Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Сэтгэлээ хуваалцаж зєвлєгєє авахаар .. Би одоо 29 настай
бусадтай адил зах дээр ойр зуурын юм зарж єдрийнхєє хоолны мєнгийг олдог. Намайг хvмvvс ихэвчлэн их даруухан дуу муутай гэдэг юм. Одоо 7 настай охинтой, удахгvй хоёр дахь хvvхэд маань тєрнє.

Би оюутан байхдаа нэг залуутай жил гаран хиртэй vерхэж байгаад тvvнээс хvvхэдтэй болсон юм. Бид албан ёсоор гэрлээгvй ч хоёр гэрийнхээ дунд л байдаг байлаа. Гэтэл нэг удаа нєхрийнхєє ажил дээр vдэшлэгт оролцсон юм. Тэгэхэд найз залуугаас маань хэд эгч бололтой эмэгтэй хамт бvжиглээд янз бvрийн ааш зан гаргаад байгаа нь надад мэдэгдээд байсан ч би огт тоогоогvй л дээ.




Гэтэл тэр эгчмэд хvvхэнтэйгээ холбоотой болоод удалгvй тvvнтэйгээ нэг гэрт орчихсон. Энэ явдал надад хvнд цохилт болж би бараг юу ч хэлж чадахгvй байсаар тvvнийгээ явуулчихаж билээ. Уйлаад л, уйлаад л… Тэгэхэд би охиноо олчихсон байсан юм. Эмэгтэй хvн голдоо ортол гомдчихвол уучилж чаддаггvй юм байна лээ.

*****ХАЙРЫН ДЭЭД ХАНЬ МИНЬ*****


Хожим нь найз залуу маань над дээр хэд хэд ирж хоёулаа буцаад сууя гэж гуйдаг байсан ч би уучилж чадалгvй охиноо ганцаараа єсгєсєн. Тэд одоо хоёр хvvхэдтэй болсон ч хэрэв намайг л зєвшєєрвєл тэднийгээ хаяад ирэхэд бэлэн байдаг юм. Харин надад хоёрын хоёр хvvхдийг єнчирvvлэх сэтгэл зvрх алга. Тэгээд ч тvvнд єгсєн миний сэтгэл хєрсєн болохоор урьдын адил тvvнийг хайрлаж чадна гэж vv дээ.
Залуу насны алдаа охиныг минь надад заяаж тэр миний баяр баясгалан болсон. Тухайн vед аав ээж минь эцэггvй хvvхэд гаргах гэлээ гэж их л дургvйцэж байсан ч тэд маань хvvхдээ тєрvvлэхийг зєвшєєрсєн юм. Охин маань одоо том болоод тусд орж байна. Захаас тараад ирэхэд хичээлээсээ ирчихсэн эмээдээ хоол хийхэд нь туслаад сууж байдаг.

Би Эрээн Улаанбаатарын хооронд бараа зєєж зах дээр суусаар бараг 3 жил болж байна. Євлийн цагт цистит хєдєлж намайг ганц сайн зовоох юм. Гэсэн ч зах дээр зогсохгvй гээд ажил хайхаар даанч олдохгvй бvгд л єндєр, царайлаг, гадаад хэлтэй залуу охидыг сонирхоно. Би чинь цагийн сайхан УБИС тєгссєн дээд мэргэжлийн багш хvн шvv дээ. Дахиад суръя гэхээр тодорхой хэмжээгээр ихэнх цагийг сургууль дээрээ єнгєрєєнє. Харин тэр хойгуур хэн надад гэртээ хоол аваарай гээд мєнгє єгєх билээ. Мэргэжлээрээ ажиллая гэхээр 80.000 тєгрєгний цалин авна. Над шиг хvvхэдтэй хvнд энэ хаана ч хvрэхгvй.

Охиныхоо эцгээс салснаас хойш би гурван ч залуутай холбогдож орой vдэш уулздаг байлаа. Гэхдээ тэр бvгд тvрхэн зуурын л найзууд байсан. Харин хоёр жилийн ємнє би нэгэн залуутай танилцсан юм. Тэр надтай л адилхан зах дээр юм зарж мєнгє олдог. Жил гаран бид хоёр уулзаж манайхаар ирж очин байдаг байлаа. Гэтэл би жирэмсэн болчихлоо. За яахав “охинд минь ханьтай, алийн болгон ганцаараа байхав, болж бvтвэл нэг гэртээ орж хамт амьдаръя” гэж бодож их л баяртай байлаа. Гэтэл хvvхэд маань дєрвєн сар болсоны дараа би тvvнийг эхнэртэй, охиноос минь нэг ах хvv, 4 настай охинтой болохыг нь мэдсэн. Тэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагvй гэсэн. Дахиад л хувь тавилан минь надаар тоглочихов уу. Эсвэл би ийм аз заяагvй хvн юм уу?

Хvvхдээ авахуулъя гээд эмчид vзvvлтэл “хvvхэд томорсон, эхийн эрvvл мэндэд маш аюултай” гээд зєвшєєрєєгvй болохоор хvvхдээ гаргахаар шийдсэн. Удахгvй тєрнє. Харин хvvхдийнхээ эцэгтээ суух уу? Эсвэл бас л эцэггvй хvvхэдтэй хоцрох уу? Тvvнээс сална гэхээр “Би чамд хайртай эхнэрээсээ бараг салчихсан байсан юм” гээд тийм ч амар салахгvй гэх юм. Гэтэл би ч бас тvvнд хайртай. Тэр миний урьд нь найзалж байсан залуучуудаас арай л єєр юманд сэтгэлээсээ ханддаг, цайлган, бас их халамжтай vvнд нь л би их татагдаад байдаг байх. Харин хамгийн дургvй хvрдэг зvйл гэвэл надтай уулзаж хамт байх vедээ хуучин эхнэр дээрээ хааяа очдог байсан юм билээ. Бvр хєдєє явлаа гээд 3 хоног явахдаа эхнэрийндээ байсан гэсэн. Нэгэнт л салж єєр амьдралтай болсон юм чинь яагаад эхнэр лvvгээ гvйгээд байдгийг би ер ойлгохгvй юм. Ямар нэг шалтгаан байдаг юм болов уу?

Тэр миний охинд их сайн єєрийн охин шигээ л ханддаг байсан. Охин ч их дасчихсан. Эцгийн хайрыг мэдрээгvй єссєн охин маань тvvнтэй байхдаа их жаргалтай байх шиг санагддаг юм. Харин сvvлийн vед архи уусан vедээ болон уурлахдаа охинд маань бас надад ч гэсэн гарч хvрчих гээд байдаг болчихлоо. Ийм зан гаргаад байгаа болохоор охиноо ээж аав дээрээ хашаа байшиндаа орхиод бид хоёр тусдаа амьдрахаар болсон. Гэтэл тэр нь єєрийнх нь хуучин гэртээ нь бараг зэргэлдээ. Би яаж нєхрийнхєє хуучин эхнэртэй нь бараг л цуг шахуу єдєр бvр тааралдаж амьдрах юм бэ? санаанд ч багтахгvй байна. Муугаар бодоход тэр хоёр авгайн дунд, хоёр гэрийн хооронд явах нь байна шvv дээ.
Амьдрал хvний хvссэнээр болдоггvй л гэдэг. Гэхдээ яагаад заавал миний амьдрал ийм байх ёстой гэж бодохоос би галзуурах нь ээ… Хамгийн гол нь би тvvнд их хайртай. Энэ бvгдийн яаж зохицуулах вэ? Надад туслаач.

Тунгаа



 хvмvvс ихэвчлэн єєрийгєє зєвтгєсєн байдаг. Энэ захидалд ч бас л иймэрхий аяс байна. Эмэгтэйд хандаж юуг чухалчлан зєвлєх вэ?
- Сvvлийн vед хvvхэдтэйгээ, нєхєр, эхнэртэйгээ яаж харьцах ёстой вэ? гэсэн наад захын мэдлэг муугаас болоод єєр хоорондоо их зєрчилддєг болсон. Манайд хандсан хvмvvст бид дараах зvйлийг зєвлєдєг л дєє. Хамгийн энгийнээс нь дурьдвал тухайн хоёр хvн муудалцах vедээ ємнєх маргааныг дурьдахгvй, аль болох бие биенээ доромжлохгvй, хєндлєнгийн хvмvvсийг маргаандаа оролцуулахгvй байх гэх мэт зvйлсийг зайлшгvй мэдэх хэрэгтэй юм.

Хvнд сайн, муу далд генvvд байдаг. Эдгээр нь амьдралын явцад идэвхждэг. Жишээ нь гэр бvлийн эхнэр нєхєр байлаа гэж бодъё. Нєхєр нь их дуугай, даруухан хvн байж. Гэтэл эхнэр нь тvvнийг тэсэхийн аргагvй муухай vгээр аашилж загнаад байхад нєхєрт нь байгаа муу генvvд нь идэвжиж эхэлдэг. Тэгээд муухай авир гаргадаг. Харин эсрэгээр нь магтах ч юм уу эсвэл эвийг нь олоод харьцаад байвал тухайн хvн єєрчлєгдєхгvй л дээ. Манай бvсгvйчvvд нэг зvйл дээр алддаг. Юу вэ гэвэл нєхрєє хардаад яг яасан бэ гээд л хэлvvлэх гэж оролддог. Хvн заавал муу юмыг илрvvлэх гэж оролдох шаардлага байхгvй шvv дээ. Єєрт нь ч хэцvv байх болно. Тийм учраас ийм тохиолдолд салъя гэсэн бодолгvй л бол зарим vед мэдсэн ч мэдээгvй дvр vзvvлж байх хэрэгтэй. Ингэснээр зарим гэр бvлийн амьдрал бат бєх ч болдог.

- Дахин амьдрал зохиосон хvмvvст захидалд дурьдсан шиг зvйл их ажиглагддаг. Энэ нь тэдний харьцаанд их нєлєєлдєг байх. Vvнийг та юугаар тайлбарлах вэ?
- Эрэгтэй эмэгтэй хvмvvс сэтгэл зvйн онцлогийн хувьд єєр єєр байдаг. Эрэгтэй хvн анхны хvнээ мартдаггvй байхад эмэгтэй хvн сvvлийнхийгээ мартаж чаддаггvй. Эрэгтэй хvн анхны ханиа эсвэл анхны эмэгтэйгээ насаараа хайрладаг. Дахин хvнтэй холбогдсон ч зуурдын сэтгэлээр хайрласаар анхны хvндээ хандаж байсан шигээ дараагийн эмэгтэйдээ хандаж чаддаггvй нь харагддаг. Харин эмэгтэй хvн болохоор хамгийн эхнийх гэхээсээ илvv сvvлийнхийгээ мартдаггvй.

Захидлын эзэн эмэгтэй шууд л эхнэрээсээ сал, битгий оч гэж хэлж болохгvй л дээ. Яагаад гэвэл мах цусны нь тасархай болсон хvvхдvvд нь байна. Тэгээд ч ємнє нь амьдралтай байсан хvнтэй суухаар єєрєє л шийдсэн учраас тэгж шаардаж огт болохгvй. Тийм учраас орчиндоо дасан зохицож амьдрах шаардлагатай болов уу гэж бодож байна. Хэт хувиа бодоод байвал магадгvй єєрєєс нь зугтаж хєндийрч ч магадгvй. Харин захидалд бичсэн шиг сексийн хувьд таарч тохирохгvй болоод хуучин эхнэр лvvгээ яваад байна уу гэдэг асуултад хариу єгєхєд хэцvv л дээ. Ер нь яагаад єдєр тутмын амьдралаа ч тэр сексийн харьцааг ч тэр илvv сонирхолтой сайхан болгон єєрчилж болохгvй гэж… Бодох л хэрэгтэй дээ.

- Амьдралын эрхээр хуучин эхнэртэйгээ хэт ойр байгаа нь
- Боломж нь байвал мэдээж хол амьдарсан л дээр л дээ. Гэхдээ хvний эхнэр болж байгаа хvн єєрийнхєє юунд анхаарах ёстой вэ?, хvнтэй яаж харилцах хэрэгтэй вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Жишээ нь: гэр бvлийн амьдралд хvн єєрийгєє хvндэлж, ямар ч vед гоё хувцаслаж єєрийгєє торддог, сэтгэлзvйн хєдлєлєє хянаж чаддаг байх нь их чухал байдаг. Зарим хvмvvс гудамжинд бие биедээ муухай харуулын vг хэлж байгаа харагддаг. Тэгэхээр хичнээн уурлаж баярлаж байсан ч гэсэн хvн єєрийнхєє сэтгэлийн хєдлєлєє барин, болж єгвєл єєрийгєє байнга шинэлэг байлгах хэрэгтэй л дээ. Байнга нэг цикл орчин тойрогтоо ороод байвал эрэгтэй хvн дороо л сонирхолгvй болно.
- Сvvлийн vед гэр бvлийн хvчирхийлэл гэж их яригдах болсон. Энэ гэр бvлийн хувьд ч бас…

- Хvчирхийлэл бол улам л даамжираад байдаг зvйл. Хvчирхийллийн 3Д-гийн хууль гэж байдаг. Ерєнхийдєє гэр бvлийн хvрээнд дандаа далд явагддаг. Хvчирхийлэл хийсэн хvн ч хvнд хэлж болохгvй гэдгээс зєвхєн эхнэр нєхрийн хооронд vлддэг. Хоёр дахь хэлбэрийг бичигдээгvй хууль гэж хэлж болох юм. Эхлээд цохисон бол дахиад цохих магадлал маш єндєртэй байдаг.
Гурав дахь нь бол улам даамжирсаар эхлээд цохиж байсан бол дараа нь єшиглєх ч юм уу хvч нь улам нэмэгдэж эхэлдэг. Ер нь ингээд тогтсон эмгэг улам л муу тал руугаа лавшрах тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд эмэгтэй хvн биеэ авч явах байдал болон нєхєртєє хандах хандлагандаа зоригтой алхам хийж чаддаг байх хэрэгтэй. Харин энэ эмэгтэйн хувьд vнэхээр хамт амьдаръя гэж шийдсэн л бол дасан зохицох маш их тэвчээр л шаардагдах байх гэж бодож байна.

Танд баярлалаа.

Амьдралд нэг алдаж болно харин хоёр дахиа давтаж болохгvй л дээ.


- Ер нь хvний амьдралд хоёр дахь амьдрал гэж байдаггvй л дээ. Энэ охин тэр анхны залуугаа уучилан охиноо бодоод амьдрах хэрэгтэй байсан болов уу. Хvлээцтэй хандах хэрэгтэй байжээ. Энэ эмэгтэйд их дутагдал байна гэж би бодлоо. Эхнэр нєхєр хоёр бие биендээ хайртай байхын зэрэгцээ ялангуяа эхнэр нь нєхрєє хараа хяналтандаа байлгах буюу тодорхой хэмжээгээр барьж байх ёстой гэж боддог. “Барина” гэдэг их олон зvйлсээс хамаарна л даа. Эрэгтэй хvнийг тогтоож амьдралаа авч явна гэдэг эмэгтэй хvнээс маш нарийн ухаан шаарддаг зvйл л дээ. Энэ эмэгтэй жил гаран хамт байхдаа тухайн хvнийхээ зан характер, дуртай зvйл, єєрєєсєє юу хvсдэг зэргийг нь мэдэрч мэдэх хэрэгтэй байсан. Гэтэл захианы эзэн маань нєхєртєє хайхрамжгvй хандаж нээлттэй бус дуугай даруухан байснаараа алдсан юм болов уу гэсэн сэтгэгдэл тєрж байна.

- Тэгвэл таны бодлоор…
- Ганцаараа бие даагаад амьдралынхаа тєлєє зvтгэсэн нь дээр байх. Тэгээд ч наймаа хийдэг гэхийг бодоход бас ч єєрийгєє аваад явах чадвартай юм байна ш тэ. Одооны хvнээ бодоод тєрсєн охиноо эцэг эхдээ єгєєд амьдрана гэдэг утгагvй . Тэгээд ч охин хvvхдийг єєрєє єсгєх, эцэг эхээрээ єсгvvлэх хоёр их ялгаатай. Магадгvй єєр дээрээ єсгєєгvйн улмаас охин нь том болоод бас алдаж болно шvv дээ. Vнэхээр аргагvй бол хоёр хvvхдээ бодоод амьдрах хэрэгтэй. Ер нь ингэж олон хvнтэй сууна гэдэг бол эмэгтэй хvн єєрийгєє хувиа л бодож байгаа хэрэг шvv дээ. Хvvхдээ бодсон зvйл ерєєсєє ч алга байна.

Миний бодлоор бол дахин амьдралаа зохиох гэж байгаа хvмvvс доод тал нь 4-5 жил хамт амьдарч байж гэр бvл тєлєвлєлтийг маш нарийн тооцож нухацтай хандах хэрэгтэй болов уу. Энэ эмэгтэйн хувьд хийсвэр сэтгээд байх шиг байна. Тvvний хувьд эрэгтэй хvмvvсийг буруутгаад байх шиг. Тийм болохоор тvvнд амьдрал нэг талаар утгагvй санагдаж ч байгаа байж болох юм. Тэглээ гээд галзууртлаа уурлаж єєрийгєє зовоох хэрэггvй л дээ. Амьдрал хэзээ ч дардан шулуун байдаггvй. Жаргал зовлон ээлжлэн байдаг хорвоо. Энэ эмэгтэй ганцаараа ч бай эсвэл хоёр дахь хvнтэйгээ хамт амьдрахаар болсон ч бай аль алинд нь маш их тэвчээр гаргах хэрэгтэй болох байх даа. Ер нь хvнд анхны гэр бvл шиг сайхан зvйл байдаггvй шvv дээ. Энэ бvгд бол зєвхєн миний л бодол.

- Одооны нєхєртэйгээ хамт амьдрахаас єєр аргагvй гэж vv?
- Vгvй дээ. Ер нь єєр хvний хvvхдийг эрэгтэй хvн хэзээ ч хайрлаж чаддаггvй. Хоёр дахь, гурав дахь амьдрал зохиогоод сайхан амьдардаг гэр бvлvvд байдаг л даа. Гэхдээ л цєєхєн, зууны таван хувьд байж болох юм. Гэхдээ энэ хvний хувьд амьдрал єєрийнх нь бодож байсан хэмжээнээс эсрэгээр эргэсэн байна л даа. Нєгєє талаар тэр их уян зєєлєн сайхан сэтгэлтэй юм. Гэхдээ эмэгтэй хvн зарим талаараа их хатуу чанга байх хэрэгтэй.
Бас тэр жоохон итгэмтгий юм шиг тэдгээр эрчvvд нь сайхан ярихад нь итгэж найдаад л жирэмсэн болжээ. Алдаагаа дахиад л давтжээ. Хvн амьдралд нэг алдаж болно харин хоёр дахиа давтаж болохгvй л дээ. Миний бодлоор дєнгєж 29 тэй амьдралтай хєл нийлvvлж алхаж эхэлж байгаа болохоор яаралгvйгээр хашир байх хэрэгтэй болов уу. Ер нь ганц бие цаанаа хvнтэй залуучууд чинь бие авч яваа байдал, юманд хандах хандлаг, яриа бодол санаанаас эхлээд андашгvй шvv дэ.

- Эмэгтэй хvн хvнд гомдчихвол
- Ер нь эмэгтэй хvн юманд амархан гомддог ч дорхоноо л гомдлоо тайлдаг уучламтгай хvмvvс. Эцэст нь хэлэхэд эцэг эхийнхээ vгийг сайн сонсож хvvхэдтэйгээ амьдрах хэрэгтэй болов уу даа. Эцэг эх гэдэг чинь хvvхдээ багаас нь єсгєж ямар зан ааштай вэ гээд бvх талаас нь сайн мэддэг болохоор хамгийн зєв зєвлєгєєг тэд л єгнє. Ямар ч сэтгэл зvйч, туршлагатай хvмvvс хvний эцэг эх шиг зєвлєж чадахгvй. Захианы тєгсгєлд тэр залуудаа их хайртай гэсэн байх юм. Миний бодлоор охиндоо хайртай гэж хэлэх ёстой байх.
Хамгийн гол нь хэнд их хайртай вэ гэдгээ бодон тvvнийхээ тєлєє явах хэрэгтэй. Єєрийнх нь амьдрал учраас зєвлєгєє авахын зэрэгцээ энэ бvгдээ єрєє зохицуулж тэвчээртэй байх чухал. Хэрэв би энэ эмэгтэйн оронд байсан бол хоёр хvvхдээ л бодох байсан. Эх хvн vрээ ямагт дэргэдээ байлгах хэрэгтэй. Муухай ч, сайхан ч тэдэнд чинь ээж гэдэг хvн хамгаас сайхан нандин зvйл нь байдаг шvv дээ. Эх хvн ч гэсэн хvvхдээ vхэн vхэтлээ хайрладаг болохоор vрийнхээ тєлєє байх хэрэгтэй
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2076385/9ae/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.08.12 21:36:35
*.5.101.162

Эмэгтэйчүүд нь маш янз бүр байдаг. Тэднийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арчилж хамгаалах олон ном, зөвөлгөө байдаг л даа. Гэхдээ үүнийг шууд дагаж мөрдөж хэрэггүй, ялангуяа Playboy болон Penthouse дээр гарсан зөвлөмжүүдийг сохроор мөрдөхийг зөвлөхгүй. Харин эхнэртэйгээ хамтран амьдрах шинжлэх ухааны бус хэд хэдэн зөвөлгөөг өгье.                                                                                                                                                    
Юуны өмнө эхнэрийнхээ байр суурийг тодруул: хамтрагч, найдвартай найз нөхөр, гэрийн хайртай амьтан, амьд тоглоом, тогооч, асрагч, гэр орны эд зүйлсийг хамгаалагч, гэрийн эмч – сэтгэлзүйч, сексийг хангагч г.м. Үүнийг тодруулсны дараа эхнэрийгээ хүмүүжүүлэх аргыг сонгоно. Харин эхнэртээ 2-3 шинжийг хамтатгаж болно.                                               
Хэдэн настай эхнэрийг гэртээ авчрах вэ? Энд нөхрүүдийн санал зөрөлддөг. Ихэнх нь гэрсэг эмэгтэйг сонгохыг зөвлөдөг. Тэд энгийн хоол хүнс хэрэглэдэг, олон юм шаардаад байдаггүй, тусгай арчилгаа шаардагдахгүй…Харин амьдрал үзсэн хүмүүсийн зөвлөж байгаагаар залуухан эмэгтэй нь илүү давуу талтай гэнэ. Тэд илүү анхаарал татдаг, хүлээцтэй, тиймээс хүмүүжүүлэхэд ч амар байдаг гэнэ.                                                             Нийтэч, боловсролтой эхнэр хүсч байна уу? Тэгвэл түүнтэй ойр ойрхон ярилцаж эелдэг зөөлөн бай. Түүнийг танин мэдэхүйн зино үзүүлж бай. Тодорхой хугацааны дараа тэр юмсын талаар ухаалаг ярих болно.                                                                                                          
Эмэгтэй хүний жинхэнэ хэрэгцээг бусдаас нь ялгаж сур. Онц хэрэггүй бол тэдний гомдол эсвэл шаардлагыг бүү хүлээж ав. Түүний гуйлт болгоныг тэр даруй нь бүү гүйцэтгэ. Эрхлүүлсэн эхнэр өөрийн дүрэм журам тогтоож та эцсийн эцэст боолчлогдох болно шүү. 
Хяналт. Ялангуяа эхний үед эхнэрийг заавал анхаарал хяналтандаа байлгах хэрэгтэй. Юу хийж байна, яагаад дэлгүүр явахгүй байна, хэнд msgбичиж байна, хаана байна гээд л. Яагаад ингэх ёстой вэ гэвэл хараандаа эхнэрээ байлганаа гэдэг нь таны зүгээс зөв хэрэгтэй дадалд сургахад чинь тус болно. Үүний тулд эхнэрийнхээ хойноос алхам бүрийг нь мөшгөнө гэсэн үг биш, харин дансныхаа картыг түүнд өгч хамаатануудынхаа дэргэд ажилд оруулж эсвэл өөр ямар нэгэн байдлаар түүний орон зайг хязгаарлах хэрэгтэй.         
Гэрээсээ удаан хугацаагаар хол явахдаа гэртээ эзгэнэхийг бүү зөвшөөр. Ялангуяа энэ зөвлөмж нь залуухан эхнэртэй хүмүүст хамаарна. Харин хүмүүжилтэй, нас бие тогтсон эхнэрт бол эзэгнэх эрхийг өгөх нь зүйтэй шүү.
Эзэмшил газрын хамгаалалт. Эмэгтэйчүүд, ялангуяа хартай эхнэр,  өөрийн эзэмшил газраа хартай гэгчийн хамгаалдаг. Үүний тулд тэд өөрийн үнэртэн, өөрийн үс зэргээр тэмдэг тавьдаг. Өөр эмэгтэй үнэр г.м.-ийг тэд тэвчиж чаддаггүй, харгис зан авир гаргадаг улс. Тэд маш удаан хугацаанд таны энэ “нүгэл”-ийг санан хүнд хэцүү үед дэлгэх болно гэдгийг анхаар.
Эхм цэгцтэй байдал. Эхнэрүүд ихэнхдээ цэвэрч цэмцгэр улс. Таны хэрэгцээт юмсыг нууж өөрийн эрхшээлдээ оруулахыг хүсч магад. Тиймээс та өөрийн гэсэн, эхнэр  хүрж болохгүй, булантай болох хэрэгтэй.
Үүрээ цэгцлэх. Хүүхэдтэй болох сургаар эхнэр чинь үүрээ засаж эхлэнэ. Тэр ямар ч шалтгаангүйгээр тавилгаа өөрчилж, тод өнгийн хөшиг авч, зөөлөн тоглоом цуглуулж эхлэх вий. Түүний зан хөдөлгөөн нь янз бүр болон хувирна. Та түүнийг ойлгохыг хичээгээрэй.
Жижиг хүүхдүүд. Энэ бол таны толгойн өвчний эх үүсвэр. Харин эхнэрийн чинь хувьд тэр хүүхдэд маш хайртай. Том болсон хүүхэд бол хамгийн сайн найз нөхөр болдог.
ОО-ийн өрөө. Эхнэртэй болмогцоо та хэд хэдэн хүндрэлтэй тулгарна. ОО-ийн өрөөнийхөө хаалгыг тогтмол хааж байх хэрэгтэй болно. Ялангуяа ариун цэврийн тал дээр эхнэрүүдийн шаардлагыг зайлшгүй дагах л хэрэгтэй шүү.
Хувцасны шүүгээ. Хоёр том зэрэгцээ шкафтай байвал зүгээр. Улиралд нэг удаа хувцас хунар шинэчлэдэж байвал тохиромжтой. Тэгэхгүй бол эхнэр чинь “өмсөх юу ч үгүй” гэсэн синдромтой болно шүү.
Мөнгө. Залуухан эхнэрт бараг мөнгө хэрэггүй байдаг. Аажимдаа тэд мөнгөний амтыг мэдэрч, түүнийг сонирхож эхэлдэг. Эхнэрээ үргэлж мөнгөтэй байлга, ядаж сарын тогтмол өдөр.
Хэрэгцээ. Ресторанд орохгүй, дэлгүүр явж юм худалдаж авахгүй байх нөхцөл байдлыг хэрэгцээ гэнэ. Ухаалаг, боловсон эмэгтэйчүүд энэхүү хэрэгцээг нилээн удаан тэвчиж үүнийгээ ямар нэгэн байдлаар ойлгуулж чаддаг. Эхнэрийгээ сонс, анзаар. Иймэрхүү хэрэгцээ гараад байвал түүнийг тоглоом, хайр халамжаар сарниул. Тодорхой хугацаагаар түүний анхаарлыг сарниулж чадна, тэгээд ажлын чөлөө завсар гарвал хэрэгцээг нь ханга.
Хоол, хүнс. Эмэгтэй хүний хоол хүнс өгвөл зохимжтой.(мюсли, йоргурт, жимс, ногоо, загас г.м.) Хэрэв та санхүүгийн талаар сулавтар бол ресторанд оруулж сургаад хэрэггүй. Эхнэртээ хуурай дарс, чихэрлэг шар айраг, шампан дарс зэргийг өгвөл зүгээр, хэзээ ч конъяк өгч болохгүй.
Дарамт, шахалт. Бүдүүлэг дарам, шахалт хэзээ ч үзүүлж болохгүй. Өөрийн хүссэнээр эхнэрээ байлгах арга бол хэдэн жилийн өмнөөс үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцох явдал юм.

Шийтгэл. Зодож хэрхэвч болохгүй. Үгээр шийтгэ.
Урамшуулал. Шийтгэхээсээ илүү урамшуулж бай. Үгээр, жижиг амттанаар, зугаалга г.м.-ээр тогтмол урамшуулж байх нь зүйтэй.
Харьцаа. Сайн дурын үндсэн дээр тогтсон харьцааг бий болго. Хэрхэвч эхнэрээ хүчээр гэртээ байлгах, хэт нялуу зангаар зовоох, үргэлж хажуудаа байлгах г.м. хийж болохгүй. Эхнэр чинь өөрөө энэ бүгдийг санаачлан хийнэ.

Үсчин, гоо сайхан. Ядаж сардаа хоёр удаа үсчин гоо сайханд оруулж бай. Харин эхнэр  өөрөө сонголтоо хийвэл зүээр. Та зөвхөн санхүүгийн асуудлыг нь шийдээд өг.

Эцэст нь хэлэхэд, хамгийн гол нь хайр, хүндэтгэл, халамж, эмх цэгцтэй байх нь чухал шүү. Өөртөө зориулж эхнэрээ хүмүүжүүл. Гэхдээ эхнэр болгон өөр өөрийн гэсэн давтагдашгүй зан авиртай гэдгийн мартав

profile

sarmisxan

2009.08.12 22:24:52
*.158.100.27

yasan  ch  urt  yum...unshij  yavaad  untah  shahlaa...
ene  tungaa  gedeg  yasan t1  huuhen  be? daruuhan , duugai  ch  hun  bish  yumaa....esvel duugai  hunii  doodhi  noiton  gedeg  ni  yum  uu? yun ch  durlamtgai  huur  ve? yasan  ch  olon  yumtai  yavdagiin....sumtai  garuu  gui  yu? yavaldaj  bgaa  zaluugiinhaa  avgai  huuhedteig  meddegui...
iimerhuu  duinge  durakuudaar  erchuud  togloh  ni  ch  argagui  yumdaa...........yostoi  hohiisht.......
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
6411 uhriin mah [1] buleen salhi 2009-08-12 606
6410 huuhed harna [1] muu ohin 2009-08-12 654
6409 tvndemvnii suwd kargonii utsiig heleed uguuch [1] odki 2009-08-12 747
» <<<<СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦМААР БАЙНА>>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 989
6407 <<<ЮМ БҮХЭН УЧИРТАЙ ЭРЭЭНТЭЙ БАРААНТАЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 905
6406 MUU OHIN-d bayrlalaa [1] azaa azaa 2009-08-12 655
6405 elgemsvvgees asuuya [5] hurd123 2009-08-12 929
6404 ehchuudees asuuy [2] buurgas 2009-08-12 775
6403 <<<ОРООД ХАРАХААР ИХ ГОЁ >>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 734
6402 ail nvvlgeed uguh hvn bn uu? [1] mgkn 2009-08-12 741
6401 ELGEMSVVd [1] aaa_003 2009-08-12 632
6400 Magistart....... [1] dariabayaraa 2009-08-12 691
6399 24in tsetserlegiin utsig [1] tubshinl 2009-08-12 641
6398 busguichuudee zowloj tus bolooch [3] zulsarnai 2009-08-12 894
6397 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71342
6396 yaraltai hariulj ogooch [2] ekhomina 2009-08-12 1024
6395 bawka-s ?... tanai ... [3] otba 2009-08-12 806
6394 ??????????????????????????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 737
6393 junnu orvol ali yog deer buuh ve? yogoosoo her hol bdag ve? [2] azaa azaa 2009-08-12 657
6392 hi, eejuudee. manai... [5] otba 2009-08-12 1004
6391 <<<<<<БАЯР ХҮРГЭЕ>>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 891
6390 eejvvdee zuwluuch [3] bawka 2009-08-12 1393
6389 BUSGUICHUUDEE haanaaas avch boloh ve? [4] azaa azaa 2009-08-12 952
6388 huuhdiin vakzini talaar asuuya [4] sheet 2009-08-12 930
6387 hvvhed oruulj ireh hvn bna uu [1] olon5 2009-08-12 760
6386 eejvvdees asuuy [2] dior_875 2009-08-12 941
6385 VItaMIN [3] buleen salhi 2009-08-12 727
6384 hi zvvdnii tuhai asuuy [3] dior_875 2009-08-12 1643
6383 hariulj ogooch eejvvdee [3] ekhomina 2009-08-12 1005
6382 huuhed haruuulna hanamd [3] tubshinl 2009-08-12 900
6381 goo saihnii buteegdehuun file huuuuue 2009-08-12 5745
6380 duu maani hamraa undursgumuur bna geed bn [1] manuka 2009-08-12 728
6379 mongol elchingiin oiroltsoo bdag mongol holnii gajar [2] suugii976 2009-08-12 908
6378 hvvhdiin suunii talaar asuuh yum bna [3] Husleenee~ 2009-08-11 1101
6377 tsesterleg 24iin [1] aimo 2009-08-11 845
6376 <<ЧИ ХЭНИЙ Ч ХАЙРЫГ ТАТМААР САЙХАН БҮСГҮЙ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 770
6375 Huuhdiin haniad [4] sara23 2009-08-11 6397
6374 sk iin utas [6] duck duck 2009-08-11 729
6373 ЭНЭ БҮСГҮЙД ТУСЛААРАЙ .БҮҮ ИЙМ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 997
6372 <<<<ИЙМ БАХАРХМААР...... БҮСГҮЙЧҮҮД ДИЙЛДЭШГҮЙ>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 2737
6371 meddeg n heleed uguuch [2] hurd123 2009-08-11 1249
6370 *****ТЭР ЗАЛУУ ТААЛАГДААД БАЙНАА****** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 912
6369 @@ БОРОО ОРЖ БАЙНА ЧИ ХАРИН...@@@@ Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 566
6368 turaah beldmel [4] abw 2009-08-11 1403
6367 otgon hatahad uudag sain em bdag bolu? file [10] girls_mgl 2009-08-11 2708
배너신청
자생병원

배너신청