Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


 

Хүн хүнээ түшиж амьдардаг энэ хорвоод бие биенээсээ тусламж авахгүй явна гэдэг бараг үгүй. Ялангуяа амьдралын чухал асуудлууд болох гэр бүл, ажил төрлийн талаар хүмүүс байнга л хоорондоо ярилцаж нэг нэгнээсээ зөвлөгөө хүсдэг. Харин энэ бүхэнд хүн болгон өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд зарим тохиолдолд тус болохоосоо илүү ус болдог талтай. Тиймээс танд хэн жинхэнэ зөвлөгч болох талаар сонирхуулья.

 

Төрүүлж өсгөсөн аав ээж тань
Yр хүүхдийнхээ сайн сайхны төлөө үхэхээс бусдыг хийж чаддаг хүмүүс бол тэд юм. Тиймдээ ч ээж аавууд байнга л хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж юу хийж байгаа талаар нь асууж шалгаадаг. Заримдаа бүр хэтрэх үе ч гардаг. Энэ нь өөрийн гэсэн амьдралаа зохиогоод айл болчихсон хоёрын хоол унд, тогоо шанаганы асуудалд оролцдог явдал юм. Гэхдээ тэд муу санаж хор хүргэх гэсэндээ ингэж аашилдаггүй нь мэдээж. Насанд хүрсэн хүн ч аав ээждээ нялх бяцхан үр хэвээр байдаг хойно энэ бүхэнд тэднийг буруутгах хэрэггүй болов уу. Олон оймс элээж амьдрал үзсэн хүмүүсийн үгийг сонсож суухад илүүдэх зүйлгүй биз ээ. Ялангуяа таныг төрүүлж өсгөсөн аав ээжээс тань илүү үнэн сэтгэлээсээ ойлгож зөвлөх хүн байхгүй. Хэдий тэд жаахан үглэж яншиж залхаадаг ч гэсэн бүгд л таны сайн сайхны төлөө юм шүү.

Дурлалт хонгор чинь
Нэгэн биений хоёр тал болсон хос залуусын хувьд хоорондоо ярилцаж зөвшилцөхгүйгээр амьдрана гэдэг утгагүй зүйл юм. Хамтын амьдралтай ямарч хосууд хайртай хүнийхээ төлөө үнэн сэтгэлээсээ зовж шаналж чаддаг. Тиймээс хамгийн сайн зөвлөгч тэд юм. Харин та хайртынхаа зөвлөгөөг үл ойшоон өнгөрвөл тэр танд маш ихээр гомдох болно гэдгийг санаарай. Та түүнээс тусламж хүссэн л бол заавал зөвлөсөнийнх нь дагуу байхыг эрмэлзээрэй. Хэрвээ түүний өгсөн зөвлөмж танд бага зэрэг таалагдахгүй байвал энэ талаараа хоорондоо сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй шүү.

Yй зайгүй дотны найз чинь
Анд найз чинь танд туслахдаа хэзээд бэлэн байх бөгөөд ямар ч асуудалд чин сэтгэлээсээ хандаж болох талтай. Гэхдээ үргэлж таны төлөө зовж байдаг гэдэг нь шал худлаа юм. Тантай уулзаж зовлонг тань тэвчээртэй сонсож чадах ч салж явахдаа л мартана. Хүн бүхэн ийм байхгүй ч ихэнхдээ өөрсдийгөө боддог гэхэд хилсдэхгүй биз ээ. Зарим тохиолдолд тэд бүр таны хамгийн заналт дайсан болдог. Учир нь дотны анд чинь таны талаар хамгийн их мэдээлэлтэй байж бүх сул талыг чинь ашиглах бүрэн боломжтой байдаг. Тиймээс та тусламж авч байхдаа ч сул талаа харуулж байна гэсэн үг юм.

Уул усны ойр, ураг садны хол нь дээр
Цусан холбоо бүхий хамаатан садангуудад итгэж найдах нь нэг талаар зөв байж болох юм. Ингэж хэлэхийн учир гэвэл ямар ч хүн өөрийн төрөл садгаасаа нэг нь ч гэсэн өнгөтэй өөдтэй яваасай гэж хүсдэг. Албан тушаал ахих юм уу эсвэл их хэмжээний мөнгөтэй том асуудалд тэдний толгой таныхаас илүү ажиллах болно шүү. Тиймээс танд аливаа зүйл дээр зөвлөгөө өгөхдөө маш уриалгахан байх төдийгүй хамгийн сайн зөвлөгч байж чадна. Харамсалтай нь энэ бүхэн цаг хугацааны асуудал байдаг юм.Таны амьдрал сайн сайхан байгаад л байвал тэд тантай улам ойртож амьдрал руу тань хэтэрхий ихээр өндийх болно. Энэ нь эцэстээ хэн хэндээ муугаар нөлөөлж та тэднээс тусламж зөвлөгөө авч байсандаа харамсах магадлалтай.Учир нь нэгнийгээ арван хуруу шигээ мэддэг болсон хамаатангууд хоорондоо муудалцахдаа бүхий л муу муухайгаа дуудалцдаг. Түүнчлэн төрөл садангууд чинь танд зөвлөгөө өгч байгаагаа маш их зүйлд тооцож та тэдэнд үргэлж өртэй юм шиг байх болно. Ер нь хэн нэгэнд өөрийн асуудлаа ярьж тусламж авахдаа үнэхээр хэрэгтэй эсэхээ байнга өөрөөсөө асууж бай. Ихэнх тохиолдолд өөрийн санаа өөртөө зөв гэдэг дээ.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2622519/284/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366627
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
9921 Hi all. Nvdendee davxaraa xiilgej baisan bvsgvichvvd xelj ogooch.Bi nvdendee davxaraa xiilgex gesen yumaa. [9] 157359 2010-01-07 3889
9920 eejvvdees asuuya [3] anar od 2010-01-07 1647
9919 МАНАЙ НӨХӨР ИЙМ Л ХҮН ....ХАРИН .. [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-07 1485
9918 Толгойн өвчин [2] Маралгоо 2010-01-07 3139
9917 viz [2] ursgalan 2010-01-07 1047
9916 hi ejuudee huuhed gereer harya [2] cdkeycrack 2010-01-07 1054
9915 Solongos hel zaana teach 2010-01-07 965
9914 sonsoonoos asuuya [1] cdkeycrack 2010-01-07 1048
» Таны үнэнч зөвлөгч хэн бэ? mgldevochka 2010-01-06 996
9912 Өөрөө төрөх үү, өрөөлөөр төрүүлүүлэх үү? [1] mgldevochka 2010-01-06 2789
9911 Эрт амлуулах эхэд ч, хүүхдэд ч хэрэгтэй mgldevochka 2010-01-06 1249
9910 СОЛОНГОСЧУУД ХЭЛСЭН АМАНДАА ЭНЭ УДААДАА ....... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-06 1445
9909 Elgemsuugees asuuya UNICITY 2010-01-06 1000
9908 БИ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ Л ХАЙРЛАДАГ ХАРИН ЧИ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-06 1102
9907 Эрүүл саруул хүүхэд төрүүлэх эсэх нь ээж таниас л шалтгаална [1] mgldevochka 2010-01-06 1503
9906 TSelmegsuugees asuuh yum baina aa? [3] ireedui99 2010-01-06 1250
9905 jiremsen eejuudees asuuh n? [9] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-01-06 2841
9904 HOVOR YUM ASUUYAA [1] attak 2010-01-06 1386
9903 eejvvdees asuuh ni [2] munkhuush 2010-01-06 1281
9902 asuuyaa [2] kooko 2010-01-06 1234
9901 hi natsist idtai hvnees asuuh ni [2] 1113 2010-01-06 2342
9900 busguichuudee heleed ogooch [3] saranhuu* 2010-01-06 1368
9899 Hatsariin ulaan yaj arilgah we? [2] ireedui99 2010-01-06 19744
9898 Хүүхдэд Д витамин хэрэгтэй юу? [4] ***Энxзaяa*** 2010-01-06 4207
9897 EEJUUDEES ASUUY [11] ariuka0211 2010-01-06 6235
9896 Elgemsuugees asuumaar bna helj ogj tus bolooch [4] tsolko 2010-01-06 1337
9895 hi bvsgvichvvdee hoolnii talaar asuuy [1] dewter 2010-01-06 1437
9894 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39607
9893 shud ovdoxod [2] duck duck 2010-01-06 1191
9892 daxiad l suuy [2] duck duck 2010-01-06 1189
9891 asuux zuil bnaa [1] duck duck 2010-01-06 1195
9890 helj ogooch [1] time time 2010-01-06 1086
9889 D vitamin [3] duck duck 2010-01-06 1439
9888 бариа засал гоо сайхан 이슬.Исир(Салон) 2010-01-06 818
9887 EEJUUUDEE HELJ OGOOCH [1] BOVKA 2010-01-06 1278
9886 Solongos hel zaana [1] teach 2010-01-06 1215
9885 Hi.orchuulj ogch tus bolno uu. [1] my dong 2010-01-06 1359
9884 Машинаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-06 954
9883 xuuxdiin xuvcasiig sitakt.... [1] pambak 2010-01-06 1939
9882 yaraltai hariulaach [1] mishil 2010-01-06 1153
9881 hergegch. ugaalgiin mashin haanaas [3] jiji 2010-01-06 1477
9880 huuheddee d vitamin avah hun baina uu? zugeer ogyo. [8] marujin 2010-01-06 2117
9879 huuhediin gerchileenii talaar [3] cdkeycrack 2010-01-06 1343
9878 hi eejuudee vitaminii talaar [3] cdkeycrack 2010-01-06 1356
9877 hi surguuliin talaar [2] cdkeycrack 2010-01-06 1390
배너신청
자생병원

배너신청