Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
За байз л даа. Тэр орчуулсан юмаа аваад яв. Хүүе, би маргааш юу өмсөж явахыг зөвлөөд өгөоч гэж асуугаад Намуун босож суниав. Суниаж байгаа нь хүртэл жаргалтай харагдаж бана шүү гэж Жавхаа бодоод "би чинь яаж байна аа, найздаа атаархаж үхэх гээд, унтахдаа бурханд гэмшлээ өчихгүй бол нүгэл болох нь" хэмээн бодоод орчуулсан юмаа авч чи өөрөө л сонгочих, бид 2-ын вкус таардаггүй юм чинь гэчихээд дуу муутайхан гарч одлоо.
Жавхааг гарсны дараа Намуун цонхны дэргэд очин зогслоо. Тэнгэрт 15-ны сар гарчээ. Тэргэл саран мэлтийн гудамжны гэрэлтэй сүүн цагаан туяа нь сүлэлдэн гадаа сав саарал гэгээтэй байв. Орцны хаалга дуугаран сугандаа юм хавчуулсан Жавхаа хар гүйхээрээ гараад эргэж ч харалгүй яваад өгөх нь харагдав. Одоо Итгэл юу хийж байгаа бол. Намайг бодож байгаа бол уу? Лав л энэ том сарыг харж байгаа бх даа. Унтахынхаа өмнө утасдаад дуугий нь сонсох юм сан гэж бодсоноо гэнэт энэ бодлоосоо ичих шиг болж утсаа шүүрч аваад ээжрүүгээ залгaлаа. Шөнийн 1 цаг болж байлаа. Аав ээж 2 нь хэдэн хүнтэй оройн зоог барьж яваа аж. Бид 2 оройтох юм шиг байна. Чи маргааш ээжрүүгээ яриарай аавтайгаа ярих уу? гэж ээжийгээ хэлхэд тэр баяртай гээд утсаа тасаллаа. Цаана нь олон хүний дуу шуугиан, хөл хөдөлгөөн сонсогдох нь том хүлээн авалт болж байгаа бололтой. Тэр 2-ын элдэв хүлээн авалт, хандив буяны зоог ямар дуусах биш дээ. Намуун тийм хөлтэй найр, олон хүн цугларсан газраар явах дургүй. Өрөөндөө ганцаараа зураг зурах юм уу, ном уншиж, эсвэл юм бодож суух нь хамаагүй тавтай санагддаг тул аав, ээжтэйгээ хамт явах дургүй гэртээ үлдэхийг илүүд үздэг хүүхэд билээ.
Уг нь өнөөдрийн энэ баяртай явдлаа ээждээ ярьсан бол сайхан байхсан. Гэвч ээж нь газар дээрх ганц охинтойгоо хэзээ ч тийм ойр дотно байсангүй. Яриад ч ойлгохгүй биз дээ. Юун Хайлааст, юун асрагч хийх. Хасар яасан бэ? гэх нь мэдээж юм чинь. Түүнд аав, ээж 2-ынх нь амьдрал нэг л сонин санагддаг юм. Гаравч оровч бие биенээсээ холдоно гэж үгүй. Гэртээ байхдаа ч өр төлбөр, гэрээ хэлэлцээр, маркэтингийн хэлтсийн шинэ захирал, хил гаалийн татвар гэхчилэн ажлаа ярьж байдгаас нь болоод эхнэр нөхөр 2 биш ажил хэргийн түншүүд мэт санагдана. Аав нь яахав дээ уулзах хүн нь, хийх ажил нь барагдах биш. Гэтэл ээж нь нөхрөө үргэлж дагаж явах ямар хэрэг байна гэдгийг ойлгоход бэрх. Нэг удаа эмээ нь ээжийг нь зэмлэхдээ Юндэнгийн хажууд зангуу овс шиг наалдаж явахаар охиноо асраад орон гэрээ өөд нь татахад яадаг байна аа гэж билээ. Нээрээ л ээж нь ааваас нь яг зангуу овс шиг зуурч явдаг хүн. Уг нь өглөө сайхан унд бэлтгээд охин нөхөр 2-оо үдэж өгөөд, орой ирхэд нь гэртээ хоол хийчихсэн гэгээ татуулаад сууж байдаг бол сайхан аа. Тэгээд бас тэдний тэр том байшинд Намуунаас гадна дахиад 2 охин байдаг сан бол хичнээн хөгжилтэй, өнөр өтгөн айл байх сан бол гэж боддог юм. Хэрэв тэднийх 3 байг гэхэд 2 хүүхэдтэй, Намуун нэг дүүтэй байсан ч болоосой. Гэтэл ээж нь мөнхөд мөнгө төгрөг, ажил хэрэг хөөцөлдөн, нөхрөө сүүдэр мэт дагасаар газар дээрх ганц охин нь гэрээсээ, эцэг эхээээ аажмаар хөндийрч байгааг, өсч өндийн өөрийн гэсэн бодолтой бүсгүй болж байгааг ч ажиглах сэхээгүй явсаар өдий хүрчээ. Жавхаад байдаггүй олон юм түүнд бий. Гэүч Намууны мөрөөдөөд ч бүтэхгүй олон юм найзад нь бий. Жавхаагийн ээж нь хүүхдүүддээ маш их анхаардаг, багаас нь сэкц дугуйланд өөрөө хөтлөөд л явдаг байсан хүн. Тэднийх 3-н хүүхэдтэй. Түүний эрэгтэй, эмэгтэй 2 хөөрхөн дүү нь Намуунд байгаа бүхнээс үнэтэй мэт санагддаг юм. Гэтэл найз нь өөрийнхөө аз жаргалыг үнэлж мэдэхгүй, аав ээжийгээ мөнгөгүй хэмээн үргэлж сэтгэл дундуур явдгийг яана. Намууний бодлоор мөнгө бол юу ч биш. Мөнгөөр худалдаж авч болдоггүй юм хичнээн их байдаг байхад хүсвэл хэн ч мөнгөтэй болж болно шүү дээ. Тэднийх Жавхаагийнхтай адил 2 идэхгүй, хоосон хонохгүй эгэл жирийн мөртлөө өнөр өтгөн айл байсан бол тэр одоогийнхоосоо хамаагүй илуу их аз жаргалтай байх сан. Намуун цонхны дэргэдээс холдож орондоо орлоо. Сэтгэлд хурсан хөнгөн гунигийг нь Итгэлийн тухай бодол гэрэлтүүлэн хөнгөн нойрслоо.
Маргааш нь тэнгэр уйлагнасан усан бороотой муухай өдөр байлаа. Урьд өдөр нь тэнгэр цэв цэлмэг, хотын утаат тэнгэрт одод чадахын хэрээр гялалзан, тэргэл саран мандаж байсан атал өнөөдөр тэнгэрт хаанаасаа нэвсийж навсайсан бараан үүлс хуралдан намрын усан бороо уйлагнуулчихсаныг бүү мэд. Намууны хичээл эрт тарав. Итгэл рүү утасдмаар л байлаа. Гэвч нэгэнт гэртээ утасгүй, гар утас ч үгүй гээд хэлчихсэн хүн чинь яах билээ. Зүүн бугуйндаа зүүсэн шүрэн бугуйвчаа ширхэг ширхэгээр нь эрхи мэт эргүүлсээр суулаа. Хичээлийн дараа э-мэйл хаягаа шалгах хэрэгтэй байдаг. Гэсэн ч Итгэлтэй уулзах яарсан сэтгэлдээ хөтлөгдөн ажил руугаа явлаа. Гар computer-аа авч яваа юм чинь даргынхаа өрөөнөөс гялс интэрнетд холбогддог хэргээ. Түүнд дуусах яагаа ч үгүй интэрнет каарт нь байж байв. Ангийнхаа Баку хэмээх нэг залуугийн машинаар Намуун эмнэлгийнхээ үүдэнд хүргүүлэв. Тэднийх эмнэлгийнх нь зэргэлдээ байшинд байдаг юм.
-Намуун аа, чи энд ажил хийгээд байгаа юмуу гэж түүнийг буухад нь Баку гээлдсэн үсээ тольдон улам өрвийлгох зуур асуув.
-Үгүй яаж байна?
-Яахав дээ. Чи өчигдөр бас энд таксинаас бууж байхыг чинь би харсан. Машинаа яагаа бэ?
-Юун хэрэгт дуртай юм бэ. Надад энд ирэх хэрэг гараад байгаа. Машин ч яахав. Би ойрдоо баримааргүй бна.
-Чамд тариа олдох биш биз?
-За болиорой. Юу гэж надад олдох юм бэ. Чи бүүр тариулдаг болоо юу? гээд Намуун хаалгыг нь ууртай хаалаа.
Тэдний ангийн хэдэн залуус анаша татдагийг нь Намуун санамсаргүй мэдчихсэн юм. Урьд нь Хасартай үерхэж байхдаа нэг найзынх нь төрсөн өдрөөр энэ Бакутай тааралдахад мань хүн хэдэн залуугийн хамт айлын хивсэн дээр мансуурчихсан нүд нь дуниартаад сууж байсан билээ. Уг нь ааш зан сайтай, хичээлдээ сайн хүүхэд байтал найзуудыгаа дагаад тийм үл бүтэх юманд орооцолдчихсонд нь Намуун харамсдаг юм. Маргааш нь тэр хичээл тарангуут Намууныг хоолонд оруулан байгаад урьд өдрийнхөө тэр эвгүй явдлыг хэнд ч хэлэхгүй байхыг гуйж билээ. Тэгэхэд нь Намуун нууц хадгалахын хувьд айлтгүй, харин тийм дэмий юмнаас эртхэн татгалзаарай гэж гайгүй сайн ятгасан сан. Баку гартаа зүүсэн өнгийн утас имхэрдээд салбайчихсан бугуйвчархуу юмаараа оролдон суухдаа хүнд рок сонссоор байгаад нэг мэдэхэд нисэх дуртай болчихсон юм. Ээж л битгий мэдчихээсэй. Бусад нь ч яахаү. Даанч би энэ байдалдаа дэндүү дасчихаж. Гэхдээ биеэ татаж авахыг хичээнээ гэж байсан. Гэтэл биеэ татах нь битгий хэл судсандаа тарьдаг болтлоо хар тамхины нөлөөнд орчихсонд нь Намуун харамсаж байв. Хэрэв судсандаа хар тамхины найрлагатай тариа хийлгэж байгаа бол жинхэнэ архаг донтон болсон гэсэн үг. Аав, ээж нь энэ Бакуг дэндүү эрхлүүлчихсэн юм. Хөвгүүдийг эцэг эх нь дэндүү дураар нь тавих юм даа гэж гунигтайхан бодсоор ажил руугаа оров. Түүнийг эмнэлэг рүү орж явахыг Сараа хүүхэн цонхоор харан
-Энэ Алтаа гуай чинь өдөрт л нэг өөр машинтай залуучуудаар хүргүүлж, авхуулаад гарч өгөө шив дээ. Чамайг би дураар нь дургуйлахгүй дээ хэмээн чанга хэлэв.
Өнөөдөр Итгэл дахиад л гараас нь бариад авбал яах вэ? Өчигдрийх шиг хамаг бие салгалаад явчих болов уу?
-Алтаа, 1000 төгрөг зээлээч. 500 байсан ч яахав автобусны мөнгөгүй болчихож гэх дуунаар бодол нь тасарлаа. Түүнтэй нэг ээлжинд ажилладаг Отгоо гэдэг асрагч бүсгүй зогсож байв.
Намуун түүнийг хараад инээмсэглэн Отгоотой тааралдах бүрд инээмээр санагддаг юм. Яaгаад гэвэл Отгоо бол түүний учирч явсан хамгийн гэгээн сэтгэлтэй бас үргэлж инээж явдаг хүмүүсийн нэг. Нүднийх нь харц тув тунгалаг. Яг л бүртийх ч үүлгүй зуны тэнгэр шиг. Амьдрал нь гэж, зах зухаас нь сонссон хүн өмнөөс амиа тавьчихмаар дэнүү хүнд. Тэр их зовлонг энэ турьхан биендээ яаж дааж явдаг юм бол гэж гайхмаар ч тэр үргэлж инээж, баяр баясгалангаар дүүрэн явна. Хойд эцэг нь архи ууж шөнөжин агсам тавьдаг, ээж нь бөөрний өвчтэй хэвтэрт байдаг, 3-н дүү нь сургуульд сурдаг, 6-уулаа зуны дан байшинд суудаг гэж Намуун сонсоод Отгоог өрөвдөхөөсөө илүү биширсэн билээ. Намуун түрийвчээ яаран гаргаж 1000 төгрөг гаргаж өгөөд:
-1000 болох уу? 5000-ыг авах уу? гээд асуучихлаа. Отгоо инээд алдаад
-Яах юм бэ? Тийм их мөнгө авчихаад дараа нь өрөө төлөх гэж цалингүй хоцорно ш дээ. Одоо л гэхэд би 10 мянгын өртэй, энэ мөнгөнөөсөө Жагаад зуугийн дэвтэрнээс 2-ыг аваачиж өгнө. Манай тэр дүү онц сурдаг. Том болоод мундаг хүн болох байх гэж би боддог юм гэснээ
-Чи яасан баян байх юм? Хүүе ээ өнөөдөр яасан хөөрхөн харагдаж байна гээч? Нүд чинь гэрэлтээд л... өчигдрийн гоё залуу чиний найз уу? Би тийм найзтай болох юм бол.. за за үг олдох нь явж ажлаа дуусгая... Мөнгө зээлүүлсэнд ёстой их баярлалаа гээд инээмсэглэн гарч одлоо.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1170364/c60/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366667
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524267
2136 baby aastam [4] ngn81 2009-01-23 1306
2135 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-23 731
2134 Hi eejuudee yaraltai hariulj ogch tusalaach.guij bna [5] my dong 2009-01-23 1032
2133 viz [7] azya 2009-01-22 756
2132 Та бяцхан үрээ өсгөхөд тань туслах гэж цаг заваа гаргав. bolor2 2009-01-22 740
2131 huuhdee haana surgah be [2] tjak 2009-01-22 842
2130 HEREG BOLVOL........... ELGEMSUU 2009-01-22 793
2129 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 12 [2] Wonderfull 2009-01-22 1244
2128 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 11 Wonderfull 2009-01-22 1283
2127 Батганы нүх агшаах маскийг ингэж бэлтгэж болно [3] ismiraldo 2009-01-22 6374
2126 Сэтгэл татам сайхан инээмсэглэл зовлон гунигийг мартуулдаг... [2] ismiraldo 2009-01-22 1099
2125 sarmisaa gej neg iimerhuu uilchilgeetei yum bna shuu ismiraldo 2009-01-22 797
2124 huuhdiin togloom? [2] [2] grl 2009-01-22 4807
2123 Amidraldaa mordoj yavaarai [1] ismiraldo 2009-01-22 853
2122 Ger buliin zorchiloo yaj zohitsuulah ve? [2] ismiraldo 2009-01-22 5235
2121 хэзээ жирэмсэн болох вэ [1] hankyk solongos 2009-01-22 4627
2120 Uhaalag emegtei hania zov songoh chadvartai ismiraldo 2009-01-22 2773
2119 erchuud yagaad suulerdeg ve? [1] ismiraldo 2009-01-22 1186
2118 2009оны "Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан гэрээр нь очиж заах сургалт"-нд бүртгэх тухай 이주&#48 2009-01-22 895
2117 asuuh yum bna helj ogooch eejuudee [2] hjhgjyhj 2009-01-22 740
2116 uuchlaarai [2] album 2009-01-22 1085
2115 baktsini tuxai asuuya [1] bnbn 2009-01-22 902
» Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 10 Wonderfull 2009-01-22 1309
2113 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 9 Wonderfull 2009-01-22 1056
2112 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-22 666
2111 torson eejvvdees asuux zvil baina file [1] dream5454 2009-01-22 734
2110 버섯 ...... ELGEMSUU 2009-01-22 618
2109 сеүлийн боловсролын их сургуулиас явуулах ... www.999 2009-01-22 628
2108 asuuya? [1] 102010 2009-01-22 573
2107 zuvluuch nzuudaa [4] ghu 2009-01-22 744
2106 ELGEMSUU? [7] Wonderfull 2009-01-21 1058
2105 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 8 [1] Wonderfull 2009-01-21 981
2104 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 7 Wonderfull 2009-01-21 1190
2103 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг *** Венера салон*** arilagaj bolohgui 2009-01-21 2152
2102 zowlooch busguichuudee [4] hebaragi 2009-01-21 900
2101 ELGEMSU- egchee hariulj uguuch [1] mongoljingo 2009-01-21 791
2100 hvvhed mongol abch yabna 010-8682-3091 MAMONDE_00 2009-01-21 577
2099 hariulj ogooch busgyichuudee [1] shinmu 2009-01-21 792
2098 Хүүхэд бүхэн эрүүл өсч, Монголын үрс маш олон болтугай. [2] bolor2 2009-01-21 792
2097 asuuya? [3] antuuskka 2009-01-21 681
2096 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 6 [2] Wonderfull 2009-01-21 1036
2095 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 5 Wonderfull 2009-01-21 1064
2094 Sormuus [3] [4] top help 2009-01-21 2115
2093 AAGUU........ ELGEMSUU 2009-01-21 728
2092 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 4 [1] Wonderfull 2009-01-21 914
배너신청
자생병원

배너신청