Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.12.14 13:36:33
*.124.124.37

Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа " би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?" гэж асуухуйд, "миний төлөө" гэх шиг харь мөнгөний дэвсгэртийн тохуутай дүрс сэтгэл сэрдхийлгэж, дотор давчдуулах аж. Харь газрын хатуу хэцүү, өөрийн хүсээгүй ажлыг бусдын тохуутай харцан дор хийж, хаа нэг хүртэх энэхүү мөнгөн дэвсгэрт хамаг л залуу нас амьдрал, эрүүл мэнд, хүсэл тэмүүллийг минь нугачин дарсны төлөөс мэт харагдана. Хөлсөө урсган, сэтгэлээ хиртүүлэн байж олсон энэ мөнгөө өөрөөсөө ч харамлан, орхиод ирсэн үр хүүхэд, сэглээд орхисон амьдралынхаа төлөөс болгон явуулахдаа "яагаад?", "яах билээ?" гэдэг асуултаар сэтгэл зүрхээ "урна".
t.gif


Ганцаардаж шаналсан сэтгэл, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрүүл мэнд, холын холд тэнүүчлэх шаналгаа бүхэн өөртөө ч зориулах эрхгүй харь мөнгөн дээр "нулимс" болон дусална. ...Өнгөрсөн хавар болон саяхан надад, сэтгэлээ онгойлгож шаналлаа хуваалцах гэж бичиж ирүүлсэн 2 ч бүсгүйн захидал их зүйлийг бодогдууллаа.
Монгол төрийн харалган арчаагүй бодлогын улмаас гадаадад амьдарч ажиллаж байгаа болон одоо гадаад орон руу тэмүүлж байгаа монголчууд бид юуг олох гэж юугаа золиослоно вэ?
...Өнгөрсөн 8 сар гадаадад байгаа монголчуудын хамгийн ачаалалтай үе нь. Бүх шатны сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болохоор хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, хоол хүнс, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд явуулсан мөнгөөр Монгол оронд "бороо асгарна". Энэ мөнгө Монгол орны эдийн засагт их жийрэг болж байхад үүнийг хэн ч анзаараагүй дүр үзүүлнэ. Харин ч тэд харь оронд ажиллаж байгаа монголчуудаа "эх орондоо хайргүй", ''хувиа бодсон", "урвагч" гэхчилэн цоллоно.
Харь орноос аав ээжийнхээ илгээсэн мөнгөөр Монголын боловсролын салбрын санхүүжилт, авилгал, урлагийн одонцруудын элдэв гоё нэртэй тоглолтууд, баар цэнгээний болон эрүүлжүүлэх газрын орлогыг бүрдүүлэх хүүхэд залуус.
Виз нь дарагдаж, гадаадад гарах боломжоо алдахгүй гэсэндээ өхөөрдөм бяцхан үрээ аав ээж, ах дүү, анд нөхдийн аль нэгэндээ даатган орхиж, амьдралаа дээшлүүлэх гэж харь мөнгөний төлөө алсад одох аав ээжүүд.
Тийм ээ! Энэ харь мөнгө монголчуудын минь амьдралыг сэглэж, эх үрсийг салган холдуулж, залуу нас, эрүүл мэнд, өөдрөг хүсэл тэмүүллийг нь "залгилж" байна.

Цөхөрсөн сэтгэл
Харь орноос хөдөлмөрлөж олсон мөнгөө илгээж байгаа тэдний сэтгэл хөдөлмөрийг зөвөөр ойлгож тэдэндээ талархан баярлаж, амьдрaлаа, бас өөрийгөө хөгжүүлж сайнаар зарцуулж байгаа нэгэн байгаа байх. Харин энэ мөнгийг утга учиргүй үрэн таран хийж, "сэтгэлийн хорсол"-оо илэрхийлж буй мэт тансаглан зугаацаж байгаа нэгэн бас байгаа. Явуулсан мөнгөөр нь хямд үнэтэй байр худалдан авч байгаа хэмээн ээжийгээ хуурч, эцэс сүүлд нь энэ аргаар бусдыг залилсан хэрэгтээ нилээд хэдэн жилийн ял сонсож хоригдсон дөнгөж 18 нас хүрч байгаа охины тухай хэвлэлээс уншсанаа санаж байна. Эцэг эхийнхээ явуулсан мөнгөөр дэгжирхэн гангарч, бусадтай өрсөлдөн тансаглаж, элдэв муу зүйл руу хальтирч орсон охид хөвгүүдийн тухай бишгүй сонсогдож байгаа. Эцэс сүүлд нь мөнгөнөөс болж эцэг эх, хүүхдүүдийн хооронд зөрчилдөөн маргаан үүсэж, ойлголцож чадаагүйгээс болж "тангараг" тасрах нь бас бий.
Монгол эх үрийн хамгийн нандин "хүйн холбоос" нь тасарчихаар, алдагдсан тэр л хайр халамж, энэрэл, сэтгэлийг эргүүлж залгана гэдэг амаргүй. Учир мэдэхгүй ухаандаа сая саяар нь илгээх тэр мөнгийг амар хялбар олдож буй мэт төсөөлөх тэдний буруу бишээ. Орхиод ирсэнийхээ төлөө, санаж шаналах сэтгэлийнхээ төлөөс болгон хүссэн мөнгийг нь илгээх эхийн буруу бас бишээ. Амьдралын эрхээр дутуу дундуураа дүүргэх гэж, үр хүүхдээ бусдаас дутуугүй амьдрах боломжийн төлөө ийм зам руу түлхсэн төр засгийн буруу бий. Мөнгө бол хэрэгцээ болохоос сэтгэлийн холбоос бишээ.
Юу юунаас илүү яагаад ийм их мөнгө бидэнд хэрэгтэй болох тухай, ийм мөнгийг яаж олдог тухай, яаж зарцуулах тухай, энэ тэвчээр ямар сайхан ''амьдралд'' хүргэж болох тухай илгээсэн мөнгийг чинь гартаа авч зарцуулж байгаа үр хүүхэддээ ойлгуулах нь чухал байна. Таны мөнгийг тосч авахдаа, тэр л мөнгөн дээр дуссан таны хөлсний үнэр, нулимсны чинь үнэ цэнийг мэдэрч, зөв зарцуулж байх нь чухал байна. Тэр мөнгийг тойрсон олон муу "сүнснүүд" эргэлдэж байгааг бүү мартаарай.

Нийтээрээ ядуу монгол оронд таны хүүхэддээ илгээсэн мөнгийг хуваалцах, хэрхэн зарцуулахыг зааж зөвлөх, үлгэрлэн дагуулах, санаа тавих "сайхан сэтгэлт" найз нөхөд, ах дүүс, асран халамжлагчид мундахгүй олон байгаа. Тэд мөнгө бол аз жаргалын түлхүүр , мөнгөгүй бүтэх юм гэж хаач үгүй, мөнгөнд дургүй хэн ч байхгүй гэдэг дууг таны хүүхдэд зааж өгч байгаа. Алсад байгаа эх үрсийн сэтгэлийн болон хүйн холбоос энэ бүхнийг давж гарч чадахгүй бол та гэртээ харь даа. Хүүхдээс үнэтэй мөнгө гэж хаа ч байхгүй.
Таны хүүхэд өдөр бүр таны царайг харж сэтгэлээ нар мэт гэрэлтүүлэхийг хүсч байна. Амьдралын оноо алдаа, баяр гуниг бүртээ таны л хайр зэмлэлийг хүсч байгаа. Хоосон ядуу ч гэлээ хамтдаа байж эрхэлж нялхархахын жаргалыг хүсч байгаа. Тэдний эцэг эхээ үгүйлж санасан сэтгэлийг энэ мөнгө төлж дийлнэ гэж үү. Өсөж яваа энэ л насандаа үгүйлж байгаа хайр халамж магтаал зэмлэлийг энэ мөнгө орлож чадна гэж үү? Монгол оронд маань бүтэн мөртлөө хагас "өнчин" бүхэл бүтэн нэгэн үе өсч өндийж байнаа. Тэдний хүсч байгаа хагасхан хайр халамж, амхаарлыг энэ мөнгө төлж чадахгүй ээ.

Сэглэгдсэн амьдрал
Гадаадад гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд элдэв асуудал шаналал зовлон арай л бага. Харин ганцаараа их зорилго, их мөнгөний төлөө багагүй цаг хугацааг элээн хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд байнгын ганцаардал, цөхрөл, шаналал эргэлдэж байдаг. Хайр сэтгэлийн халуун илчинд, аз жаргалаар бялхаж асан сэтгэл, цаг цагийн урсгалд бүдгэрч аажим аажмаар холдоно. Яг л араа шүд мэт тасралтгүй эргэлдэх харь газрын хатуу амьдрал, сэтгэл итгэлийг нь тасчин 'сэмрээнэ". Аргагүйн эрхэнд дутагдаж буй хайр халамж, нөмөр нөөлөг, ганцаардаж шаналсан сэтгэлээ "хамтран амьдрагч"-аар орлуулна. Учиргүй хайрлаж дурлахгүй мөртлөө, үгүйлгэдэн дутагдаж буй бүхэн ийм л сонголтод хүргэдэг. Хэн хэн нь ил гаргаж хэлэхгүй ч сэтгэл зүрхэндээ битүүхэн шаналах.
Аажим аажмаар уусан дасах заримынх нь амьдрал тэр чигтээ "тасарч" эргэн залгаж чадахгүйд хүрнэ. Зарим амьдрал харь мөнгөний золиос болон 'арилжигдана". Анхандаа санаж, аажимдаа шаналж, алсдаа холдох сэтгэл харь мөнгөний өмнө хүчгүй.
Өглөө бүр хайртай хүнийхээ өвөрт эрхлэн сэрж, өдөр бүр санан бэтгэрч, үдэш бүр эрхлэн жаргаж асан тэр л сайхан хайр энхрийлэл, өдгөө санаа алдах сэтгэлийн амьсгалд дурсамж болон бүдгэрнэ. Явуулсан мөнгөөр нь худалдаж авсан тансаг байрандаа хайртай хүнээ хүлээсэн сэтгэл нойр хулжааж, өнчин дэрэн дээр дусал нулимс чийг татан сэтгэл жиндээнэ.
Нэгэнтээ Солонгост байгаа миний танил залуу "анх ирээд монголчуудтайгаа тааралдахад яагаад ч юм бэ тэдний нүдний гал нь унтарчихсан юм шиг харагдсан" гэж билээ. Хүний сэтгэлийн гал нь унтрахаар нүдний гал нь унтардаг юм даа. Амьдралаа сүйрүүлчихгүй гэсэндээ хүүхдүүдээ хувааж авч 2 өөр оронд амьдарч байгаа монголчууд цөөнгүй. Хаа нэг ярих яриа нь хүртэл бишүүрхүү тэдний сэтгэлийг энэ харь мөнгө хэзээ нэгэн цагт сэргээх болов уу? Хоосон ядуу байхдаа ч бялхаж асан хайр сэтгэл, тэр л амьдралыг энэ мөнгө эргүүлж өгч чадах болов уу?
Тийм ээ! Хайр сэтгэлээс үнэтэй мөнгө, амьдралаас үнэтэй мөнгө гэж үгүй ээ.
Монгол оронд минь өдгөө хуваагдсан хагас амьдрал, багана нь хазайсан өрх гэр ч олширч байна. Үүнийг энэ харь мөнгө дүүргэж тэгшилж чадахгүй ээ.
Ядахнаа л энэ төр засаг амлаад байгаа ажлын байр, рекламдаад байгаа 40000 айлын орон сууцаа баривал олон ч айлын амьдрал нь өндийж багана нь тэгшрэхсэн дээ.

Алдагдаж байгаа цаг хугацаа
Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь гадаад болон монголдоо дээд болон тусгай мэрэгжил эзэмшсэн хүмүүс. Тэдэнд мэргэжлээрээ ажиллах боломж үгүй учраас олдсон ажлаа хийж аажимдаа "мэргэшинэ". Moнгол оронтой харьцуулахад боломжийн юм шиг хэрнээ тухайн орондоо хүнд хэцүүд тооцогддог энэ ажлууд ихэвчлэн хүний эрүүл мэндэд багагүй муу нөлөөтэй. Ажлын өдрүүд нэг л мэдэхэд өнгөрч, авч буй мөнгөө тооцож байхдаа, алдагдсан хугацаа амьдрах наснаас хороож байгааг үл анзаарна. Аажим аажмаар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, алсдаа ямар болохыг ч үл төсөөлнө. Ажил-гэр , гэр-ажил гэсэн энэхүү хэмнэлт амьдралын нугачаанд олж авсан жаахан мөнгө нь алсдаа эрүүл мэндийн алдагдлаа нөхөхөд зарцуулагдах вий гэдэг бяцхан айдас дагуулж байдгийг нуух юун.
Энэ л амьдралаар амьдарч байгаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлж болох бас сайнаар төлөвших насандаа яваа сайхан залуусыг харахад харамсахгүй байхын аргагүй. Ажил хийж сурч байгаа нь сайн хэдийч амьдралын утга учир нь зөвхөн мөнгө юм гэж ойлговол яах вэ? Хаа нэгтээ олдох чөлөө цагаа хаа хамаагүй баар цэнгээний газар наргиж өнгөрөөх залуу нас нь тэдэнд "мөнх юм шиг" санагдавч үнэндээ "үүлэн чөлөөний нар шиг" гэж ойлгуулах хэцүү. Бусдыг бодвол мөнгөтэй бас эрх чөлөөтэй энэ залуус хожим хойно "тэр л үедээ сурч хөгжиж байх минь яав даа" хэмээн харамсвал хэн буруутан болох бол.
Алдагдсан цаг хугацаа болгон эргэж хэзээ ч олдохгүй.

Төгсгөл
...Өнөөдөр баасан гариг. Ажлын хөлсөнд авсан харь мөнгөний дэвсгэрт дээр алжааж ядарсан магнайны минь хөлс дусална. Хэн нэгнийгээ санаж шаналсан сэтгэл, өөртөө ч зарцуулах эрхгүй, өрөөл бусдад илгээх харамсал нулимс болон дусална. Хааяахандаа "би хэний төлөө юуны тулд ингэж явна бэ?" гэж өөрөөсөө асууна. "Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ?"гэж бусдаас асууна.
Харь оронд эцэж цуцатлаа ажиллаад хагартлаа баяжсан хэн нэгэн бий билүү.
Эх орондоо айж шаналах зүйлгүй, элэг бүтэн, хүссэн бас хийж чадах ажлаа хийж тайван амьдарх эрхтэй улсаа бид.
-Монгол руугаа буцах уу? гэсэн асуултанд минь олон монголчууд "буцмаар л байна, харин очоод яаж амьдрах вэ?" гэсэн асуултаар хариулна.
Хувь заяат монгол орны минь эрх барьж тоглож байгаа эрхмүүд газрын доорхи баялаг бүх монголчуудын өмч, одоо хамтдаа баяжиж сайхан амьдрах болноо гэж ухуулж байна. Баялгаар бус хөдөлмөрөөр баяжиж сайхан амьдардаг гэдгийг зөвхөн гадаадад байгаа монголчууд илүү сайн мэднэ. Өөрсөддөө байгаа боломжоо олж харан, бие биеэ дэмжиж ,бодол санаагаа нэгтгэх нь өнөө үед юу юунаас илүү чухал байнаа. Бүх зүйлийг арай өөрөөр харах цаг ирж байх шиг.

mgldevochka

2009.12.14 16:27:11
*.225.58.90

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
9201 HUUHNUUDEE ASUUYA [6] bovka 2009-12-15 1600
9200 바래 [2] magic88 2009-12-15 2991
9199 Жирэмсэн эхчүүдийн хийх дасгал [1] 한지원 2009-12-15 1734
9198 Жирэмсэн эх та эрүүл байна уу [1] 한지원 2009-12-15 1876
9197 Хайртай залуу чинь харьцаагаа таславал бурууг өөрөөсөө хай!!! [2] 한지원 2009-12-15 1242
9196 Их зантай эрийг хэрхэн яаж өөртөө дурлуулах вэ? [2] 한지원 2009-12-15 1676
9195 Хүүхдээ сэгсрэх дээш шидэж тоглох нь ямар ч аюулд хүргэж болно [1] 한지원 2009-12-15 1353
9194 Хүүхдийг хайраар дутаах нь хамгийн аюултай... [1] 한지원 2009-12-15 1123
9193 Эр хүнийг татах шилдэг 3 арга ,,,,,,,,,,,,,,, [2] 한지원 2009-12-15 6793
9192 Биеийн галбираа алдах дургүй бол хоолны дэглэм барь !!!!!!!!!!!! 한지원 2009-12-14 1094
9191 eejvvdees asyymaar bn [5] turion 2009-12-14 1714
9190 meddeg ni heleed ogooch [5] ,mgl 2009-12-14 1340
9189 hi mongold woni hedtei baigaa bol [2] dalainus 2009-12-14 1010
9188 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns 2009-12-14 1575
9187 gereenii ajilchin gadaad pasportaa geegduulchee bn yah wee? tuslaach [3] mireni 2009-12-14 1278
9186 yaralt orchuulj ogooch [1] shineleg buxen 2009-12-14 993
9185 Хүн бясалгал хийснээр оюун санаагаа ариусган цэвэрлэж л байгаа хэрэг [1] sergeg suns 2009-12-14 1372
9184 Хүнд үеийг хэрхэн даван туулах вэ? ~ELLY~ 2009-12-14 1113
9183 Шилжилтийн үе дээрээ явж байгаа хосуудад file [1] ~ELLY~ 2009-12-14 1240
9182 Эмэгтэйчүүдийн талаар хүүдээ заавал зааж өгөх 18 зүйл [1] ~ELLY~ 2009-12-14 1009
9181 asyylt bna medeh hvn baibal zubulguu uguuchi [3] kis 2009-12-14 1427
9180 Huuhdiinhee shudiig ugaadag eejuudees asuuh zuil bna [11] [1] ***Энxзaяa*** 2009-12-14 4862
9179 Tselgemsuu mash ih bayrallaa tsolko 2009-12-14 922
9178 emchilgeenii xariu yaralt xelj ogooch. [1] shineleg buxen 2009-12-14 1357
9177 asuuyaa [1] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-12-14 1241
9176 Тэгвэл яах вэ? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-14 1028
9175 hi [1] 이슬.Исир(Салон) 2009-12-14 999
9174 enh zayad bolonbusad eejuuded anhaaruulhad [8] manuka 2009-12-14 2346
9173 eejuudees asuuyaa [8] snsd 2009-12-14 1496
9172 Helj ogno vv? [2] dbtjsgh10 2009-12-14 1884
9171 ҮРЧИЛЭЭНЭЭС СЭРГИЙЛЭХ ДАСГАЛУУД [2] TOOMC 2009-12-14 1484
9170 Mongol surguulid hyyhdee yabuuldag eejyydee [2] okaymgl 2009-12-14 1898
9169 asuuya [5] mishil 2009-12-14 1628
9168 kargo [3] duck duck 2009-12-14 1561
9167 Өргөнөөр оролцоно уу eruulmend 2009-12-14 1015
9166 hi huwiin orchuulga hiij ogoh hvn bainauu [1] dalainus 2009-12-14 1382
9165 ohidoo asuuya aa (eejuudees) [4] Мишээл 2009-12-14 1587
9164 Амьдралыг захирагч тоо [5] Маралгоо 2009-12-14 1273
» Та Солонгост ажиллаж амьдардаг бол хэрэгтэй зарим мэдээлэл [2] БОЛОР2 2009-12-14 1525
9162 Хүүхэдтэй бол, хүүхэдтэй болох гэж байгаа бол [1] БОЛОР2 2009-12-14 1302
9161 SHAR AIRAG BA ERUUL MEND ........ [2] Маралгоо 2009-12-14 4333
9160 Hun suraglaj baina [2] bexel 2009-12-14 1209
9159 sain baitsgaan uu ta bugdeesee asuuh zuil bna meddeg hun baival helj ogooch [1] tsolko 2009-12-14 1274
9158 Huuhed oruulah yasnii shulund yamar yamar yas chanadag yum be? [3] Маралгоо 2009-12-14 4211
9157 HALLYM IH SURGUULIIN HELNII BELTGEL ELSELTEE AVCH EHELLEE edufun 2009-12-14 1235
배너신청
자생병원

배너신청