Бичлэгийн тоо 2,391


УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто”-г Гаагын олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухайгаа өнөөдөр мэдээллээ.
 “НҮБ-аас байгалийн нөөцөд тулгуурлан хөгжиж буй орнууд байгалийн нөөцдөө эзэн байх үүднээс халдашгүй дархан эрхийг тунхаглаж “1803” дугаар шийдвэрийг гаргасан. Үүний хэрэгжилтийг Гаагын шүүх хянадаг. Тиймээс бид тус шүүхэд хандахаар болоод байна. Мөн НҮБ-ийн удирдлагад энэ талаар мэдээлэл явуулахаар болсон” хэмээн Гаагын шүүхэд хандах болсон шалтгаанаа тайлбарласан юм.

 

Түүний ярьснаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байхдаа хөрөнгө оруулагч нар Монгол Улсын Засгийн газартай “Good faith”  буюу шударга хэлэлцээрийн болон тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй гэнэ. Үүнээс гадна говийн усны нөөцөд “Рио тинто” заналхийлж байна гэж үзэж байгаа ажээ.  Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өнөөдрийн хүчин чадлаар усны хэрэгцээг нь тооцвол уг үйлдвэр нь гүний хоолойн усны тогтоосон нөөцөөс /жилд 35,4 сая м3/ хамаагүй давж байгаа бөгөөд Монголын усны эрдэмтдийн гурван хувилбараар тооцоолсноор 37.8, 54.7, 82.1 сая шоо метр ус ашиглах тооцоо гарсан байна. Гэтэл Оюутолгойд зөвшөөрөгдсөн усны хэмжээ нь 27,4 сая шоо метр юм.

Дээрх асуудлуудтай холбоотой хэргийг тэрбээр Гаагийн шүүхэд өгөхөөс гадна Лондон хотын дүүргийн шүүхэд гомдол гаргаж байгаа аж.

Түүнчлэн BBC-ийн сэтгүүлч Р.Жастины гуравдугаар сарын 24-нд бичсэн нийтлэлдээ, Монголын говьд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой жилд 8 тэрбум доллар бий болгоно. Энэ орлого 40-50 жил үргэлжилнэ гэхэд 320 тэрбум ам.доллар Оюутолгойгоос бий болгоно гээд үргэлжийн ган, зуд болж байгаа энэ оронд үүнээс өөр амьдрах арга байхгүй гэж бичсэнийг С.Ганбаатар гишүүн дурдаад Оюутолгойгоос олох ашгийг Рио Тинто ч биш, Монголын Засгийн газар ч биш, BBC тогтоочихлоо гэсэн юм.  
Хэвлэлийн энэ мэдээллээс үндэслэн С.Ганбаатар гишүүн, “ баяжуулах үйлдвэрээ зургаахан тэрбум ам.доллар буюу нэг жилийн орлогодоо ч хүрэхгүй мөнгөөр босгож байна.  Цаашдаа урсгал зардал нь хэд байх вэ? Энэ зардлаа хасаад үлдсэнийгээ 40:60 юмуу 50:50 харьцаагаар яагаад хувааж болдоггүй юм бэ? Ийм энгийн зүйлийг бид яриад байгаа юм гэлээ.
Мэдээллийн үеэр С.Ганбаатар гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

- УИХ-ын дэд дарга С.Баярцогттой мэтгэлцэх үедээ шүүхэд хандах гэж байгаа энэ асуудлаар яагаад мэдээлж болоогүй юм бэ? Тухайн мэтгэлцээнээс таны мэдлэг, мэдээллийг муу  байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандсан. Үүнд та ямар дүгнэлт хийж байна вэ?
- Хоёр Монгол маажилцах яах вэ. Цаана нь нэг шар толгойт алгаа ташаад сууж байна. Үүнийг бид бодох хэрэгтэй. Байгаль орчны асуудлыг би хөндөөд ярьж болох байсан. Гэхдээ хоёр Монгол нэг талдаа байх ёстой. Хоёр Монгол мэтгэлцэж, маажилцах тусам гадныхан баярлаж байна шүү дээ.

-Оюутолгойн гэрээг засварлах болсонтой холбоотой Монголд гадаадын хөрөнгө оруулалт багасч байна гэсэн мэдээлэл байгаа.  Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
- Хөрөнгө оруулалт гэдэг өсч ч байдаг, буурч ч байдаг зүйл. Буурч байгаа гэж  “Рио Тинго” олон улсад ташаа мэдээлэл цацаж байхыг үгүйсгэхгүй.

-Гаагын шүүх зэвсэглэл, дайнтай холбоотой асуудлыг шийддэг. Тэгэхээр таны гомдлыг хүлээж авах болов уу?
-Ямар ч байсан шүүхэд өгөх нь миний үүрэг. Гаагын шүүх цэрэг, дайны асуудлыг дуулиантай шийддэг нь үнэн. Гэхдээ Мозамбекийн жирийн эмэгтэй эх орноо байгалиа хамгаалаад Гаагийн шүүхэд хандаж байсан. Яагаад монголчууд ингэж болохгүй гэж. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа учраас  Гаагын шүүхэд хандаж байгаа юм.

- Гаагын шүүх таны гомдлыг хүлээж авах итгэл хэр байгаа вэ?
-Гаагын шүүх хүлээж авахгүй ч байж магадгүй, авч ч магадгүй. Гэхдээ яг үүнтэй адилхан  байгаль орчин, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалж энэ шүүхэд хандсан хоёр тохиолдлыг би мэднэ. Гаагын шүүхэд хандсан Мозамбекийн эмэгтэйтэй би цахим захидлаар харьцсан. Надад  “Рио Тинто”-г Гаагийн шүүхэд өг, дээр нь өөрийнх нь харьяаллын дагуу Лондонгийн дүүргийн шүүхэд нь өг гэж зөвлөсөн.

- Гаагын шүүх таньд хариу өгөх тухай хугацаа байдаг уу?
-Байгаа. Энэ асуудлыг манай хуульч мэдэж байгаа. Би ирэх тавдугаар сарын сүүлээр Женевт  олон улсын хуралд үйлдвэрчний эвлэлийн шугамаар оролцоно. Ингэхдээ дээрх асуудлыг олон улсын анхаарлын төвд чадлынхаа хэрээр оруулна.

Ш.Чимэг

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7173933/7e1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
2075 "ХАН МЭК" ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА. hanmonlaw 2013-07-23 894
2074 ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ,БАКЛАВР,МАГИСТРТ СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ wiscko-Д ХАНДАНА УУ [1] tank2012 2013-07-03 1120
2073 "Аниргүйн гэгээ" шүлгийн цомирлог гарлаа. Монгол эр 2013-06-26 895
2072 АН-ЫН ШУДАРГА ХҮН [5] like s 2013-06-15 953
2071 Daatgaliin zowolgoo ogoh bolon buh torliin daatgaliin uilchelgee hiij bna 189 2013-06-11 958
2070 internet orlogo sss [2] hostur 2013-05-25 1045
2069 Сайн байна уу? WISCKO(Withme International Student center Korea) [1] tank2012 2013-05-16 929
2068 ХУУЛЬ, ВИЗ ГЭРЭЭНИЙХЭНД АЖЛЫН БАЙР СОЛИХ ЗЭРЭГ АСУУДЫГ ШЙИДВЭРЛЭНЭ [1] KTL HUULI 2013-05-16 1117
2067 БНАСАУ Монгол Улсаас албан ёсоор хүнсний тусламж хүслээ. [1] monh-monk 2013-04-18 1807
2066 Монголын төр шоудаж, сураггүй болж, мөнгөө нуусаар байх уу? [9] Levi`s 2013-04-15 1083
2065 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд Levi`s 2013-04-15 1166
» С.Ганбаатар гишүүн "Рио Тинто"-г ГААГ-ын шүүхэд өгнө Levi`s 2013-04-03 1121
2063 Хойд Солонгос иргэддээ дайны байдалд шилжих үүрэг өглөө [1] monh-monk 2013-03-09 5507
2062 ээжүүдэд monh-monk 2013-03-08 1129
2061 ХҮЧИРХЭГ БАРДАМ монгол БҮСГҮЙЧҮҮД [1] ***12-р***сар 2013-03-07 1529
2060 Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал [1] ***12-р***сар 2013-03-07 1393
2059 Монгол Улсын тухай сонирхолтой 16 баримт Levi`s 2013-03-03 1521
2058 .Ухаарал хайрласан сайхан үгүүд ***12-р***сар 2013-02-24 1346
2057 Солонгосын цагаачлалын алба -... [1] monh-monk 2013-02-22 2079
2056 ДЭЛХИЙ ЭЭЖИЙН 4570 сая 1 насны ой monh-monk 2013-02-20 1295
2055 How are you?-n хариулт зөвхөн I'm fine биш [1] english club 2013-02-18 1781
2054 Дэлхийн монголчууд минь сайхан битүүрээрэй. monh-monk 2013-02-10 1611
2053 Та өөрийгөө насандаа л яваа нэгэн гэж бодож байна уу? ***12-р***сар 2013-01-27 2018
2052 маш олон насны зөрүүтэй алдартай хосууд байдаг. ***12-р***сар 2013-01-27 1590
2051 Дөрвөн ихрийнхээ үсийг тоон хэлбэрээр засч ялгажээ ***12-р***сар 2013-01-27 1143
2050 солонгос хүнтэй суусан ,суух гэж байгаа хүмүүст [4] soylerdene 2013-01-15 1562
2049 sain baitsgaanuu... [7] S;UM 2013-01-14 1436
2048 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1472
2047 anharlaa handuulnuu !!!!! ***************** 2013-01-07 1327
2046 shn setgeltei ah egch naraa enxjiguur 2013-01-05 1099
2045 Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж,бас159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй ***12-р***сар 2013-01-03 1247
2044 2013 онд аз жаргал, эрүүл энхийг хүсэж байна monh-monk 2013-01-01 1283
2043 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1478
2042 Үржихийн хууль таны баялагийг аривжуулна ***12-р***сар 2012-12-28 1419
2041 Маргааш арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ***12-р***сар 2012-12-20 1315
2040 Эрчүүд ***12-р***сар 2012-12-20 1552
2039 Хэрэв та хайртыгаа гомдоосон бол яг одоо уучлал гуй! ***12-р***сар 2012-12-20 1232
2038 Амны бэлэгтэй бай [1] ***12-р***сар 2012-12-14 1594
2037 Солонгос элчин ба 10 саяын барьцаа [2] Monte_kristo 2012-12-04 2120
2036 Дуучин Гантулгаас болгоомжил monh-monk 2012-12-04 2147
2035 mongolruu fm er yaaj medchilge yavuuldiin boloo bayzaa 2012-11-30 1196
2034 Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл [1] monh-monk 2012-11-28 1394
2033 Өмнөд Солонгост дэлхийн анхны 4D парк байгуулагджээ monh-monk 2012-11-28 1669
2032 Солонгосчууд шоронгийн харгалзагч робот бүтээжээ monh-monk 2012-11-28 1528
배너신청
자생병원

배너신청