Бичлэгийн тоо 2,391

 

Тэд Монголдоо ирж, амь гарахыг хүсч байна

“Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл ээжийгээ санаж байна
Уйлж байна би уйлж байна
Ухаан суутлаа би уйлж байна”...

"Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар" /2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр/ Ц-ийн захианы хэсгээс...

Хятад улсын “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар”-т Монгол эмэгтэйчүүд ял эдэлж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө эгч дүүс болох Ц, М гэгч хоёр эмэгтэй хар тамхины хэрэгт холбогдон харийн нутгийн шоронд хар тамаа эдэлж эхэлжээ. Энэ хоёр бүсгүйтэй хамт хоригдож байгаад ялын хугацаагаа дуусгаад ирсэн Монгол Улсын иргэн Т гэгч эмэгтэй манай сонинд хандсан юм. Тэрээр шоронд орхиод ирсэн элэг нэгт дүү нарынхаа эмгэнэлт байдлыг ийн өгүүлж байна.

Та Ц, М хоёрыг төрсөн эгч дүүс гэлээ. Яагаад ийм хэрэгт хоёул, хоёулаа холбогдсон юм бол. Энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Ц-ийн эгч М нь анх 2006 онд Бээжин хотыг зорьсон юм билээ. Тэнд нэг Өвөрмонгол найз залуутай байсан гэсэн. Тэгээд дүүгээ мөн оны 11 дүгээр сард Бээжин рүү татаж ажил хийлгэхээр аваачсан гэсэн. Тэр хоёрыг ажилд оруулсан хүмүүс эхлээд эмийн худал-даа хийлгэнэ гэж байсан ч эцэст нь хар тамхи зөөлгөхөд хүрсэн гэнэ лээ. Буруу санаатны атганд орсон эгч, дүү хоёр аргагүйн эрхэнд хар тамхи биеэрээ зөөвөрлөхөд хүрчээ. Ингээд л явж байгаад Хятадын онгоцны буудал дээр баригдаж Хятад улсын хуулийн дагуу ял авсан юм байна билээ.

Эгч нь насаараа хоригдох, дүү нь 15 жилийн ялыг шүүхээс сонсож, тус улсын Юнань хотын Күмэн мужийн шоронд хоригдож байгаад хоёр жилийн өмнөөс “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар” шилжин ирсэн юм. Тэнд л би энэ хоёр охинтой танилцсан даа. Эгч, дүү хоёр энд ирэхдээ эх орон, ээж, аав дээрээ амьд мэнд очих эрмэлзэлтэй байсан. Гэвч жил зургаан сарын өмнөөс эгч нь хоолноос гарч, одоо бүр гуурсаар амь зогоож байгаа. Дүү нь эгчийгээ асарч, илүү дутуу ажил хийж мөнгө олох гэж явсаар байгаад бас л бие нь муудаж эхэлсэн. Энэ хоёр эмэгтэй үнэхээр хүнд байдалтай үлдсэн.

Эгч дүү хоёр хэд орчим насны хүмүүс вэ. Хүнд байдалтай үлдсэн гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Дүү нь 24 настай, эгч нь хоёр гурван насны л зөрүүтэй. Эгч нь хоолоо идэхээ больж, өлссөнөөс хойш эгч, дүү хоёрын амьдрал хүндэрсэн. Нэг л өглөө эгч нь дуугаа хураан, хоол идэхээ больж, бүр сүүлдээ ухаан санаа нь балартсан. Шоронд хоригдол нас барах ёсгүй, тэр тусмаа гадаадын иргэд дээр ийм асуудал гаргаж болохгүй болохоор эгчийг нь гуурсаар хооллох болсон гэсэн. Хамарт нь хоёр метрийн урттай гуурс шургуулж, 300 грамм шүүс, 3 грамм эм нэг удаад шахдаг.

Амьд үлдээхийн тулд хийж байгаа энэ арга маш их өвтгөх нь мэдээж юм. Төрсөн эгчийгээ зовж байгааг хараад дүүгийнх нь сэтгэл ямар байх билээ. Бид шоронд хоорондоо ярих эрхгүй учраас дүү Ц нь надад нууцаар захиа бичиж сэтгэлээ онгойлгодог байсан юм. Тэрээр хамгийн сүүлд бичсэн захиандаа “Эгчийг минь хамрынх нь гуурсаар хооллож байхыг харлаа. Хацрыг нь дагаад хоёр нүднээс нь нулимс унаж байна. Яасан их өвдөж байгаа бол доо эгч минь.

Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ". Зүгээр хоолоо идэж болохгүй л байсан юм байх даа. Эх нутаг, ээж аавыгаа санахын эрхэнд ийм зүйл хийсэн юм болов уу. Т эгчээ дүү нь маш их ганцаардаж байна. Ганцаардсандаа зүрх минь багтарлаа. Шоронд ямар ч хүн хог шаар болдог нь үнэн юм байна. Тэр тусмаа эх орон нь тоохгүй бол бүр хог новшноос ч долоон дор юм байна. Таны явах өдөр дөхөж байна. Одоо би яана даа.” гэж захиа бичээд үлдсэн.

/Т түүний бичсэн захиаг уншаад, өөрийн эрхгүй хэсэг уйлав/

Захианд эх орон тоохгүй байгаа тухай өгүүлжээ. Хөх хотод байгаа манай улсын консулын газраас та нартай холбогдсон уу?
-Уг нь гурван сард нэг удаа ирэх ёстой. Гэхдээ жилд нэгээс хоёр удаа ирдэг. 100 юань өгөх гэж л ирдэг юм шиг байгаа юм. Уг тэд ар гэрт нь бодит байдлыг дуул-гаж асуудал тавих ёстой. Гэвч тэгдэггүй. Ар гэрт нь хааяа нэг мэдээлэхдээ “Хүүхдүүд чинь хэвийн байгаа” гэж хэлдэг байсныг энд ирээд мэдлээ. Шоронгоос сард зургаан юань таван мо өгдөг байсан. Тэр нь үнэндээ ариун цэврийн хэрэглэлээ ч авч хүрдэггүй. Тиймээс л бид бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү ажил хийж олсон мөнгөөрөө амиа зогоодог.

Шоронд ажил хийж болдог хэрэг үү?
-Болдог. Ц-ийн хувьд бусад мөнгөтэй хоригдлуудынхаа ор хөнжлийн даавууг З0 юаниар угааж, хажуугаар нь алчуур оёдог ажил хийн эгчийгээ болон өөрийнхөө амийг борлуулдаг. Их ачаалалттай ажиллаж байгаад саяхан гэнэт ухаан алдаад уначихсан. Шорон-гийн Эмнэлгийн хороонд 10 хоночихоод ирсэн хойноо надад захиа бичихдээ “Дүүгийнх нь толгой дээр тэнгэр унах шиг л болж байна. Ээж, аав, эх орондоо эгчийгээ дагуулаад эсэн мэнд очих зорилго минь талаар өнгөрөх шиг боллоо. Намайг нь элэгний вирустэй гэсэн.

Шоронгийн хоригдлуудаас тусгаарлах юм шиг байна. Эгчийгээ одоо яах билээ. Болдог бол эх нутагтаа л очмоор байна. Т эгч ээ хармаандаа ч болов дүүгээ хийгээд аваад гараач дээ” гэж бичсэн. Шоронгийн сараалжин хашааны завсраар захиагаа өгөөд үлдсэн дээ хөөрхий. Харийн шоронд тарчилж байгаа эгч, дүү хоёрыг төр засаг анхааралдаа авч, Монголдоо авч ирэх арга хэмжээ аваач ээ гэж танай сониноор уламжилъя.

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3694129/360/trackback

~xyp~

2010.10.09 20:26:16
*.142.184.144

hetsvv ymdaa huurhii

ganaa

2011.01.02 22:37:18
*.21.171.80

ymar hetsvv ym dee huurhii

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1806 japan hvnii bichsen mglchuudiin tuhai niitle bi ergvvtej duusjee unshihaa bolivol setgehee bolino [3] bilgesh 2010-09-24 2346
1805 Эх орон уу? Эх дэлхий юу? [3] monh-monk 2010-09-23 1825
1804 Эрт битий хүнтэй суу i_love_you 2010-09-23 1880
» Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна [2] i_love_you 2010-09-23 2802
1802 Эмэгтэйчүүдийн хамгийн тэнэг асуултууд… i_love_you 2010-09-22 2090
1801 Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд i_love_you 2010-09-22 1979
1800 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you 2010-09-22 2259
1799 Ах yy? Дүү юy? [2] i_love_you 2010-09-22 1619
1798 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you 2010-09-22 3479
1797 bid neg muu japanaar muugaa heluuleed l suuhuu [2] saakaaa 2010-09-21 1762
1796 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind 2010-09-20 2197
1795 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind 2010-09-18 2220
1794 Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий Маралгоо 2010-09-18 2418
1793 Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ [4] Маралгоо 2010-09-13 2634
1792 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 2010-09-12 1639
1791 Бухимдал үндсэрхэх үзлийг бадрааж байна i_love_you 2010-09-10 1872
1790 ДОХ-той хүний захиа [1] i_love_you 2010-09-10 2358
1789 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2161
1788 Монголын эрчүүд яагаа вэ… i_love_you 2010-09-10 1964
1787 Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл [1] i_love_you 2010-09-10 2044
1786 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind 2010-09-09 1646
1785 Үнэн гэж байдаг уу? ind 2010-09-06 1610
1784 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв 2010-09-06 1726
1783 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1487
1782 Ядуу хүнтэй суулаа гээд муухай амьдрах юмуу i_love_you 2010-09-04 1842
1781 хятадын мэдээгээр Иргэдийн цагдаатай нь нүдчихсэн хэрэгийг ингэж л цацаж байна даа [2] i_love_you 2010-09-02 2613
1780 ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН ӨДӨР monh-monk 2010-09-02 1775
1779 Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу? i_love_you 2010-08-30 2094
1778 Охидоо хаана нуух вэ? [2] i_love_you 2010-08-30 2482
1777 Хүний наймаа хүрээгээ тэлсээр байна i_love_you 2010-08-30 2747
1776 Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ i_love_you 2010-08-30 1772
1775 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk 2010-08-24 2288
1774 Сайхан уйлах юмсан! i_love_you 2010-08-20 2414
1773 Ц.Жаргалсайханд ;Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. monh-monk 2010-08-20 2074
1772 Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга” [1] i_love_you 2010-08-15 2518
1771 Өөдгүй МОНГОЛ амьдрал [3] i_love_you 2010-08-15 2361
1770 Өсвөр нас ба гар хангалга k..............k 2010-08-15 6732
1769 Улсын нууц задруулагсад 1932 2010-08-14 1787
1768 Цонх monh-monk 2010-08-14 1766
1767 hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k 2010-08-12 2216
1766 admind [5] k..............k 2010-08-11 1742
1765 Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав [5] monh-monk 2010-08-09 2541
1764 hi allll asuuh ym bn ldaa [2] zaats 2010-08-08 1795
1763 Udurin mendees asyya??? zahirma 2010-08-08 1374
1762 Эрүүл энхийн манаа эрүүл үү? [2] monh-monk 2010-08-05 2021
배너신청
자생병원

배너신청