Moderator: mgl_300

Эрчүүд хайртай бүсгүйдээ цэцэг бэлэглэх дуртай. Гэхдээ тэд өгч буй цэцгээрээ чухам юу илэрхийлж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй гэнэ. Тэгвэл эрэгтэй хүний сонгосон цэцэг, түүний өнгөөр нь ааш зан, дурлалт бүсгүйдээ хэрхэн хандаж байгааг нь мэдэж болдог ажээ.
-Хээрийн зэрлэг цэцэг бэлгэнд өгөх дуртай эрчүүд энгийн даруу боловч хуучинсаг үзэлтэй байдаг.
-Шар цэцэгт дуртай эрчүүд өөдрөг бадрангуй байдаг.
-Цахирмаа цэцэг бэлгэнд өгөх дуртай эрчүүд бусдын анхаарлын төвд байх дуртай, эмэгтэй хүнийг өөрийн фон болгон ашигладаг.Тэд магтуулах, гайхуулах дуртай.
-Цагаан цэцэгийг бэлгэнд өгөх дуртай эрчүүд их мөрөөдөмтгий, хайр сэтгэлээ бүрэн дүүрэн илчлэх чадвартай байдаг. Амьдралд бодитой ханддаг бүсгүйчүүд тэдэнтэй жаргадаггүй.
-Нил ягаан өнгийн цэцэг бэлгэнд өгөх дуртай эрчүүд сониуч бус уйтгарлах нь элбэг байдаг.
-Хөх өнгийн цэцэг бэлгэнд өгөх дуртай эрчүүд хамгийн ухаалаг, өндөр ёс суртахуунтай байдаг. Тэдний хэнэггүй зан өөр орчны хүмүүсийнх нь дургүйцлийг төрүүлэх нь бий. Хайртай хүндээ халамж тавихдаа тааруу, амиа бодомтгой хүмүүс. Гэвч ерөнхийдөө сайн эрчүүд, амрагууд юм.
-Ягаан өнгийн цэцэг бэлгэнд өгөх дуртай эрчүүд энгийн даруу, гэнэн эелдэг бүсгүйчүүдэд дуртай. Хайрынхаа төлөө өөрийн ажил алба, хувийн амьдралаа золиослоход бэлэн.
-Гал улаан өнгийн цэцэг бэлгэнд өгөх дуртай эрчүүд нэр алдарт, зорилгодоо үнэнч, өөрийн үүрэг хариуцлага маш сайн мэдэрдэг, хэлсэн үгэндээ хүрдэг болохоор хайртай бүсгүйгээсээ ч ихийг шаардана. Хөөрүү дэврүүн сэтгэлтэй, идвэхтэй, зорилгодоо хүрэхийн тулд маш их чармайлт гаргадаг, сэтгэхүй сайтай эрчүүд.
-Цэнхэр өнгийн цэцэг бэлгэнд өгөх дуртай эрчүүд өөнтөч, үргэлж бүтэхгүй зүйлийг мөрөөдөгчид байдаг. Тэд худал ярьчихна. Хэзээ ч хэнд ч санаагаа хэлдэггүй.
-Улаан шаргал цэцэг бэлгэнд өгөх дуртай эрчүүд хөгжилтэй, нээлттэй, баясгалантай хүмүүс. Өөрсдийгөө аятайхан харагддаг гэж боддог. Амрагийн ажилд гал халуун байдаг ч хувирамтгай зан ааштай.