Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

unshihad...........

Уншсан 740 vote 0 2009.10.29 21:45:25

Хүүхдээ хүмүүжүүлэхэд юуг анхаарах вэ?

Хvvхэд.

goodboyИхэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг  сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санадаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана. Энэ бүгд хүүхдэдээ “чи ч бас ингэж болно шүү” хэмээн үлгэрлэж буйгаа харамсалтай нь огт мэддэггүй.
            Бид энэ удаа хүүхэдтэй харьцахдаа анхаарвал зохих зарим нэг мөрдлөгийг толилуулж байна.
        • Та “сул дорой” байдлаасаа болон ах дүү, үеийнхэндээ “дээрэлхүүлж” байгаа хүүхдээ битгий хамгаал. Хүүхэд өөрийн асуудлыг өөрөө шийдвэрлэж, бусадтай харилцахад суралцах хэрэгтэй шүү дээ.
        •  Хүүхдүүдийнхээ хоорондын маргаан, зодоонд битгий оролц. Энэ тохиолдолд “та нар надад саад болохооргүй газар очиж маргаанаа үргэлжлүүл, ванны өрөөнд ч юм уу” гэж тайван хэлж сурах хэрэгтэй.
       • Эхнэр /нөхөр/-тээ хүүхдээ өөрийнхөөрөө хүмүүжүүлэхэд нь битгий саад бол. Аав нь үг хэлж байхад ээж дэргэдээс үгүйсгээд байвал хүүхэд аавыгаа хүндлэхээ больж эхэлдэг. Яваандаа өөрийн сонирхлын дагуу энэ харилцааг ашиглаж эхэлнэ.
     • Битгий үглэж янш. Аль болох биеэр үзүүлэхийг хичээ. Жишээ нь хайч авч болохгүй гэхийн оронд барьж байгаа хайчийг гараас нь аваад өөр газар тавих, эсвэл чимээгүй бай гэхийн оронд анхааруулах дохио хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
      • Өрөвдөж байгаа мэдрэмжээ бүү илэрхийл. Өрөвдүүлдэг хүүхэд өөртөө итгэх итгэлээ алдсаар байдаг. Ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй, эсвэл эвгүй байдалд орсон хүүхдэдээ чамд үүнийг давж гарах чадвар бий гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй.
        • Хүүхдийнхээ өмнө бодит бус зорилго бүү тавь. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ хэт өндөр шаардлага тавьдаг. Бүх хичээл дээр онц сурах ёстой гэх мэтээр хүүхдэд шаардлага тавих нь ихэнх тохиолдолд зорилгодоо хүрэхээс өмнө шантруулж эхэлдэг.
        • Битгий шүүмжил. Шүүмжлэлээр хэн ч сайжирдаггүй. Ялангуяа шууд загнах, өөрийн үзэл бодлыг хэт тулгах нь хүмүүжлийн хамгийн оновчгүй хэрэглүүр билээ. Шүүмжлэх олон арга байдаг. Чамайг ийм зүйл хийнэ гэж бодохоор итгэмээргүй юм, эсвэл надад их харамсалтай байна, заримдаа бүр эсрэгээр нь магтаж шүүмжлэх ч арга байдаг.
       • Хүүхдэд зөвхөн үүрэг хариуцлага төдийгүй эрх байдаг гэдгийг ямагт санаж байх.  Хүүхдийнхээ хувийн амьдралыг хүндэлж байх хэрэгтэй. Өөрийнх нь гэсэн юм бүхэн тэдний хувьд халдашгүй дархан бөгөөд  тэдний төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг. “Би охиндоо өмсөх хувцсыг нь хүртэл зааж өгдөг” хэмээн нэгэн ээж өөрөөрөө бахархан ярьж байсныг санаж байна. Охины хувьд энэ хандлага нь сэтгэл санааны хүчирхийлэл болж байгаа шүү дээ.
       • Бусад хүүхдүүдтэйгээ бүү харьцуул. Та ингэснээрээ шаардлагатай эсэх нь ч мэдэгдэхгүй өрсөлдөөн, атаархал, өөрийгөө голох мэдрэмж төрүүлж байна гэсэн үг. Заавал бүхнийг чадах албагүй, харин өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.
       • Гэрийн даалгавар  хийлгэж байхдаа  дэргэд нь битгий суу. Та өөрөө ч анзааралгүй хариуцлагыг өөртөө үүрэх болно. Хүүхэд ч танд найдаж эхэлдэг.
       • Хүүхдээ утсаар ярьж байхад нь битгий нууцаар чагна. Юу хийж явдаг бол гэж хичнээн их санаа зовсон ч гэсэн тэвчих хэрэгтэй.
       • Өөрийн шаардлагыг хүүхдэдээ тодорхой байдлаар дүрсэлж ойлгуулах хэрэгтэй. Ж: Хувцас хунараа ямар замбараагүй тавьдаг юм бэ гэж үглэхийн оронд түүнд ойлгомжтой байдлаар хэлэх нь чухал. Миний хүү хувцаснуудаа эвхчихвэл өрөө чинь цэвэрхэн харагдах юм биш үү гэх мэтээр.
        •  Зөвшөөрөл авалгүй дэвтэр ном, цүнхийг нь бүү нэгж. Ингэж хамаагүй хандах нь хүүхдийнхээ талаар мэдээлэл олж авах оновчтой арга биш.
         •  Хүүхдээсээ зөвлөгөө авахдаа бүү санаа зов. Хүүхдийнхээ сургамжийг “Аавдаа адуу манахыг заана гэгчээр” гээд л эцэг эхчүүд их дургүй хүлээж авдаг. Энэ зөвлөгөө та хоёрын харилцааг улам ойр болгож байдаг билээ.
       • Ямар нэг зүйлийг хүүхэддээ амласан л бол хэлсэндээ хүрч, найдвартай гэдгээ ямагт харуулж бай.
      • Хүүхдийн дэргэд бусад хүүхэд, хүмүүсийг муулж өөлөхөөс зайлсхий.
     • Өөртөө анхаарал халамж тавьж бай. Сайн эцэг эх байхын тулд танд урам зориг, цаг зав, эрч хүч хэрэгтэй. Хэрэв та өөртөө анхаарал халамж тавьдаг бол хүүхдэдээ анхаарал тавихад улам илүү хялбар байх болно. Уурласан, бухимдсан хүн гэм хийгээгүй хүүхдэдээ тэр араншингаа гаргадаг. Та хүүхдэдээ ч бас цаг зарцуулах хэрэгтэй. Цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, ном уншиж бай.
      • Шилжилтийн насанд тохиолддог зүйлс, насанд хүрэгсдийн хоорондын харилцаа зэрэг асуудлын талаар илэн далангүй, ярилцаж байх нь чухал.
        • Аливаа зүйлийг хүүхдийнхээ үзэл бодлоор харахыг хичээгээрэй. Хүүхдийн нүдээр юу, яаж харагдахыг та төсөөлж чаддаг байвал түүнийг илүү амархан ойлгоно.
        • Хүүхдийг уурлаж уцаарласан үед нь заавал дуугаа өндөрсгөх шаардлагагүй. Харин ч тайван байж чадвал нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход нь тусалдаг.
        • Сонсож сурах нь чухал. Хүүхэдтэйгээ ярилцахдаа нүд рүү нь харж ярилцдаг байх хэрэгтэй. Тэдний яриаг таслахгүй байхыг хичээгээрэй.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2359857/ce7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
8031 <<<ҮР ХӨНДӨЛТ АБОРТ >>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-30 1662
8030 Nyarai huuhdiin... 19790522 2009-10-30 620
8029 helj ogooch [2] hariutslagatai 2009-10-30 731
8028 Талх таны эрүүл мэндэд Маралгоо 2009-10-30 777
8027 Жирэмсэн болвол хайртай залуу тань юу гэж хэлэх бол? Маралгоо 2009-10-30 1596
8026 Шилний тухай жоохон хуучлья ЧЭЖҮ 2009-10-30 934
8025 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж Маралгоо 2009-10-30 916
8024 Япон турах арга [3] ЧЭЖҮ 2009-10-30 1338
8023 Юмханаар юм хийх арга 3 ЧЭЖҮ 2009-10-30 5667
8022 ТА ГЭРЭЭ ӨӨРЧИЛӨХ ГЭЖ БАЙГАА БОЛ [2] ЧЭЖҮ 2009-10-30 1293
8021 Нүүрний үрчлээс арилгах дасгал ЧЭЖҮ 2009-10-30 4673
8020 Юмханаар юм хийх арга 2 ЧЭЖҮ 2009-10-30 7397
8019 Гарын иллэг ЧЭЖҮ 2009-10-30 1005
8018 Busguichuulee... 19790522 2009-10-30 566
8017 **ЧИ ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА*** [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-30 919
8016 ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВ [2] uvgun 2009-10-29 1572
8015 ХҮН ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРЭГ [2] uvgun 2009-10-29 3250
8014 ASUUH UYM BNA HELJ UGUUCH [2] 19801201 2009-10-29 636
8013 yah boloo....... [2] soro 2009-10-29 887
8012 hi helj uguuch [4] sidaa 2009-10-29 837
8011 BUGDENGEES N ASUUY [1] buleen salhi 2009-10-29 708
8010 unshihad........... magic88 2009-10-29 801
8009 unshihad........... magic88 2009-10-29 770
8008 nzuudaa tuslaarai yaraltai xx 2009-10-29 577
8007 unshihad........... magic88 2009-10-29 742
8006 unshihad........... magic88 2009-10-29 620
8005 hi yaraltai meddeg zuil baival helj uguuch humuusee [3] shuuder1234 2009-10-29 707
» unshihad........... magic88 2009-10-29 740
8003 yaraltai helj ogch tuslaach [3] Tsetseguyanga 2009-10-29 737
8002 eejuudees asuuy [5] pujina 2009-10-29 603
8001 asuuh n helj uguuch [3] huuuuue 2009-10-29 798
8000 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 894
7999 Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм Маралгоо 2009-10-29 806
7998 Эцгийн зурхай [1] Маралгоо 2009-10-29 991
7997 orchuulj helj tus bolooch [2] tsegii74 2009-10-29 1268
7996 Залилан хийгсдийн ялыг хэвээр үлдээв uvgun 2009-10-29 620
7995 asuuh ni [2] ,mgl 2009-10-29 591
7994 Охидыг хил дамнуулан худалддаг байсан бүлэглэл хэргээ хүлээжээ [1] uvgun 2009-10-29 734
7993 Xariulj ogch tus bolooch bvsgvichvvdee [3] smile_84 2009-10-29 997
7992 대화역iin oir havid mongol yridag utasnii kart zardag.... [1] suugii976 2009-10-29 1092
7991 dahiad yum asuuya,bayrlalaa [1] miga_shinee 2009-10-29 572
7990 Блогт минь радио амиллаа. [1] БОЛОР2 2009-10-29 737
7989 zaaj ogooj........... [3] magic88 2009-10-29 997
7988 Eruul mendiin baigyyllagyyd bolon ulaan zagalmain emnelegvvdiin utasnuud [1] ЧЭЖҮ 2009-10-29 1268
7987 giordani, minii hair, baby_kh, Elgemsuu nart bayarlalaa. huuuuue 2009-10-29 719
배너신청
자생병원

배너신청