Moderator: mgl_300
Охидыг хил дамнуулан худалддаг байсан бүлэглэл хэргээ хүлээжээ
Уншсан 734 vote 0 2009.10.29 17:12:01Тагнуулийн ерөнхий газрын ажилтнууд охидыг хил давуулан худалддаг бүлэглэлийг илрүүлжээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3-т зааснаар гэмт этгээдүүдэд яллах дүгнэлт сонсгосон бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх ирэх долоо хоногт хэлэлцэх аж. Хүн худалдаалах бүлэглэлийг Монголын талаас Г.Батдэлгэр, Гонконг, Макоагийн талаас Син, Малайзаас Майкл гэх залуу толгойлдог байж. Тэд Э.Болортуул, Р.Мөнгөндалай, А.Гантуул нарын 20 орчим охидыг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгосон байна. Монгол дахь бүлэглэлд Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Б.Бүрнээбаяр, Г.Сэлэнгэ, Г.Чинзориг нар багтдаг байсан гэнэ. 20-25 насны эдгээр залуус охидыг Макаод зөөгч, Гонконгод оёдлын үйлдвэрт ажилд оруулна гэх зэргээр хуурч хил гаргаад бичиг баримтыг нь хураан авч бусдад худалддаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Охид бусдад худалдагдаад өдрийн 14.00 цагаас үүрийн 05.00 цаг хүртэл биеэ үнэлдэг байснаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна. Мөн хэд хэдэн удаа зугатаахыг оролдсон ч Майкп, Син нар тус улсын цагаачлалын албанд танилтай учир бүтэлгүйтсэн байна. Гэмт этгээдүүд охидыг хил давуулж худалдаад нэг хүнээс 500-700 долларын ашиг олдог байжээ. Мөн охидыг харуул хамгаалалттай нийтийн байранд суулган шөнөдөө буудал руу машинаар зөөн биеийг нь хүчээр үнэлүүлдэг байжээ. Гэмт этгээдүүд охидууд өөрсдөө биеэ үнэлэхийг зөвшөөрсөн гэж мэдүүлж байгаа гэнэ. Гэвч эрүүгийн хуулийн 113-т зааснаар охид биеэ үнэлэхийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэм буруутай этгээдэд 10-15 жилийн ял онооно гэж заажээ.
Залуухан бүсгүйчүүд гол төлөв 15-20 насаар ах ахимаг эрчүүдийг тохиромжтой гэж үзэх нь бий. Ахимаг насны эрчүүд ч залуу бүсгүйчүүдийг сонирхох хандлагатай байдаг нь нууц биш. Учир нь тэд өөрсдийгөө эрч хүч, сексийн хүсэл дүүрэн байгаа гэж боддог. Гэтэл энэ нь үнэн чанартаа эндүүрэл байдаг аж. Эмэгтэй хүн тавь хүрсэн ч өөрийгөө арчилж тордох, эрүүл мэнддээ анхаарах, стрессээс гарах арга ухаандаа эрчүүдээс илүү сайн бэлтгэгдсэн байдаг гэнэ. Харин эрчүүдийн хувьд амьдралын хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвар маш тааруухан байдаг аж. Залуу бүсгүйтэй гэрлэсэн эр хүн эхэн үедээ үнэхээр залуужсан мэт харагддаг байна. Гэвч явц дунд сексийн хэт их хүчин чармайлт, идэвхтэй харьцаа нь нь эрүүл мэндийг нь муутгадаг байна.
