Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Үсээ ардаа шууж цэнхэр шигтгээтэй ээмэг зүүсэн чинь бүүр ч аятайхан болчих шиг санагдлаа. Эмэгтэй хүн өөртөө таалагдсан үедээ их л сэтгэл хангалуун байдаг ёсоор тэр инээмсэглэн толио шагнаад доошоо буув.
Тэр ердийн их дэлгүүрийн шилэн лангуунаас буугаад ирсэн үзмэрийн хүүхэн шиг учиргүй гоёхоос ичээд байдаг юм. Тэдний ангийн зарим охид өндөр өсгийт, костюм өмсөж хичээлдээ ирдгийг хараад түүний инээд хүрч өмнөөс нь нүүр хагарах шиг болдог аж. Түүнийг доод давхарт бууж ирэхэд ээж нь босчихсон байв. Аавынх нь хэлдгээр ямар тахил нь буруу өргөгдсөн юм бүү мэд, энэ өглөө их л ааш муутай босжээ. Торгон халатаа намируулан нааш цааш алхлан үе үе нөхөр охин 2 руугаа хялалзан чи гэрийн бараа харах хүн үү үгүй юу? гэж Намуунийг загнав. Бодвол өчигдрийн маргаанд санасандаа хүрч чадаагүй биз. Ааv нь халатаа нөмөрч, нойр ханаагүйгээс нүд нь сэмбийчихсэн ч хэзээний зангаараа сайхан ааштай сэрсэн бололтой охин руугаа нүд ирмэчихээд угаалгын өрөө оров. Ээж нь Мики хавыг тэвэрчихсэн өрөөнөөсөө гарч ирээд намайг гэрт ирэхэд баярладаг амьтан энэ нохой л байх шив хэмээн үглэнгээ гар утсаа авч компанийхаа хэн нэгнийг загнаж гарав. Намуун ч ширээн дээр байсан аяга жүүсийг залгилах зуур ээж одоо хар өглөөгүүр хэнийг загнадаг байнаа хэмээн бодсоор хичээлдээ гарч одлоо. Эдийн засгийн онолийн семинартай өдөр таарчээ. Мани хүн юу ч бэлтгээгүй боловч англиар уншсан хэдэн номын ачаар арай ч таг дуугүй суугаад байсангүй. Завсарлагаагаар ангийнхаа охидтой гуанзанд ундаа ууж байтал Итгэлээс мэссэж ирэв. *Өглөөний мэнд хүргье, өнөөдөр хоньны ордныхон болгоомжтой байх өдөр шүү орой болтол баяртай чамд маш их хайртай шүү баая* гэснийг уншаад инээмсэглэхийг харсан ангийнх нь Номин гэдэг охин - Манай Намуунаа дахиад дурлачихаа юу? Хасартайгаа сайндаа юу? гэхэд нь л сая Хасар гэж нэг хүн түүний амьдралд байсныг санажээ. Одоо түүнд Итгэл байгаа юм чинь тэр өөдгүй амьтны тухай дурсахийг ч хүссэнгүй. Харин хичээлийнхээ дараа түүнийг ажил руугаа очихоор таксинд суухад яг араас нь аавынх нь туслах Оргил даган хөдөлснийг тэр мэдсэнгүй. Яаж ч мэдэх билээ. Ямар ардаа нүдтэй биш. Ажил дээрээ ирээд ногоон хувцасаа өмсөж аваад өдөр бүр хийдэг өнөө л ажлаа яагаад ч юм, нэг л баяр хөөртэй эхэллээ. Гайхалтай нь нөгөө Саранчимэг хүүхэн өнөөдөр түүнтэй тааралдсангүй. Орой ажил тарах үеэр хувцасны өрөөнд шуугилдан орж ирсэн хэдэн хүүхэн шинэ гар утсыг нь хараад бөөн шагшаан болцгоов. 0--сүүлийн үед чамайг улаан жийптэй ирж аваад байгаа ганган залуу өгөө юу? тэр ч харваас дэндүү дээгүүр зиндааны залуу байна лээ. За миний дүү ашиглуулаад хаягдана гэж нэг юм байдаг юм шүү дээ гэж Дука хэмээх сувьлагч хүүхэн атаархсан өнгөөр хэлэхэд бусад нь харин тийм, дэндүү дээгүүр сэвэх дэмий шүү. Зиндаа таарсан юмаа л олж авсан нь дээр гэцгээv. Тэдний нүдэнд нэгнийгээ өөрсдөөс нь илүү гарахад өөрийн эрхгүй хүнд тордог атаархлын гал гялалзах ажээ.
Тэдэнтэй л адилхан микро автобусанд шахцалдан явдаг, хаа нэгэн газар хаалгач юмуу манаач, мужаан хийдэг эсвэл ажилгүй, хувцас муу царай дорой, хэн нэгэн Баагий, Чуукаатай биш ганган машин хөлөглөсөн, дэгжин залуутай уулзаж байгаагаараа Намуун атаа жөтөөг нь байж ядтал хөдөлгөчихжээ. Гэтэл цаашаа хараад яаран хувцаслаж байсан Отгоо л ганцаараа Намууныг өмөөрч - та нар одоо Алтаад атаархаад байгаа юмуу, тэр залуу нь жинхэнээсээ хайртай ч юм бил үү, та нар яаж мэдэж байгаа юм? Харж л байгаарай удахгуй энэ 2-ийн хурим болно доо гэчихээд хоолны үлдэгдэл хийсэн уутаа авч гараад явчихлаа. Хүнд хүчир амьдралдаа хэзээ ч гутардаггүй үргэлж гэгээ татуулан инээж явдаг тэр охины хэлсэн үг дэндүү үнэн үг байсан тул хэн ч юм хэлсэнгүй. Намуун ч юу ч болоогуй юм шиг за бүгдээрээ баяртай гээд гараад явчихав. Шатаар уруудаж явтал Дукагийн хэлсэн дэндүү дээгүүр сэвэх дэмий шүү гэсэн үг бодогдоод гэнэт түсхийтэл инээчихэв. Инээдтэй мөртлөө гунигтай юм. Хүмүүс бүгд л үхэх үйлтэй, уйлдаг, инээдэг, нэгэн цаг үед амьдарч байгаад л нэгэн үед цөмөөрөө шатаж дуусч буй лаа шиг унтраад газрын хөрсөнд шингэх мөртлөө яагаад ингэж бие биенээ дээгүүр, доогуур гэж ялгаж байдаг юм бол? Өнөөдөр жаргаж зовж амьдарч яваа энэ бүх хүнээс 100-н жилийн дараа бараг нэг нь ч амьд байхгүй шүү дээ. Бурхан Буддагийн сургаснаар бүх юм хоосон чанартай юм биш үү? Намуун гадаа гараад эмнэлгийн хашаан доторхи модон сандал дээр суулаа. Итгэл замын түгжрэлд саатсанаа саяхан хэлсэн тул гадаа суун хүлээхээр шийдэв. Бүсгүй 10 дугаар сарын элч нь буугаагүй наранд нүд гялбан байж залуу улиасны тасраагүй үлдсэн нэг навчийг авлаа. Их бие нь шарласан ч иш ногооноороо байв. Тэр тасрах болоогүй навчийг тасалчихсандаа гэмшин хөл доороо хөглрөх ахан дүүстэй нь нийлүүлээд үүргэвчээ онгойлгов. Түүнийг ирэхээс өмнө өөрийнхөө гар утсыг шалгадаг хэрэг ээ. Дуут шууданд ээжийнх нь яриа үлдсэн байв. Намуун аа, юу хийгээд галзуурч яваа хүн бэ чи? Би одоо завгүй байна. Эмнэлэгт ажил хийж байгааг чинь сая л мэдлээ. Орой зугтаж алга болсны хэрэггүй шүү. Ээж нь их л уурлахаараа галзуурах гэсэн үгийг хэрэглэдэг билээ. Балай юм, энд ажиллаж байгааг мэдчихэж. Уурласан үед нь өөдөөс нь олон юм ярилгүй дуугүйхэн л байсан нь дээр. Тэгвэл нэг хэсэг цамнаж байгаад тайвширдаг хурц зантай, шинжлэх ухааны хэлээр бол их холерик хүн билээ. Нэгэнт ээж нь мэдчихсэн юм чинь Итгэлд хэлчихдэг юм бил үү? гэж тээнэгэлзэж суутал Итгэлийн машин хашааны хаалгаар ороод ирлээ. Өөрийг нь хараад баруун гараа өргөн даллах Итгэлийг хараад энэ бүх холион бантанг тайлбарлахад өөрийгөө бэлэн биш байгааг л мэдэрчээ. Тэр өөдөөс нь бас инээснээ гэнэт өөрийнхөө Мотороллаг яаран сандран унтраагаад үүргэвчнийхээ ёроол руу хаяаад бослоо. Түүнийг машин руу очиход Итгэл нөгөө л Духастаа тавьчихсан сууснаа хаалгаа онгойлгож өглөө.
Намуун урьдынх шигээ бишүүрхсэнгүй хажууд нь суугаад урд толинд нь харж үсээ янзлаад - Наад дуунаасаа уйдахгүй байна уу? - Үгүй шүү, хэзээ ч уйдахгүй. Ингэхэд чи өнөөдөр дэндүү хөөрхөн харагдаж байна шүү гээд нүд рүү нь ширтэн хацрыг нь илснээ уруул дээр нь үнсээд авлаа. - Болиоч ээ. Намууний үсний уг хүртэл улайсан байв. Итгэл ийм зориг гаргачихсан хойноо царай нь бага зэрэг улайгаад машинаа асаалаа. Зам руу орсон хойноо тэр өнөөдөр юу хийх тухай Намуунаас асуулаа. Хүүхдийн паркад очьё гэж бүсгүй хэллээ. Паркад очоод нөгөө зургаа гарган Намуун Итгэлд өгөv. - Ёстой гоё гарсан зураг байна. За энийг чинь түрийвчиндээ хийнэ ээ гэхэд нь Намуун сандран - Би тийм муухай юмуу? - Яалаа гэж дээ Мэрилин Монрогоос хөөрхөн гэж сандран хэлээд түрийвчээ гаргаснаа өөрийнхөө зургийг гарган түүнд сарвайлаа. Тод цэнхэр цамц өмсөж их л донжтой гарсан зураг байв. - Надад ч гэсэн чи Бред Питтээс хөөрхөн залуу гээд Намуун хажуудаа унасан навчнаас авч толгой дээр нь унагаад босч зугатав. Энэ өдөр Итгэл Намууны зургийг янз янзаар авч хадгалав. Нэг мэдэхэд цаг 9 болж байгааг хараад Намуун харихаар яаран сандрав. Итгэл хоолонд орьё гэж хичнээн гуйгаад дийлсэнгүй. Намуунд энэ урилгаас татгалзах мундахгүй олон шалтгаан байлаа. Ээж нь бүгдийг мэдчихсэн болохоор одоо гэрт нь аянганы үүл хуралдчихсан байгаа. Түүнээс гадна зоогийн газар хэн нэгэн таньдаг хүн нь тааралдвал төвөг. За тэгээд Хайлаастад бууж харанхуйд үлдэх хамгийн дэмий. Манай 2 ам хуурайгүй ярьсаар Хайлаастад ирлээ. Нөгөө л цагаан худаг, ногоон хаалгатай хашааныхаа дэргэд Намуун бууж гэртээ орох гэж байгаа хүн болон хоцров. Итгэлийг машинаа хөдөлгөнгүүт тэндээс холгүй мухар гудамжны цаанаас нэгэн саарал Соната чимээгүйхэн гулсан одохыг тэр 2-ийн хэн нь ч мэдсэнгүй. Тэр машиныг манай дурлалт залуугийн ээж Цолмон барьж явлаа. Хүүгээ ямар бүсгүйд сэтгэл алдран гүйгээд байгааг мэдэх гэж ээж нь өнөөдөр Шерлок Холмс болох шахсан нь тэр. Дэлгүүрийнхээ хамаг ажлыг дүү хүүхэндээ даатгаад хүүгээ өдөржин дагаад мэдье гэсэн юмаа мэдэж чадсан эх сэтгэлийн бөөн хямралд ороод буцаж яваа нь энэ.
Хоёрдугаар амаржихад анх дуугаа хадаан мэндэлсэн энэ 20-н жилд хүү нь ээжийнхээ урамыг ингэж хугалж байсан удаагүй.
Даанч дээ. сургууль соёл ч үгүй, нэг хувийн эмнэлгийн асрагч охинд ингэж хөл алдаж гүйх гэж дээ.
Гэр нь Хайлаастад байхдаа яахав дээ.
Хүний энэ олон сайхан охид дотроос мэргэжил боловсролтой, хүн шиг амьдралтай хүүхэд олдоогүй л юм байх даа, хүүгээ яаж татаж авах бэ? гэж тэр хүнд бодолд дарагдан явсаар хотын төвийн шуугиант гудамжинд орж ирэв.
Бодолдоо дарагдан яваад гэрийнхээ хажууд нохой дайрах дөхөөд ухаан оров.
Гар утас нь дуугарахад клипээ охин л залгаж байгаа бололтой.
Гэрийн нь утас байсан ч авсангуй. гараашнийхаа хаалганий омно жолоого дэрлэн суусаар байв.
ямар ч байсан хуудээ шируулж болохгуй. эвтэйхэн аргаар л энэ охиноос салгах хэрэгтэй гэж бодсоноо дахин уур нь хүрчихэв.
Ийм үед ядаж үгийг нь сонсоод гангар гунгар ярьж суух хань үгүй дээ хачин их гуниглав. 6-н жилийн өмнө салсан нөхрөө амьдралаасаа арчин хаясан гэж бардам боддог Цолмон энэхэн мөчид дэргэдээ байхгүйд нь үнэнгээсээ харамсжээ. тэгснээ дүү хүүхэн рүүгээ залгав.
-За эгч сүртэй ш дээ. хүүхдүүд үерхэж байгаад л больно биз. Дөнгөж 20-той хүүхдүүд ямар суух гэж байгаа биш манай Итгэл янз янзын хөөрхөн охидтой хамт явж байгаад л боличихдог ш дээ гээд дүү нь тоосонгүй. гэртээ орж ирвэл хүү нь байсангүй. ахыгаа Жака-тай хамт гараад явсан гэж охин нь хэлээд ээжийнхээ царай руу гайхан харчихаад өрөөндөө оров.
Охиных нь өрөөнөөс чихэнд чийртэй хип хоп хөгжим сонсогдож жамаараа шинэхэн өдөр айлчлан ирлээ
Өглөө болоод нүдээ хялам хийлээ хэмээн үглэх нь хөгжимийн хэмнэлтэйгээ нэгдэн толгой руу нь модон алхаар аяархан аяархан нүдэх мэт . Наад хөгжимөө аяархан болгооч гэж тэр охиноо зандраад хүүгийнхээ өрөө рүү оров.
Ширээн дээр шинэ Nokia утасны хайрцаг , Mobicom-ын оютны дугаар худалдан авсан гэрээний цаас хэвтэнэ.
Үгүй ер, тэр охиндоо гар утас дугаартай нь авч огсон байх нь ээ. хэрэг явдал өөрийнх нь төсөөлснөөс илүү хурдан өрнөж байгаа байх нь. Тэр ганц хүүгээ мэдэлгүй яахав дээ. яахав Цолмон сайн geopshyciskch байгаагүй , магадгүй сайн эхнэр ч байгаагүй болоод л нөхөр нь өөр хүүхэн дагаад явсан байж болох юм. Харин тэр гайхалтай сайн ээж байж чадсангүй. Хүүгээ хэдэн настайдаа юу сонирхож, хэнтэй найзалж ямар хичээлдээ дуртай, ямарт нь дургүй байсанг тэр нэвтэрхий мэднэ. бүр хэзээ сэм сэмхэн гар хангалга хийгээд байх болсонг нь ч хэзээ тэр томоогүй зуршилаа орхисонг нь ч андахгүй мэднэ. тиймдээ ч тэр асрагч охинтой зүгээр нэг хөтлөлцөөд гүйж яваа юм биш гэдгийг нь мэдээд байлаа. гаднаа хөнгөн юм шиг харагдавч хүү нь юманд яаж шуухан чин сэтгэлээсээ ханддагийг нь ээжээс нь өөр хэн мэдэх билээ.
-Тийм ээ, хүү нь тэр охинд зүрх сэтгэлээ өгчээ. ямар сохор дурлал гэж ийм байдаг байна аа. яаж яваад Хайлаастын нэг муу асрагч охинтой зууралддаг байна аа, Өнөөдөр гар утас авч өгч байна, цаашдаа гутал өмд юу хэрэгтэйг нь авч өгөх нь гээч. гэтэл Итгэл чинь оюутан хүн болохоос биш ямар саятан биш.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1172240/71f/trackback

SBB

2009.01.23 19:37:15
*.255.179.223

vregjleliig n xurdan tawiari.goi ogvvlleg bna

bondogor

2009.01.23 19:38:44
*.255.179.223

daraagiin xesegiig n unshmaar bna xurdan tawiarai
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523348
2136 baby aastam [4] ngn81 2009-01-23 1301
2135 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-23 731
2134 Hi eejuudee yaraltai hariulj ogch tusalaach.guij bna [5] my dong 2009-01-23 1032
2133 viz [7] azya 2009-01-22 756
2132 Та бяцхан үрээ өсгөхөд тань туслах гэж цаг заваа гаргав. bolor2 2009-01-22 740
2131 huuhdee haana surgah be [2] tjak 2009-01-22 842
2130 HEREG BOLVOL........... ELGEMSUU 2009-01-22 793
» Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 12 [2] Wonderfull 2009-01-22 1244
2128 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 11 Wonderfull 2009-01-22 1283
2127 Батганы нүх агшаах маскийг ингэж бэлтгэж болно [3] ismiraldo 2009-01-22 6370
2126 Сэтгэл татам сайхан инээмсэглэл зовлон гунигийг мартуулдаг... [2] ismiraldo 2009-01-22 1099
2125 sarmisaa gej neg iimerhuu uilchilgeetei yum bna shuu ismiraldo 2009-01-22 797
2124 huuhdiin togloom? [2] [2] grl 2009-01-22 4807
2123 Amidraldaa mordoj yavaarai [1] ismiraldo 2009-01-22 853
2122 Ger buliin zorchiloo yaj zohitsuulah ve? [2] ismiraldo 2009-01-22 5235
2121 хэзээ жирэмсэн болох вэ [1] hankyk solongos 2009-01-22 4614
2120 Uhaalag emegtei hania zov songoh chadvartai ismiraldo 2009-01-22 2773
2119 erchuud yagaad suulerdeg ve? [1] ismiraldo 2009-01-22 1186
2118 2009оны "Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан гэрээр нь очиж заах сургалт"-нд бүртгэх тухай 이주&#48 2009-01-22 895
2117 asuuh yum bna helj ogooch eejuudee [2] hjhgjyhj 2009-01-22 740
2116 uuchlaarai [2] album 2009-01-22 1085
2115 baktsini tuxai asuuya [1] bnbn 2009-01-22 902
2114 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 10 Wonderfull 2009-01-22 1309
2113 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 9 Wonderfull 2009-01-22 1056
2112 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-22 666
2111 torson eejvvdees asuux zvil baina file [1] dream5454 2009-01-22 734
2110 버섯 ...... ELGEMSUU 2009-01-22 618
2109 сеүлийн боловсролын их сургуулиас явуулах ... www.999 2009-01-22 628
2108 asuuya? [1] 102010 2009-01-22 573
2107 zuvluuch nzuudaa [4] ghu 2009-01-22 744
2106 ELGEMSUU? [7] Wonderfull 2009-01-21 1058
2105 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 8 [1] Wonderfull 2009-01-21 981
2104 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 7 Wonderfull 2009-01-21 1190
2103 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг *** Венера салон*** arilagaj bolohgui 2009-01-21 2152
2102 zowlooch busguichuudee [4] hebaragi 2009-01-21 900
2101 ELGEMSU- egchee hariulj uguuch [1] mongoljingo 2009-01-21 791
2100 hvvhed mongol abch yabna 010-8682-3091 MAMONDE_00 2009-01-21 577
2099 hariulj ogooch busgyichuudee [1] shinmu 2009-01-21 792
2098 Хүүхэд бүхэн эрүүл өсч, Монголын үрс маш олон болтугай. [2] bolor2 2009-01-21 792
2097 asuuya? [3] antuuskka 2009-01-21 681
2096 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 6 [2] Wonderfull 2009-01-21 1036
2095 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 5 Wonderfull 2009-01-21 1064
2094 Sormuus [3] [4] top help 2009-01-21 2115
2093 AAGUU........ ELGEMSUU 2009-01-21 728
2092 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 4 [1] Wonderfull 2009-01-21 914
배너신청
자생병원

배너신청