Moderator: mgl_300
Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн дотоод, гадаад гоо үзэсгэлэнгээр бусдыг байлдан дагуулах боломжтой байдаг. Бид гоо сайханг өрөөсгөлөөр ойлгож хүлээн авдаг цаг хэдийн ард хоцорчээ. Энд дурдах 15 зарчмаар өөрийгөө дүгнэх шаардлагагүй.
Зарчим 1. Инээдэмтэй харагдахаас айдаггүй. Хэзээд өөртөө байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж эвгүй байдлаас өөрийгөө авч гардаг. Итгэлтэй, дур булаам байдлаа хэзээд хадгалж чаддаг.
Зарчим 2. Жижиг асуудлаа бусдад дэлгэдэггүй. Бусгүй хэзээ хаана юуг ярихаа сайтар мэддэг. Түүний гоо сайхандаа хичнээн цаг зарцуулдаг нь нууц. Бусдад жижиг сажиг асуудлаа дэлгэн ярьдаггүй. Өөрийн ярианы үнэ цэнийг мэдэрдэг.
Зарчим 3. Магтаал хүлээн авч чаддаг. Бусдын хэлсэн магтаалыг хүлээн авч тохирох хариултыг өгч чаддаг.
Зарчим 4. Өөрийн гадаад үзэмжний талаар бусдын саналыг сонсдоггүй. Өөртөө тохирох хамгийн сайхан сонголтыг хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа учраас бусдын саналыг сонсдоггүй.
Зарчим 5. Шүүмжлэлийг эерэгээр хүлээн авдаг. Өөлж, гоочилсон үгэнд тохирох хариултыг өгч чаддаг. Өөрийн үнэ цэнэ, гоо сайхныг хүлээн зөвшөөрүүлэх увидастай.
Зарчим 6. Үргэлж инээмсэглэдэг. Хүнд нөхцөлд ч эелдэг ялдам инээмсэглэж чаддаг. Түүний инээмсэглэсэн царай бүхнийг сайхан мэт санагдуулдаг.
Зарчим 7. Харамсах зүйлгүйгээр амьдардаг. Тэр өөрт хэрэггүй зүйлсээсээ төвөггүй салдаг шигээ хэрэггүй дурсамжийг ч толгойноосоо зайлуулчихаж чаддаг.
Зарчим 8. Бусдад атаархдаггүй. Тэр өөртөө байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг учраас атаархал гэдэг ичгүүр гэдгийг мэддэг.
Зарчим 9. Бие даасан байдалтай. Тэр хэн нэгний нөлөөнд бусдын хоёрдогч дүр байхыг хүсдэггүй. Өөрийнхөөрөө бие даасан байдалд дурладаг.
Зарчим 10. Хиймэл төрх гаргадаггүй. Байгаагаараа л сайхан гэдгээ тэр мэддэг.
Зарчим 11. Өөрөөсөө юуг ч харамладаггүй. Тэр сүүлчийн хэдэн төгрөгөө таксинд өгч чадна. Эсвэл бүр бүх цалингаараа хүссэн гутлаа авч мэднэ.
Зарчим 12. Бусдаар өрөвдүүлэх дургүй. Хоолны дэглэм барьж хэцүү байгаа тухайгаа ажлаа дийлэхгүй ядарч байгаа тухайгаа тэр ярьдаггүй. Үнэ цэнээ сайтар мэдэрдэг.
Зарчим 13. Сандарч байгаагаа бусдад мэдэгддэггүй. Буруу зүйл хийснээ хурдан ухаарч залруулдаг. Олон дахин удаа уучлалт гуйдаггүй. Тэр машинаас буухдаа ч эрхэмсэг байдлаа хадгалан 2 хөлөө зэрэг буулгадаг.
Зарчим 14. Эрчүүллийн хүрээллээс татгалздаггүй. Эрчүүдийн дунд өөрт нь таалагддаггүй хүн байсан ч мэдэгддэггүй. Олон эрчүүд анхаарал тавиад байгаа хүнийг ямар ч эр анзаарахгүй өнгөрч чаддаггүй.
Зарчим 15. Юм бүхнээс далд утга хайдаггүй. Энгийн хэлсэн үгийг далд утгаар мушгиулан ойлгодоггүй. Өөртөө итгэлтэй байдлаа хэзээд алддаггүй.