Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Язралт, үтрээ сунах, жин нэмэх гээд гоо сайханд халтай асуудлууд.  Хамгийн нийтлэг нь төрөлтийн асуудал. Өөрөөр хэлбэл, байгалийн жамаар төрөх үү, эсвэл та хагалгаа хийлгэсэн нь дээр үү? Өөрөө төрөхөөр үтрээ сунах, сексийн мэдрэмж буурах, арьс язрах зэрэг сөрөг үзэгдлүүдэд орчин үеийнхэн нэлээд эмзэглэдэг.

Сүүлийн үед хүүхнүүд бидний хэлж заншсанаар хийсвэр буюу кесар хагалгаа хийлгэж төрөхийг ихээхэн сонирхдог болжээ.Жирэмсний явц хүндрэлгүй, төрөх эх эрүүл, төрөлтөнд аливаа хүндрэл гарахгүй тохиолдолд төрөх замаар төрүүлнэ. Кесар хагалгаа гэдэг нь эх ургийн аль нэгэнд эсвэл хоёуланд нь хүндрэл учрах болсон нөхцөлд л хийдэг хагалгаа. Манайд одоохондоо хүсэлтээр кесар хагалгаа хийдэггүй. Кесар хагалгаа нь хүндрэл эрсдэлтэй, тийм ч хүсэх мэс засал биш. Мэдээж хүүхэд төрүүлсэн эх хүн огт төрөөгүй охид хүүхнүүдээс аарцгийн ёроолын булчин суналтаар ялгаатай байдаг. Гэхдээ тэр булчингийн суналтыг дасгал хөдөлгөөнөөр чангаруулахад анхаарахаас гадна төрөх үед гэмтэл үүссэн бол нөхөн сэргээх мэс засал хийлгэдэг юм.

Ихэнхдээ нэг их сэтгэл зовоох асуудал биш юм байна. Төрөлт цөөн, төрүүлсэн хүүхдийн жин хэт том биш /3.5-аас дээш жинтэйг том ураг гэж үздэг/, эмнэлгийн зөв тусламж авч төрсен бол таны гоо сайхан алдагдахгүй. Тийм учраас зөвхөн төрөх замын суналтаас болгоомжилж, төрөлтөө кесар хагалгаагааар төгсгөх гэж хүсэх иь буруу. Өөрөө төрөх, төрсний дараа тэнхрэх нь хурдан, зовиур шаналгаа бага гээд мэдээж мэс засал хийснээс амар байдаг.

Байгалиараа төрөхөд үтрээ сунадаг гэдэг. Үүнийг буцааж багасгах боломж бий юу?
Суурин амьдралын хэв маягтай хүмүүсийн төрөх үеийн хүндрэл их болсон. Наад зах нь төрөх хүчний сулрал, булчингийн чангарал муу болчихдог. Энэ бүхэн хөдөлгөөнийн дутагдалтай холбоотой. Хөдөлгөөн дутагдсанаас болж хүүхэд гэдсэндээ томорч, төрөх үед эхэд хүндрэлтэй болдог. Хүүхдийн жин том байх тусам төрөх үед үтрээ тэр хэмжээгээр сунана гэсэн үг шүү дээ. Дээр нь жирэмсний хооллолт буруу байна. Ер нь жирэмсэний үеийн эрүүл ахуй гэж чухал зүйл байдаг. Үүнд хөдөлгөөн, хооллолт, агаар гээд олон зүйлүүд ордог. Одоогийн хүүхнүүд ажил дээрээ сууж байгаад гэртээ хариад хэвтээд өгдөг. Хамгийн гол нь хүүхнүүддээ төрөхийн өмнө болон төрсний дараа биеийн хүчний дасгал, аэробик сайн хий гэж зөвлөмөөр байна. Ялангуяа төрснийхөө дараа хамгийн гол нь бага аарцгийнхаа булчинг чангалах дасгал, хөдөлгөөн сайн хийвэл буцаад хэвийн байдалдаа орно шүү дээ. Тэгвэл үтрээ сунах асуудалтай тулгараад байхгүй. Сүүлийн жилүүдэд л эмэгтэйчүүд энэ тал дээрээ их санаа тавьдаг болсон. Цаг үеийн хөгжлөө дагаад хүмүүсийн сексийн мэдрэмж ч их дээшилсэн юм шиг байна. Нөгөө талаар гадны соёлын нөлөө, хамгийн гол нь суурин амьдралын хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал ийм асуудал үүсэхэд их нөлөөлж байгаа байх гэж би боддог.

Сүүлийн үед хүүхнүүд үтрээгээ ихээр оёулах болсон.
Үтрээ оёх мэс засал 2 янз байдаг.
1-рт, гоо сайхны зорилготой, бага зэргийн урагдалттай үтрээг багасгах, чангалах нөхөн сэргээх мэс засал,
2-рт эмнэлгийн заалтаар хийдэг нөхөн сэргээх мэс засал. Төрөхдөө эмнэлгийн тусламж авч чадаагүй зарим хүмүүсийн үтрээ их хэмжээний урагдалттай, өөрөөр хэлбэл шулуун гэдэсний хана хүртэл урагдах тохиолдол байдаг. Ийм хүмүүст зайлшгүй шаардлагаар нөхөн сэргээх мэс засал хийдэг. Сүүлийн үед хүүхнүүд маань гоо сайхны зорилгоор их хийлгэж байгаа. Мэдээж үр дүнтэй байдаг. Хамгийн гол нь дахиж хүүхэд төрүүлэхгүй гэсэн үедээ л энэ мэс заслыг хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад төрөхөд хайчилж, дараа нь дахиад оёх хэрэгтэй болдог.

Анхны төрөлтөө кесар хагалгаагаар хийсэн бол дахиж өөрөө төрж чаддаггүй юу?
Тийм заалт байдаггүй. Кесаревын дараа боломжтой бол өөрөөр нь төрүүлдэг. Манайд одоохондоо кесар хагалгаагаар дээд тал нь 3-4 удаа төрж болдог. Гадаадын зарим улс оронд үүнээс ч олон удаа төрж байгаа. Оёдлын утасны материал, шархны эдгэрэлт гээд олон зүйл үүнд нөлөөлдөг.

Ер нь төрөлтийн тохиромжтой нас хэд юм бол?
20-35 насыг төрөлтийн тохиромжтой нас гэж үздэг. 35-аас дээш бол хожуу төрөлт гэдэг. Энэ үед төрөхөд эрсдэл өндер, ургийн гажигтай хүүхэд төрөх магадлал их байдаг. 19-с доош насыг өсвөр үеийн төрөлт гэдэг. Энэ үед мөн л эрсдэл өндөр. Ер нь анхны төрөлт 28-аас дотогш байвал зүгээр байдаг. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Мэдээж гоо сайхандаа анхааралгүй яахав. Гэхдээ учиртай байх хэрэгтэй. Гоо сайхандаа анхаарч байна гээд болох болохгүй юманд дурлаад, түүнийг хзтэрхий хавтгайруулж, туйлшруулж болохгүй.

Гоо сайхнаа хадгалах олон арга байна шүү дээ. Хамгийн гол нь дотроосоо эрүүл байх хэрэгтэй. Идэвхтэй байнгын дасгал хөдөлгөөн, зөв эрүүл хооллолт хамгийн чухал зүйл. Хүн ер нь байгалиараа, дотроосоо эрүүл сайхан байх шиг сайхан юм байдаггүй. Эрүүл хүн л гоо сайхан байдаг шүү дээ. Хүүхнүүд маань төрчихөөд болж өгвөл хурдан хөдөлгөөндөө орж, дасгал, ялангуяа бага аарцгийн булчин чангаруулах дасгал хийгээд эхлээрэй. Ингэж чадвал биеийн галбир, гоо сайхнаа хэвээр нь хадгалж үлдэх бүрэн боломжтой. Урлагийнхан, загвар өмсөгчид зөндөө төрдөг шүү дээ. Тэд харин илүү хөдөлмөрлөж, ингэснээрээ гоо сайхан, бие бялдараа хадгалж үлддэг. Тиймээс энэ бол цэвэр хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл юм.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2622437/2e1/trackback

dewter

2010.01.07 14:15:25
*.248.178.4

ok saixan zuwulguu bn
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
9921 Hi all. Nvdendee davxaraa xiilgej baisan bvsgvichvvd xelj ogooch.Bi nvdendee davxaraa xiilgex gesen yumaa. [9] 157359 2010-01-07 3887
9920 eejvvdees asuuya [3] anar od 2010-01-07 1644
9919 МАНАЙ НӨХӨР ИЙМ Л ХҮН ....ХАРИН .. [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-07 1482
9918 Толгойн өвчин [2] Маралгоо 2010-01-07 3136
9917 viz [2] ursgalan 2010-01-07 1045
9916 hi ejuudee huuhed gereer harya [2] cdkeycrack 2010-01-07 1051
9915 Solongos hel zaana teach 2010-01-07 963
9914 sonsoonoos asuuya [1] cdkeycrack 2010-01-07 1046
9913 Таны үнэнч зөвлөгч хэн бэ? mgldevochka 2010-01-06 993
» Өөрөө төрөх үү, өрөөлөөр төрүүлүүлэх үү? [1] mgldevochka 2010-01-06 2786
9911 Эрт амлуулах эхэд ч, хүүхдэд ч хэрэгтэй mgldevochka 2010-01-06 1246
9910 СОЛОНГОСЧУУД ХЭЛСЭН АМАНДАА ЭНЭ УДААДАА ....... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-06 1443
9909 Elgemsuugees asuuya UNICITY 2010-01-06 997
9908 БИ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ Л ХАЙРЛАДАГ ХАРИН ЧИ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-06 1100
9907 Эрүүл саруул хүүхэд төрүүлэх эсэх нь ээж таниас л шалтгаална [1] mgldevochka 2010-01-06 1501
9906 TSelmegsuugees asuuh yum baina aa? [3] ireedui99 2010-01-06 1247
9905 jiremsen eejuudees asuuh n? [9] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-01-06 2839
9904 HOVOR YUM ASUUYAA [1] attak 2010-01-06 1383
9903 eejvvdees asuuh ni [2] munkhuush 2010-01-06 1272
9902 asuuyaa [2] kooko 2010-01-06 1232
9901 hi natsist idtai hvnees asuuh ni [2] 1113 2010-01-06 2336
9900 busguichuudee heleed ogooch [3] saranhuu* 2010-01-06 1366
9899 Hatsariin ulaan yaj arilgah we? [2] ireedui99 2010-01-06 19718
9898 Хүүхдэд Д витамин хэрэгтэй юу? [4] ***Энxзaяa*** 2010-01-06 4204
9897 EEJUUDEES ASUUY [11] ariuka0211 2010-01-06 6229
9896 Elgemsuugees asuumaar bna helj ogj tus bolooch [4] tsolko 2010-01-06 1335
9895 hi bvsgvichvvdee hoolnii talaar asuuy [1] dewter 2010-01-06 1435
9894 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
9893 shud ovdoxod [2] duck duck 2010-01-06 1188
9892 daxiad l suuy [2] duck duck 2010-01-06 1186
9891 asuux zuil bnaa [1] duck duck 2010-01-06 1192
9890 helj ogooch [1] time time 2010-01-06 1083
9889 D vitamin [3] duck duck 2010-01-06 1436
9888 бариа засал гоо сайхан 이슬.Исир(Салон) 2010-01-06 816
9887 EEJUUUDEE HELJ OGOOCH [1] BOVKA 2010-01-06 1276
9886 Solongos hel zaana [1] teach 2010-01-06 1213
9885 Hi.orchuulj ogch tus bolno uu. [1] my dong 2010-01-06 1357
9884 Машинаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-06 951
9883 xuuxdiin xuvcasiig sitakt.... [1] pambak 2010-01-06 1936
9882 yaraltai hariulaach [1] mishil 2010-01-06 1151
9881 hergegch. ugaalgiin mashin haanaas [3] jiji 2010-01-06 1475
9880 huuheddee d vitamin avah hun baina uu? zugeer ogyo. [8] marujin 2010-01-06 2114
9879 huuhediin gerchileenii talaar [3] cdkeycrack 2010-01-06 1340
9878 hi eejuudee vitaminii talaar [3] cdkeycrack 2010-01-06 1354
9877 hi surguuliin talaar [2] cdkeycrack 2010-01-06 1388
배너신청
자생병원

배너신청