Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Толгой нь өвддөггүй хүн гэж бараг байдаггүй аж. Хүмүүс толгой өвдөнгүүтээ ямар нэгэн эм ууж өвчнөө намжаадаг зуршилтай болоод уджээ. Дэлхий дээр толгойны 100-гаад төрлийн өвчин байдаг аж. Толгойны өвчин тоглоом биш тул чухам юунаас болоод өвдөөд байгааг тогтоох нь чухал. Үүнээс даралт ихсэх болон ядрах үед толгой өвдөх нь түгээмэл аж. Бас толгой таллаж өвдөх явдал элбэг тохиолддог. Хүзүү нуруугаар хөшихөд толгой өвдөх нь ч бий. Толгой өвдөх үед эм байхгүй бол өвчнөө хэрхэн намжаах вэ.
Хэрэв даралт ихэссэний улмаас толгой өвдсөн бол сармисны ханд ууж болно. Харин толгой таллаж өвдвөл давстай мөстэй усанд алчуур дүрээд түүнийгээ дөрөв нугалж жин тавиад үз. Үүнээс гадна хөдөлгөөнгүй удаан суусны улмаас хүзүү, нуруугаар хөшин ядарч улмаар толгой чинь өвдвөл гоньдны ханд бэлтгэж уухад гэмгүй.
ТАРХИНЫ ХАВАН Л ГЭСЭН ҮГ ИЛЛЭГ ХИЙХ ЧАМАРХАЙН СУДАС ДАГУУ ХӨЛИЙН УЛАНД ИЛЛЭГ ХИЙХ Л ИХ САЙН
-Толгой өвдөхөд бөөрөлзгөний жимсний шүүс, зэтгэний жимсийг байнга идэж байхын зэрэгцээ балтай үхрийн нүдний жимсний шүүсийг өдөрт гурван удаа эсвэл түүхий төмсний шүүс ууж байвал сайн.
-Хамба шарилж, буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дөрвөн халбагыг аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын өмнө 100 гр-ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.