Билгийн нас /хий нас/
Эр-1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97,
эм-5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай бол Зүүн урд зүг гарч шүдэнз зураад, түүнээ усaap унтраан урд зүгээс ирнэ.
Унших тарни
“Ум базар пагма дангийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/ удаа уншаарай.
Суудал, зүгийн засал уншуулах ном нь Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд уншуулж галын сан тавиул.
Суудлын цээр нь халиун эд, малгай, цамц үл авах.
Билгийн нас: /хий нас/
Эр-2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98,
эм-4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92 бол баруун зүг гарч газарт модны үртэс булаад баруун урд зүгээс ирнэ.
Унших тарни нь
“Ум бадмаа дагийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Жадамба, сундуй, Додьгалсан, Санжид молам. Суудлын цээр нь шар толгойтой хонь үл авах, эмийн хорлолоос холуур яв.
Билгийн нас /хий нас/
Эр, эм жил 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 бол баруун урд зүг гарч төмөр хугалж хойд зүгт хаяад баруун зүгээс ир.
Унших тарни нь
“Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Дашзэвэг, Догсүм, Гомбо уншуулж суудлын заслаа хийлгээрэй.
Суудлын цээр нь өөрийн болоогүй эд бараа бүү ав, төмөр үл хайлах, бухын мах үл идэх.
Билгийн нас /хий нас/
Эр-4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100
эм-2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 бол зүүн хойшоо гараад огторгуйд модны үртэс цацаж баруун хойноос ирнэ.
Унших тарни нь
“Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал засал, зүгийн засал, уншуулах ном нь Банзрагч, Нити, Чойжоо, Санжидмолам, Намхайнинбо зэрэг ном уншуулж суудлаа зас.
Суудлын цээр нь нохой тэжээж болохгүй.
Билгийн нас: /хий нас/
Эр-5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101
эм-1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 бол хар нохойн ам зүүн зүгт байрлаж байгаа учир зүүн урд зүгт гарч ус асгаад дээгүүр нь алхаж хойд зүгээс ирнэ.
Унших тарни
“Ум гармаа дагийний хум мамаа бизьяа суухаа”.
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь хийморийн сан тавиулж, Хамчунагва, лүмбүгарав, шивдэг уншуул. Лхам, алтангэрэл, бадамгарав, лусын балин ном уншуулж суудлын засал хийлгэ.
Суудлын цээр нь хар үхэр үл авах, гол усанд орох хэрэггүй, булаг шанд үл хөндөх, загасны мах үл амсах.
Билгийн нас: /хий нас/
Эр-6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102
эм-8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 бол баруун зүгт гарч уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос ирнэ.
Унших тарни
“Ум буддаа дагийний хум бизьяа мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Савдаг дондолын сан, Банзрагч, Жадамба, суудлын заслаа хий.
Суудлын цээр үхэр үл зарах, хувраг хүнээс аяга таваг үл авах, газар бүү хөнд, өндөрт үл гарах.
Билгийн нас: /хий нас/
Эр, эм жил адил 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 103 бол хойд зүгт мөрөө гаргаж, мод хугалан хаяад зүүн зүгээс ирнэ.
Унших тарни
“Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Гомбо, Сундуй, Цанжид уншуулж суудлын заслаа хийлгэ.
Суудлын цээр үхсэн хүний эд бараа үл авах, шувууны мах идэхгүй байх, хутга мэс үл авах, сүнсээ дуудуул.
Билгийн нас: /хий нас/
Эр-8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104
эм-6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 бол урд зүгт гарч цаас урж хийсгээд зүүн урдаас ир.
Унших тарни
“Ум базар пагма мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм айлтгуулж заслаа хийлгэ.
Суудлын цээр нь газар нүх үл хөндөх, зэр зэвсгийн зүйл, алт эрдэнэс үл авах
мрадио-р цагаан сард зориулсан шууд нэвтрүүлэг явагдаж байна. утсаар залгагдан өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ явуулах боломж таньд байна.www.mglradio.com