Moderator: mgl_300
Гарын иллэг
1.Сvмбэн цагаан, нарийхан хуруутай болохыг хvсвэл хурууныхаа vзvvрээс эхлэн цагираг хєдєлгєєнєєр vе бvр дээр нь хvчтэй дарж, урдаас хойшоо чиглэлээр vрээрэй.
2. Гараа зєєлєн булбарай байлгахыг хvсвэл хоёр гарынхаа хуруунуудыг хооронд нь нийлvvлэн хvчтэй шахах хєдєлгєєн хийнэ. Энэ дасгалыг гараа “чилтэл” хэд хэдэн удаа давтаарай.
3 .Гараа тэгш гадаргуутай зvйл дээр тавиад атгаж, тавих хєдєлгєєн хийнэ. Гараа атгахад нударганд хурууны vзvvр хэсэг буюу хумс нь чанга атгагдсан байх хэрэгтэй. Энэ дасгалыг хоёр гараараа хэд хэдэн удаа давтаарай.
4. Хоёр гараа ємнєє бугуйгаар нь нугалсан байдалтайгаар бэлтгэх байдалд орж, бугуйгаараа эргvvлэх, єрєх, буулгах дасгалыг хийнэ.
5. Гараа тэгш гадаргуутай зvйл дээр тавиад хуруу нэг бvрээ тус тусад нь єргєж буулгах хєдєлгєєн хий.
6. Алгаа хавсраад нийлvvлсэн хуруу бvрээ хоёр хоёроор нь хєндийрvvлнэ.
7. Эрхий хуруугаа долоовор, дунд, ядам, чигчий хуруу бvртэйгээ нийлvvлэн хvчтэй дарна.
8 .Нэг гараа нєгєє гарын бугуйгаар барин бугуйгаа хєдєлгєхгvйгээр тойрог хєдєлгєєн дvрсэлнэ. Дасгалаа хоёр гараараа ээлжлэн хийнэ.
9. Хоёр гарын хуруунуудаа хооронд нь салаавчлан нийлvvлж, бугуйгаараа бие биендээ налах маягаар дасгал хийнэ.