Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Харамсалтай нь энэ цаг үед араар тавих гэдэг дэндүү түгээмэл болчихож. Нэргүй санал асуулгаар эрчүүдийн 75 хувь эхнэрээ хуурсан гэж гарсан ч энэ бодит амьдралтай харьцуулбал бага тоо гэж сексологичид үздэг юм билээ.
Эрчүүд 30-45 насандаа аюултай. Тэр дундаа 39-42 насандаа сэтгэл зүйн хувьд бараг хямралын гэж хэлж болохуйц үеийг туулдаг гэнэ. Энэ үедээ тэд нас ахиж байгаагаа мэдэрч, хөгшрөхөөс өмнө бүгдийг амжуулах гэж яардаг. Дөч хүрсэн эрчүүд нийгэмд эзлэх өөрийн гэсэн байртай, амьдрал ахуй нь тэгширч, хүүхдүүд гараас гарч, эхнэр нь түүнд хэд хэд уншчихсан номтой адил болсон энэ үедээ л тэд өөр бусад руу нүд унагаж эхэлдэг.
Yнэнч биш эрчүүдийг доорхи хэсэгт хувааж үзжээ.
Урам хугарсан
Энэ хэсэгт багтах эрчүүд гэрлээд удсан байдаг. Эхнэр нь хуучирсан роман, секс бол хийх үүрэгтэй механик ажил төдий болон хувирсан, эсвэл эхнэр нөхрийн дунд ийм харьцаа байх ёстойг мартах дөхсөн байх нь элбэг. Ийм эрчүүд сексийн шинэ адал явдал хайж, нууц амрагтай болдог. Гэхдээ тэд албан тушаалаар өөрөөс нь доогуур, насаар залуу бүсгүйг сонгоно. Yүнийгээ тэд залуу насаа хадгалах арга гэж тайлбарладаг.
Байлдан дагуулагч
Хүүхнүүдийг эрхэндээ оруулах нь эрчүүдэд байх ёстой нэг давуу чанар гэж үздэг эрчүүд нууц амраг сонгохдоо элдэв шаардлага тавьж илүү дутууг хараад байдаггүй. Тэрбээр ямар ч бүсгүйтэй хэл амаа амархан ололцоно. Компанийн захирал, ТYЦ-ний худалдагч байсан ч түүнд ялгаа бараг л байхгүй. Учир нь тэр бүсгүй хүн гэдэг талаас түрүүлж хардаг. Тэгээд ч зогсохгүй учирч явсан хүүхнүүдийнхээ тухай хэнд ч дэлгэж магадгүй, хэн нэгнээс нууц зүйл хийгээгүй, би бусадтай адил гэж итгэдэг зантай эрчүүд энэ бүлэгт хамаарна. Ийм зантай эрийг үргэлж гэрийн хорионд барьж, зөвхөн өөртэйгөө хамт байлгана гэдэг эхнэрийн хувьд хүндхэн ачаа. Араар тавьдаг занг нь тэвчиж чадалгүй салахдаа тулсан бол сэтгэл зүйн хувьд давхар бэлтгэлтэй байх хэрэгтэй болдог. Өөрийг нь орхихыг доош нь хийлээ гэж үзэх тул ямар ч авир гаргаж чадна.
Оргодол
Бүсгүй нь жирэмсэн болсон, эсвэл хангалуун амьдрал хайж гэрлэсэн эрчүүд өөрт байхгүйг хайж сүүлэрдэг. Тэр эхнэртээ хайртай биш, сексийн хувьд ч тохиромжтой хос болж чаддаггүй нь үүнд нөлөөлдөг. Яг ийм нөхцөлд гэр бүлээ хэвээр хадгалах гэж зүтгэх нь зөв алхам уу гэдгийг сайтар бодож үзэх хэрэгтэй.
Төгс төгөлдөр
Энэ бүлэгт хамаарах эрчүүд хэзээ ч юм бэ өөрт таарах бүсгүйн идеалийг сэтгэлдээ босгож түүнтэйгээ адил хүүхнийг насан турш хайдаг. Тааралдсан бүсгүйчүүдээс энэ л чанараа эрж, хэрэв олбол үнэнээсээ дурладаг. Гэвч удалгүй уйдаж дахиад шинэ бүсгүйн эрэлд хатна. Сэтгэлдээ босгосон бурхан бүсгүйгээ хайж олтол цэцэг хэссэн зөгий адил эргэлдэнэ. Түүнийхээ ачаар гэр бүлийн хувьд тогтворгүй нэр ч зүүгээд амжсан байх нь бий.
Тайтгарал хайгч
Жил ирэх тусам яхир болж, байнга хардаад, хаана очиж хэнтэй уулзахыг зааж, үргэлж үглэж яншдаг эмэгтэйн хажууд эр нөхөр байтугай чөтгөр тогтоход хэцүү. Ийм нөхцөлд эрчүүд өөрийг нь ойлгодог, үгийг нь сонсдог, аядуу зөөлөн зантай халамжтай эмэгтэйд эрхгүй татагддаг. Нэгэнт босгосон амьдралаа нурааж, үр хүүхдээ өнчрүүлэх зориг тэдэнд дутдаг тул хэзээ ч гэр бүлээсээ салахгүй. Гэхдээ өөр бүсгүйн тэвэрт тайвширч амьдралаас тайвшрал олж авдагтаа сэтгэл хангалуун байж чаддаг.

Emegteichuud bas yagaad suulerdeg tuhai bhgui yu???