1. Хов жив ярих
Үргэлж хэн нэгнийг бусдад муу хэлж, шоолж ярих нь түүнд тийм ч сайн сэтгэгдэл төрүүлдэггүй. Харин ч энэ хүн өөрийгөө нэг эргэцүүлээд бодоосой хүн муу хэлж байна гэдэг нь арчаагүй хүний зан гэх мэтээр бодож, тэр хүний таньд хандах хандлага бага багаар буурч байдаг гэнэ. Мөнөөх чамд хүнийг муу хэлсэн хүн, чамайг хүнд муу хэднэ гэгчээр чамаас айж зайгаа барихад хзргэдэг байна.
2. Шунал
Шуналаа дийлэхгүй бол хүнээ алдана гэдэг. Охид бүсгүйчүүд хүний сайхан чанарыг харж, өөрт хань болох, түшиг тулгуур болж яадах гээд олон давуу тал, хүнд байх хэрэгтэй зүйлийг эс тоон гагцхүү хөрөнгө мөнгө, хэтэвчинд дурлан араас нь нэхэл дагал болж хөөцөлддөг. Энэ нь ганц эрчүүд байтугай хөндлөнгөөс харсан хэний ч дургүйг хүргэж орхидог.
3. Үглэж янших
Нэгэнт ээж аавын гэрт олсон хүмүүжлийг та засаж залруулна гэж юу байхав. Тэдний алдаа дутагдал сэтгэлд хүрэхгүй байгаа талыг нь байнга хэлж, зааж залруулж, хий дэмий шүүмжилж, зэмлэх нь та тэдний дургүйг хүргэж, өөрөө нэр хүндээ алдахын нэмэр. Үглэж яншихын оронд хамт хийж, өмнүүр нь орж нэг хоёр удаа өөрөө хийгээд үз. Тэр хүн ичих булчирхайтай, өндөр ухамсартай бол залруулна. Харин тийм биш бол таныг түүнтэй нааж хүлсэн биш эртхэн холдож болно шүү дээ. Хэзээ ч битгий үглэ хатуу тэвчээртэй бай.
4. Арчаагүй байдал
Залхуу, арчаагүй байдлыг эрчүүд үнэхээр үзэж чаддаггүй гэдгийг сана. Өөрөө хийчих юман дээр хэт маяглаж хэн нэгнийг гуйх, эсвэл өглөө оройд хэлүүлэлгүй аятайхан хоол хийгээд өгчихгүй, чи хий би чадахгүй энэ тэр гэж хойш суух нь таныг ямаршуухан эзэгтэй вэ гэдгийг харуулж байгаа нь тэр. Нэг удаа л тиймэрхүү зан гаргавал сонголт их байгааг санаарай. Эрчүүд тэвчээр муутай хүмүүс шүү.
5. Хэт хардах
Та түүнийгээ үргэлж дэргэдээ байлагахыг хүсэж л байгаа байлгүй тиймээс эрх чөлөөг нь өг. Цаг ямагт хориг хязгаар тавих, ямар нэгэн үндэслэлгүйгээр хардахад зэвүүцэж, зүгээр байхад тэгж байгаа бол гэсэн муйхар сэтгэл төрж байдаг хүмүүс. Хамаагүй тэгж тэнэглэх нь хичнээн хайртай хүн байсан ч залхаж хурдхан холдож, салахын түүс болно шүү. Өөрийнхөө мунхаг бодол, болчимгүй үйлдлээсээ болж түүнийгээ өөр хүн лүү явахад хүргэх нь тэнэг биздээ.
6. Өчнөөн олон хувцастай хэрнээ өмсөх хувцас олддоггүй.
Эмэгтэй хүний байнага шинэ хувцас авах гэж тэмүүлдэгийг эрчүүд ойлгодоггүй. Зүгээр л найз хүүхнүүддээ гайхуулж моод хөөцөлдөж байна гэж үзэж дургуйцдэг. Яг үнэндээ бол эмэгтэй хүний хувцас сөрөг энерги их амархан шингээдэг . эхнэрийнх нь өмссөн цамц болгон хөндлөнгийн маш олон хүний солбисон харцанд өртөж, тэдний сайн муу олон энергиэр цэнэглэгддэгийг эрчүүд мэддэггүй, бас ойлгодоггүй. Тиймээс түүнийг дахин дахин өмсөхөд сэтгэл санаа тавгүйрхдэг. Ингээдл эмэгтэй хүн өөртөө итгэх итгэлээ сэргээхийн тулд байнга шинэ хувцас авах, хувцасаа солих шаардлагатай болдог байна.