Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүмүүс “хувиа хичээгч” гэдэг үгэнд маш дургүй байдаг. Тийм учраас өөрөөсөө бусдыг боддоггүй, хувиа хичээдэг хүмүүсийн дурладаг мөнгө, нэр алдар, олны танил болох зэрэг зүйлд өөрөө ч мөн адил дуртай мөртлөө нөгөө талаар тэдгээр зүйлүүдээс татгалзаж байдаг.


 

Ялангуяа манай хориод насны бүсгүйчүүд ашиг хонжоо харсан сонголт хийхийг шаарддаг бодит байдал ба тэр бодит байдлыг чангаар, тод томруунаар буруушаасан дуу хоолой хоёрын дунд яах учраа олохгүй байх нь элбэг. Залуу бүсгүйчүүд үүнийг “залуу насны гэгээн төөрөгдөл” төдийгөөр бодож байдаг боловч бодит байдал тийм биш байдаг. Учир нь хориод насны амьдрал бол арван хэдтэй байх үеийнх шиг амьдралын дасгал сургуулилт, бие халаалт хийдэг нас биш хэрэгжүүлэх нас билээ.

Үзэл бодлын зөрчил нь эд хорин насандаа яваа таны оюун санаа, ирээдүйг самууруулахаас цаашгүй байдаг.
Нүдний өмнө байгаа бүх асуудлынхаа хариултыг олох, сонгохдоо сүүлд нь аль болох бага харамсах талыг харж сонгож чаддаг байхад “хувиа хичээхийн” мөн чанар оршдог.

Өөрөө жинхэнэ хувиа хичээгч байж зөвхөн өөрийнхөө төлөө л бүхнийг хийе гэж сэтгэл шулуудвал бодит амьдралд нийцсэн, зөв сонголт хийхэд саад болдог аливаа сэтгэлийн зөрчил үгүй болно. Эргээд бодоход хорин хэдтэй байхын гомдол, дургүйцэл, зөрчил зэрэг нь ихэнхдээ шал дэмий зүйлээс үүдэлтэй байдаг байжээ. Найзынхаа хэлсэн ганц үгийг хүндээр хүлээн авч, удирдах ажилтан ганц хоёр удаа хатуу үг хэлсний төлөө архи уух зэрэг инээдтэй зүйлүүд гуч гараад ирэхээр бараг тохиолдохоо байдаг.

С бүсгүй хэдхэн хоногийн өмнө ажилд орох хүчтэй өрсөлдөөнд ялж өөрийн мөрөөдөж явсан сурталчилгааны компанид ажилд орлоо. Гэтэл анхны ажилд орсон өдрөө ажлынх нь уур амьсгал тийм ч таатай биш болохыг анзаарч мэдлээ.

Өөрийг нь удирдаж ажиллах хүн нь ажлын байрандаа “аашны тулам” гэдэг нэрээр алдартай нэгэн байлаа. Найз нөхдийнхөө дунд зан ааш сайтай гэж хэлэгддэг С жаахан уужуухан хандаад тоохгүй байвал болчих биздээ хэмээн өөрийгөө тайвшруулж шинэ ажлын гараагаа эхэллээ. Гэтэл тэр удирдлагатай ажиллана гэдэг санаснаас хэд дахин хэцүү хэрэг байлаа. Жижиг алдаа гаргасан ч доромжлуулсан, үл тоомсорлогдсон сэтгэгдэл төрөхүйц үг хэлээр дайрч доромжилдог, алдаа мадаггүй хийсэн зүйлээс нь хүртэл өө сэв хайж зовоодог байлаа.

Тэгсээр байгаад ажил сурах нь бүү хэл урам нь хугарч алдаа гаргах нь улам олширч түүнээсээ болж унтаж чадахаа болих үе ч олон байх боллоо.
Яван явсаар удирдлагынхаа зан аашинд бус өөрийнхөө чадварт байгаа юм биш байгаа гэсэн бодол хүртэл төрж өөртөө итгэх итгэл ч үгүй боллоо. Удирдлагынхаа шударга бус хандаж байгаад нь нэг ч үг хэлж чадахгүй дотроо л уур хилэнгээ багтааж ядан байгаа өөрийгөө хараад өрөвддөг байлаа. Гэвч ажлаасаа гарах талаар боддог ч үгүй байлаа.
Хэдхэн сарын дотор үгээр хэлэхийн аргагүй турж эцэн нүднээс гарсан С-д би сэтгэл зүйн эмчид ханд гэж зөвлөлөө. Эс тэгвэл эрүүл саруул зүгээр байсан хүүхэдгалзуурч мэдэхээр байсан юм. Түүнийг хэн ч харсан сэтгэлээр унах өвчин туссан сэтгэл мэдрэлийн өвчтөн байна гэж хэлэхээр болчихсон байлаа.

Түүнээс хойш иав зургаан сарын дараа түүнтэй дахин уулзахад урьдын эрч хүч нь эргэн ирсэн байлаа. Урьдынхаасаа улам ч эрч хүчтэй болсон тэрээр сэтгэл зүйчийн зөвлөгөө тус боллоо гэж хэлэв.

Түүний ярьснаар бол анхны хэдэн удаагийн зөвлөгөөн дээр эмч нь үг дуугүй түүний зогсоо зайгүй ярих яриаг анхааралтай сонсдог байжээ. Дунд нь ганц хоёр үг хэлэх төдий л байсан гэнэ. Өөрийн дотор байгаа бүхнээ ярьснаар сэтгэл нь онгойж уужирдаг байсан болохоор сэтгэл зүйн зөвлөгөөг тасралтгүй аваад л байжээ. Зөвлөгөө авч байсан нэгэн өдөр.
-“.............би ямар буруутайгаа мэдэхгүй байна. Би угийн аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хувиа хичээсэн зэнгүй хүн. Гэтэл яагаад намайг ингэж зовоож байгаа юм бэ?”
-“Та түр хүлээнэ үү”

Эмч бүсгүйн үгийг таслан анх удаагаа урт гээчийн зөвлөгөө өглөө.
-“Та байнга л өөрийгөө сайхан сэтгэлтэй, үнэнч гэж хэлж байгаа боловч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Хатагтай С та бол ухаантай, арга зальтай, юмыг тооцоолж чаддаг хүн юм. Тэр тарчлаан зовоогч удирдлагатайгаа тэмцэлдэж маргалдахгүй байгаа нь өөрт тань ашигтай болоод тэр биш гэж үү. Гадна талаасаа харахад түүнд чадуулж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ бүх шийдвэрлэх хөзрийг гартаа барьж байгаа хүн нь та.Та энэ хугацаанд өөрийнхөө үйлдлээр эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн талд оруулж өөрийгөө хүрээлүүлж чадсан байна шүү дээ.

Харин тэдгээр хүмүүст өөрийн энэ тооцоон дээр үндэслэсэн үйлдлээ мэдэгдэхгүй байхыг хичээгээрэй. Таны тэвчээрийн тань үр дүн удахгүй гарах болно.”
С бүсгүйн эмнэлгээс гарч ирэх мөчид одоог хүртэл өөрийг нь зовоож байсан чадуулж байна даа гэдэг бодол нь ор тас алга болсон байлаа. Үнэн хэрэг дээрээ хэлтсийн дарга нь түүнийг биш, тэр өөрөө даргыгаа ашиглаж байна гэж бодохоор ямар нэгэн стресст орж бухимдах зүйлгүй болж байлаа.
Урьдынхаасаа огт өөр болж нүүрэн дээр нь загнуулж, аашлуулчихаад эргэж хараад л мартаж орхидог боллоо. Дараа нь үнэхээр тэр дарга нь ажил дээрээ өөр бусад хүмүүстэй ч таарч тохирохгүй байсаар сайн дураараа ажлаасаа гарч С бүсгүй сэтгэл хангалуун ажлаа хийсээр үлдсэн билээ.

Хорвоо ертөнцийн эзэн нь болъё гэвэл эхлээд бүхнийг өөрт ашигтайгаар эргүүлж сур.

С бүсгүй сэтгэл зүйчээс зөвлөгөө авахын өмнө эргэн тойрныхоо хүмүүсээс “зан ааш сайтайгаараа чи үүнийг даваад гарна”, “чи битгий анзаарч тоо” гэх мэтийн тайвшруулсан үгийг байнга сонсдог байлаа. Гэтэл тэдгээр үгс түүнийг тайвшруулах нь битгий хэл бүр ч хэцүү байдалд оруулдаг байв.
Учир нь нийгэм хэдийгээр ийм муухай аминчхан болж өөрчлөгдсөн ч сайхан сэтгэлтэй хүнд хэзээ нэгэн цагт аз тохионо гэсэн улиг домог болсон үгс нь түүнийг улам бүр цөхрөнгөө барахад хүргэдэг байлаа.

Тэр эмч энэ онолыг ашиглаж түүнд зөвлөгөө өгсөн хэрэг байв.
С бүсгүй бол хэн ч харсан бусдаас онцгой юмыг тооцоолон боддог хүн биш байлаа. Үл ялиг өөрийнхөө эрх ашгийг бусдынхаас дээгүүрт тавьдаг зантай бөгөөд эмч түүний энэ занг нь жаахан бататгаж, сайшаасан хэрэг билээ.
Хэлтсийн даргаа үзэн ядаж байгаа хэдий ч, яаж ч чадахгүй байгаа С-ийн сэтгэлд даргынхаа сул талыг өөрт ашигтайгаар ашиглаж чадаж байна гэсэн бодол төрсөнөөр харин ч дотор уужирч үгт өөр боллоо. Өөрийгөө хүнийг хэрхэн ашиглахаа мэддэг арга зальтай хүн гэж хүлээн зөвшөөрч, өөрийнхөө байр сууринаас бүх юманд хандаад ирэхээр нэг л мэдэхэд ялагч болж чадсан байдаг юм. Ингэж бодож сэтгэж чадваас үзэн ядах сэтгэлээр хамаг эрч хүч энергээ алдалгүйгээр өөртөө хамгийн ашигтай замыг сонгож чаддаг болно.

С бүсгүй сайн дураараа ажлаасаа гарах юм уу удирдлагатайгаа муудалцаж хүч чадлаа барсанд орвол чимээгүйхэн, байдлыг ажиглах байр сууринд байж амжилт олох гэсэн замыг сонгосон юм.
Чамд ямар нэгэн буруу байхгүй байхад, чамайг зовоодог хүн байна уу? Арай холуур аваад үзэхэд тэд нар өөрсдийнхөө булшийг ухаж байгаа хэрэг юм. Хорвоо дээр дандаа хождог тоглоом бол “win-win” буюу хоёр тал хоёулаа хождог тоглоом байдаг. Зөвхөн өөрөө л хожихын төлөө юуг ч үл хайхран зүтгэгч хүн хэзээ нэгэн цагт хөлөг онгоц далайд живэхийн адил мөхөж үгүй болдог билээ. Хорвоо ертөнц хэдийгээр бидний харахад шударга бус байдаг боловч бусдад дандаа муу үйл хийдэг хүн хэзээ ч ялагч болж чаддаггүй юм. Харин тэдгээр муу хүмүүсийн гарт өртөлгүй өнгөрье гэвэл “тэдэнд чадуулж байна” гэсэн гутранги бодлоо хаях хэрэгтэй. Тэд уур хилэнгээсээ болж багтарч үхэх хүртэл та сэтгэл санааны хямралд оролгүй тайван байж тааламжтай цагийг хүлээх хэрэгтэй. Үгээр хэлэхэд амархан юм шиг боловч хүмүүсийн харилцааны гол шалгуур болсон энэхүү “хүлээлт”-ийг хүмүүс тэр бүр даван туулж чаддаггүй билээ.

“Би бол үнэг шиг арга зальтай хүн.” Энэ ганц үг л тэр хүлээлтийг даван туулах хүч болж өгдөг.

Дээр нь нэмж хэлэхэд би арга зальтай, юмыг дандаа тооцоолон боддог гэдгээ бусдад хэлэх шаардлага байхгүй. Хүн бүрт байдаг төрөлхийн чанараа амьдрал дээр хэрэгжүүлж байгаагаа өөр бусад эсрэг үзэл бодолтой хүмүүст хэлж өөрийгөө эвэртэй туулай болгоод яахав дээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2844128/2d7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211372
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239292
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366728
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365272
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524294
11676 HI BURGUI YAJ TAVIH VE [3] ezengui aral 2010-02-27 3218
11675 sould em buudal bn cek 2010-02-27 730
11674 asyylt bna eejuudee [3] kis 2010-02-27 1085
11673 Uejinbuu bolon Dong Du Cheontoi oirhon, [2] Ojanaa 2010-02-27 1175
11672 БОЛОМЖГҮЙ БАЙХ ХЭЦҮҮ......ТУСЛААРАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-27 921
11671 hi eejvvdee asuux ym bn [1] monkhvvsh 2010-02-27 1259
11670 СОЛОНГОСТ УДААН БАЙВАЛ ГЭР БҮЛ ИЙМ ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-27 1156
11669 ТА БҮГДЭД ЗӨВЛӨГӨӨ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-27 899
11668 ASUUYA [3] chejv 2010-02-27 1017
11667 Ээжүүдээ хэлж өгөөч [6] sumiinzaan 2010-02-27 3041
11666 asuuh yum baina [5] Мичидмаа 2010-02-27 1149
11665 ochigdor hariult ogson buh busguichuuddee mash ih bayarlalaa [1] Мишээл 2010-02-27 918
11664 Hi bvsgvichvvdee. Asuuh zvil bainaa. [4] Хүслэн 2010-02-27 1217
11663 ERUUL MENDIIN AYLAL [1] eruulmend 2010-02-27 959
11662 eejyydtei taniltsii oujouh 2010-02-27 1221
11661 Машинаар үйчлэнэ. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-26 599
11660 МЁНМУГТ (721 ДЭЭР) 1 ӨРӨӨ БАЙР БАЙНА [1] chichika 2010-02-26 701
11659 ХУРИМЫН БИЧИГ БАРИМТ [6] eej mini 2010-02-26 729
11658 hi. busguichuudee. asuuh um bna aa [2] kor99 2010-02-26 882
11657 Yum asuuya egch naraa [5] skyland2008 2010-02-26 1155
11656 eejuudee yaraltai heleed ogooch [12] Мишээл 2010-02-26 2465
11655 eejuudee ?? [2] j and s 2010-02-26 930
11654 eejuudee asuuya aa [1] Мишээл 2010-02-26 847
» БОДЛОО ХУВААЛЦААРАЙ ТУНГААГААРАЙ ЭНЭ ҮНЭН ҮҮ?????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-26 971
11652 зөвлөгөө өгөөч ээжүүдээ [4] 아마르 2010-02-26 979
11651 Жинсэн өмд бөөндөнө гэсэн хүн байна уу?Утасаа үлдээгээч. [2] Zulaida. 2010-02-26 719
11650 Зөв амьсгалвал турна [2] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-26 782
11649 сав өвдөөд хаана хандвал хямд бас сайн эмчлэх бол оо? [2] jiji 2010-02-26 756
11648 721 Мёнмуг ёгоос 7мин 1давхрын 2өрөө цэвэрхэн байр. [1] chichika 2010-02-26 692
11647 hi [1] madahbadrah 2010-02-26 774
11646 Живхтэй бүжигчид [3] Маралгоо 2010-02-26 700
11645 Хольж идэж болдоггvй 12 тєрлийн хvнсний зvйл [2] angella2010 2010-02-26 1146
11644 Tа 2-ийн харилцаа хэр зэрэг вэ? (сонжоо) [1] Бүсгүй 2010-02-26 1290
11643 hi [7] sfff 2010-02-26 928
11642 hi dahiad asuuya [2] 60gal 2010-02-26 849
11641 hi. asuuh zvil bnaa..... [3] 60gal 2010-02-26 1014
11640 Xэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [5] Бүсгүй 2010-02-26 1362
11639 asuuh yum bn aa busguichuud ee! [1] lunaeba 2010-02-26 764
11638 Huuhed harah hun bn uu??? Ялгуун_08 2010-02-26 623
11637 Bair bn Ялгуун_08 2010-02-26 610
11636 seould buudaliin ger bvl bolon 2 em ajil b.na cek 2010-02-26 509
11635 omega 3 vitamin asuuya [9] anar od 2010-02-26 4409
11634 asuuh gesen yum AA [1] 404040 2010-02-26 741
11633 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЛЭЭ [2] 다산120 2010-02-26 739
11632 helj ogch tus bol no uu 404040 2010-02-26 636
배너신청
자생병원

배너신청