Бичлэгийн тоо 2,391



Хэвлэх














Монгол оронд уламжлал, ёс заншил ярьж, хаа сайгүй мэдлэг боловсролоос хол мухар сүсэг, бөө, далд ухамсар ярьсан хүмүүс олширчээ. Үе улиран төр барьдаг сонин ёс заншил тогтлоо. Хүсэн хүлээсэн ардчилал биш харин устган хаясан феодализм сэргэж байна. Уламжлалт баярууд өнөө цагийн бизнес болон хувирчээ. Ноёны бөх түрүүлж, ноёны морь түрүүлдэг байсан үе дахин эргэн ирж улсын наадам ардын морь түрүүлэхээ байжээ. Одоо бараг уралдахаа ч байж.

Өнөөдөр морь уралдуулах болон бөх барилдуулаад л, араас нь сонгуульдаад л, төрд сууж байна. Ийм л аргаар төр лүү авирцгаана. Наадам бол хөдөөгийнхний сэтгэлийг татаж, саналыг авах хамгийн үр бүтээмжтэй арга ажээ.

Тиймээс энэхүү шалгарсан аргыг өнөөдөр олон улс төрчид ашиглаж байна. Ерөөсөө хөдөө орон нутгаас сонгогдож байгаа хүмүүс бүгд л наадам хийж, бөх барилдуулж, уяачидтай нь сүлбэлдэж байна. Аймаг сумынх нь наадмын морь, бөхийг хангалттай шагначихсан байхад тэр хүний тухай аймаг хотлоороо ярина. Энэ бол сонгуулийн хамгийн үр бүтээлтэй сурталчилгаа. Үүний гарамгай ашигласан хүмүүс бол Дундговиос сонгогдсон Б.Наранхүү, Өмнөговиос сонгогдсон Ажнай Д.Бат-Эрдэнэ. Сүхбаатараас сонгогдож байсан Улаан, Буд болон бусад уяач-гишүүд.

Аймаг бүрийн уяачдын холбоо цаашлаад бөхийн холбоог нь барьчихсан байхад тухайн аймгаас сонгогдохдоо л нэг сонгогдоно. Яагаад гэвэл монголчууд тэр дундаа хөдөөгийнхөн морь бөхдөө нугасгүй шүү дээ. Наадмынх нь түрүү морийг байлчихсан байхад тухайн хүнийг ёстой нэг аймаг даяар л ярина. Яагаад вэ гэвэл аймгийнхан наадмынхаа тухай жил тойрон ярина шүү дээ.

УИХ-д сонгогдсоныхоо дараа уяачиддаа “манлай уяач”, “алдарт уяач” цаашлаад хөдөлмөрийн баатар гэсэн цолуудыг аваад өгчихнө. Дараагийн сонгуульд хэрэгтэй. Ийм л маягаар тэд ажилладаг. Энэ бол тэдний бизнес. Тэгэхэд хөдөө орон нутгаас сонгогдож байгаа гишүүдийн найдвартай хамтрагчид бол уяачид ажээ.

Харин ард түмэн бол мартагдана. Хотод очиж суучихаад хөдөө орон нутгйинхны амьдралыг ярьж байгаа нь ямарч амьдралгүй.

Миеэгомын Энхболд Төв аймгаас зоолттой гардаг нь үүнтэй холбоотой. Увсынхан Ц.Нямдоржийгоо үргэлж сонгодог нь тэдний бөхийг энэ хүн барьсантай холбоотой.

Гэхдээ 2012 оны сонгуулиас харж байхад төрөөс төрсөн тэрбумтнууд аймаг, тойргоо худалдаад авчихдаг болжээ. Нэг аймаг 30-40 мянган өрхтэй. Энэ бүхнийг тооцоолоод тэд хэдэн ч тэрбум төгрөг зарцуулах хөрөнгөтэй болчихсон нь харагдаж байна. Товчхондоо аймаг бүр эзэнтэй болжээ. Феодализмын үеийн хошуу ноёдууд шиг орчин цагийн "хошуу ноёдууд" төрцгөөжээ.

Өнөөдөр Дорнод аймаг МАК-ийн Н.Номтойбаярынх, Сүхбаатар аймаг Бодийн М.Зоригт, Дундговь аймаг Мон-Ураны Б.Наранхүү, Өмнөговь аймаг Ажнайн Д.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймаг Женко Х.Баттулга, Хөвсгөл аймаг МСS-ийн Л.Энх-Амгалан, Сэлэнгэ аймгийн С.Баярцогт байсан одоо бол засаг дарга байсан Ж.Эрдэнэбат гэх нөхөр ёстой Жа Лам шиг аашилж байна.

Энэ мэтээр бүхэл бүтэн нэг аймгийг худалдан авч төрд гарах гишгүүрээ хийж байна. Цаашлаад Увс аймаг Хурд Б.Чойжилсүрэн, Завхан аймаг Отгонтэнгэр их сургуулийн Д.Оюунхорол, Хэнтий аймаг Аварга ДС-ийн Б.Бат-Эрдэнэ, Орхон аймаг Отгонбилэгийн Содбилэг, Архангай аймаг Фортуна Н.Батбаяр, Өвөрхангай аймаг АПУ-ийн Г.Батхүү, Говь-Алтай аймаг Монгол Тамхи Со-ийн Ц.Дашдорж, Ховд аймаг Нью-Прогрессын С.Бямбацогт гэх мэт “орчин цагийн Жа Ламууд”-тай болжээ. Энэ хүмүүс дахин дахин сонгогдсоор л байна.

Хэрэв 2016 онд сонгууль болвол өрсөлдөх ч хэрэггүй. Яагаад гэвэл тэд зоолттой гарна. Өнөөдөр аймгууд нэг компани, нэг гэр бүл, нэг намын “өмч” болжээ. Тэд бүгдийг хянахыг хүсэж байна. Тэд бүгдийг зарцлахыг хүсэж байна. Тэдний дараа үр хүүхэд, хамаатан садан нь үе залгамжилна. Феодализмын нэг нэгнийгээ дарлах бурангуй ёс сэргэж байна. Үүнийг таслан зогсоох цаг болжээ.


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7206162/7dd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24462
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115743
2075 "ХАН МЭК" ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА. hanmonlaw 2013-07-23 890
2074 ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ,БАКЛАВР,МАГИСТРТ СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ wiscko-Д ХАНДАНА УУ [1] tank2012 2013-07-03 1118
2073 "Аниргүйн гэгээ" шүлгийн цомирлог гарлаа. Монгол эр 2013-06-26 890
2072 АН-ЫН ШУДАРГА ХҮН [5] like s 2013-06-15 948
2071 Daatgaliin zowolgoo ogoh bolon buh torliin daatgaliin uilchelgee hiij bna 189 2013-06-11 956
2070 internet orlogo sss [2] hostur 2013-05-25 1045
2069 Сайн байна уу? WISCKO(Withme International Student center Korea) [1] tank2012 2013-05-16 926
2068 ХУУЛЬ, ВИЗ ГЭРЭЭНИЙХЭНД АЖЛЫН БАЙР СОЛИХ ЗЭРЭГ АСУУДЫГ ШЙИДВЭРЛЭНЭ [1] KTL HUULI 2013-05-16 1113
2067 БНАСАУ Монгол Улсаас албан ёсоор хүнсний тусламж хүслээ. [1] monh-monk 2013-04-18 1805
2066 Монголын төр шоудаж, сураггүй болж, мөнгөө нуусаар байх уу? [9] Levi`s 2013-04-15 1078
» Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд Levi`s 2013-04-15 1165
2064 С.Ганбаатар гишүүн "Рио Тинто"-г ГААГ-ын шүүхэд өгнө Levi`s 2013-04-03 1114
2063 Хойд Солонгос иргэддээ дайны байдалд шилжих үүрэг өглөө [1] monh-monk 2013-03-09 5485
2062 ээжүүдэд monh-monk 2013-03-08 1126
2061 ХҮЧИРХЭГ БАРДАМ монгол БҮСГҮЙЧҮҮД [1] ***12-р***сар 2013-03-07 1528
2060 Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал [1] ***12-р***сар 2013-03-07 1392
2059 Монгол Улсын тухай сонирхолтой 16 баримт Levi`s 2013-03-03 1520
2058 .Ухаарал хайрласан сайхан үгүүд ***12-р***сар 2013-02-24 1345
2057 Солонгосын цагаачлалын алба -... [1] monh-monk 2013-02-22 2075
2056 ДЭЛХИЙ ЭЭЖИЙН 4570 сая 1 насны ой monh-monk 2013-02-20 1293
2055 How are you?-n хариулт зөвхөн I'm fine биш [1] english club 2013-02-18 1779
2054 Дэлхийн монголчууд минь сайхан битүүрээрэй. monh-monk 2013-02-10 1610
2053 Та өөрийгөө насандаа л яваа нэгэн гэж бодож байна уу? ***12-р***сар 2013-01-27 2013
2052 маш олон насны зөрүүтэй алдартай хосууд байдаг. ***12-р***сар 2013-01-27 1588
2051 Дөрвөн ихрийнхээ үсийг тоон хэлбэрээр засч ялгажээ ***12-р***сар 2013-01-27 1140
2050 солонгос хүнтэй суусан ,суух гэж байгаа хүмүүст [4] soylerdene 2013-01-15 1561
2049 sain baitsgaanuu... [7] S;UM 2013-01-14 1435
2048 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1469
2047 anharlaa handuulnuu !!!!! ***************** 2013-01-07 1325
2046 shn setgeltei ah egch naraa enxjiguur 2013-01-05 1093
2045 Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж,бас159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй ***12-р***сар 2013-01-03 1244
2044 2013 онд аз жаргал, эрүүл энхийг хүсэж байна monh-monk 2013-01-01 1282
2043 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1475
2042 Үржихийн хууль таны баялагийг аривжуулна ***12-р***сар 2012-12-28 1418
2041 Маргааш арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ***12-р***сар 2012-12-20 1312
2040 Эрчүүд ***12-р***сар 2012-12-20 1549
2039 Хэрэв та хайртыгаа гомдоосон бол яг одоо уучлал гуй! ***12-р***сар 2012-12-20 1227
2038 Амны бэлэгтэй бай [1] ***12-р***сар 2012-12-14 1592
2037 Солонгос элчин ба 10 саяын барьцаа [2] Monte_kristo 2012-12-04 2119
2036 Дуучин Гантулгаас болгоомжил monh-monk 2012-12-04 2145
2035 mongolruu fm er yaaj medchilge yavuuldiin boloo bayzaa 2012-11-30 1192
2034 Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл [1] monh-monk 2012-11-28 1392
2033 Өмнөд Солонгост дэлхийн анхны 4D парк байгуулагджээ monh-monk 2012-11-28 1669
2032 Солонгосчууд шоронгийн харгалзагч робот бүтээжээ monh-monk 2012-11-28 1526
배너신청
자생병원

배너신청