Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хэт их ажлын ачаалалтай ажилласан эсвэл элдэв төрлийн эм хэрэглэснээс болж эмэгтэйчүүд мөөгөнцөртэй боллоо гэдэг. Ихэнх тохиолдолд мөөгөнцөрт үрэвслийг энгийн нүдээр харж оношилж болох боловч архагшсан үед ингэж оношлох боломжгүй. Сэжигтэй тохиолдолд эмчид хандан, шинжилгээ хийлгэж эмчлүүлэх шаардлагатай. Зарим эмэгтэйчүүд хурц, дахилтат хэлбэрийн мөөгөнцрийн халдвараар өвчилдөг. Мөөгөнцөрт үрэвслийн ихэнх шинж тэмдэг нь эмчийн заасан мөөгөнцрийн эсрэг эмчилгээнд амархан эдгэрдэг юм шүү. Уг өвчнөөс сэргийлэхийн тулд хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмсөх, хэт бариу, нийлэг эдээр хийсэн дотуур хувцас болон өмд өмсөхгүй, бэлэг эрхтнээ хэт их савандаж угаах, үтрээний үнэр дарагч хэрэглэх, хөөстэй ваннд байнга орохгүй, антибиотикийн хэрэглээг хязгаарлаж, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн жороор хэрэглэх, биеийн арьсны нугалаас болон хөлөрдөг хэсгийг хуурай байлгах хэрэгтэй.