Бичлэгийн тоо 2,391

Хулганы орны түүх

Уншсан 1537 vote 0 2010.01.30 22:55:37

Хулганы орны тухай түүх оршвой. Хаа ч юм бэ байх Хулганы оронд бяцхан хулга­нууд амьдран, тоглон наа­даж, нэгэн насыг өнгөрөөдөг байлаа. Тэдний амьдрал яг л та биднийх шиг нэгэн хэмээр урсан одох авай. Тэд бас та бидэн шиг өөрсдийн парламенттай байв. Парламенттай тул дөрвөн жил өнгөрөөд л сонгууль болно. Хөлтэй нь хөлхөн очиж, хөсөгтэй нь хөлөглөн ирээд сон­гууль­даа оролцоно. Тэгээд дөрвөн жилийн дараа дахиад л санал хураах байр зүглэцгээх бүлгээ. Яг л тань шиг, над шиг, тэдгээр бяцхан хулганууд сонгуу­лийн өдөр болгон санал хураах хайрцаг руу очдог, тэгээд засгийн газраа сонгодог байлаа. Засгийн газар нь бүдүүн, тарган, хар муурнуудаас бүрдэнэ.
 
    Хулганууд очиж очиж муур­нуудаар төрөө бариулаад байх­даа яахав дээ гэж та хэрэв бодож байвал зүгээр л Монголын өнгөрсөн 20 шахам жилийн түүхийг бодоод үз. [1] Тэгвэл та хулга­нууд биднээс огт тэнэг биш гэдгийг нэг ойлгож магад.
 
    Муурнуудыг муулах гэсэн юм үнэндээ байхгүй л дээ. Тэд дажгүй л гарууд. Төр засгийн ажлаа ч үнэнчээр хашиж байв. Тэдний гаргасан хуулиуд нь сайн, ялангуяа муурнуудад их сайн хуулиуд байлаа. Гэхдээ муур­нуудад сайн хуулиуд маань хулга­нуудад бас тийм сайн байсан гэж хэлж боломгүй. Жишээлбэл нэгэн хуулинд хулганы нүх муур савраа дотогш оруулж болохуйц том байх ёстой гэж заажээ. Өөр нэгэн тогтоомж хулгануудын гүйх, зорчих хурдыг тодорхой тусгасан байх агаад ингэхдээ муур авхайтан өглөө­ний зоогоо нэг их чармайлт гаргалгүй хүртэх боломжийг бодолц­сон аж.
 
  Хууль тогтоомжууд бүгд л сайн байв. Муурнуудын хувьд тэр шүү дээ. Харин хулгануудын тухайд! Хүндхэн л байлаа. Амьдрал улам л дордсоор, улам л муудсаар. Тэгээд байдал тэсвэрлэхүйеэ бэрх болж ирмэгц хулганууд одоо нэг юм хийх хэрэгтэй гэж шийдэцгээжээ. Ингээд тэд цугаараа, бүр бүгдээрээ сонгуульд оролцоц­гоов. Саналын хуудсан дээр хар муурнууд хусагдаж, хулга­нууд цагаан муурнуудыг сонголоо.
 
    Цагаан муурнууд энэ удаа маш хүчтэй кампанит ажил явуулжээ. “Хулганы оронд илүү ил тод байдал хэрэгтэй байна” гэж тэд зарлав. Мөн “Хулганы орны гол бэрхшээл бол энэ муусайн дугариг нүхнүүд юм. Хэрэв та нар биднийг сонговол бид дөрвөл­жин хулганы нүхнүүд барих болно” гэж сурталчилжээ. Муур­нууд амласнаа биелүүллээ. Харин дөрвөлжин нүхнүүд нь дугаригаасаа хоёр дахин том байв, ингээд одоо муур хоёр савраа зэрэг оруулах боломжтой болжээ. Амьдрал бүр барзгар болох нь тэр. Тэгээд хулганууд цаашид тэвчихийн аргагүй болоод ирэхээр нь цагаан муурнуудыг сонгуулиараа авч хаяад харуудыг эргүүлж тавив. Дараа нь дахиад л цагаануудаа гаргаж ирэв. Дараа нь харуудыг буцаагаад. Тэр ч байтугай тэд хагас нь хар, хагас нь цагаан муурнууд сонгож ч үзжээ. Үүнийгээ тэд “Эв нэгдлийн засаг” гэж нэрлэв. Тэр ч бүү хэл гагцхүү толботой муурнуудаас бүрдсэн засгийн газар байгуулж ч үзлээ. Тэдгээр муурнууд бүр хулгана шиг дуугарахаар чармайж байсныг яана, гэхдээ яахав муур шиг иднэ л дээ.
 
    Тэгэхээр асуудлын гол нь муурны өнгөнд байсангүй. Тэд муурнууд байсанд нь л гол учир байв. Муурнууд, муурнууд байсан учраас яалт ч үгүй хулгануудыг умартаад муурнуудаа хайхарч байсан хэрэг.
 
    Гэтэл саявтархан нэг жижиг хулганад нэгэн санаа төржээ. Сэтгэж буй жижигхэн эрхмийг анхаарц­гаая. Тэрбээр бусад хулганууд­даа хандан “Та минь, яагаад бид заавал муурнуудаас бүрдсэн төр дахин дахин сонгоод байх ёстой юм бэ? Яагаад бид хулгануудаас бүрдсэн төр бай­гуулж болохгүй гэж?” Бусад нь гэтэл “Хүүе! Энийг хараач! Хөдөлгөөнийх байна. Бариад яв наадахаа!” гэцгээлээ.
 
    Ингээд жижиг хулгана шоронд оров.
 
    Одоо ганц л юм хэлмээр байна. Хулганыг юмуу хүнийг хорьж цоожилж болно, харин бодол санааг хааж боож хэн ч чадах­­гүй ээ.
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2732839/cf5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24478
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27995
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115756
1626 Далай лам: Би хэтэрхий залуу байна [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 1568
1625 Шинийн нэгний өглөө зам мөрөө гаргах [1] nikes 2010-02-13 2422
1624 Монголын цагаан сар, шинэлэх ёсон [2] nikes 2010-02-13 1996
1623 Цагаан сарын ёсон Унаагаар үйлчлэнэ. 2010-02-13 2667
1622 Амттанд дурлах нь чимээгүй тахал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1555
1621 Хамгийн хар нүгэл бол атаархал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2339
1620 Цагаан бар жилийн өнгө, мөр гаргах, засал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2290
1619 СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 1651
1618 Газраа хоёр өрөө орон сууцаар солих боломжтой. [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-11 1642
1617 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 다산120 2010-02-11 1335
1616 ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ. [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-10 1524
1615 Дэлхий яг одоо ч сөнөж болзошгүй! [3] chelsa 2010-02-10 2296
1614 Монгол Солонгосчуудын эх орон уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-02-09 2022
1613 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12397
1612 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа [1] Skymen 2010-02-04 1372
1611 Чамайг далайд шидчихэд хэн ч мэдэхгүй. [4] ӨДРИЙН МЭНД 2010-02-03 1912
1610 Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье! [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-02 2441
1609 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-02 1341
1608 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15818
1607 asuuya ya ya 2010-02-01 1128
1606 МИНИЙ МОНГОЛЧУУДАА [6] guree_g 2010-01-31 1434
1605 SOLONGOST BAIGAA MONGOLCHUUDDAA URIALJ BNA [4] damba07 2010-01-31 1932
» Хулганы орны түүх mgldevochka 2010-01-30 1537
1603 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу [5] maksimus 2010-01-30 1498
1602 Бар жил болгон хатуу гэдэг нь өрөөсгөл ойлголт. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-29 2742
1601 Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд Монголоороо гоёдог. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-28 1979
1600 Ганц залуу арваад офицерийг зодчихож гэнэ() [3] nikes 2010-01-27 2177
1599 УИХ-ын гишүүд ингэж хууль баталдаг(kkk) [4] nikes 2010-01-27 1612
1598 mashin zarah buyu solino [1] lenen 2010-01-26 1757
1597 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31188
1596 Хяналтгүй төрийн балаг буюу баялгийн хуваарилалт [2] Monh-monh 2010-01-26 1599
1595 МОНГОЛ УЛСАА АВАРЪЯ [1] Happy_3 2010-01-25 1438
1594 БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ [3] nikes 2010-01-25 1887
1593 Ядуу байна гэдэг сэтгэл санааных (гэнээKKK) [4] nikes 2010-01-24 1889
1592 Seremjuuleg Seremjluuleg...gadaadiin humuusiig huuran mehleh ajillagaa... [6] www.mn07.com 2010-01-24 5391
1591 tsaatsaar avah yal buruu!! alibum 2010-01-22 1043
1590 bolson yavdalaas jiliin daraa (neeree martah uchirgui geJ) [2] saakaaa 2010-01-22 1826
1589 яриа soracsan 2010-01-21 1121
1588 ХАРИУЦЛАГА 2 Monh-monh 2010-01-21 1242
1587 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1489
1586 Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү… [1] Маралгоо 2010-01-20 1775
1585 H1N1 haniadiin esreg [1] emuge 2010-01-19 1331
1584 БНСУ-д гэр бүлээр нь явуулах саналд нааштай хариу өгөөгүй. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-19 1726
1583 МАХН=AH л амалсан болохоос эрхэм гишүүн би тэгж амлаагүй Monh-monh 2010-01-19 1271
1582 ***СОХОР НЬ СОХОРТОО ЗАМЧЛААД АНГАЛ РУУ ЯВЖ БАЙНА*** [1] buleen 2010-01-19 1340
배너신청
자생병원

배너신청