Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
АНУ-д аль 20-р зууны эхэн үед устаж үгүй болсон рахит хэмээх өвчин хоол хүнсний хомсдолоос болж үүсдэг өөр бусад өвчний хамт дэлхийн олон орны түүний дотор Монголын хүүхдүүдэд нүүрлэсэн аюул занал хэвээр байсаар л байна. Нялх балчир үрсийн маань яг хэдэн хувь нь энэ өвчнөөр өвчилж байгаа тухай тодорхой тоо баримт байхгүй боловч ойролцоогоор нийт бага насны хүүхдийн 30 гаруй хувь нь рахит өвчний шинж тэмдэг болох майга хөл, Х-хөл болон гавлын ясны зөөлрөлтэй байна. Уг өвчнийг үүсгэж байгаа гол шалтгаан нь гэвэл хоол тэжээллэгийн болон нарны гэрлийн хомсдол юм. Рахитыг ялъя Ээж болгон бяцхан үрээ чийрэг байлгаж эрүүл саруул өсгөхийг хичээж үүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Гэхдээ чухам юу хийх вэ? Аливаа өвчнийг хүндрүүлэн эм бэлдмэлийг өгөхдөө тулахаараа тэр бүү хэл рахитаас сэргийлэн Д витамин өгөхдөө хүрэхэд ээж нарт ихэвчлэн ямар нэг гаж нөлөө өгөхгүй байгаа, элэг бөөрөнд нь нөлөөлчихгүй байгаа гэр зэрэг эргэлзэх сэтгэл төрдөг байна. Тэгвэл энэ талаар хамтдаа судалцгаая…. Энэ бол эхлэл Бяцхан хүү эсвэл охин чинь гурав, дөрвөн сартай боллоо. Чухам энэ үед л рахит эхэлдэг юм. Рахиттай болж байгаагийн анхны шинж тэмдгүүд гэвэл: хүүхэд тайван бус, цочимтгой болох, ихэвчлэн унтаж байх үедээ давхийж цочдог. Амархан хөлөрдөг, ялангуяа хөхөө хөхөж байх үедээ шуудайтай цемент өргөчихсөн юм шиг л духан дээр нь хөлс бурзайж байдаг. Шөнө унтаж байхдаа мөн хөлөрч дэрлүүлсэн даавуу нь чийг даасан байдаг. Энэ нь хүүхдэд таагүй байдгаас үүдэн толгойгоо дэрэндээ байнга шөргөөж дагзных нь үс халзархад хүргэдэг. Дээр нь бас хэрэглэсэн живх, памперс нь хурц үнэртэй болж эхэлдэг ба энэ нь шээсэн дэх аммиакийн хэмжээ ихэссэнтэй холбоотой юм. Уг өвчин хурдан даамжирдаг бөгөөд анхны шинж тэмдэг эхэлснээс хойш 2 долоо хоногийн дараа гэхэд л рахитны цэцэглэх үе шат руу орчихдог. Энэ үед зулайны ирмэг болон тархины заадлууд орчмоор яс зөөлөрсөн, хавирга, бугуйн яс (рахитны бугуйвч) зузаарсан байгаа нь эмчийн гарт мэдрэгддэг. Ясны бусад өөрчлөлт ч гарах тохиолдол байдаг. Танд мэдээж “дөрвөлжин” толгойтой, хавтгай дагзтай, хэтэрхий урт эсвэл өргөн духтай, майга хөлтэй хүүхэд хаа нэгтээ харагдаж л байсан байх. Энэ бүгд бол рахитны л үр дагавар. Рахиттай хүүхдүүд цус багадалтаас болоод ихэвчлэн цонхигор царайтай, амархан өвчлөмтгий байдаг. Ээжийнхээ хэнэггүй зан эсвэл витамин Д-д итгэл муутай ханддагаас нь болж хүүхэд ийм өндөр үнээр төлбөр хийх ёстой гэж үү. Шарж болохгүй ээ. Рахитын гол шалтгаан нь Д витамины дутагдал юм. Эхийн сүүгээр дамжин очих Д витамин тун өчүүхэн байдаг, гэтэл хоол тэжээлээр хэрэгцээтэй бүхнээ авдаг болтол өдий. Витамины бүтэц нь зөв зохистой хийгдсэн нэмэлт тэжээл хэрэглэдэг хүүхэд хангалттай хэмжээний Д витамин Д авдаг. Хүүхэд хэдий чинээ бага байна төдийчинээ өсөлтийн хурд их байж энэхүү гайхал витамины хэрэгцээ ихсэж байдаг. Энэ бол зөвхөн витамин гэж нэрлэгддэг боловч мөн чанартаа бол хүүхдийн яс, мөд ургах ёстой шүднийх нь эрдэсжүүлэлтэд оролцдог амин чухал гормон юм. Үнэндээ гэхэд байгаль эх хүүхдийн бие организмыг өөрийнх нь Д витамины “үйлдвэрээр” хангаж өгсөн юм. Юу гэвэл нарны хэт ягаан туяаны гэрлээр арьсан дор Д витамин нийлэгжиж байдаг. Гэхдээ энэ механизм зөвхөн зуны улиралд бид үр хүүхдээ гар хөлийг нь ил гарган нарлуулж салхихуулж байх үед ажиллаж байдаг. Тиймээс ч зуны улиралд хүүхдэд Д витамин өгөхийг зогсоодог. Хүүхдийг нарлуулахын тулд зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлс байна. Озоны давхаргын цооролтоос үүдэн нарны хэт ягаан туяа хортой нөлөө үзүүлэх болж ялангуяа нялхсын эмзэг арьс энэхүү туяанд ямар ч хамгаалалтгүй болох нь тодорхой билээ. Тиймээс нарны гэрэлд хүүхдийг шууд шарах явдлыг эрс хориглох нь зөв бөгөөд зөвхөн 10-11 цагийн хооронд эсвэл үдээс хойш 15 цагаас хойш сүүдэрт байлгах нь зүйтэй юм. Зарим ээж нар витамин Д-ийн нийлэгжүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хүүхдээ кварцын гэрлээр шарж болох уу гэж асуудаг. Ямар ч тохиолдолд тэгж болохгүй. Хэт их сульдаанд орж рахит хүндэрсэн хүүхдэд эмч нар хүүхдийн биеийн байдлаас хамаарч кварцын гэрлийн эмчилгээг хугацаа, гэрлийн хүчийг тусгайлан тооцоолж хийдэг. Тиймээс танай гэрт кварцын гэрэл байдаг ч гэсэн түүнд хүүхдээ шарж хэрхэвч болохгүй. Хүн ам олноор суурьшсан агаарын бохирдол ихтэй хот суурин газар нарны гэрлийн хомсдлоос, хөдөө орон нутагт хоол тэжээлийн хомсдлоос Д витамины дутагдал үүснэ. Витамин өгье Хоёр төрлийн витамин Д байдаг. Д-Д2 (ургамлын гаралтай) болон сүүлийн үед гарч ирсэн амьтны гаралтай Д3. Усан уусмал хэлбэр нь тосон, шахмал бэлдмэлийг бодвол биед шингэхдээ хурдан бөгөөд үйлчилгээгээ удаан барьдаг давуу талтай. Усан уусмал хэлбэртэй витамин Д3-г хэрэглэхдээ цайны халбага буцалсан усанд дусааж уулгана. Өдөрт хэрэглэх тун нь эмчилгээний болон урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэж байгаагаас хамаарч өөр байдаг. Эмчилгээний тунг эмч тогтоох ба урьдчилан сэргийлэх зорилгоор дараах тунгаар хэрэглэнэ. Үүнд: 3-4 долоо хоногтой гүйцэд нярайд, эрүүл агаарт байнга байдаг 2-3-аас өмнөх насны хүүхдэд өдөрт 500-1000МЕ (1-2) дуслыг уулгах 7-10 хоногтой дутуу нярай, ихэр хүүхэд болон амьдралын нөхцөл дорой айлын бага насны хүүхдэд өдөрт 1000-1500МЕ (2-3 дуслыг) уулгах Зуны нартай өдрүүдэд эмийн тунг өдөрт 500МЕ (1 дуслаар) багасгаж өгч болно Жирэмсний хугацаанд жирэмсэн эхийн өдрийн тун 400МЕ эсвэл жирэмсэний 28 дахь долоо хоногоос эхлэн өдөр бүр 1000МЕ хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд хоногт 500-1000МЕ (1-2 дуслыг) хэрэглэнэ. Хоол тэжээлийн зүйлээр А витаминыг хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа тохиолдолд витамин А+Д3 бэлдмэлийг хэрэглэх нь үр дүнтэй. Эдгээр аминдэм нь бие биеийнхээ үйлчилгээг дэмжихээс гадна бие махбодод нэг нэгнийхээ илүүдэл бий болохоос урьдчилан сэргийлж байдаг онцлогтой. Урьдчилан сэргийлэх зорилгоор: 4 долоо хоногтойгоос 12 сартай хүүхдэд өдөрт 2 дуслаар уулгана 12 сараас дээш насны хүүхдэд өдөрт 3 дуслаар уулгана Насанд хүрэгсэд өдөрт 3 дуслаар 2 удаа ууж хэрэглэнэ.
profile

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
  Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
   Намар болоход ариун хайр гандахгүй
       Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                          :53: Үүрд хайрлая чамайгаа :53:

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2620581/c5d/trackback

20000810

2010.01.06 18:36:38
*.194.131.43

estoi heregtei medeelel bnaa bayarlalaa

Унаагаар үйлчлэнэ.

2010.01.06 18:48:32
*.117.23.68

Энхзаяа баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл байна.
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.06 19:22:24
*.251.203.15

СПИРТЭН ДУСЛААР 4--ДЭЭШ ДУСЛААР НАС  ЗААСНААР ..ХӨЛНИЙ МАЙГА ХҮҮХДИЙН ЯСНЫ  ХӨГЖИЛД Ч САЙН НӨЛӨӨТЭЙ

janibek

2010.01.06 21:09:39
*.122.85.43

bayarlalaa enhzaya medej baimaar zuil oruulsand
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
9921 Hi all. Nvdendee davxaraa xiilgej baisan bvsgvichvvd xelj ogooch.Bi nvdendee davxaraa xiilgex gesen yumaa. [9] 157359 2010-01-07 3887
9920 eejvvdees asuuya [3] anar od 2010-01-07 1644
9919 МАНАЙ НӨХӨР ИЙМ Л ХҮН ....ХАРИН .. [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-07 1482
9918 Толгойн өвчин [2] Маралгоо 2010-01-07 3136
9917 viz [2] ursgalan 2010-01-07 1045
9916 hi ejuudee huuhed gereer harya [2] cdkeycrack 2010-01-07 1051
9915 Solongos hel zaana teach 2010-01-07 963
9914 sonsoonoos asuuya [1] cdkeycrack 2010-01-07 1046
9913 Таны үнэнч зөвлөгч хэн бэ? mgldevochka 2010-01-06 993
9912 Өөрөө төрөх үү, өрөөлөөр төрүүлүүлэх үү? [1] mgldevochka 2010-01-06 2786
9911 Эрт амлуулах эхэд ч, хүүхдэд ч хэрэгтэй mgldevochka 2010-01-06 1246
9910 СОЛОНГОСЧУУД ХЭЛСЭН АМАНДАА ЭНЭ УДААДАА ....... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-06 1443
9909 Elgemsuugees asuuya UNICITY 2010-01-06 997
9908 БИ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ Л ХАЙРЛАДАГ ХАРИН ЧИ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-06 1100
9907 Эрүүл саруул хүүхэд төрүүлэх эсэх нь ээж таниас л шалтгаална [1] mgldevochka 2010-01-06 1501
9906 TSelmegsuugees asuuh yum baina aa? [3] ireedui99 2010-01-06 1247
9905 jiremsen eejuudees asuuh n? [9] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-01-06 2839
9904 HOVOR YUM ASUUYAA [1] attak 2010-01-06 1383
9903 eejvvdees asuuh ni [2] munkhuush 2010-01-06 1272
9902 asuuyaa [2] kooko 2010-01-06 1232
9901 hi natsist idtai hvnees asuuh ni [2] 1113 2010-01-06 2336
9900 busguichuudee heleed ogooch [3] saranhuu* 2010-01-06 1366
9899 Hatsariin ulaan yaj arilgah we? [2] ireedui99 2010-01-06 19718
» Хүүхдэд Д витамин хэрэгтэй юу? [4] ***Энxзaяa*** 2010-01-06 4204
9897 EEJUUDEES ASUUY [11] ariuka0211 2010-01-06 6229
9896 Elgemsuugees asuumaar bna helj ogj tus bolooch [4] tsolko 2010-01-06 1335
9895 hi bvsgvichvvdee hoolnii talaar asuuy [1] dewter 2010-01-06 1435
9894 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
9893 shud ovdoxod [2] duck duck 2010-01-06 1188
9892 daxiad l suuy [2] duck duck 2010-01-06 1186
9891 asuux zuil bnaa [1] duck duck 2010-01-06 1192
9890 helj ogooch [1] time time 2010-01-06 1083
9889 D vitamin [3] duck duck 2010-01-06 1436
9888 бариа засал гоо сайхан 이슬.Исир(Салон) 2010-01-06 816
9887 EEJUUUDEE HELJ OGOOCH [1] BOVKA 2010-01-06 1276
9886 Solongos hel zaana [1] teach 2010-01-06 1213
9885 Hi.orchuulj ogch tus bolno uu. [1] my dong 2010-01-06 1357
9884 Машинаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-06 951
9883 xuuxdiin xuvcasiig sitakt.... [1] pambak 2010-01-06 1936
9882 yaraltai hariulaach [1] mishil 2010-01-06 1151
9881 hergegch. ugaalgiin mashin haanaas [3] jiji 2010-01-06 1475
9880 huuheddee d vitamin avah hun baina uu? zugeer ogyo. [8] marujin 2010-01-06 2114
9879 huuhediin gerchileenii talaar [3] cdkeycrack 2010-01-06 1340
9878 hi eejuudee vitaminii talaar [3] cdkeycrack 2010-01-06 1354
9877 hi surguuliin talaar [2] cdkeycrack 2010-01-06 1388
배너신청
자생병원

배너신청