Хүмүүс шар айраг бэлтгэж эхэлсэн цагаасаа хойш түүний шинэ шинэ эмчилгээний чанаруудыг нээж ирсэн байна. Бүр эрт үед оточ нар шүдний өвчинд амаа бүлээн шар айргаар зайлахыг зөвлөдөг байв. Дундад зуунд бөөрний чулууг хөөлгөх болон биеийн тамир дорой болоход шар айргийг эмийн жор болгон бичиж өгч байсан.
Алсын аянаас буцаж ирэгcдийн цуцсан хөлийг айргаар угааж, бие хийгээд сэтгэлийг ариусгах ёсон ч байж. 16 дугаар зуунд нэрт эрдэмтэн Парацельс элгийг тагнайн өвсөөр хийсэн шар айргаар, амьсгалын замын өвчнийг шар дэрийн айргаар эмчилж байв. Vүний зэрэгцээ дундад зууны үед арьсыг залуужуулахын тулд айргаар бэгнүүр тавих, шавших зэргээр гоо засалд өргэн хэрэглэж байжээ. Тэр үеийн шар айраг исгэгч ажилчдыг Европт дэгдсэн үхлийн аюулт холер өвчин дийлсэн тохиолдол ховорхон тэмдэглэгдэж үлджээ.
Анагаах ухааны үүднээс авч үзвэл, шар айраг эмчилгээний чадвараараа усан үзмийн дарсанд л «бууж өгөх» гэнэ. Гэхдээ арвайн «дарсыг» өвчин анагаахад хэрэглэх нь ашиггүй дэмий зүйл ч биш ажээ. Өвчин үүсгэгч нянгуудыг шар айраг «дарлаад» амар заяа үзүүлдэггүй гэх үзэл газар авснаар 18 дугаар зууны сүүлч, 19 дүгээр зууны эхээр эмнэлэгт хэрэглэж асан эм тангийн дийлэнхийг шар айргаар даруулж уудаг байсан гэвэл уншигч Та итгэхгүй ч байж мэднэ.
Холливудын од, жүжигчин Арнольд Шварценеггерийн ээж нэгэнтээ хүүгээ хэрхэн өсгөсөн тухайгаа ярихдаа «Сүүнээс гадна хүүдээ бага зэрэг шар айраг өгөхийг надад зөвлөцгөөдөг байлаа» гэж дурссан удаатай. Хүу маань тэгж л хүчтэй, биерхүү нэгэн болж өссөн гэж тэр ээж нотолсон юм. Тэгвэл Скандинавын орнуудад шар айраг бол Эрүүлийг хамгаалахын яамдынх нь түшмэд сэтгэлээр унах, гутралын эсрэг бүтээгдэхүүн гэж албан ёсоор зөвшөөрсөн эд. Шар айраг бие организмаас хөнгөн цагааны давсыг хөөж гаргадаг нь яв цав тогтоогдсон. Бусад ямар ч шингэнд ийм чадвар үгүй гэнэ. Шар айрганд агуулагдах эрдэс бодис, нүүрсхүчлүүд нь цусанд шингэнийг илүү түргэн очих боломж олгодог. Ингэснээр амны цангаа хурдан тайлагддаг.
Хоол хүнснээс зэс «ялгаруулахад» шар айраг дөхөм үзүүлдэг. Энэ бол тун ялимгүй тунгаар хэдий ч зүрхэнд зайлшгүй шаардагддаг бодисын нэг. Шар айрагны онгоц хөлрөлтийг багасгахад нэмэртэй. Хэрвээ та ихээр хөлөрдөг бол онгоцондоо бүлээн уе хийгээд лонх шар айраг нэмж, дотор нь багахан хугацаагаар хэвтээд үзээрэй. Шар айрагны уур арьсыг толигор зөөлөн болгоход ч бус, бие махбодод бүхэлд нь ашигтай гэж дүгнэж болох нь.
Салхинд цохиулах, даарснаас болж олерн өвчнийг эмнэх ардын эмчилгээний нэг аргыг хэлж өгье. Халбага зөгийн балыг нэг аяга нэлээд бүлээегэсэн айрганд хутгаад уувал нам дарах гэнэ. Халаасан аяга шар айрган дээр өндөг, хадаасан цэцэг гэх зэргийг нэмж уух үүнтэй төстэй жор цөөнгүй.
Пльзений айраг эмчилгээний шинж чанараараа зартай. Чехүүд бөөрний өвчнөөр ховорхон өвддөг нь нэгийг л хэлээд буй хэрэг. Энэ шар айраг бөөрний чулууг буталдаг гэж эмч нар баталдаг гэнэ.
Гоо сайханд хэрхэн хэрэглэдэг тухайШар айрган дээр тулгуурласан төрел бүрийн бэгнүүр, тос нь үрчлээ арилгахад тус дөхөм үзүүлдэг. Жишээ нь, өндөгний шарыг айрагтай хольж зуураад нүүрэндээ тавихад арьс сэргэж, өнгэ ордог. Учир нь, үүнд В-гийн төрлийн аминдэмүүд элбэг байдаг.
Бүсгүйчүүддээ өгөх дараагийн зөвлөгөө.
Шинэхэн шар айрагны хөөсөөр нүүрээ шавших нь ялангуяа тослог арьсанд илүү тохиромжтой. Арьсны цусны эргэлтийг сайжруулж, тослогийг багасган, нүх сүвийг багасгадаг гэнэ.
Бидний эмээгийн үед шар айргийг үс арчлах хамгийн шилдэг хэрэгсэл хэмээн үздэг байж. Шар айрагны шампунь ангижруулагчтай шампуниас нэг их дутахгүй. Шар айргаар үсээ хэсэг хугацаагаар шавшвал үсний уналтыг зогсоож, ургуулан, өнгөлөг болгодог байна. Vсээ угаасны дараа шар айргаар тогтмол зайлбал хагнаас үтэр түргэн ангижрах гэнэ.
Түүнд ямар бодис агуулагддаг вэ?Хөөсрөн буй хүйтэн шар айргаа амтлахын өмнө найрлаганд нь юу юу багтдагийг санах гээд оролдоод үз дээ.
Орчин үеийн шар айраг нь үнэ цэнэтэй бодисуудыг агуулсан байгалийн гаралтай түүхий эдээс «мэндэлдэг». Тухайлбал, эрэгтэй хүний бэлгийн хэвийн уйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай цайр шар айрганд бий. Улаан буудай, амтат гуа зэрэг нь цайр агуулдаг тул эдгээрийг хэрэглэх нь түрүү булчирхайд үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлж бас чадна.
В1, В2, РР аминдэмүүд агуулж байдаг тул шар айраг нь бусад согтууруулах ундааны «үр ашиггүй» төрлөөс эрv ялгаатай.
Тэгэхдээ согтууруулах ундааны зах зээл дээр сүүлийн үед алкоголийн агууламж нь өндэр (12 хувь хүртэл) шар айраг төрөл төрлөөрөө гарч ирснийг энд тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Strong beer гэж нэрлэдэг ийм шар айргийг ердийн шар айрагтай адил хэмжээгээр хүртэх нь сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, алкоголийн хортой үйл ажиллагаа биологийн идэвхт бусад нэгдэлтэй хүч хавсарч, сөрөг нөлөөний гинжин хэлхээ үүсгэж мэдэх гэнэ.
Хэрхэн тааруулж хүртэх вэ?Алкоголийг бие махбодод аюулгүйгээр хэрэглэх тун хэмжээний талаар амьдрал дээр олон тодорхойлолт байдаг. АНУ-д гэхэдл насанд хүреэн эрчүүдийн хоногт хэрэглэх этилийн спир-тийн дээд хэмжээ 24 гр гэдэг бол, эмэгтэй-чүүдийнх ердөө 16 гр, Тэгвэл францууд өдөрт 40 хүртэл грамм цэвэр спирт хэрэглэхэд болохгүй юмгүй гэж үздэг. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага согтууруулах ундааны хүний эрүүл мэндэд аюул учруулах заагийг өдөрт 10-30 граммаар тогтоожээ.
10-30 гр спирт юм уу, бүх төрлийн шар айраг 700 гр, эсвэл алкоголь агуулаагүй пиво зургаан литрийг нэг өдөрт хэрэглэж болно гэжээ. Өдөрт нэг л лонх байхад хангалттай. Энэ боегоос давж болохгүй.
Vүнээс гадна өсвөр насныханд шар айраг уух нь зохимжгүй. Учир нь, илүү хүчтэй алкоголийн ундаа хэрэглэх «бие халаалт» болж өгдөг. Ер нь, архаг архичдын олонх нь шар айргаар замаа засч, дараа нь биеэ татаж чадалгүйгээр гашуун усанд хэл алддаг гэмтэй.
Шар айраг таргалуулдаг уу?Шар айргийг «шингэн талх» гэдэг эртний үг үндэслэлгүй хоосон яриа ч биш ажээ. Тэгэхдээ шар айраг өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш. Харин гүүнийг бэлтгэдэг гол түүхий эд зөрөг цэцгийн ханд: спирт, нүүрсхүчлийн хий нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Энэ нь хүн хүнсийг хүсч байгаагаасаа, басхүү эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатайгаас илүү хэмжэзгээр хэрэглэхэд хүргэдэг.
Мэн шар айраг амархан шингэдэг. Чухам энэ чанарт нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм. 100 гр шар айрганд 40-50 Ккал илчлэг агуулагдана. Тэгвэл ийм хэмжээний сүүнд 55, усан үзмийн шүүсэнд 74, оргилуун дарсанд 80 Ккал илчлэг агуулагддаг. Шар айрагны найрлаганд давс бараг л байхгүйгээс гадна өөрөө биеийн эд эс дэх давс, уены түвшинг бууруулдаг юм байна.
Нэгэнт л түүний ашиг тустай шинжүүдийг мэдэж авенаас хойш хэтрүүлэхгүй хэрэглэх л үлдлээ. Шар айргаар хоолны тусгай дэглэм барьж болох уу гэж зарим хүн асуудаг. Мэдээж болно. Гэхдээ эмчтэйгээ зөвлөх нь зав. Шар айрганд натри бага хэмжээгээр, уураг харьцангуй бага байдаг бөгөөд өөх тос огт байхгүй. Тэгэхээр хоолны тусгай дэг барихад илүү ч тохирч мэдэх юм. Ийм зориулалттай шар айрганд агуулагдах нүүрс-усны хэмжээ бага байна.
Ерөнхийдөө, натри, уураг, өөх тосноос «зугтахыг» хусэгчид болон цусны даралт өндөртэй, цүсан дахь өөх тосны тувшин өндөр хүмүүс шар айргийг ашиглан тусгай дэглэм барих боломжтой.
Чанарын тухай хэдэн үгХүнсний бичил элементүүдтэй тэмцэх ур дүнтэй арга нь цэвэршүулэх арга. Тусгай технологоор халааж, нянг устгадаг энэ арга шар айрганд ч нэлээд «нас» хайрладаг. Гэвч заримдаа ундааны амтанд мэдэгдэхүйц нөлөөлөх нь бий. Vүнээс гадна температур өсөх тусам амт нь тэр хэрээр буурдаг «бааштай» эд бол шар айраг. Бичил организмтай тэмцэхдээ үйлдвэрлэгчид консервантыг ч хэрэглэж байна. Хэдийгээр консервант нь хүний биед ямар ч хоргүй гэж тэд хэрэглэгчдийг ятгаж ирсэн ч сүүлийн үед эрдэмтэд үүнд эргэлзэх болсон. ОХУ-д.л гэхэд хуулиар, үйлдвэрлэгч болгон шар айрагныхаа агууламжийг тов тодорхой заах үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс бүтээгдэхүүний шошго, эсвэл хөнгөн цагаан лаазан дээр та консервантын тухай санамж олоогуй бол шар айрганд нь консервант байхгуй гэж ойлгож болно. Импортын шар айрганд үүнийгтэр болгон бичээд байдаггүй нэг дутагдал бий. Орцын найрлага дотор нь Е үсэг, ард нь гурван оронтой тоо дурайж байвал энэ айраг консервант агуулсан гэсэн уг. Өндөр чанартай түүхий эдээр технологийн нарийн горим барьж исгэсэн шар айраг тув тунгалаг, ямар нэг булингар, тунадасгуй байна.
Организм дэхь усны тэнцвэрОрганизмын хэвийн үйл ажиллагааг хангахад ундны дэглэм мөрдөх шаардлагатай юу? Тиим эз. Насанд хурсэн хүний биеийн жингийн 65 хувь нь уе байдаг. Бие махбод хэдий чинээ залуу байна, төдий чинээ усаар баялаг байдаг.
Нас ахихад хуний бие дэх усны хэмжээ багасч, 57 ба туүнээс доош хувьтай болно. Биеийн янз бүрийн эдэд уе өөр өөр агууламжтай оршино. Жишээ нь, цус бол шингэн, усархаг эд. М?н элэг, бөөр, булчин их хэмжээний (75-80 хувь) уе агуулдаг. Харин яс усаар ядмагхан (20-30 хувь), ялангуяа өөхөн эд усаар «ангаж» (10-20 хувь) байдаг гэхэд хилсдэхгүй. Vндсэндээ бие махбодоос уе гадагшлахдаа бөөрөөр дамжин 48 хувь нь (1.2 л), хөлсөөр 34 хувь (0.85 л), амьсгалаар 13 хувь (0.32 л), шулуун гэдсээр 5 хувь (0.13 л) нь гадагшилдаг юм.