Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

-Байхуу цайтай саванд нимбэгний хальс хийвэл цай амттай болно.
-Төмсийг хальстай нь чанавал 75 хувь, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70 хувь, хэрчиж чанавал 35—50 хувийн витаминтай байна. Чанаснаас жигнэвэл төмс витаминаа илүү сайн хадгалдаг.
-Хальстай нь чанасан төмсийг хялбар цэвэрлэе гэвэл хүйтэн усанд хий.
-Өргөст хэмх хэт гашуун бол чихэртэй сүүнд дүрээд хэрэглэ.
-Нимбэгнээс ихээхэн хэмжээний шүүс авахын тулд нимбэгээ халуун усанд 5 минут хэртэй байлга.
-Шөлтэй хоол, сүүмсэнд хийх цөцгийд сүү хийвэл шол ээдэхгүй.
-Түүхий сүүнд хийсэн мах хоёр хоногтоо муудахгүй.
-Үхрийн элгийг сүүнд дүрээд шарвал зөөлөн болдог.
-Хатаасан мөөгийг давстай сүүнд хэдэн цаг дэвтээхэд шинэхэн мэт болно.
-Загасаа 5-10 минут сүүнд хийсний дараа гурилд өнхрүүлж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог.
-Жилээс дээш хугацаагаар хадгалсан ястай жимсээр компот хийхийг хориглоно. Учир нь ясан дотор хүний эрүүл мэндэд хортой эсэл үүсдэг.
-Талхаа хатаахгүй удаан хугацаагаар хадгалъя гэвэл хадгалж бүй савандаа алим, хальсыг нь цэвэрлэсэн түүхий төмс бага зэрэг эсвэл давсны аль нэгийг хийнэ.
-Удаан хадгалсан төмс чанахад харладаг. Иймээс чанах усандаа жаахан цуу юмуу, сүү хийвэл харлахгүй.
-Сонгиноо шарахын өмнө хуурай гурилд өнхрүүлбэл амт сайтай болдог.
-Сүүг ялихгүй жаахан элсэн чихэр (1 литр сүүнд 1 халбага) буюу чимх содтой буцалгавал витаминаа илүү сайн хадгална.
-Сүүгээ харанхуй газар тавьбал хялбар гашлахгүй. Мөн ширхэг ёотон хийж хөөрүүлбэл түлэгдэхгүй.
-Хуршсан цөцгий болон, өөхөн тосыг содтой буцалсан усанд хийж, сайтар хутгаад дараа нь усаа шүүвэл амт нь дээрдэнэ.