Бичлэгийн тоо 2,391
 
Та өөрийгөө насандаа л яваа нэгэн гэж бодож байна уу? Үүнийг тодорхойлоход таны гаднаасаа бус дотроосоо хэрхэн хөгширч буйг мэдэхэд л хангалттай.

Арьсаа чимхэж үзэхээс эхлээд бөмбөлөг үлээх гэх мэт доорхи хэдхэн шалгуураар өөрийгөө сорьж үзээд л таны физиологийн нас яг үнэндээ хэд болохыг мэдэж аваарай. Саяхан хийсэн нэгэн судалгааны дүн эмэгтэйчүүдийн 50 хувь нь наснаасаа дөрвөн насаар хөгшин харагддаг болохыг харуулжээ.

Тэгвэл таны биеийг настай нь харьцуулбал хэр овортой эсвэл залуу байгаа бол?! Таны эрүүл мэндийн үзүүлэлт ямар байгаа вэ? Энэ бүх асуултын хариулт болгон бид тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдтэй хамтран нэгэн өвөрмөц сорилыг бэлтгэсэн юм. Өөрийн одоогийн насаа бичээд өгөгдсөн асуултын дагуу хэдэн тоо нэмж хасаад л болоо.

Бүх тоонуудыг нэмж, хассаны эцэст гарах хариу нь таны жинхэнэ насыг илтгэх бөгөөд цаашид юу хийх, яах ёстойг та эндээс олж мэдэх болно.

Сорил 1: Тархи

Юу хийх вэ:
Цаг харж байгаад 100-гаас арав арваар ухрааж тоол. Хэрэв та 40 хүртэлх насных бол ингэж тоолоход 20 секундээс хэтрэх ёсгүй. Харин 40-60 хүртэл насных бол 40 секундээс хэтрэхгүй.

Оноон дээрээ ажилла:
Эдгээр хугацаанаас хурдан тоолсон бол өөрийн наснаас 2 нас хас. Хэрэв энэ хугацаанаас удаан байвал 2 нас нэм.

Энэ юу гэсэн үг вэ: Бидний тархи бие биедээ мэдээлэл дамжуулж байдаг хэдэн сая эсээс бүтдэг. Эдгээр холбоо нь хэдийчинээ олон бөгөөд хүчтэй байна, мэдээллийг боловсруулж, эргэн санах үйл явц төдийчинээ хурдан байна. Гэвч хүн хөгшрөхийн хэрээр тархины эсүүд үхэж цөөрсөөр, тэдгээрийн холбоос суларч, бидний бодож санах түвшинд нөлөөлдөг гэж хэмээн Ноттенхэмийн их сургуулийн мэдрэл судлаач, тархины сургалтын мэргэжилтэн, профессор Дэйв Мүүр тайлбарлажээ.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ: Дасгал хийх, ялангуяа аэробикээр хичээллэх нь хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлдэг тул тархинд нэн ач тустай болохыг олон арван судалгаагаар тогтоосон хэмээн профессор Мүүр өгүүлж байв. Дасгал хийснээр зүрхний үйл ажиллагаа идэвхжиж, цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр биеийн нийт цусны 20 хувь нь тархинд очдог аж. Цус нь тархийг хүчилтөрөгчөөр хангаж, эсүүд болон тэдгээрийн холбоог тэжээдэг. Тиймээс өдөрт хамгийн багадаа гучин минут аэробикийн төрөл болох усанд сэлэлт, явган алхалт зэргээр хичээллэх хэрэгтэй. Маш энгийн байгаа биз.

Сорил 2: Арьс


Юу хийх вэ: Гараа тэнийлгэн алгаараа ширээн дээр тавиад гарынхаа дээд талын арьснаас чадах чинээгээрээ ахиухан хэсгийг чимхэнэ. Чимхсэн чигтээ нэг минут болоод тавь. Арьс хуучин хэвэндээ орох хүртэл хэр хугацаа болж байгааг ажигаа.

Оноон дээрээ ажилла: Арьс эргээд хэвэндээ орох хугацаа нэг секунд ч хүрэхгүй байвал наснаасаа 3 нас хасна. 1 -2 секунд бол нас өөрчлөгдөхгүй. Харин 3-4 секунд болж байвал 1 нас, 5-10 секунд бол 2 нас, 11-30 секунд бол 3 нас тус тус нэмнэ.

Энэ юу гэсэн үг вэ: Хүний арьс хөгширч, нарны туяаны нөлөөгөөр гэмтэж, улмаар уян хатан чанараа алддаг. Нарны хортой туяа нь арьсыг тэтгэж, уян зөөлөн болгож байдаг арьсан дахь коллаген хэмээх уургийг устгадаг. Үүнээс болж арьсан дээр толбо үүсч, арьсны хавдар тусах эрсдэл нэмэгддэг байна.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ: Наранд байх хугацаагаа хязгаарлах, наранд биеэ хэт шарах, түлэгдэхээс сэргийлж байхыг Брэдфордын эмнэлгийн арьс судлаач. доктор Эндрю Райт зөвлөв. Тамхи татах нь ч мөн арьсыг хөгшрүүлдэг. Учир нь тамхинд агуулагдах бохины гэрэлд мэдрэмтгий чанар нь арьсыг нарны гэрэлд хэт мэдрэг болгож, эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
 
 
Сорил 3: Булчин


Юу хийх вэ: Нэг хөлөө өвдгөөрөө нугалан арагш болгож хонгон тушаа авчраад нөгөө хөл дээрээ тогтоно. Гараа ташаан дээрээ авч, нүдээ анина. Тэнцвэрээ алдах хүртэл хэр хугацаа болж буйг тооцоол.

Оноон дээрээ ажилла: Хэрэв нэг минут нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсож чадсан бол 4 нас, 30 секунд тогтвол 2 нас хасна. Харин хэдхэн секунд ч хүрэхгүй байвал 3 нас нэмнэ.

Энэ юу гэсэн үг вэ: Хүн хөгшрөх тусам доод хоёр мөчний булчингийн тамир алдагдсаар байдаг. Түүнчлэн үений хөдөлгөөнийг хянах чадвар алдагдсанаар унаж ойчих ч энүүхэнд болдог.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ: Өдөр бүр нэг хөл дээрээ тогтон тэнцвэрээ аль болох удаан хадгалах дасгал хийж байхыг Лондоны физик эмчилгээний эмч Сэмми Марго зөвлөж байна. Ингэснээр хүний булчингийн хөдөлгөөн мэдрэх чадвар сайжирч, тулгуур мөчийн булчин чангарч, унаж ойчих эрсдэл буурдаг.

Сорил 4: Нүд

Юу хийх вэ: Урт шугам бариад нэг үзүүрийг нь яг нүдний доор шанаан тус газраа эгц урагшаа байрлуулна. Нэг сонин аваад шугамны дагуу аль болох хол барина. Улмаар сонингоо нүд рүүгээ үг үсэг бүрэлзэх хүртэл аажмаар ойртуулна. Сонины хэсгийг амархан уншиж болж байгаа хамгийн ойрын зайг шугаман дээр тэмдэглэ.

Оноон дээрээ ажилла: 15 сантиметрээс бага бол нас хэвээрээ байна.
16-30 см бол насан дээрээ 1 нас, 31-60 см бол 2 нас, 61-90 см бол 3 нас, 90 см-ээс их бол 4 нас нэмнэ.

Энэ юу гэсэн үг вэ: Хүн хөгшрөхийн хэрээр нүдний фокус тааруулах чадвар алдагддаг гэж Оптиметрийн коллежийн доктор Сюзан Блэкинэй өгүүлэв. Нас ахих тусам нүдний болор хатуурч, уян хатан чанараа алддаг. Ийм учраас л нүдний фокус алдагддаг байна.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ: Хүний нүдний хөгшрөлтийн үйл явцыг юу ч зогсоож чадахгүй. Гэхдээ тамхи татдаг зуршлаа хаяж, зохистой хооллож хэвшвэл нүдээ эрүүл байлгах боломжтой. Тамхи татдаг хүмүүс хөгшрөхийн хэрээр тамхи татдаггүй хүмүүсийг бодвол харааны гажигтай болох тохиолдол хоёр дахин их байдаг. Тамхи татах болон хөгшрөлттэй холбоотой торлог бүрхүүлийн доройтол нь настай хүмүүсийн хараа муудах гол шалтгаан болж байна. Тамхинд агуулагдах химийн бодисууд нь нүдний арын хэсэгт байрлах гэрэлд мэдрэмтгий эд болох нүдний торлог бүрхэвч рүү очих цусны урсгалд саад болдог болохыг судлаачид анхааруулдаг. Эдгээр химийн бодис нь нүдийг аливаа гэмтлээс хамгаалж байдаг цусан дахь антиоксидантуудыг хувиргадаг. Тиймээс наранд явахдаа хэт ягаан туяанаас хамгаалах нарны шил зүүж байх хэрэгтэйг доктор Блэкинэй зөвлөж байна. Нарны туяа нь нүдний болор, торлог бүрхэвчинд
сөргөөр нөлөөлдөг аж.
                                                                                                           
 Сорил 5: Уушги
                                          

Юу хийх вэ: Ердийн хэмжээтэй нэг ширхэг бөмбөлөг, 30 см хэмжээтэй шугам ав. Эхлээд гүнзгий амьсгаа авч дараа нь уушгин дахь бүх агаараа гаргаж бөмбөлгийг нэг амьсгаагаар үлээ. Бөмбөлгийн үзүүрийг утсаар уях юм уу, эсвэл чангахан бариад бөмбөлгийн өргөнийг шугамаар хэмж. Хэрэв 7-9 см байвал 0,5 литр, 10-11 см бол 1 литр, 12-13 см бол 1,5 литр, 20-22 см бол 4-5 литр агаартай тус тус тэнцэнэ,

Оноон дээрээ ажилла: Таны үлээсэн бөмбөлгийн хэмжээ нэг литрээс бага байвал 5 нас, 1-1,5 литр бол 3 нас, 2-3 литр бол 1 нас нэмнэ. Харин 4-5 литр байвал 3 нас хасна.

Энэ юу гэсэн үг вэ: Хүн хөгшрөхийн хэрээр уушги уян хатан чанараа алдаж, улмаар амьсгал авч, гаргах ажиллагаа мууддаг хэмээн Британийн уушгины сангийн доктор Кэйт Проуз өгүүлж байна. Энэ нь бидний уушгины багтаамж буюу уушги дүүрэн амьсгалсны дараагаар буцаан гаргах агаарын нийт хэмжээг багасгадаг. Эрүүл уушгины дундаж багтаамж 3,6 литр байдаг бол биднийг хөгшрөхөд уушгины хөндийд багахан хэмжээний агаар очих болж улмаар уушгийг муудахад хүргэдэг.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ: Доктор Проузын зөвлөж буйгаар уушгины багтаамжийг сайжруулах нэн чухал хүчин зүйл нь жин хасах явдал. Илүүдэл жинтэй байна гэдэг нь тийм хэмжээний хүчилтөрөгч сорохын тулд уушги илүү ачаалалтай ажиллана гэсэн үг. Цээжин биен дэх илүүдэл өөх нь биднийг амьсгаа авах, гаргах үед уушгины булчингийн агшилт, суналтад хүндрэл учруулдаг байна. Тиймээс өдөр бүр уушгины дасгал хийх хэрэгтэй. Гүнзгий амьсгаа авч гаргах дасгалыг өдөрт 3-4 удаа хийнэ. Хэрэв амархан амьсгаадах, эсвэл энгийн үедээ үе тэнгийнхнээсээ илүү ихээр амьсгаадаж байвал өрхийн эмчдээ хандаарай.

Сорил 6: Сонсгол

Юу хийх вэ: Сонсох дуртай радио нэвтрүүлгээ өөрийн үргэлж сонсдог байсан дууны түвшний 1/4-тэй тэнцэх хэмжээнд сулла. Та тус нэвтрүүлгээр юу өгүүлж буйг саадгүй сонсож чадаж байна уу?

Оноон дээрээ ажилла:
Хэрэв юу ч сонсогдохгүй байвал насан дээрээ 5 нас, үгийг нь арай ядан сонсож чадаж байвал 3 нас, юу ярьсныг нь бага сага сонссон бол 1 нас нэмнэ. Ярьсан бүгдийг ямар ч төвөггүй сонсож чадаж байвал 2 нас хасна.

Энэ юу гэсэн үг вэ:
Хөгшрөлтийн үр дүнд дотор чихний хялгасан эсээс сонсгол ба тархины ажиллагааг хариуцдаг мэдрэлийн суваг руу дуу чимээг зөөвөрлөгч мэдрэлийн эд эсүүд гэмтдэг. Английн насанд хүрсэн хүмүүсийн 20 хувь нь сонсгол султай бөгөөд тэдний ихэнх нь 60-аас дээш насныхан байна.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ: iPod гэх мэт хэрэгслийг өдөрт нэгээс дээш цаг сонсохгүй байх, мөн радио нэвтрүүлэг, дуу хөгжмийг өөрийн сонсож чадах хамгийн доод дууны түвшин дээр сонсож байх шаардлагатай. Ингэснээр сонсголыг удирддаг тархи нугасны хальс илүү идэвхтэй ажилладаг болно гэж профессор Мүүр тайлбарлаж байна.

Сорил 7: Шүд

Юу хийх вэ: Шүдээ угаахад таны буйлнаас цус гарч байна уу? Таны амнаас эвгүй үнэр үнэртдэг үү? Эдгээр асуултын дагуу амны хөндийгөө нэг шалгаад үзээрэй.
Оноон дээрээ ажилла: Хэрэв таны буйлнаас цус гардаг бол насан дээрээ 4 нас нэм. Харин эвгүй үнэр гардаг бол 1 нас нэмээрэй.

Энэ юу гэсэн үг вэ:
Хүн хөгшрөхөд буйланд чулуу үүсч, үрэвссэн үед буйлнаас цус гарахад нөлөөлдөг. Үүнийг буйлны үрэвсэл гэнэ. Хэрэв эмчлүүлэхгүй орхивол энэ нь буйлыг шүднээс хөндийрүүлж жижигхэн зай үүсгэн үрэвсүүлдэг бөгөөд үүнийг шүдний ойролцоох эдийн өвчлөл гэж нэрлэдэг. Ийнхүү буйл шүднээс хөндийрч дотор нь чулуу үүсч үрэвсвэл шүдний сойз ч гүүнд хүрч цэвэрлэж чадахааргүй болдог аж. Буйланд чулуу үүсч эхэлж байгаагийн нэг шинж тэмдэг нь амнаас эвгүй үнэр гарах явдал юм.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ: Жилд хоёр удаа эрүүл ахуйн эмчид үзүүлж байхыг Лондоны шүдний эмч доктор Чарльз Фербер зөвлөж байна. Шүдийг өдөрт хоёр удаа угааж занших нь чухал. Нэг угаахдаа хоёр минут хэртэй сойздож, шүдний уг, буйлны зах ирмэгийг сайтар цэвэрлэх шаардлагатай. Шүд хоорондох зайг цэвэрлэхдээ зориулалтын утас, шүдний завсрыг угаах жижигхэн сойз ашиглаж болно.
 
Сорил 8: Зүрх

Юу хийх вэ: Хонгоны хамгийн өргөн хэсгээр ташааны тойргийн хэмжээг ав. Дараа нь бэлхүүсний хамгийн нарийхан хэсгээр тойргийн хэмжээг авна. Бэлхүүс ба ташааны харьцааг гаргахын тулд бэлхүүсний хэмжээг ташааны тойргийн хэмжээнд хуваана.
Жишээ нь, таны бэлхүүс 70 см, ташаа 87 см байлаа гэж бодоход үүний харьцаа нь 0,8 байна.

Оноон дээрээ ажилла: Бэлхүүс, ташааны харьцаа 0,7 буюу түүнээс бага байвал наснаасаа 1 нас хасна. Хэрэв 0,85 бол 3 нас, 1 -ээс их байвал 5 нас нэмнэ.

Энэ юу гэсэн үг вэ: Ташаа, бэлхүүс хоёр нь ижил хэмжээтэй (харьцаа 1-ээс их) нь эрүүл бусыг илтгэнэ. Бэлхүүсний орчмоор өөхлөлттэй хүмүүс чихрийн шижинтэй, даралт ихэсдэг, зүрх асуудалтай байх нь элбэг. Бэлхүүсний орчмын өөхлөлт нь дотор эрхтнийг тойроод өөхлөлт үүссэнийг илтгэнэ. Ийм өөхлөлт нь арьсан доорхи өөхлөлттэй харьцуулахад зүрхний шигдээс үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ: Зүрхээ хамгаалахын тулд тогтмол дасгал хийж, хоолны дэглэм сахин, дотор эрхтний өөхлөлтийг зогсоох шаардлагатай.

Сорил 9: Элэг
Юу хийх вэ: Долоо хоногийн нэг өдөр хамгийн ихдээ хэр хэмжээний алкохол /Согтууруулах ундаанд агуулагдах спиртийн хэмжээ/ уудаг вэ?

Оноон дээрээ ажилла: Гурав буюу түүнээс цөөн нэгж /1 нэгж =10 мл алкохол/ бол наснаасаа 3 нас хасна, дөрвийг уудаг бол нас өөрчлөгдөхгүй. Харин тавыг уудаг бол 1 нас, таваас ихийг уудаг бол 5 нас нэм.

Энэ юу гэсэн үг вэ: Элэг өөрийгөө нөхөн төлжүүлэх гайхалтай чадвартай хэдий ч алкохол шүүх болгонд элэгний зарим эс үхдэг. Хэрэв та олон жилийн турш их хэмжээний алкохол хэрэглэвэл таны элэг шинэ эс бий болгон нөхөн төлжих чадвараа алдаж, маш ноцтой гэмтэж болзошгүй. Нас ахихын хэрээр элэгний ззэлхүүн багасч асуудлыг улам хурцатгадаг.

Оноогоо хэрхэн сайжруулах вэ:
Эмэгтэйчүүд өдөрт 3 нэгжээс хэтрүүлэхгүй, эрчүүд 3-4 нэгжээс хэтрүүлэхгүйгээр алкохол ууж болно. Элэгний эсэнд өөх тос нэмэгдсэнээр элэг өөхөлж элэгний цирроз, цаашлаад элэгний хавдар үүсгэх гол шалтгаан болсон алкохолын бус стетогепатит үүсэх нөхцөл болдог тул өөх тостой хоол ундныхаа хэмжээг багасга.

Одоо та өөрийнхөө биеийг хэдэн настай болохыг мэдэж авлаа. Хэрэв биеийн тань нас он жилийн тань наснаас бага буюу залуу байвал танд баяр хүргэе. Таны дотоод биеийн нас танаас хөгшин байгаа бол эрүүл мэндээ сайжруулахад хэзээ ч оройтохгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Авсан оноо тань эрүүл энх байх санаа сэдлийг танд өгч чадсан гэдэгт итгэлтэй байна
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6986599/e84/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24462
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115743
2075 "ХАН МЭК" ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА. hanmonlaw 2013-07-23 890
2074 ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ,БАКЛАВР,МАГИСТРТ СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ wiscko-Д ХАНДАНА УУ [1] tank2012 2013-07-03 1118
2073 "Аниргүйн гэгээ" шүлгийн цомирлог гарлаа. Монгол эр 2013-06-26 890
2072 АН-ЫН ШУДАРГА ХҮН [5] like s 2013-06-15 948
2071 Daatgaliin zowolgoo ogoh bolon buh torliin daatgaliin uilchelgee hiij bna 189 2013-06-11 956
2070 internet orlogo sss [2] hostur 2013-05-25 1045
2069 Сайн байна уу? WISCKO(Withme International Student center Korea) [1] tank2012 2013-05-16 926
2068 ХУУЛЬ, ВИЗ ГЭРЭЭНИЙХЭНД АЖЛЫН БАЙР СОЛИХ ЗЭРЭГ АСУУДЫГ ШЙИДВЭРЛЭНЭ [1] KTL HUULI 2013-05-16 1113
2067 БНАСАУ Монгол Улсаас албан ёсоор хүнсний тусламж хүслээ. [1] monh-monk 2013-04-18 1805
2066 Монголын төр шоудаж, сураггүй болж, мөнгөө нуусаар байх уу? [9] Levi`s 2013-04-15 1078
2065 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд Levi`s 2013-04-15 1165
2064 С.Ганбаатар гишүүн "Рио Тинто"-г ГААГ-ын шүүхэд өгнө Levi`s 2013-04-03 1114
2063 Хойд Солонгос иргэддээ дайны байдалд шилжих үүрэг өглөө [1] monh-monk 2013-03-09 5485
2062 ээжүүдэд monh-monk 2013-03-08 1126
2061 ХҮЧИРХЭГ БАРДАМ монгол БҮСГҮЙЧҮҮД [1] ***12-р***сар 2013-03-07 1528
2060 Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал [1] ***12-р***сар 2013-03-07 1392
2059 Монгол Улсын тухай сонирхолтой 16 баримт Levi`s 2013-03-03 1520
2058 .Ухаарал хайрласан сайхан үгүүд ***12-р***сар 2013-02-24 1345
2057 Солонгосын цагаачлалын алба -... [1] monh-monk 2013-02-22 2075
2056 ДЭЛХИЙ ЭЭЖИЙН 4570 сая 1 насны ой monh-monk 2013-02-20 1293
2055 How are you?-n хариулт зөвхөн I'm fine биш [1] english club 2013-02-18 1779
2054 Дэлхийн монголчууд минь сайхан битүүрээрэй. monh-monk 2013-02-10 1610
» Та өөрийгөө насандаа л яваа нэгэн гэж бодож байна уу? ***12-р***сар 2013-01-27 2013
2052 маш олон насны зөрүүтэй алдартай хосууд байдаг. ***12-р***сар 2013-01-27 1588
2051 Дөрвөн ихрийнхээ үсийг тоон хэлбэрээр засч ялгажээ ***12-р***сар 2013-01-27 1140
2050 солонгос хүнтэй суусан ,суух гэж байгаа хүмүүст [4] soylerdene 2013-01-15 1561
2049 sain baitsgaanuu... [7] S;UM 2013-01-14 1435
2048 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1469
2047 anharlaa handuulnuu !!!!! ***************** 2013-01-07 1325
2046 shn setgeltei ah egch naraa enxjiguur 2013-01-05 1093
2045 Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж,бас159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй ***12-р***сар 2013-01-03 1244
2044 2013 онд аз жаргал, эрүүл энхийг хүсэж байна monh-monk 2013-01-01 1282
2043 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1475
2042 Үржихийн хууль таны баялагийг аривжуулна ***12-р***сар 2012-12-28 1418
2041 Маргааш арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ***12-р***сар 2012-12-20 1312
2040 Эрчүүд ***12-р***сар 2012-12-20 1549
2039 Хэрэв та хайртыгаа гомдоосон бол яг одоо уучлал гуй! ***12-р***сар 2012-12-20 1227
2038 Амны бэлэгтэй бай [1] ***12-р***сар 2012-12-14 1592
2037 Солонгос элчин ба 10 саяын барьцаа [2] Monte_kristo 2012-12-04 2119
2036 Дуучин Гантулгаас болгоомжил monh-monk 2012-12-04 2145
2035 mongolruu fm er yaaj medchilge yavuuldiin boloo bayzaa 2012-11-30 1192
2034 Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл [1] monh-monk 2012-11-28 1392
2033 Өмнөд Солонгост дэлхийн анхны 4D парк байгуулагджээ monh-monk 2012-11-28 1669
2032 Солонгосчууд шоронгийн харгалзагч робот бүтээжээ monh-monk 2012-11-28 1526
배너신청
자생병원

배너신청