Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

hi zvvdnii tuhai asuuy

Уншсан 1643 vote 0 2009.08.12 11:04:19
bi oiriin hed honog dandaa owdoj hawdajiin geel zvvdleed bhiin tehdee dandaa edgehgvi owchih tussan bhiin teriigee geriinhen hoorondoo yarij bhiig sonsood neeh sonin setgeleer unahgvi negent vhehe yum chini geel bas geriinhenee owdoj bn geel zvvdleed bhiin yadiin boloo zvgeervv
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2072651/383/trackback

profile

bujinhen08

2009.08.12 11:52:20
*.34.7.139

muu zuud zuudlebel domnodog arga heregleed uzeerei, bi sain medehgui bn, bosgondoo baigaa shoroo ch yum uu avaad usand hiigeed gadagsha tsatsah geh met .... ^^ gaigui bailgui dee, untahiinhaa umnu shingen yum ih bitgii uugaarai.
profile

Маралгоо

2009.08.12 15:12:19
*.254.48.221

Хүн бүхэн муухай зүүд зүүдэлчихээд битгий биелээсээ гэж хүсдэг шүү дээ. Хэрвээ та муухай зүүд зүүдэлсэн бол зүүд чинь биелэхгүй байх дом зааж өгье.

Үүрээр зүүдэлсэн зүүд биелэдэг гэдэг юм гэнэ лээ.

Та өглөө сэрээд муухай зүүдээ санаж байгаа дариудаа хажуудаа байгаа хэн нэгэнд ярих хэрэгтэй харин тэр хүн зүүдийг чинь зүгээрэй гоё зүүд байна гэж хэлвэл таны муухай зүүд биелэхгүй байх болно.Харин эсрэгээр нь ямар муухай зүүдэлсэн юм бэ гэвэл биелчихнэ шүү.
 
Тиймээс тэр хүндээ ярихаасаа  өмнө гоё зүүд байна гэж хэлээрэй гэж байгаад ярих хэрэгтэй. Энэ үнэн гэдэгт би бат итгэлтэй байдаг юм аа.

Харин та гоё биелээсээ гэсэн зүүдээ хэнд ч битгий яриараа тэгэхгүй бол биелэхгүй шүү kkk

profile

Маралгоо

2009.08.12 15:15:06
*.254.48.221

Асар олон тооны сүжиг бишрэл зүүдтэй холбоотой байжээ. Бидний өвөр дээдэс унтаж буй хүний зүүдэнд түүний ирээдүй харагддаг гэж боддог байсны улмаас зүүдний зөн билэгт итгэдэг байлаа. Та зөнч мэргэн зүүдэнд итгэдэг үү? Тэгвэл та дараах өгүүллийг уншаад зүүд биелдэг гэдэгт итгэх болно.

Уламжлалт бус шинжлэх ухааныг сонирхдог, хорвоо ертөнцийн нууц болон өөрийнхөө нууцыг таньж мэдэх гэсэн хэн бүхэнд энэ өгүүлэл сонирхолтой байх биз ээ. Хүн бүхэн шөнө бүр зүүдэлдэг хэдий ч түүнийгээ тэр санаад байдаггүй. Харин санаж үйлдэж ,чадсан нэгэн нь үүнийгээ тайлбарлаж тайлахыг оролддог бөгөөд үүний тулд зүүдний тайлалд ханддаг.

XIX зуунд зүүдний тайллын номууд их түгээмэл байжээ. Эдгээр номуудын талаар болон, тэр бүү хэл ямар нэг хэмжээгээр тэдгээрийн агуулгын талаар нэрнээс нь л бараг ойлгож болдог байв. "Египетийн болон энэтхэгийн алдарт мэргэд, одон зурхайчдын зохиолуудаас шилж авсан нэг сая зүүд", ... "Зуун настай нэгэн өвгөн Мартин Задекагийн нас барсны дараа олдсон, түүгээрээ хүний зовлон жаргалын хүрдэн дундаас хувь заяаг нь олж мэддэг байсан. Шидэт толь буюу зүүдний тайлалыг хавсаргасан эртний болон шинэхэн байнгын мэргэ төлгийн судар"... г.м
Сүүлийн үед зүүдний тайлал номууд нь дахин сэргэн хүчээ авч хэдэн арав, бүр хэдэн зуун мянган манай үеийнхний ширээний ном болоод байна. Гэвч зүгээр хэвлэлүүдийн олонх нь хоорондоо зөрчилтэй мэдээллүүдийг агуулж байдгаас ямар нэг хэмжээгээр уншигчдын урмыг хугалж байдаг, бас хуучны зүүдний тайллуудад өөр нэг томхон дутагдал байдаг нь тэд ямар нэгэн хийсвэр хүн рүү чиглэгдсэн байдагт оршино. Гэтэл амьд хувь хүн бол үргэлж тодорхой бие хүн байдаг билээ. Гэхдээ нэгэнт "нийт хүн төрөлхтний амьдралын жүжигт маш олон тооны нийтлэг зүйлүүд байдаг болохоор зүүдний тайллуудад ч мөн хувь заяаны мөнхийн нугачаануудын нийт хүмүүний шинж тэмдгийг ч онцолж болох юм.
Яг үүнтэй адилхан бүх л хүмүүс төрж, гэрлэж, хооллож, унтаж, үхдэг шиг дэлхий дээрх хүн төрөлхтний зүүд нойронд өргөн хүрээтэй нийтлэг зүйл байх ёстой. Тиймээс ч тайлалд нэг л зүйлийг тэмдэглэж байдаг зүүдний дүр төрхүүдийн нэгдмэл орон оршсоор байдаг юм" гэдгийг ч цөмөөрөө хүлээн зөвшөөрцгөөе.
Аливаа нууц зүйл биднийг өөртөө татаж, сонирхол төрүүлж байдаг. Дараах тайллуудыг ашиглан өөрийнхөө зүүдний нууцыг тайлцгаая. Тайллыг энэ удаа товчлон хүргэж байгаа бөгөөд таны сонирхлыг татаж байвал цаашид үргэлжлүүлэн нийтлэх болно.

Зүүд хэзээ биелдэг вэ?

Нямд зүүдэлвэл -     Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа -             Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар -            Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва -             Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв -             Биелэхгүй.
Баасан -         Урьдчилан хэлж байна.
Бямба -             Үргэлж биш боловч хааяа биелнэ.

Зүүдний биелэл сарын өдрүүдээр

Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. ‘Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.

1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ.

Машин

Машинд суувал биелэхгүй мөрөөдөл, машинаар явж байвал цаашдын зам чинь богинохон.

Эрвээхэй

Өнгө өнгийн эрвээхэйг ногоон тал дээр харж байвал цэцэглэн хөгжиж, шударгаар хууль ёсоор эд зүйл авч байгааг илэрхийлнэ.
Нисч буй эрвээхэйг харж байвал байхгүй байгаа найз нөхдөөсөө мэдээ авна. Залуу бүсгүйд энэ нь амьдралынхаа туршид бат холбоогоор төгсөх аз жаргалтай хайр дурлалын тэмдэг.
Цагаан эрвээхэй зүүдэлвэл хэн нэгнийг буруутгах шалтгаан болох өвчин ирэхийн тэмдэг. Хэрвээ эмэгтэй хүн цагаан эрвээхэй өрөөнд нь нисэн орж ирлээ гэж зүүдэлвэл түүний хүсэл биелэхгүй. Хэрвээ өрөөнд ирсэн эрвээхэй ямар нэг юман дээр суувал ойр дотны хэн нэг нь удахгүй өвдөнө.

Эмээ өвөө

Зүүдэндээ эмээ өвөөтэйгээ уулзаж тэдэнтэй ярилцаж байвал танд даван туулахад хэцүүхэн бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ тэдний сайн зөвлөгөө нь бэрхшээлийг даван туулахад тусална.

Хар зах

Хар зах дээрээс ямар нэг зүйл худалдаж авч байвал янз бүрийн таагүй явдлаас болж бачимдан сандарна, ойр дотныхонтойгоо харьцаа хүндрэнэ.

Халуун ус

Халуун усны газар руу орж байвал найдваргүй байдалд нэг хэсэг өдөр орно, гарч байвал аятай таатай байдал өмнө чинь байна.
Биеэ угааж байгаа эмэгтэйчүүдийг харвал харамсал гунигийн, эрчүүдийг харвал ядуурахын тэмдэг. Хэрвээ таны орсон халуун усанд нүцгэн хүмүүс бүжиглэж байвал ноцтой өвчин тусахыг сануулж буйн тэмдэг.
Хүйтэн усанд орж байвал гэр бүлийн дотор таагүй байдал үүснэ. Халуун усанд орж байвал амжилт, баяр баясгалангийн тэмдэг.

Бөмбөр

Зүүдэндээ бөмбөрийн дуу сонсвол ойр дотныхоо хүнийг эсвэл хөрөнгө мөнгөө алдана. Өөрөө бөмбөр тоглож байвал найз чинь нас барна.

Гутал

Гутал өмсөж байна гэж зүүдэлвэл аз хийморьтой аян замд гарна. Гутлаа алдвал салж хагацна. Өрөөсөн гутлаа алдвал хэрүүл маргаан, урагдаж гэмтвэл /эмэгтэйчүүд/ дотно залуугаа буцаана.
Худалдан авч байвал ажил хэрэг сайжирна. Шинэ танилтай болно эсвэл өөр газарт ажил хэрэгт эргэлт гарна.
Шинэ гутал зүүдэлвэл азтай танилцалт, санаанд оромгүй үр дүнтэй азтай ажил хэрэг, нэр хүнд, өндөр орлого олно.
Засуулж байвал таашаал авна, алдсан гутлаа олж байвал хуучин найз нөхдийн эсвэл хайр дурлалын холбоогоо сэргээнэ.
Норсон нойтон гутал үнэнч бус байдал, гялалзсан гутал зүүдэлвэл мөнгөний ажил хэрэг одтой, ажил хэрэг амжилттай. Хавчиж байвал гэр бүлийн таагүй байдал, бэлэглэж байвал сайн үйл бүтээнэ, тааруулан өмсөж үзэж байвал эхэлсэн ажил хэрэг бүтэмжтэй, аяны гутал зүүдэлвэл ажил хэрэг амжилттай болно.

Цамхаг

Зүүдэндээ цамхаг дээр гарч байвал өвчин ирнэ. Унаж буй цамхаг харвал эрх чөлөөгөө хасуулна, гоёмсог, өндөр цамхаг зүүдэлвэл бэрхшээлийг даван туулна, харуулын цамхаг үзвэл сайхан ирээдүй, удахгүй замд гарна.

Цагаан хэрэгсэл

Цагаан хэрэглэл өлгөж байвал хожил авна. Эвхэж байвал ядуухан өв залгамжилна, худалдаж авч байвал өвчин ирнэ, гомдоно. Уранхайг харвал албан тушаал буурна. Цэвэр цагаан хэрэглэл харвал элбэг хангалуун, бохир даавуу- гэр бүлийн маргаан, мушгиж байвал азгүй явдал ирнэ.

Ус

Бүлээн ус ууж байна гэж зүүдэлвэл зальтай муу санаатай хүнтэй аюултай харьцаанд орно. Аягатай хүйтэн ус харвал сэтгэлийн тайвшрал, эрүүл мэнд дээрдэнэ, эд баялгийн байдал сайжирна.
Голын цэвэр ус харвал амжилт, баяр хөөр, сайхан ирээдүй, албан тушаал ахих цондон.
Булингартай бохир ус-аюул, эргэлт буцалтгүй болзошгүй гарз хохирлыг анхааруулж байна. Хэрвээ зүүдэндээ ийм уснаас эрэг дээр гарч байвал бүх таагүй байдал, бэрхшээлийг даван туулна.
Хэрвээ үер зүүдэлвэл хөндлөнгийн нөлөөнөөс болгоомжил, хаа нэгтээгээс ус утгаж байвал амжилтын ямар ч баталгаагүй удааширсан яршигтай ажил хэрэгтэй зууралдана. Өөрийнхөө байшинд, өрөөндөө ус асгавал та болгоомжгүй байдлаасаа болж өөртөө илүү гай үүрэхийн тэмдэг.

Архи

Зүүдэндээ архи харвал таны гэрт ядуурал, түгшүүр ирнэ. Ууж байвал таны аажуу байдал хор хүргэнэ.

Агаар

Хэрвээ зүүдэндээ эрүүл агаарт байгаагаа мэдэрвэл таныг сайхан мэдээ хүлээж байна.

Үс

Хэрвээ эмэгтэй хүн зүүдэндээ сайхан үсээ самнаж байвал хожим гэмшээд барахгүй хөнгөмсөг үйлдэл хийнэ.
Шингэрч байгаа үсээ зүүдэндээ харсан эр хүнийг зөвтгөхийн аргагүй уужим сэтгэл, хожмын өршөөл нь амжилтгүй байдал, ядууралд хүргэнэ.
Зүүдэндээ хэн нэгний үсийг илж байвал таны сэтгэл зүрхний үйл хэрэгт сайхан эргэлт гарч сайхан хайртай учирна.
Таны үсэнд цэцэг байна гэж зүүдэлвэл таагүй явдал ойртож байна.
Буурал үстэй залуухан царай зүүдэлвэл тэр хүнд таагүй явдал зөгнөж байгаа бөгөөд хэрвээ болгоомжтой байхгүй бол алдагдалд орж, өвчин тусч болзошгүй.

Шүд

Хэрвээ шүд уналаа гэж зүүдэлвэл таныг өвчин эмгэг эсвэл азгүй явдал нөмрөх бөгөөд түүнийг маш их хүчин чармайлтаар давах болно.
Ямар нэгэн согогтой, буруу хэлбэрийн шүд зүүдлэх нь хамгийн аймшигтай зүүд юм. Ийм зүүд зүүдэлсэн хүнд олон тооны гай зовлон ирэх аюултай. Энэ нь ядуурал, төлөвлөгөө, итгэл найдвар нуран унах, өвчин эмгэг ирэх, тэр бүү хэл өнөөг хүртэл эрүүл байсан хүний мэдрэлийн хүнд ядаргаанд орох зэрэг болно.
Хэрвээ зүүдэндээ таны шүд муудаад та өөрөө сугалж авч байвал таныг өлсгөлөн, үхэл хүлээж байна гэсэн үг. Ийм зүүд нь таны асар их хүчин чармайлт, зардал чирэгдэл гаргаж байгаа ажлынхаа үр дүнд сэтгэл дундуур байдгийг харуулж буй хэрэг.

Авдар

Авдар зүүдэлвэл баялаг хураана.
Дүүрэн авдар, элбэг дэлбэг байдал, хоосон бол сандрал бачимдал үүрч, өргөж явбал таагүй байдалд хүргэнэ.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
6411 uhriin mah [1] buleen salhi 2009-08-12 606
6410 huuhed harna [1] muu ohin 2009-08-12 654
6409 tvndemvnii suwd kargonii utsiig heleed uguuch [1] odki 2009-08-12 747
6408 <<<<СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦМААР БАЙНА>>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 989
6407 <<<ЮМ БҮХЭН УЧИРТАЙ ЭРЭЭНТЭЙ БАРААНТАЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 905
6406 MUU OHIN-d bayrlalaa [1] azaa azaa 2009-08-12 655
6405 elgemsvvgees asuuya [5] hurd123 2009-08-12 929
6404 ehchuudees asuuy [2] buurgas 2009-08-12 775
6403 <<<ОРООД ХАРАХААР ИХ ГОЁ >>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 734
6402 ail nvvlgeed uguh hvn bn uu? [1] mgkn 2009-08-12 741
6401 ELGEMSVVd [1] aaa_003 2009-08-12 632
6400 Magistart....... [1] dariabayaraa 2009-08-12 691
6399 24in tsetserlegiin utsig [1] tubshinl 2009-08-12 641
6398 busguichuudee zowloj tus bolooch [3] zulsarnai 2009-08-12 894
6397 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71342
6396 yaraltai hariulj ogooch [2] ekhomina 2009-08-12 1024
6395 bawka-s ?... tanai ... [3] otba 2009-08-12 806
6394 ??????????????????????????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 737
6393 junnu orvol ali yog deer buuh ve? yogoosoo her hol bdag ve? [2] azaa azaa 2009-08-12 657
6392 hi, eejuudee. manai... [5] otba 2009-08-12 1004
6391 <<<<<<БАЯР ХҮРГЭЕ>>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 891
6390 eejvvdee zuwluuch [3] bawka 2009-08-12 1393
6389 BUSGUICHUUDEE haanaaas avch boloh ve? [4] azaa azaa 2009-08-12 952
6388 huuhdiin vakzini talaar asuuya [4] sheet 2009-08-12 930
6387 hvvhed oruulj ireh hvn bna uu [1] olon5 2009-08-12 760
6386 eejvvdees asuuy [2] dior_875 2009-08-12 941
6385 VItaMIN [3] buleen salhi 2009-08-12 727
» hi zvvdnii tuhai asuuy [3] dior_875 2009-08-12 1643
6383 hariulj ogooch eejvvdee [3] ekhomina 2009-08-12 1005
6382 huuhed haruuulna hanamd [3] tubshinl 2009-08-12 900
6381 goo saihnii buteegdehuun file huuuuue 2009-08-12 5745
6380 duu maani hamraa undursgumuur bna geed bn [1] manuka 2009-08-12 728
6379 mongol elchingiin oiroltsoo bdag mongol holnii gajar [2] suugii976 2009-08-12 908
6378 hvvhdiin suunii talaar asuuh yum bna [3] Husleenee~ 2009-08-11 1101
6377 tsesterleg 24iin [1] aimo 2009-08-11 845
6376 <<ЧИ ХЭНИЙ Ч ХАЙРЫГ ТАТМААР САЙХАН БҮСГҮЙ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 770
6375 Huuhdiin haniad [4] sara23 2009-08-11 6397
6374 sk iin utas [6] duck duck 2009-08-11 729
6373 ЭНЭ БҮСГҮЙД ТУСЛААРАЙ .БҮҮ ИЙМ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 997
6372 <<<<ИЙМ БАХАРХМААР...... БҮСГҮЙЧҮҮД ДИЙЛДЭШГҮЙ>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 2737
6371 meddeg n heleed uguuch [2] hurd123 2009-08-11 1249
6370 *****ТЭР ЗАЛУУ ТААЛАГДААД БАЙНАА****** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 912
6369 @@ БОРОО ОРЖ БАЙНА ЧИ ХАРИН...@@@@ Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 566
6368 turaah beldmel [4] abw 2009-08-11 1403
6367 otgon hatahad uudag sain em bdag bolu? file [10] girls_mgl 2009-08-11 2708
배너신청
자생병원

배너신청