Хvнсний аюулгvй байдал, хангамжийн талаар олон зvйлийг ярьж болох ч хамгийн энгийн зvйлээс эхлэн хувь хvн єєрєє зев зохистой хооллох хэрэгтэй юм.
Зєв зохистой, чанартай сайн хооллох нь эрvvл амьдрахын бас нэгэн баталгаа болдог билээ. Гэхдээ эрvvл хооллох дэглэм гэдэг нь дуртай хоолоо идэхгvй байна гэсэн vг биш.
Харин олон тєрлийн хоол, хvнсний зvйлийг зєв, зохистой хэмжээг нь тохируулан хэрэглэх нь чухал. Гэхдээ бид хоол идэх зуршил, дуршлаа нэг л єдєр єєрчилне гэж байхгvй. Тиймээс аажмаар, бага багаар олон тєрлийн хоолыг хэрэглэж, дадах хэрэгтэй. Иймийн тулд хоол хvнсээ зєв тохируулж хэрэглэх хэдэн дvрмээс хvргэе.
Vvнд: - Єдрийн хоолны ихэнх хэсгийг хvнсний ногоо байхаар тохируулж хоолло. - Жимс тогтмол хэрэглэж занш. /Єдєрт ядаж нэг алим, нэг банан идэж, нэг аяга жимсний жvvс уу/ - Будаа их ид - Єєхгvй хар мах хэрэглэ. Тосонд шарж хуурсан мах хэрэглэхийн оронд ил гал дээр болон тємєр сараалж дээр шарсан болон жигнэсэн мах - Илчлэг багатай сvv, сvvн бvтээгдэхvvн хэрэглэх / хєєрvvлсэн сvv, тараг, тослог багатай бяслаг/ - Загасыг наад зах нь долоон хоногт нэг удаа хэрэглэ - Илчлэг ихтэй, чихэрлэг гурилан бvтээгдэхvvн, тургэн хоол. терєл бvрийн амттан ундаа, торт, жигнэмэг, шоколад зарэг хvнсний зvйл бага хэрэглэх - Амьтны гаралтай тос бага хэрэглэж, цєнгийн тосны оронд маргарин, ургамлын тосыг бага хэмжээгээр хэрэглэ - Тvлэгдтэл нь шарсан, хайрсан, хуурсан хоолны зvйлс хэрэглэхгvй аль болох жигнэж буцалгаж хэрэглээрэй - Єєх, давс, сахар, "гурван цагаан" нь хvнсний бvтээгдэхvvнд хангалттай агуулагддаг тул аль болох бага хэрэглэ - Буцалсан ус их ууж бай Эдгээр дvрмээс та бага багаар хэрэгжvvлээрэй.
|