Бичлэгийн тоо 2,391

Амны бэлэгтэй бай

Уншсан 1594 vote 0 2012.12.14 14:08:09


Миний нэг найз байдаг юм. Тэр тийм ч царайлаг бүсгүй биш ч, түүний араас олон сайхан эрчүүд гүйдэг, мөн байгууллагынхаа шилдэг ажилтнуудын нэг. Түүний өмссөн, зүүсэн нь тийм ч чамин ганган, үнэтэй тансаг биш, энгийн нэг нүдээрээ инээсэн сайхан бүсгүй байдаг юм. Гэхдээ түүнийг онцолсон гол шалтгаан нь түүнтэй хамт байхаар яагаад ч юм нэг л сайхан тав тухтай, тайвшралыг олж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

Тэгээд л түүнд ямар нэг нууц байгаа эсэхийг ажиглахаар шийдэж билээ. Миний асуултын хариулт ердөө энгийн байлаа. Танил бүсгүй маань үргэлж инээмсэглэж, сайн сайхан зүйл ярьж, өөрийгөө зөв энергиэр хүрээлүүлдэгт гол учир нь байсан юм. Түүний яриаг ажиглавал тэр муу муухай зүйлийн талаар огт ярихгүй, харин хүсэл мөрөөдлийнхөө тухай, нийгэмд болж буй сайн сайхан зүйл, хэн нэгний амжилт бүтээлийн тухай ярина.

Бүсгүйчүүд олуулаа сууж байх үед хэн нэгнийг муулах үе бишгүй их гардаг. Харин тэр үед найз маань ярианд огт оролцохгүй чив чимээгүй л сууна. Дараа нь түүнээс энэ тухай лавлаж асуухад тэр маш их баярлаж байж билээ. Учир нь чи миний сайн галыг анзаарч харсан байна, баярлалаа. Амны билэгтэй байхаас л бүх зүйл эхэлж байгаа юм даа гээд л сайхан яриагаа үргэлжлүүлж гарсан юм.

Хүмүүс үргэлж л хүсэхгүй байгаа зүйлийнхээ тухай ярьж, түүндээ стрессддэг. Тэр нь эргээд нөгөө хүнээ үл мэдэгдэм байдлаар туйлдуулдаг. Түрийвчин дэх мөнгөө бодож нэг стрессдэнэ. Танихгүй нэгний өмссөн зүйлийг өөлж нэг стрессдэнэ. Хэн нэгэн санамсаргүйгээр мөрийг нь мөрлөх үед чанга хашгичиж стрессдэнэ. Энэ мэтээр алхам тутамдаа өөрийнхөө амьдралыг төвөгтэй болгож, хэрэггүй зүйлд өөрийнхөө сайхан зүйлээр ундарч, арвижиж байх ёстой эрч хүчийг бардаг билээ.

Тэрэнд ямар нэг бэрхшээл тулгарвал арга нь олдоноо л гэж хэлдэг. Арга байгаа болоод л асуудал тулгарч байгаа гэж өөрийгөө зоригжуулна. Тийм ээ, түүнд үнэхээр арга олддог. Асуудлаа аль хэдийн шийдчихсэн гүйж явдаг шүү. Найз маань надад нэг удаа даалгавар өгсөн юм. Тэр нь юу вэ гэхээр “Чи гэрээсээ

гараад ажилдаа очих хүртлээ чамтай зөрөх хүмүүсээс хэд нь инээмсэглэсэн царайтай зөрж өнгөрч байгааг анзаараарай” гэсэн юм.

Ингээд нэг өдөр тоолж гарлаа. Үнэхээр аймшигтай байсан гээч. Бараг бүх хүмүүс урвайсан, ярвайсан, муухай харсан, хөмсөгөө зангидсан байдалтайгаар зөрж өнгөрч билээ. Тэр үед надад аймшигтай санагдсан. Харин тэр дундаас цөөхөн хэдэн хүмүүс л үл мэдэг инээд цацруулан зөрж өнгөрсөн юм. Инээмсэглэн яваа хүн бүр үнэхээр хөөрхөн харагддаг юм билээ. Өөртөө хийсэн энэ бяцхан судалгааны дараа би ч бас инээмсэглэн явдаг хүмүүсийн нэг болсон.

Хүмүүс над руу гайхсан харцаар харсан ч хамаагүй, инээгээд л явах үед надаас ямар нэг гэрэлтэй зүйл эргэн тойрон руу цацраад байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон. Чин сэтгэлийн инээмсэглэл бүхний цаана сайн сайхан бодлууд байдаг. Хүн эхлээд оюундаа тунгааж, бие сэтгэлийн таашаал эдэлж, түүнийхээ хариу үйлдлийг инээмсэглэлээр илэрхийлдэг. Тиймээс сайн зүйл бодож, сайн зүйл ярьж, түүнийхээ хариу үйлдлийг инээмсэглэлээр илэрхийлдэг гэсэн үг.

 

Ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байдаг найзын маань нууц ердөө л ажил нь бүтэхгүй байхын аргагүй сайхан бодол тээдэг байсных юм билээ. Тэр одоо ч чанга чанга инээмсэглэн, амны билэгээрээ ажил үйлсээ бүтээж, өөрийгөө цэнэглэн гялалзаж явна.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6864587/fd0/trackback

gutal

2013.04.16 23:39:17
*.44.251.163

tiim shuu.bi ch bas urgelj ineemseglej baihig husdeg.gevch zarimdaa buun uur...kkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
2075 "ХАН МЭК" ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА. hanmonlaw 2013-07-23 894
2074 ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ,БАКЛАВР,МАГИСТРТ СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ wiscko-Д ХАНДАНА УУ [1] tank2012 2013-07-03 1120
2073 "Аниргүйн гэгээ" шүлгийн цомирлог гарлаа. Монгол эр 2013-06-26 895
2072 АН-ЫН ШУДАРГА ХҮН [5] like s 2013-06-15 953
2071 Daatgaliin zowolgoo ogoh bolon buh torliin daatgaliin uilchelgee hiij bna 189 2013-06-11 958
2070 internet orlogo sss [2] hostur 2013-05-25 1045
2069 Сайн байна уу? WISCKO(Withme International Student center Korea) [1] tank2012 2013-05-16 929
2068 ХУУЛЬ, ВИЗ ГЭРЭЭНИЙХЭНД АЖЛЫН БАЙР СОЛИХ ЗЭРЭГ АСУУДЫГ ШЙИДВЭРЛЭНЭ [1] KTL HUULI 2013-05-16 1117
2067 БНАСАУ Монгол Улсаас албан ёсоор хүнсний тусламж хүслээ. [1] monh-monk 2013-04-18 1807
2066 Монголын төр шоудаж, сураггүй болж, мөнгөө нуусаар байх уу? [9] Levi`s 2013-04-15 1083
2065 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд Levi`s 2013-04-15 1166
2064 С.Ганбаатар гишүүн "Рио Тинто"-г ГААГ-ын шүүхэд өгнө Levi`s 2013-04-03 1121
2063 Хойд Солонгос иргэддээ дайны байдалд шилжих үүрэг өглөө [1] monh-monk 2013-03-09 5507
2062 ээжүүдэд monh-monk 2013-03-08 1129
2061 ХҮЧИРХЭГ БАРДАМ монгол БҮСГҮЙЧҮҮД [1] ***12-р***сар 2013-03-07 1529
2060 Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал [1] ***12-р***сар 2013-03-07 1393
2059 Монгол Улсын тухай сонирхолтой 16 баримт Levi`s 2013-03-03 1521
2058 .Ухаарал хайрласан сайхан үгүүд ***12-р***сар 2013-02-24 1346
2057 Солонгосын цагаачлалын алба -... [1] monh-monk 2013-02-22 2079
2056 ДЭЛХИЙ ЭЭЖИЙН 4570 сая 1 насны ой monh-monk 2013-02-20 1295
2055 How are you?-n хариулт зөвхөн I'm fine биш [1] english club 2013-02-18 1781
2054 Дэлхийн монголчууд минь сайхан битүүрээрэй. monh-monk 2013-02-10 1611
2053 Та өөрийгөө насандаа л яваа нэгэн гэж бодож байна уу? ***12-р***сар 2013-01-27 2018
2052 маш олон насны зөрүүтэй алдартай хосууд байдаг. ***12-р***сар 2013-01-27 1590
2051 Дөрвөн ихрийнхээ үсийг тоон хэлбэрээр засч ялгажээ ***12-р***сар 2013-01-27 1143
2050 солонгос хүнтэй суусан ,суух гэж байгаа хүмүүст [4] soylerdene 2013-01-15 1562
2049 sain baitsgaanuu... [7] S;UM 2013-01-14 1436
2048 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1472
2047 anharlaa handuulnuu !!!!! ***************** 2013-01-07 1327
2046 shn setgeltei ah egch naraa enxjiguur 2013-01-05 1099
2045 Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж,бас159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй ***12-р***сар 2013-01-03 1247
2044 2013 онд аз жаргал, эрүүл энхийг хүсэж байна monh-monk 2013-01-01 1283
2043 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1478
2042 Үржихийн хууль таны баялагийг аривжуулна ***12-р***сар 2012-12-28 1419
2041 Маргааш арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ***12-р***сар 2012-12-20 1315
2040 Эрчүүд ***12-р***сар 2012-12-20 1552
2039 Хэрэв та хайртыгаа гомдоосон бол яг одоо уучлал гуй! ***12-р***сар 2012-12-20 1232
» Амны бэлэгтэй бай [1] ***12-р***сар 2012-12-14 1594
2037 Солонгос элчин ба 10 саяын барьцаа [2] Monte_kristo 2012-12-04 2120
2036 Дуучин Гантулгаас болгоомжил monh-monk 2012-12-04 2147
2035 mongolruu fm er yaaj medchilge yavuuldiin boloo bayzaa 2012-11-30 1196
2034 Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл [1] monh-monk 2012-11-28 1394
2033 Өмнөд Солонгост дэлхийн анхны 4D парк байгуулагджээ monh-monk 2012-11-28 1669
2032 Солонгосчууд шоронгийн харгалзагч робот бүтээжээ monh-monk 2012-11-28 1528
배너신청
자생병원

배너신청