Бичлэгийн тоо 2,391

 

Хүний наймаа. Энэ үгийг Монголчууд өнөөдөр төдийлөн гайхширч хүлээж авахаа больжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо нуран унаж, шилжилтийн гэх тодотголтой хүнд бэрх он жилүүд эрүүгийн нөхцөл байдалд “ташуур” өгсөн гэхэд хилсдэхгүй. Хүний наймаа, хар тамхи, ДОХ гээд хэзээ ч бидний өмнө “нүүр тулахгүй” юм шиг санагддаг байсан тэр бүхэн бидэнтэй хэдийнэ танил болж бүр “дотносож” амжжээ. Тэр дундаа хүн худалдаалах, охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн золиос болгох гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон байна.

Монгол Улсад анх 2003 онд Лю И гэдэг Хятад эмэгтэй бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор охид эмэгтэйчүүдийг хил давуулан худалдсан хэргээр эрүү үүсгэж шалгагджээ. Үүнээс хойш ийм төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдэх болсон. Тухайлбал, 2008 онд гэхэд 300 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэмт хэрэгт өртөж буй охид, эмэгтэйчүүдийн насны хэмжээ залуужиж бага насны хүүхдүүд өртөх нь нэмэгджээ. Мөн эрчүүд ч гэсэн хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна.

Өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт гэсэн гурван хэлбэр, төрлөөр голчлон үйлдэгддэг байна. Тухайлбал бэлгийн мөлжлөгт ихэвчлэн залуу эмэгтэйчүүд өртдөг аж. Судлагдсан эрүүгийн хэргүүдээс үзэхэд, 30 хувь нь 18-21 насны, 20 хувь нь 21-26 насны, 11 хувь нь насанд хүрээгүй эмэгтэйчүүд өртжээ. Тэднийг эл хэрэгт хальтруулах аргачлал нь “Гадаадад өндөр цалинтай ажилд ажиллуулна, тэтгэлэгт сургалтад хамруулна” гэх мэт хуурамч зар сурталчилгааг ашигладаг байна. Мөн амьдралын хүнд нөхцөл дээр нь дөрөөлөн ятгах, хүч хэрэглэх замаар охид, бүсгүйчүүдийг аргагүй байдалд оруулан цааш худалддаг аж. Тэднийг ихэвчлэн Хятад, Малайз, Макао, Хонконг зэрэг оронд биеийг нь үнэлүүлж ашиг олдог гэсэн судалгаа гарчээ.

“Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн мэдээлснээр, 2003 онд нэг, 2004 онд дөрөв, 2005 онд гурав, 2006 онд 11, 2007 онд 42, 2008 онд 27, 2009 онд 51 буюу нийт 139 хүн бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртөн, туслалцаа дэмжлэг авсан хэмээн мэдээлжээ.

Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 113,124 гэсэн зүйл заалтаар шийдвэрлэгддэг байна. Гэхдээ өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлж байгаа хэргүүдийн дийлэнх нь хөнгөн зүйл ангиар шийтгэх нь олонтаа байдаг аж. Учир нь прокурорын шатанд ирсэн хэргийг “биеийг нь үнэлүүлсэн, бусдад худалдаалагдсан гэдэг нь хангалттай баримт нотолгоотой” байдаггүй. “Хохирогч дуулах, бүжиглэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч хүсвэл бэлгийн харьцаанд орно гэдгээ мэдэж байсан. Хууран мэхлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх шалтгаанаар 85-90 хувь нь хэрэгсэхгүй болдог аж. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалах эрх зүйн орчин манай улсад огт байхгүй.

Тухайлбал, Монголд хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хоёр хохирогч хэргийг хянах явцад эхэндээ хохирогч байснаа гэмт хэрэгтний ятгалаг, айлган сүрдүүлэлтэд орсноос болж мэдүүлгээсээ буцаж, улмаар өөрсдөө хуурамч мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдаж байсан тохиолдол бий.

Хүн худалдаалах гэмт хэргийн дараагийн нэг хэлбэр нь хөдөлмөрийн мөлжлөг. Үүнд эрэгтэйчүүд ихээр өртдөг аж. Иргэдийг хил давуулан хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор дотоодод болон гадаад улс орнууд руу худалдаалах хэрэг гарах болжээ. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 92 хүн хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон судалгаа гарсан байна.

Гадаад дотоодын компаниуд ажиллаж буй залууст дөнгөж гол зогоох хэмжээний ажлын хөлс олгон хөдөлмөрийг нь мөлжиж ашигладаг байна. Тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ажилчдыг гаднаас нь цоожилж, уртасгасан цагаар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй нөхцөлд ажиллуулдаг нь илэрхий болжээ. Гэтэл манай улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулинд “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан байдаг ч эл хууль нь биелэлийг эс олж байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн гурав дахь төрөл нь зуучлалаар гадаад иргэдтэй гэр бүл болгох нэрийн дор охид эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдах. 2003-2007 оны хооронд гадаадын иргэнтэй гэрлэгсдийн тоо 446 хүнээр буюу 54.1 хувиар өсч, 9095 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдгээр эмэгтэйн 70 хувь нь Солонгос иргэдтэй гэр бүл болсон байна. Энэхүү гэрлэлтийн үр дүнд зуучлуулсан иргэд бусдын нутагт хүчирхийлэл дарамтад өртөж, байнгын боолчлолын байдалд орон, эрх ашиг нь зөрчигддөг байна.

Гэрлэлт гэдэг хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэдэг. Харин захиалгат гэрлэлт зөвхөн нэг талыг барьдаг.

Манай улсын иргэдийг гэр бүл болоход зуучлах асуудлыг зохицуулсан хуулийн заалт одоогоор байдаггүй аж. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд ч мөн ялгаагүй гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах үйлчилгээг ямар нэгэн байгууллагад олгохоор заагаагүй байдаг. Тиймээс хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн зар тарааж, тэр нь өнөөгийн нийгэмд байх ёстой үзэгдэл мэтээр энгийн иргэдэд харагдаж, олон мянган эмэгтэйчүүд хууран мэхлэгдэж байна.

Ч.Гүнсмаа
Нийслэл таймс

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3595441/414/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1806 japan hvnii bichsen mglchuudiin tuhai niitle bi ergvvtej duusjee unshihaa bolivol setgehee bolino [3] bilgesh 2010-09-24 2346
1805 Эх орон уу? Эх дэлхий юу? [3] monh-monk 2010-09-23 1825
1804 Эрт битий хүнтэй суу i_love_you 2010-09-23 1880
1803 Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна [2] i_love_you 2010-09-23 2802
1802 Эмэгтэйчүүдийн хамгийн тэнэг асуултууд… i_love_you 2010-09-22 2090
1801 Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд i_love_you 2010-09-22 1979
1800 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you 2010-09-22 2259
1799 Ах yy? Дүү юy? [2] i_love_you 2010-09-22 1619
1798 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you 2010-09-22 3479
1797 bid neg muu japanaar muugaa heluuleed l suuhuu [2] saakaaa 2010-09-21 1762
1796 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind 2010-09-20 2197
1795 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind 2010-09-18 2220
1794 Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий Маралгоо 2010-09-18 2418
1793 Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ [4] Маралгоо 2010-09-13 2634
1792 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 2010-09-12 1639
1791 Бухимдал үндсэрхэх үзлийг бадрааж байна i_love_you 2010-09-10 1872
1790 ДОХ-той хүний захиа [1] i_love_you 2010-09-10 2358
1789 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2161
1788 Монголын эрчүүд яагаа вэ… i_love_you 2010-09-10 1964
1787 Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл [1] i_love_you 2010-09-10 2044
1786 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind 2010-09-09 1646
1785 Үнэн гэж байдаг уу? ind 2010-09-06 1610
1784 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв 2010-09-06 1726
1783 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1487
1782 Ядуу хүнтэй суулаа гээд муухай амьдрах юмуу i_love_you 2010-09-04 1842
1781 хятадын мэдээгээр Иргэдийн цагдаатай нь нүдчихсэн хэрэгийг ингэж л цацаж байна даа [2] i_love_you 2010-09-02 2613
1780 ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН ӨДӨР monh-monk 2010-09-02 1775
1779 Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу? i_love_you 2010-08-30 2094
1778 Охидоо хаана нуух вэ? [2] i_love_you 2010-08-30 2482
» Хүний наймаа хүрээгээ тэлсээр байна i_love_you 2010-08-30 2747
1776 Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ i_love_you 2010-08-30 1772
1775 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk 2010-08-24 2288
1774 Сайхан уйлах юмсан! i_love_you 2010-08-20 2414
1773 Ц.Жаргалсайханд ;Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. monh-monk 2010-08-20 2074
1772 Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга” [1] i_love_you 2010-08-15 2518
1771 Өөдгүй МОНГОЛ амьдрал [3] i_love_you 2010-08-15 2361
1770 Өсвөр нас ба гар хангалга k..............k 2010-08-15 6732
1769 Улсын нууц задруулагсад 1932 2010-08-14 1787
1768 Цонх monh-monk 2010-08-14 1766
1767 hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k 2010-08-12 2216
1766 admind [5] k..............k 2010-08-11 1742
1765 Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав [5] monh-monk 2010-08-09 2541
1764 hi allll asuuh ym bn ldaa [2] zaats 2010-08-08 1795
1763 Udurin mendees asyya??? zahirma 2010-08-08 1374
1762 Эрүүл энхийн манаа эрүүл үү? [2] monh-monk 2010-08-05 2021
배너신청
자생병원

배너신청