Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

gundegmaa

Маргааш наймдугаар сарын 13. Жилийн өмнө, яг энэ өдөр монгол түмэн магнай тэнийтэл баярлаж, эв эе, хүч чадлын гайхамшгийг хамтдаа тэмдгэлэцгээсэн юм. Монголчуудын их баяр, их хөөрлийн өдөр ч гэж түүхэнд тэмдэглэж болохуйц үйлд явдал орон даяар болсон.
2008 оны наймдугаар сарын 13-нд Бээжингийн олимпийн их наадмаас монголчуудын медалийн салхийг Отрядын Гүндэгмаа хагалж төр, түмэн олноо баярлуулж Монгол Улсын хөдөлмөрийн баатар болсон билээ. Тэрээр эх орондоо Бээжингийн олимпоос хамгийн анхны мөнгөн медалийг авчраад зогсохгүй эмэгтэй тамирчдаас ч анхдагч баатар нь болж чадсан. Баярт мөч, тэмдэглэлт өдрөөс хойш бүтэн жил өнгөрлөө. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин маань өнгөрсөн хугацаанд хувийн амьдралдаа илүүтэй анхаарч охиноо саяхан дүүтэй болгосон. Тэрээр АНУ-д амаржин 4.5 кг эрүүл чийрэг хүү төрүүлж, биеийн байдал нь тун сайн байгаа гэнэ. Гүндэгмаагийн ээж Ч.Хишигсүрэнтэй ярилцахаар Нэгдүгээр хороолол дахь гэр рүү нь явлаа.

Цагаанаа, Гүндэгээ хоёр хүүдээ Ховор-Эрдэнэ гэж нэр хайрласан байна лээ

-Сайн байна уу та. Солонгосоос бүр ирчихсэн юм уу?

-Сайн, хүү минь op op. Эгч нь Солонгосоос аль эрт ирчихсэн ш дээ. Охиноо олимпоос мөнгөн медаль авсныг дуулаад л удалгүй нисээд ирсэн.

-Гүндэгмаа медаль авсны дараа манай сонинд таны ярилцлага гарсан. Уншигчид “Олимпийн аваргын ээжийн онгоцны тийзийг нь Засгийн газраас дааж авчрах ёстой” гэх мэтээр санал, сэтгэгдлээ бичсэн байсан?

-Тэр өдөр би олимп үзээгүй. Хараар, “боол” маягаар ажиллаж байгаа хүн яалаа гэж зурагт үзэхэв. Ажлаа хийгээд сууж байтал манай дүү утсаар залгаж “Таны яриа орон даяар зэрэг цацагдах гэж байна. Аятайхан бодолтой яриарай” гэсэн. Гэтэл би баярласан хүн Солонгост хараар ажиллаж байгаа гээд үнэнээ хэлчихдэг байхгүй юу.
Манай ажиллаж байсан үйлдвэрийн эзэн олимпоос өөрөө медаль авсан юм шиг баярлаад л. Тэр өдөр мөн сайхан байж билээ, охиноороо бахархаад. Миний ажилладаг үйлдвэрийн оймс оёдог машин эвдэрч гаднаас засварын бригад дуудсан байсан. Би хөөрөөд үйлдвэрийнхнийгээ хүйтэн ус, ундаа, чихрээр дайлсан. Үйлдвэрт ажлын цагаар архи, пиво уух хориотой л доо. Тэр залуус гайхаад “Энэ ажиймаа яагаад сайхан загнаад юм тараагаад байгаа юм бэ” гэж асуусан. Миний охины амжилтыг дуулаад бүгд надад баяр хүргэж, тэвэрч аваад сүртэй юм болж байгаа юм чинь. Манай үйлдвэрийн эзэн “Танай охин ч насаараа идээд барахгүй мөнгөтэй болж байгаа юм байна даа. Та одоо ажил хийгээд яахав. Гэртээ хөлөө жийгээд л сууж бай” гэсэн хэрнээ бас намайг явуулахгүй санаатай. Би настай ч гэсэн сайн ажилладаг болохоор хурдан ирээрэй гээд үдсэн. 14 хоноод буцаад очно гэж хэлсэн хүн Улаанбаатарт ирээд жил шахам болчихлоо. Одоо юу гэж би тийшээ явахав дээ.

-Гүндэгмаагийн бие ямар байна. Гайгүй амаржив уу. Яагаад Америкт очиж төрсөн юм бол?

-Охиноо төрөхөд нь хажууд нь байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Эх хүн болохоор санаа зовох юм. Хүүгээ 15 хоног илүү тээсэн гэсэн. Гэхдээ анхнаас нь хугацааг нь буруу тогтоосон ч байж мэднэ. Тэнд их сайхан гэнээ. Та явж байгаад өвдөхөөрөө ир гэдэг аж. Долдугаар сарын 31-нд жаахан эвгүй болохоор нь үзүүлсэн чинь савны амсар нь хоёр хуруу нээгдсэн байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн. Тэндхийн эмнэлэг залуусын хэлдгээр үнэхээр “тасархай” юм байх. Охин маань олимпийн дараа хүүхэд гаргая гэж бодсон ч болоогүй. Хэсэг хугацааны дараа жирэмсэн болсон. Охин минь хийсвэр хагалгаа хийлгээгүй. Ашгүй миний хүссэнээр өөрөөрөө төрсөн шүү. Сүүлийн үед Монголд төрж буй эхчүүдийг мэс засалд оруулаад байх шиг. Мэс засал хүний эд эсийг үхүүлдэг. Дараа нь гарах хүндрэл, уршиг их шүү дээ. Дахиад хүүхэд гаргавал яах болж байна. Тамирчин хүн хагархай гэдэстэй байвал муухай шүү дээ. Надад жам ёсоороо төрөх л сайхан санагддаг. Гэр бүлээрээ ярилцаад гадагшаа явж төрсөн нь дээр гэж шийдсэн. Охин маань “Ээжээ би ямар азаар энд төрөв өө. Их сайхан орчин, уур амьсгалтай юм. Санаа зовох ямар ч асуудал алга. Яг л хүний төлөө үйлчилдэг нийгэм юм байна” гэж ярьсан.
Манай улсын төрөх эмнэлгүүдэд тийм үйлчилгээ алга. Манай хоёр наймдугаар сарын 1-нд 4.5 кг жинтэй хүүтэй болсон. Миний охин жаал жин нэмсэн гээд санаа зовоод байна лээ. Би ч, энэ санаа зовох зүйл биш. Тамирчин хүн бэлтгэл сургуулилтдаа ороод л хэвийн болж жингээ барина гэж тайвшруулсан. 50 гаруй кг жинтэй байснаа одоо бараг 80 дөхсөн юм уу даа. Тэгээд л санаа нь зовсон байх.
Тэнд төрсөн хүүхэд 18 нас хүртлээ АНУ Монгол хоёрын хооронд чөлөөтэй зорчиж амьдарч болох юм шиг байна лээ. 18 хүрээд хоёр улсын иргэншлээс аль нэгийг нь сонгодог юм гэсэн шүү. Залуу улс, ядаж хүүхдээ гайгүй боловсрол эзэмшүүлье гэж бодсон биз. Монголд сайхан орчин байсан бол юу гэж тэд гадагшаа явж хүүгээ төрүүлэх билээ. Залуу улс бидний үеийнхээс өөр болжээ. Алсын хараатай. Эгч нь эх орноо ч муулж байгаа юм биш шүү. Байгаа зүйлийг нууж хаалгүй ярьчихдаг гэмтэй хүн. Дараа нь хүүхдүүддээ зэмлүүлнэ дээ, дэмий юм ярилаа гээд. Би зарим хүн шиг худлаа ярьж чадах биш. Миний ажиллаж, амьдарч байгаа орчин ямар байна, би тэр бүхнийг л үнэнээр нь хэлэх ёстой. Би шуналтайдаа Солонгост хараар ажиллаагүй, Гүндэгмаагийнхаа төлөө хийж чадах зүйл маань ажиллах.

-Шинэ хүндээ нэр өгч амжив уу?

-Ховор-Эрдэнэ гэж нэр хайрласан байна лээ. Эгчийг нь Соёл-Эрдэнэ гэдэг юм. Эднийх одоо хүү, охин хоёр эрдэнэтэй боллоо. Би хүүгээ харах бэлтгэлээ хийгээд сууж байна. Хүүхдүүд маань сайн явж байвал миний жаргах яамай. Жаалдаа жаахан цамц, дулаан оймс явуулахаар юм бэлдээд л байна. Нөгөө хоёр маань аравдугаар cap гаргаад ирж чадах нь уу. Тэнд төрсөн болохоор хууль, журмыг нь дагалгүй яахав. Нярай хүүхдийг хамаагүй онгоцонд суулгаж болдоггүй. Жаахан томрохыг нь хүлээдэг юм уу даа.

Цагаанаа маань одоо Орхон аймагт бэлтгэлдээ гарсан байгаа

-Цагаанаа аав хүүгийнхээ даавуу, живхийг угаагаад завгүй болсон уу. Хаана байгаа вэ?

-Өө зайлуул, тэгж чадаагүй. Цагаанаа маань одоо Орхон аймагт бэлтгэлд гарсан. Гэртээ ч байж чаддаггүй юм тамирчид. Хүний хань л юм хойно, эхнэрээ төрөхөд нь дэргэд нь байхсан гэж хүсэлгүй яахав. Гэхдээ тэмцээнд орохоор гадагшаа явж, замдаа Америкт Гүндгээгийн дэргэд арваад хоносон. Яг төрөх үед нь хамт байгаагүй. Тамирчин улс хувийн амьдралаа орхиж ингэж л явдаг. Миний эхнэр төрж байна гээд тэмцээнээ хойшлуулж болохгүй. Ядаж л эх орны маань нэр гарна. Гүндэгмаа маань одоо зөвхөн миний хүүхэд биш эх орны охин, өмч нь болсон. Ямар ч үед хувийн амьдрал чухал биш. Манай гэр бүл ч ялгаагүй тамирчин. Хүүхдүүд маань ийм л зовлон, жаргалын дунд өссөндөг.

-Хөдөлмөрийн залуухан баатар маань багадаа их хичээнгүй хүүхэд байсан уу. Одоо гаргаж байгаа амжилтаас нь харахад сэтгэлд тэгж буух юм. Хүүхэд бүр багын содон дурсамжтай, бас өөрийн гэсэн сонин араншинтай байдаг биз дээ?

-Миний охин багадаа их номын хүүхэд байсан. Хүүхдүүд гадаа тоглож байхад Гүндэгмаа гэртээ хичээлээ хийгээд сууж л байдаг. Манай том охин нэг өдөр ээжээ та яг ямар ажил хийж байсан, тухайн үед ямар орчинд амьдарч байсан хүүхдүүд чинь яг тийм болжээ гэсэн. Том охиноо гаргахад би шүхрээр буудаг байлаа. Монголын шүхрийн спортын анхны эмэгтэй, мэргэжлийн тамирчин хүн шүү би. Дуунаас хурдан онгоц гэж дуулсан уу. Би тийм онгоцноос шүхрээр буудаг байлаа. Манай нөхөр шүхрийн агаарын спортын мастер явсан. Шүхрээр эгч нь Монголдоо урдаа барьдаг эмэгтэй тамирчин явсан. Баяр, наадмаар агаарын бөмбөлөгтэй үзүүлбэр тоглоод сайхан байж дээ. Сайхан албан тушаал эзлэж суугаа залуус яагаад энэ спортыг унтраагаад байгааг би ойлгохгүй юм. Би хожим 55 настайдаа шүхрээр бууж байсан. Нас ахихаар бас хэцүү юм билээ. Холын юм үзэхгүй, сааралтаад. Онгирч, өөрийгөө магтаж байгаа ч юм биш шүү. Эгч нь бүр хадуурчихлаа.
Манай том охиныг ажаад байхад багадаа их үсрэх дуртай хүүхэд байж. Хөл, гараа байсхийгээд сарвалзуулаад үсэрнэ. Харин Гүндэгмааг гэдсэнд байхад би Цэргийн оёдлын үйлдвэрт ажилладаг байв. Олон цагаар юм оёод сууна. Дараа нь охин маань яг тийм л хүн болсон. Энд сууж бай гээд орхичиход хөдлөнө гэж үгүй. Тэндээ хэдэн цагаар ч хамаагүй сууна. Их тэвчээртэй. Бас их хөдөлмөрч, хатуу, дайчин. Багаасаа л тамирчин болох шинжтэй хүүхэд байсан. Манай охин хожуу дүү дагуулсан. Их мундаг хүүхэд гэдэг нь эндээс харагддаг. Би зах зээлд шилжих үед төрөөд удалгүй бусдын адил Орос руу ганзагын наймаанд явсан. Тэр үед найман сартай дүүгээ ганцаараа хараад, хажуугаар нь хичээлдээ явна. Бэлтгэлдээ гарна. Аав нь ажилтай хүн гэрийн бараа ховор харна. Өдөр шөнөгүй тэмцэж байж тэр үед насанд хүрэгчдийн буудлагын тэмцээнд орж, мастерын болзол хангаж байсан. Багш нь гайхаад ээжийгээ уулзуулаарай гэж байсан гэдэг. Би ч зугтаагаад уулзаагүй. Охиноо ийш, тийш нь тэмцээнд оролцох мөнгийг нь олох санаатай бага хүүгээ орхиод хилийн дээс алхдаг байлаа.

Архангай аймгийн нутгийн зөвлөл охинд маань хоёр өрөө байр өгсөн. Бусдыг нь мэдэхгүй

-Уучлаарай жаахан эвгүй асуулт тавьмаар байна. Олимпийн дараахан аваргуудад компани, байгууллагууд есөн шидийн зүйл амласан. Машин, байр, хонь мал, алт, компьютер, хүнснийх нь бүтэн жилийн хэрэглээг даая гэх мэтээр. Амлалтаа бүгд биелүүлсэн үү?

-Би хар данс хөтлөөд араас нь яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Медалийн шагнал 60 орчим сая төгрөг авсныг хүмүүс мэдэж байгаа. Тэр мөнгийг дасгалжуулагч багш, клуб, татвар гээд олон хуваадаг. Хажуугаар нь баатрын цайллагаа “Монгол шилтгээн”-д хийсэн. Тэр мөнгө юу болохов дээ. Энд тэнд хүмүүстэй таарахаар танай охин тийм юмаа авсан уу гэх мэтээр хүмүүс их сонирхоно шүү. Заримдаа юу амласныг нь хүмүүсээс л дуулаад өө тийм үү л гээд өнгөрдөг. Миний мэдэхээр Архангай аймгийн нутгийн зөвлөл охинд маань хоёр өрөө байр өгсөн юмдаг. Манай хүн Архангайн Цэцэрлэг сумын хүн.
Барилгыг нь “Алтай констракшн” барьж байгаа арай л дуусаагүй юм билээ. Миний охин их даруухан, бас хээгүй ш дээ. Ээжээ хоёр өрөө байртай болсон нь яамай гээд л сууж байх юм. Охиныхаа буянаар нөхрийнхөө хамаатан садан, ах дүү нартай ойр танилцлаа. Биднийг их сайхан хүлээж авсан шүү.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын зөвлөл миний охинд 10 хонь бэлэглэсэн гэсэн. Би оёдлын жижиг цех ажиллуулдаг юм. Тэнд Говь-Алтайн нэг хүүхэн ажилладаг. Тэр л хонио авсан уу гээд асууж байна лээ. Тэрнийг хэзээ ч очиж авах юм билээ.
Манай нөхөр Цамбагарав уулын оройд гарч байсан. Үүнийг бэлгэдэж Гүндэгмаад ам цагаан хонь өгч л дээ. Энэ мэтээр мэдэгдэх мэдэгдэхгүй зүйл зөндөө л байх. “Шинэд” компани “Зингер” гээд оёдлын машин амласан гэсэн. Эртээр захирал нь утсаар яриад Гүндэгмаа хэзээ ирэх вэ гээд асуугаад л байна лээ. Амлалт их сонин шүү. Хэвлэл мэдээллээр амлалт өгсөн хэрнээ эргэж уулздаггүй газар зөндөө. Би Цагаанаагийн тухай гарсан мэдээлэлтэй сонины хайчилбарыг хавтаст хийн цуглуулдаг юм. Тэнд Цагаанаад нэг компани машин бэлэглэв гээд биччихсэн байсан. Гайхаад асуусан чинь өө тийм үү гээд тоогоогүй. Гүндэгээ хажуунаас нь шоолж чи явж машинаа олж ирнэ байгаа гээд л өнгөрсөн. “Дүнжингарав” юу амласныг хүмүүс мэднэ.
Монголчууд тэр үед нэгдэж их гоё болсон шүү. Дандаа тийм байдаг бол ямар сайхан бэ гэж бодогдож байсан. Миний сэтгэл санаа Улаанбаатарт, бие минь Сөүлд байсан.
Долдугаар сарын 1-нд намын байрыг айхтар муухай хүмүүс шатаагаад бүгд л урвайсан царайтай хүмүүс байлаа. Олимпийн аваргуудын амжилтын цуутай мэдээлэлд бүх хүн баярласан. Миний охиныгбулган сүүлтэй гээд хүмүүс их хүндлэнэ шүү.
Гадуур явж байхад монгол эмэгтэйчүүд нэгнийгээ юу өмсөж, яаж явж байна гээд цэхэлзэх нь холгүй зөрдөг шүү дээ. Муудалцчихсан хүмүүс шиг ширэв татаад. Одоо хүн бүр над руу инээмсэглэн ирж туслах уу, та ямар сайхан охинтой юм бэ гээд сэтгэлээсээ ханддаг. Энэ бол миний охины буян, заяатайнх. Үр хүүхдийнхээ сайхан аж амьдрал, нэр алдраар эгч нь тэжээгдэж явна.

-Та тэтгэврийн мөнгө авна биз дээ?

-Хэлэхэд ичмээр мөнгө авна. Сард 87 мянган төгрөг авдаг. Энэ мөнгөөр би байрны хөлсөө төлж дийлэхгүй, амьдрахад хэцүү шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ бараадан амьдардаг. Монголын шилдэг тамирчны ар гэрийн амьдрал ийм байхад бусад хүний тухай ярихад хэцүү биз ээ. Энэ гурван өрөө байр Гүндэгмаагийнх. Би одоо охиноо бэлтгэл сургуулилтад нь сайн явуулж, хүүхдийг нь хараад амжилтыг нь урагшлуулж л суувал болно. Өөр юу хүсэх вэ дээ.

-Сургуулилт гэснээс Гүндэгмаа хаана бэлтгэлээ хийдэг юм бэ. Дасгал, сургуулилт хийх олигтой заал байдаг уу?

-Өөрөө мөнгө төлөөд тусгай зааланд бэлтгэлд гардаг гэсэн. Миний ажиллаж байсан Солонгосын үйлдвэрийн эзэн ярихдаа “Олимпийн медалтай тамирчдынхаа бүх зүйлийг улсаас нь хангадаг. Тамирчин мөнгө яаж олж гэрээ тэжээх вэ, эсвэл тэмцээний зардлаа хаанаас олох вэ гэж шаналдаггүй. Сарын цалин нь 10,000 ам.доллар. Ивээн тэтгэгч компани нь бүх хэрэглээг нь хангаж дээр нь cap бүр 5000 ам.долларын цалин өгдөг” гэж ярьж байсан. Манай тамирчид тэднээс ялгаагүй амжилт үзүүлж байна. Хангамж нөхцөл нь харин гадныхнаас газар тэнгэр шиг ялгаатай. Онгоцонд нэг хятад хүнтэй таарсан. Тэр хүн намайг “Та асар баян юм байна. Охин чинь их мундаг тамирчин. Олон улсад ширүүхэн өрсөлдөгч шүү дээ” гэсэн. Хэрэв монголчуудын амласан тэр их мөнгө, төгрөг, эд зүйлийг авсан бол нийлүүлээд мэргэжлийнхээ дагуу сургууль барихгүй юу гэж эгч нь боддог юм. Сүмогийн аварга Батбаярыг хар л даа. Чадлаараа олсон мөнгөөрөө бизнес хийж барилга бариад сайхан л явж байна. Гэтэл манай тамирчин болгонд ийм боломж алга. Олимпоос хойш хүмүүс хүүхдээ манай охины шавь болгоно гэсэн хүсэлт энд тэндээс их тавьдаг болсон. Мөнгөтэй хүмүүс хүүхдүүддээ хамгийн үнэтэй бууг нь аваад өгнө, заагаад өг гэх мэтээр сайхан л ханддаг. Манай улс ядаж охиныг маань бүрэн ашиглаж, буудлагын сургууль барьж өгвөл хойч үеийн аваргуудаа бэлдээд сэтгэл амар биз дээ гээд улсын өмнөөс шаналж их зүйл боддог юм, эгч нь. Би зүгээр сууж чаддагүй болохоор дэмий юм ярьж, хийх гэж үзнэ шүү.

-Та охиныхоо өрсөлдөгчид болон тэмцээн болсон газрын сониноос хамгийн түрүүн сонсдог хүний нэг гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр сониноосоо хуваалцаж болох уу?

-Тэгэлгүй яахав. Хятадууд их айхтар муухай санаатай. Тэмцээн болдог стадиондоо маш хүчтэй тусгалтай гэрэл тавьсан байсан гэсэн. Тэдний тамирчид хурц гэрэлтэй зааланд өдөр, шөнөгүй бэлтгэл хийсээр нүд нь дассан байгаа шүү дээ. Тэр үеийн тэмцээнийг үзвэл тамирчид бүгд саравч зүүсэн байдаг. Гялбалт, хэт хурц гэрэлд нүд нь дасахгүй байгаа нь тэр. Ямар ч хүн нөхцөлд миний охин элдэв шалтаг хэлж, гомдол тавихгүй эх орныхоо төлөө тамирчин хүн шиг зүтгэдэг нь надад их таалагддаг. Аав нь миний охиныг ийм тамирчин болох замыг нь анх зассан юм. Гүндэгээ тэр үд 14-тэй байсан болов уу. Тухайн үед камер ховор, дөнгөж худалдаанд гарч байлаа. Германд болсон тэмцээнд буудлагын тамирчин Мөнхбаяр оролцсоныг манай хүн үзээд бичлэг хийж ирсэн байсан. Тэр бичлэгээ охиндоо үзүүлж, чи энэ эгч шигээ тамирчин болох уу гэж асуун хоорондоо зөвлөлдөөд буудлагын төрөл рүү охиноо оруулсан юм. Аавынх нь сонгосон зам миний охиныг алдрын оргилд хүргэсэн. Олон ч сайхан хүмүүс замд нь дэмжиж, туслаж байсан. Хүн ер нь дэмэндээ гэж үнэн үг шүү. Тиймээс би ханьдаа, бас биднийг дэмжиж, тусалдаг хүмүүст үргэлж талархаж, баярлаж явдаг юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2073405/aad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
6411 uhriin mah [1] buleen salhi 2009-08-12 606
6410 huuhed harna [1] muu ohin 2009-08-12 654
6409 tvndemvnii suwd kargonii utsiig heleed uguuch [1] odki 2009-08-12 747
6408 <<<<СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦМААР БАЙНА>>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 989
6407 <<<ЮМ БҮХЭН УЧИРТАЙ ЭРЭЭНТЭЙ БАРААНТАЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 905
6406 MUU OHIN-d bayrlalaa [1] azaa azaa 2009-08-12 655
6405 elgemsvvgees asuuya [5] hurd123 2009-08-12 929
6404 ehchuudees asuuy [2] buurgas 2009-08-12 775
6403 <<<ОРООД ХАРАХААР ИХ ГОЁ >>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 734
6402 ail nvvlgeed uguh hvn bn uu? [1] mgkn 2009-08-12 741
6401 ELGEMSVVd [1] aaa_003 2009-08-12 632
6400 Magistart....... [1] dariabayaraa 2009-08-12 691
6399 24in tsetserlegiin utsig [1] tubshinl 2009-08-12 641
6398 busguichuudee zowloj tus bolooch [3] zulsarnai 2009-08-12 894
6397 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71342
6396 yaraltai hariulj ogooch [2] ekhomina 2009-08-12 1024
6395 bawka-s ?... tanai ... [3] otba 2009-08-12 806
6394 ??????????????????????????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 737
6393 junnu orvol ali yog deer buuh ve? yogoosoo her hol bdag ve? [2] azaa azaa 2009-08-12 657
6392 hi, eejuudee. manai... [5] otba 2009-08-12 1004
» <<<<<<БАЯР ХҮРГЭЕ>>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-12 891
6390 eejvvdee zuwluuch [3] bawka 2009-08-12 1393
6389 BUSGUICHUUDEE haanaaas avch boloh ve? [4] azaa azaa 2009-08-12 952
6388 huuhdiin vakzini talaar asuuya [4] sheet 2009-08-12 930
6387 hvvhed oruulj ireh hvn bna uu [1] olon5 2009-08-12 760
6386 eejvvdees asuuy [2] dior_875 2009-08-12 941
6385 VItaMIN [3] buleen salhi 2009-08-12 727
6384 hi zvvdnii tuhai asuuy [3] dior_875 2009-08-12 1643
6383 hariulj ogooch eejvvdee [3] ekhomina 2009-08-12 1005
6382 huuhed haruuulna hanamd [3] tubshinl 2009-08-12 900
6381 goo saihnii buteegdehuun file huuuuue 2009-08-12 5745
6380 duu maani hamraa undursgumuur bna geed bn [1] manuka 2009-08-12 728
6379 mongol elchingiin oiroltsoo bdag mongol holnii gajar [2] suugii976 2009-08-12 908
6378 hvvhdiin suunii talaar asuuh yum bna [3] Husleenee~ 2009-08-11 1101
6377 tsesterleg 24iin [1] aimo 2009-08-11 845
6376 <<ЧИ ХЭНИЙ Ч ХАЙРЫГ ТАТМААР САЙХАН БҮСГҮЙ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 770
6375 Huuhdiin haniad [4] sara23 2009-08-11 6397
6374 sk iin utas [6] duck duck 2009-08-11 729
6373 ЭНЭ БҮСГҮЙД ТУСЛААРАЙ .БҮҮ ИЙМ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 997
6372 <<<<ИЙМ БАХАРХМААР...... БҮСГҮЙЧҮҮД ДИЙЛДЭШГҮЙ>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 2737
6371 meddeg n heleed uguuch [2] hurd123 2009-08-11 1249
6370 *****ТЭР ЗАЛУУ ТААЛАГДААД БАЙНАА****** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 912
6369 @@ БОРОО ОРЖ БАЙНА ЧИ ХАРИН...@@@@ Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-11 566
6368 turaah beldmel [4] abw 2009-08-11 1403
6367 otgon hatahad uudag sain em bdag bolu? file [10] girls_mgl 2009-08-11 2708
배너신청
자생병원

배너신청