Keep me signed in.
Endhiin aptekt burgui tavih heregsel zardaguu? zardag bol yu gej asuuh ve? mun yaj tavih argiig meddeg hun baival helj uguuch? bayarlalaa ta buhend
2010.02.27 17:08:40 *.195.128.45
Бургуй нь: а/ Эмчилгээний /цэвэрлэх, зайлах, эмийн/б/ Оношлогооны /барийн сульфатийн тусламжтай бvдvvн гэдсийг дурандах vед/ гэсэн vндсэн хоёр тєрєл байна.
1.Цэвэрлэх бургуй Бургуйг зєв тавих vндсэн нєхцєл нь шулуун гэдэсний анатомийн замыг мэддэг байх юм. Бургуйн хошууг хошногоны амсрын булчингаар дээш, урагш 4-5 см аажим оруулаад, дараа нь арагш аарцаг, шулуун гэдэсний єргєн хэсэг рvv явуулан 400-700 мл шингэн хийдэг. Заалт: -баас хатах -мэс заслын ємнє -тєрєхийн ємнє -хэвлийн хєндийн болон бага аарцгийн эрхтнvvдийн рентген шинжилгээний ємнє -хордлогын vед Эсрэг заалт: -шулуун гэдэсний хавдар -тvрvv булчирхайн хавдар -зvрхний булчингийн хурц шигдээс -гялтангийн vрэвсэл -ходоод гэдэсний замын цус алдалт -хошногоны амсрын шархлаа ба цууралт -бvдvvн гэдэс болон хошногоны амсрын идээт vрэвсэл -хэвлийн хєндийн эрхтнvvдийн мэс заслын дараах эхний єдєр Зорилго: -хатсан баасыг угаах, зєєлрvvлэх -гэдэсний гvрвэлзэх хєдєлгєєнийг сайжруулах 2.Зайлах бургуйЗаалт:-гэдэс баас болон хийгээр тvгжирсэн vед -гэдэсний тvгжрэл гэж сэжиглэж байгаа vед Бургуйн бэлтгэл нь цэвэрлэх бургуйтай адил. Зvvн талаар нь буюу дээш харуулж хэвтvvлэн доор нь хулдаас болон хєтєвчийг тавьж єгнє. Хошного руу хошууг 20-30 см гvн оруулаад євчтєний байрлалаас дээш тvвшинд Эсмархийн савыг усаар дvvргэнэ. Саван дахь ус юvлэгдсэний дараа савыг доошлуулж бохир агуулагдахууныг асгана. Энэ vйлдлийг гарах усыг бэвэр болтол давтах ба vvнд 10-15 литр бvлээн ус хэрэглэгдэнэ. 3.Гипертоник бургуй Энэ нь натрийн хлоридийн гипертоник уусмалыг ашигладаг єргєн тархсан бургуй юм. Эсмахерийн сав болон резинэн баллоныг ашигладаг. Бургуйн хошууг шулуун гэдэсрvv оруулан 10%-ийн 100-200 мл 37 хэмийн натрийн хлоридийн уусмалыг хийнэ. Бургуйн vйлчилгээнь 20 минутын дараа илрэх ба шулуун гэдэсний салст бvрхэвчийг цочроох vйлдэлтэй. Эсрэг заалт: -геморрой /шамбарам/-шулуун гэдэсний шархлаа ба vрэвсэл -хошногоны амсрын цууралт -гэдэсний агчил /спазм/4.Тосон болон хамба шарилжны бургуй Тогтмол баас хаталтын vед хэрэглэдэг. Орой шулуун гэдэс рvv 150-200 см ургамлын тос хийдэг ба 12 цагийн дараа vйлчлэл нь илэрнэ. Тосыг 36-37 хэм хvртэл халаасан байна. Хамба шарилжны хандыг бэлтгэхдээ 4 стакан /шилэн аяга/ хэрийн буалсан усанд 2 хоолны халбага хамба шарижлийг хийж самбайгаар шvvнэ. 37 хэмийн 150 мл хандыг шулуун гэдсээр хийдэг. Тосон болон шарилжны бургуй нь сулруулах vйлдэлтэй ба мєн vрэвслийн эсрэг, євчин намдаах vйлчлэл vзvvлнэ. Эмийн бургуй Заалт:-гэдэсний дээд хэсгийн тvгжрэл -мэс заслын улмаас амаар хооллож чадахгvй vед Эсмархийн савыг 5%-ийн глюкоз, аминопептид болон бусадтэжээлийн шингэнээр дvvргэнэ. Энэ уусмал нь 39-40 хэмтэй байна. Эсмархийн савыг резинэн хоолойд холбон тєгсгєлд нь дусаагуурыг бэхэлнэ. Хошууг нарийн гэдсэнд оруулж 1 минутанд 20-30 дусал дусахаар 1-2 литр уусмалыг хийнэ. Энэ бургуйг тавихаас нэг цагийн ємнє цэвэрлэх бургуйг тавьсан байна . Бургуй тавих аргууд Хэрэглэгдэх багаж:1.1-2 литрийн багтаамжтай Эсмархийн сав 2.Бvдvvн резинэн хоолой /150 см урт/3.Хуванцар хошуу Бургуй тавихаас ємнє євчтєнийг шээлгэсэн байх ба хатуу талаар нь хєлийг євдгєєр нь нугалж хэвлийд наалгасан байдалтайгаар орны ирмэгт хэвтvvлнэ. Доор нь хулдаас тавьсан байна. Хэрэв євчтєний хєдєлгєєн хязгаарлагдмал, эргэх хєдєлгєєнийг хориглосон бол євчтєнийг хэвтээ байрлуулна. Євчтєнийг тонгойлгон хоёр хєлийг євдгєєр нь нугалуулж алцайлгана. Сувилагч бургуйн хошууг вазелинаар тосолж шулуун гэдэс рvv 10-12 см гvн оруулан 1 литр хvртэл ус хийнэ. Ингээд євчтєнийг 20 минут байлгаж байгаад бие засуулна. Ажилбарын явцад эмч, сувилагчид євчтєнийг сайтар хянаж анхаарна. Бие засуулсны дараа баасанд салст, идээ, цус байгаа эсэхийг ажиглана.
2010.02.27 18:21:58 *.232.191.254
2010.02.27 20:07:09 *.136.82.95
bayarlalaa ta buhend
Бургуй нь:
а/ Эмчилгээний /цэвэрлэх, зайлах, эмийн/
б/ Оношлогооны /барийн сульфатийн тусламжтай бvдvvн гэдсийг дурандах vед/ гэсэн vндсэн хоёр тєрєл байна.
1.Цэвэрлэх бургуй
Бургуйг зєв тавих vндсэн нєхцєл нь шулуун гэдэсний анатомийн замыг мэддэг байх юм. Бургуйн хошууг хошногоны амсрын булчингаар дээш, урагш 4-5 см аажим оруулаад, дараа нь арагш аарцаг, шулуун гэдэсний єргєн хэсэг рvv явуулан 400-700 мл шингэн хийдэг.
Заалт:
-баас хатах
-мэс заслын ємнє
-тєрєхийн ємнє
-хэвлийн хєндийн болон бага аарцгийн эрхтнvvдийн рентген шинжилгээний ємнє
-хордлогын vед
Эсрэг заалт:
-шулуун гэдэсний хавдар
-тvрvv булчирхайн хавдар
-зvрхний булчингийн хурц шигдээс
-гялтангийн vрэвсэл
-ходоод гэдэсний замын цус алдалт
-хошногоны амсрын шархлаа ба цууралт
-бvдvvн гэдэс болон хошногоны амсрын идээт vрэвсэл
-хэвлийн хєндийн эрхтнvvдийн мэс заслын дараах эхний єдєр
Зорилго:
-хатсан баасыг угаах, зєєлрvvлэх
-гэдэсний гvрвэлзэх хєдєлгєєнийг сайжруулах
2.Зайлах бургуй
Заалт:
-гэдэс баас болон хийгээр тvгжирсэн vед
-гэдэсний тvгжрэл гэж сэжиглэж байгаа vед
Бургуйн бэлтгэл нь цэвэрлэх бургуйтай адил. Зvvн талаар нь буюу дээш харуулж хэвтvvлэн доор нь хулдаас болон хєтєвчийг тавьж єгнє. Хошного руу хошууг 20-30 см гvн оруулаад євчтєний байрлалаас дээш тvвшинд Эсмархийн савыг усаар дvvргэнэ. Саван дахь ус юvлэгдсэний дараа савыг доошлуулж бохир агуулагдахууныг асгана. Энэ vйлдлийг гарах усыг бэвэр болтол давтах ба vvнд 10-15 литр бvлээн ус хэрэглэгдэнэ.
3.Гипертоник бургуй
Энэ нь натрийн хлоридийн гипертоник уусмалыг ашигладаг єргєн тархсан бургуй юм. Эсмахерийн сав болон резинэн баллоныг ашигладаг. Бургуйн хошууг шулуун гэдэсрvv оруулан 10%-ийн 100-200 мл 37 хэмийн натрийн хлоридийн уусмалыг хийнэ. Бургуйн vйлчилгээнь 20 минутын дараа илрэх ба шулуун гэдэсний салст бvрхэвчийг цочроох vйлдэлтэй.
Эсрэг заалт:
-геморрой /шамбарам/
-шулуун гэдэсний шархлаа ба vрэвсэл
-хошногоны амсрын цууралт
-гэдэсний агчил /спазм/
4.Тосон болон хамба шарилжны бургуй
Тогтмол баас хаталтын vед хэрэглэдэг. Орой шулуун гэдэс рvv 150-200 см ургамлын тос хийдэг ба 12 цагийн дараа vйлчлэл нь илэрнэ. Тосыг 36-37 хэм хvртэл халаасан байна.
Хамба шарилжны хандыг бэлтгэхдээ 4 стакан /шилэн аяга/ хэрийн буалсан усанд 2 хоолны халбага хамба шарижлийг хийж самбайгаар шvvнэ. 37 хэмийн 150 мл хандыг шулуун гэдсээр хийдэг. Тосон болон шарилжны бургуй нь сулруулах vйлдэлтэй ба мєн vрэвслийн эсрэг, євчин намдаах vйлчлэл vзvvлнэ.
Эмийн бургуй
Заалт:
-гэдэсний дээд хэсгийн тvгжрэл
-мэс заслын улмаас амаар хооллож чадахгvй vед
Эсмархийн савыг 5%-ийн глюкоз, аминопептид болон бусадтэжээлийн шингэнээр дvvргэнэ. Энэ уусмал нь 39-40 хэмтэй байна. Эсмархийн савыг резинэн хоолойд холбон тєгсгєлд нь дусаагуурыг бэхэлнэ. Хошууг нарийн гэдсэнд оруулж 1 минутанд 20-30 дусал дусахаар 1-2 литр уусмалыг хийнэ. Энэ бургуйг тавихаас нэг цагийн ємнє цэвэрлэх бургуйг тавьсан байна .
Бургуй тавих аргууд
Хэрэглэгдэх багаж:
1.1-2 литрийн багтаамжтай Эсмархийн сав
2.Бvдvvн резинэн хоолой /150 см урт/
3.Хуванцар хошуу
Бургуй тавихаас ємнє євчтєнийг шээлгэсэн байх ба хатуу талаар нь хєлийг євдгєєр нь нугалж хэвлийд наалгасан байдалтайгаар орны ирмэгт хэвтvvлнэ. Доор нь хулдаас тавьсан байна. Хэрэв євчтєний хєдєлгєєн хязгаарлагдмал, эргэх хєдєлгєєнийг хориглосон бол євчтєнийг хэвтээ байрлуулна. Євчтєнийг тонгойлгон хоёр хєлийг євдгєєр нь нугалуулж алцайлгана.
Сувилагч бургуйн хошууг вазелинаар тосолж шулуун гэдэс рvv 10-12 см гvн оруулан 1 литр хvртэл ус хийнэ. Ингээд євчтєнийг 20 минут байлгаж байгаад бие засуулна. Ажилбарын явцад эмч, сувилагчид євчтєнийг сайтар хянаж анхаарна. Бие засуулсны дараа баасанд салст, идээ, цус байгаа эсэхийг ажиглана.