Би одоо 28 настай урд нь нэг залуутай үерхэж байгаад бид хоёр хүүхэдтэй болсон юм. Би тэр үед хүүхдээ үнэхээр гаргахыг хүсээгүй учир нь бид хоёр хэн хэн маань юу юучгүй хүмүүс байлаа. Энэ асуудлаас болоод найз залуу маань нэг л хүйтэн хөндий болсон. Бид хоёр төд удалгүй салцгаасан… Тэгтэл сая би нэг залуутай үерхэж байгаад бас л хүүхэдтэй болчлоо. Хүүхдээ гаргая гэтэл харин тэр маань нэг сонин янзгүй хандаад сүүлдээ бүр учир нь олдохгүй сонин сонин зан гаргаад байхаар нь би зөндөө бодож бодож хүүхдээ авхуулахаар шидлээ. Учир нь би энэ хүнийг хүчилээд байгаа юм шиг хоёрт тэр залуу надад ямарч халамжгүй гуравт магадгүй бид хоёр хэзээ нэгэн цагт салуул энэ хүүхэд хойд эцгийн гар харах вий гэдгээс би айж байна. Эцэст нь эмэгтэй хүн энэ бүх зүйлийн хариуцлагыг, зовлон шаналалыг нь үүрэх юм гэдгийг дэндүү сайн ойлголоо. Миний асуух гэсэн зүйл эхнийхээ 2 хүүхдийг устгасан хүн гуравтах нь яах бол биенд их муу бас хүүхэд дараа нь хэзээч олж чадахгүй гэцгээх юм энэ үнэн үү?
Хохирогч бүсгүй өчигдөр өдрийн 2 цагийн орчим 3-р амаржих дээр маш их цус алдсан байдалтай, амьтай төдий л хүргэгдэж иржээ. Бүсгүйд үр хөндөлт хийсэн “Ачит ээж” гэх эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Алтанцэцэг түүнийг эмнэлэгт авчирсан байна. Амаржихын эмч сувилагчид авч болох бүх арга хэмжээг авсан боловч харамсалтай нь бүсгүйн амийг аварч чадалгүй, бүсгүй өдрийн 3 цагийн орчим хагалгааны орон дээр нас баржээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бүсгүйд үр хөндөлт хийсэн БЗД-ийн эрүүл мэндийн нэгдлийн эмч Алтанцэцэг гэж эх нялхсын чиглэлээр мэргэшсэн нэгэн юм байна.
Тэрээр хувийн эмнэлэг ажиллуулахынхаа хажуугаар БЗД-ийн эрүүл мэндийн нэгдэлд харьяалалтай явдаг юм байна. Уг нь бол 12 долоо хоногтойгоос дээш буюу 3 сартайгаас дээш жирэмсэн эмэгтэйд үр хөндөлт хийхийг хуулиндаа хориглосон байдаг. Гэтэл эмчээс тусламж гуйж очсон хохирогч бүсгүй хэзээ хэзээгүй төрөх шахсан 6 сартай жирэмсэн байжээ. Эрхтэн систем нь бүрэлдэж хэдий нь хүн төрхөө олчихсон ургийг зулбуулахад маш осолтой. Эхийн амь насанд аюултай гэдгийг бүх эмч нар мэддэг. Ийм осолтой, дээр нь хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдсээр байж бүсгүйд үр хөндөлт хийсэн Алтанцэцэг эмчийг одоогоор саатуулж, хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэж харъяаллын дагуу БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Зулбуулах эм, урагт гаднаас нөлөөлөх гэсэн үр хөндөлтийн 2 аргыг эмэгтэйчүүдийн эмнэлэг түгээмэл хэрэглэдэг байна. 2-ууланг нь нэг дор хэрэглэх маш аюултай байдаг байна. Гэтэл хохирогч бүсгүйд эмч нь энэ 2 аргыг 2-ууланг нь хэрэглэжээ. Асуудал үүсэнгүүт эмч нь цус алдаж байгаа үйлчлүүлэгчээ машиндаа суулгаад таньж мэдэх бусад хувийн эмнэлгүүдээсээ тусламж гуйж бараг 1 цаг шахам давхисан гэсэн мэдээлэл байна. Харамсалтай нь ингэж цаг алдснаас болж бүсгүйн амийг аврахад оройтсон байх магадлалтайг 3-р амаржихын удирдлага хэлж байна.
Үзэгч танд энэ мэдээллийг хүргэхдээ хэн нэгнийг буруутгаж, нэр төрд нь халдах гэсэнгүй. Харин эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх тодотголтой, чанартай чанаргүй борооны дараах мөөг шиг эмнэлгүүдэд зохих албаныхан нь хяналтаа тавих цаг болсныг сануулах гэсэн юм. Мөн эрдэнэт бие, амь насаараа дэнчин тавьж үр хөндөлт хийлгэж байгаа охид бүсгүйчүүддээ ямар газар, хэнээр үйлчлүүлэх гэж байгаагаа сайтар судалж биедээ хайртай байхыг энэ мэдээллээрээ сэрэмжлүүлэх гэсэн юм