулга явуулжээ... [2] Маралгоо 2010-03-10 1271
» 6-12 сартай хүүхдийн хоол tengis999 2010-03-10 7828
12058 0-6 sartai huuhdiin xool [1] tengis999 2010-03-10 2232
12057 eejuudee asuuya aa [2] Мишээл 2010-03-10 1068
12056 Эмэгтэй дотуур хувцaсны загвар үзээрэй Маралгоо 2010-03-10 1166
12055 solongosoor ni heleed ogooch eejuudee [8] 사랑해... 2010-03-10 1692
12054 Жингээ хасахад тустай 5н хоолны хэрэгсэл [2] tengis999 2010-03-10 1100
12053 hi 사랑해? [2] 김아연 2010-03-10 1040
12052 kargo [1] baayu 2010-03-10 697
12051 Eejuudees asuuya [3] Jeru 2010-03-10 1050
12050 사랑해-asuuyaa [3] molor2010 2010-03-10 921
12049 Жингээ хасахад хориглох 10н зүйл  [4] tengis999 2010-03-10 1447
12048 dahin asuuy [4] coolgirl 2010-03-10 1044
12047 ЭЛГЭМСҮҮ ГЭЖ ХЭН БЭ БҮГД АНХААРААРАЙ.........!!!!!!!!!!! [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-10 1384
12046 hi ??? [1] bolor-tuya 2010-03-10 872
12045 ЭНЭ ҮНЭН ҮҮ ??????СЭТГЭЛ ӨВДӨЖ БАЙНА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-10 1289
12044 viz asuuya [1] coolgirl 2010-03-10 958
12043 EEJUUUDEE HELJ OGOOCH [7] MR ESUDER 2010-03-10 1424
12042 jiremsenii mungu gej ugdug yumuu [6] hairthuu 2010-03-10 1935
12041 Гоо сайхан ертөнцийг аврана!!! jack22 2010-03-10 750
12040 nadad helj ugch tuslaaach busguichuud ee [7] cuna 2010-03-10 1887
12039 ЭХО-д харуулснаар ураг амьгүй болно гэж үү... [2] ukiko 2010-03-10 2986
12038 МОНГОЛЧУУДДАА ХЯМД БАРАА ЗАХИАЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА! Zahialga avna 2010-03-10 1349
12037 yaraltai orchuulj ogooch file [3] tsetseg navch 2010-03-10 1064
배너신청
자생병원

배너신청