Бичлэгийн тоо 2,391

Доктор, профессор Г.Лхагваа:

 

СОХОР НЬ СОХОРТОО ЗАМЧЛААД АНГАЛ РУУ ЯВЖ БАЙНА

 

сэтгvvлч А.МЄНХЖИН

 

Та Дvvриймаагийн онолоо яагаад дэвшvvлэх болсон бэ?

Шинжлэх ухааны баримтлал онол номуудын зєв буруугийн учир нь нилээн олдож байна гэх vv дээ. Энэ дотроос хамгийн олзуурхууштай зvйл гэвэл хvний тухай онол єєр болох нь ойлгогдож байна. Яахаараа єєр байх ёстой юм, юу нь буруу байна гэдэг асуудал гарна аа даа. Хvнийг 360 жилийн ємнєєс физик бие буюу махан бодийн хэмжээнд тєсєєлсєн нь шинжлэх ухааны єєрчилж болшгvй алдаа, тєєрєгдєл болж энэ нь хvн тєрєлхтнийг буруу замаар хєтлєх ийм л аюул болсон байна даа. Учир юу гэхээр єнєєгийн шинжлэх ухааныг єрєєсгєл буюу єрєєсєн нvдтэй гэж хэлж болох юм. Энэ єрєєсєн нvдэнд юу харагдсан бэ гэхээр зєвхєн барьж болдог, харж болдог, багажаар хэмжиж болдог тэгээд нотолж болдог зvйлийг л судлагдахуунаа гээд тогтоочихсон юм. Хvний ухамсар, оюун санааг єнєєдрийн шинжлэх ухааны багаж тєхєєрємжєєр судлах боломжгvй. Тиймээс баримжаа багцаатайгаар нь бие махбодийг шvvрч аваад тvvнийгээ физик бие гэж нэрлээд "хvн" гэж томьёолсоор 360 жил хvний бие махбодтой ноцолджээ. Гэтэл энэ махбодод ХVН хэмээх ойлголтын дєнгєж 41 хvртэл хувь нь багтана. Энэ нь 30-35 хувь, 38 ч байж болно. Энийг бидэнд ШУТИС-ийн профессор Х.Сvхбаатар "Гэр бvлийн математик загвар" гэж бvтээлээр хvний эцэг, эхээс євлєж болох зvйлийн дээд хэмжээ нь 41 хувь гэж гаргаж єгєєд байна. Тэгвэл vлдсэн 60-70 хувь нь юу байх вэ гэдэгт єнєєдєр бид хариулт хэлэх цаг болжээ.

Энэ нь тэрхvv єрєєсєн нvдтэй шинжлэх ухааны шоовдорлож орхисон, ойлгож чадалгvй хаясан ухамсар, энерги буюу сvнс гэдэг ойлголт юм. Єєрийнхєє хамгийн эрхэм нандин зvйл болох 60 гаруй хувийг эзлэх, тєрєлх мєн чанар нь болох энэ ойлголтыг мартчихсан, гээчихсэн, хэрэглээгvй байснаа єнєєдєр олж авч байгаа гэсэн vг. Ийм их юмаа алдчихсан хvнийг ХVН гэхэд хэцvv. Тийм учраас шинжлэх ухаан хvн тєрєлхтєн биднийг зvгээр л золиос болгоод ХVН биш робот болгож орхисон байж. Одоо энэ роботыг ХVН болгож хувиргая гэвэл бид юуны ємнє тэрхvv ухамсар, энерги буюу сvнсээ олж аваад бvрэн бvтэн болгох ёстой юм. Тэгэхээр бидний 60-70 хувьд vйлчилдэг тэрхvv хуулийг олох асуудал гарч ирнэ. Энэ хууль бол ер нь бэлэн байж.

Хvн бол энергийн vvсэлтэй. Тийм учраас л айлын арван хvvхэд оюун санааны чадавхи, авьяас чадвар, бие бялдар, сонирхол, бvх л vндсэн vзvvлэлтээрээ арван єєр байдаг. Энэ бол монголчууд цєм мэдэх, маргашгvй зvйл. Арван єєр энергийн vvсэлтэй гэсэн vг. Гени бол 40 хvртэлх хувийг л эзлэх нь. Энергийн vvсэлтэй юм бол та энергийн хуулинд захирагдана. Термодинамикийн нэг, хоёрдугаар хуулинд захирагдана. Ингэхлээр хvн тєрєлхтєн захирагдах хуультай болж байна. Нэгдvгээр хуулийн нэгдvгээр заалт биднийг оргvй хоосноос бий болоогvй энергиэс vvсэлтэй гэдгийг зааж байгаа юм. Vvнийг бид техникийн хууль тєдийгvй ерєєсєє биологийн системд тохирох хамгийн гол хууль гэж vзэх ёстой. Та энерги л юм бол устаж vгvй болохгvй мєнх гэсэн уг хуулийн хоёрдугаар заалт байж байгаа. Vvнийг бид ерєнхий боловсролын сургуульд заалгасан боловч ойлгосонгvй. Vvнийг дэлхийгээрээ мэдэх мєртлєє биологийн системд хэрэглэх учрыг нь олсонгvй ээ. Энэ хууль бол эрvvгийн хууль, vндсэн хууль, эсвэл татварын хуультай ижил юм биш. Эднийг хууль гэж "нэрлэсэн" болохоос уг чанартаа байгалийн шинжлэх ухааных шиг байгаа гарцаагvй онодог хуульбиш шvv дээ.Тvvнийг хэн ч єєрчилж, хэн ч арын хаалгадаж, бас зохиож болно. Харин Термодинамикийн хуулийг хэн гуай ч єєрчилж чадахгvй. Энэ хууль биднийг амьдад ч, нvд аньсан хойно ч хvчинтэй vйлчилнэ. Тэгвэл гуравдугаар заалтаар яах вэ? Нvд аньсны дараа та 40 хvртэлх хувиа гээсэн болохоос биш устаж vгvй болоогvй, vлдэх хувь тань энерги учраас мєнх гэж заана. Тэгэхээр таныг зєвхєн нэг хэлбэрээс нєгєєд шилжинэ гэж хууль хэлж байна. Монголчууд"Алтан хайрцаг нээлгэнэ" гэдгийг сайн мэддэг. Тvvнд талийгаачийг тэнд, энд эрэгтэй, эмэгтэй хvн болж тєрнє гэж ихэвчлэн буудаг. Бурханы оронд тєрнє гэсэн зурлага бараг байхгvй шvv дээ. Яагаад гэхээр бид єєрсдийгєє ухамсрын, энергийн хувьд єєд татаж хєгжvvлээгvй зєнд нь орхисон учраас тэнд хvрч чадахгvй юм. Хvн болох хэлбэрийг сонгох нь аминдаа сайн тєрлийг олж байгаа нь тэр.

 

"Хойт насандаа хонин гvрвэл болж тєрнє..." гэдэг магадлалтай гэсэн vг vv?

Болно шvv дээ. Шингэн биед эсвэл мод, чулуу мэтийн хатуу биед шилжиж болно. Энэ шилжилтийн хэлбэр нь бидний тархиндаа бичсэн бичлэгээс хамаарна. Бидний тархины багтаамжийг хальс болгоод цувибал 9.6 сая км-тэй тэнцэнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Энэ хальсанд бид амьдралынхаа бие, хэл, сэтгэлийн vйлийг секундын завсарлагагvй бичиж байдаг. Хамгийн ноцтой нь гэвэл энэ бичлэг цахилгаан соронзон тvвшинд бичигдэж байдаг учраас энергид хамааралтай юм. Єєрєєр хэлбэл бидний бодсон, хийсэн, хэлсэн ярьсан бvхэн устаж vгvй болохгvйгээр бичигдэнэ. Энэ 9.6 сая км хальс чинь таныг нvд аньсны дараа ямар хэлбэрт шилжихийг шийддэг. Та зєв санаа бодолтой, зєв vйлтэй байсан бол санаа зовох зvйл ер байхгvй. Ямар ч байсан нилээн сайн долгионы тvвшинд татагдаж очно гэсэн vг. Харин муухан бичлэгтэй нэгэнд бол маш хvнд тусна. Таны араас дэлхийн бvх ламыг залж бvх номыг уншуулаад ч тус болохгvй. Муу энергийг устгах цэвэрлэх арга нь энэ биш. Хорин хоёр муухан долгионы тvвшинд татагдаад очих юм бол там гэж нэрлэдэг тэр аюулд тулгагдана. Тэнд хэр удаан суухыг тархины тань бичлэг мэднэ. Єнєєдрийнх шиг "нэг амьдрах нас" гэх буруу хуулиар яваад зах зээл гэгч зvйлийг хvний хууль гэж ойлгож бусармаг vйлээр єєрийгєє бузарлачихсан хvмvvсийн тухайд энэ бол аюул. Маш яаралтай vvний учрыг олохгvй бол хэцvvднэ. Яаж олох вэ? Таны бодол санаа бол физик биеийн тань генератор юм. Энэ нєхцєлд таны бий болгож байгаа бичлэг, энергийн чинь тєлєв, хэмжээ, бодол санаатайгаа шууд хамааралтай байна. Тэгэхээр vг яриа, бодол санаа, vйлдэл гээд бvх юм чинь эергvv байх юм бол эергvv энергээр системээ дvvргэнэ гэсэн vг.

 

Тэгвэл энергээ цэвэр байлгаж зєв амьдрах боломж байна уу?

Єнєєдрийн зах зээлийн нєхцєл, энэ их сєргvv мэдээлэл, оюун санаанаас эхлээд бvх хэрэгцээ нь материалжсан ертєнц бидний сайн, эергvv энергитэй байх боломжийг хааж байгаа юм. Бид бол зvгээрл материаллаг ертєнцийн материалжсан хvмvvс, зєвхєн хэрэгцээнд захирагдсан, хэрэгцээгээр хєєцєлдсєн, хэрэгцээгээ хангахын тєлєє юу ч хийхээс буцахгvй тэр хvмvvс. Хэрэгцээнд хязгаар байхгvй, vvнийг хангахын тєлєє тэмцэлд ямар ч vнэнч шударга, эвтэй аядуу, эергvv юм гэж байхгvй. Энэ нєхцєлд таны системийн энерги тас хар байна гэсэн vг. Ийм энергитэй нэгэн энэ насандаа ч, дараа насандаа ч сайн сайхныг олохгvй.

 

Та энэ чигээрээ амьдарвал хvн тєрєлхтєн мєхнє гэж хэлээд байна уу?

Энэ асуултад чинь зєвхєн Монголд ч биш дэлхийд ХVН байхгvй гээд эхлээд хариулчихъя. Хоёрдугаарт, ийм бусармаг хууль, онолоор яваад шинжлэх ухаанч бус мэдлэгээр єєрийгєє цэнэглэчихсэн учраас бидний vйлийн vр єнєєдєр єєрєє єєрийгєє хvссэн ч хvсээгvй ч сєнєєхєд бэлэн болчихсон байна. Vvнээс гаръя, арай дээр болъё гэвэл монголчууд тєдийгvй хvн тєрєлхтєн енєєдрєєс эхлэн хvний онол хуулийг ухаарах, хэрэгжvvлэх учиртай.

Термодинамикийн 2-р хуулиар системийн энерги хэмжээний хувьд хэвийн байх боловч хэлбэр нь сєргvv болчихоод байгааг саармагжуулвал хvн хvний тєрєлд ойртоно. Яаж саармагжуулах вэ гэдэг л чухамхvv хамгийн чухал асуудал. Бvх vйлдлээ эерэг болгох хэрэгтэй. Бvх бодол санаа, яриа хэлээ эерvv болгож энэ материаллаг юм руу шунасан, тэмvvлсэн, эрэлт хэрэгцээний хойноос хєєцєлдсєн, гадаад орчин руу бvхэлдээ хандсан араг ясны балмад vйл ажиллагаагаа зогсоож хvнлэг, энэрэнгvй, єршєєнгvй болох хэрэгтэй. Энэ балмад vйл ажиллагаа бол арга-билэг гээч системийн нэгдлийн арга тал юм. Хvн тєрєлхтний vйл ажил аргаар дvvрчихээд байна. Билэг тал нь ухамсар бєгєєд одоо хаалттай байна. ХVН болъё, бvр агуу нэгэн болъё гэвэл єєрийгєє таньж мэдэх хэрэгтэй. Єєрийгєє зєвхєн дотроосоо л таньж мэдэж болно. Хоол хvнснээс эхлээд бvх хэрэглээгээ ухамсар буюу энерги биеийн хэрэгцээнд зориулан єєрчилж бvх буруу зуршлаа зєв болгож "Би" гэдэг vзлээсээ бvрмєсєн салаад хамгийн даруухан, хамгийн намуухан, хамгийн эгэлхэн болж дотогшоо нэвтэрч чадах юм бол ХVН болно. Дэлхий ХVН-тэй болж бид дэлхийг аварч чадна. Ийм энгийн бєгєєд єчvvхэн ойлголтыг ойлгож чадаагvй нь хvн тєрєлхтний буруу биш. Энэ бол шинжлэх ухааны тєєрєгдєл. Тэгэхээр энэ удаа бид шинжлэх ухаанд бурууг нь тохчихъё. Харин "шинжлэх ухаан"-тай болсон хойноо та энэ алдааг хийж байгаа бол мєхнє, сєнєнє. Одоо дэлхийн 6.5 тэрбум хvнийг оюун санааны хувьд тахир дутуу гээд нийгмийн халамжинд хамруулах хэрэгтэй. Тэтгэлгийг нь шинжлэх ухааны нэр зээлдэж худал номлогчдоос гаргуулах нь зохилтой юм.

 

Бид єнєєг хvртэл шинжлэх ухааныг шvтэж тvvгээр явж ирсэн шvv дээ?

Хvнийг буруу тєсєєлснєєс болоод єнєєдєр хvн тєрєлхтєн оносон философи ч vгvй, нийгмийн онол ч vгvй, хэрэв байгаа гэж мэлзэх гэж байгаа бол энэ чинь буруу байна. Би зvгээр шуудхан хэлчихье. Єнєєдєр хvний онол, сурган хvмvvжvvлэх, анагаах ухаан, хоол хvнсний зєв онол байхгvй. Яагаад гэхээр хvний зєвхєн физик бие буюу 40 хувь хvртлэхэд хамаарах онол номлол байгаа учраас тэр. Энэ нь хvнийг хорлосон болохоос хэрэг болсонгvйг хvн тєрєлхтєн харж байгаа. Єнєєдєр энэ ертєнцєд хэн сайхан амьдарч байгаа юм. Зовлон зvдгvvргvй хэн байгаа юм. Тэгэхлээр бид ертєнцийн амьдралыг зєвхєн материаллаг хэрэгцээ, зовлон зvдгvvр хоёроор л тєсєєлж байгаа. Яагаад гэхээр оюун санааны доройтол шиг зовлон хvн тєрєлхтєнд байхгvй. Хvн тєрєлхтний маш цєєхєн хэсэг нь агуу их уран бvтээлчид, их эрдэмтэд, зохион бvтээгчид байдаг. Тэд ухамсрын 90 хувийн тvвшинтэй гэж ойлгож болно. Бусад жирийн хvмvvсийн хувьд дундаж нь 10, дийлэнх нь гурван хувь байгаа. Гэтэл vхрийн эрхэм ариун чанар 40, зэрлэг гахайных 30, хун шувууных 2О, буганых 20, нохойных 30, арслан, бар, ирвэсийнх гурван хувь. Тэгэхээр бид араатнаас ч дор орсон. Зєвхєн хоолоор нь баримжаалаад vзье. Дорно дахины шинжлэх ухаанд Бурхан багш хоногт нэг хоолтой, хvн хоёр хоолтой, араатан гурван хоолтой гэсэн. Єнєєдєр хоёр хоолтой хvнийг олоход бэрх. Америкт єнєєдєр єдєрт 10 удаа бага багаар ид гэж номлож байна. Энд бvр араатны цаад араатны тухай яригдаж байгаа биз. Нєгєє нэг жишээг аваад vзье. XIII зууны монголчууд євлийн улиралд єглєєд нэг хоёр аяга цай уугаад єдєржин хоосон яваад оройд ганц аяга махан хоол иддэг. Зуны улиралд бага зэрэг цагаан идээ хэрэглэж, жилийн есєн сард нь ингэж хооллодог байжээ. Багахан хоолоор гэдэснийхээ микробоо тэжээгээд тэндээс єєртєє хэрэгтэй бvх зvйлийг гаргуулж авдаг агуу ухаантнууд байж. Энэ ухаанаас бидэнд аль хэр vлдэж вэ? XXI зууны шинжлэх ухаан энэ тухай тєсєєлєл ч vгvй сууж байна шvv дээ. Хєтєлгєє мориор 400 км илvv газрыг туулдаг, хоёр єдєр унтахгvй, идэхгvй, уухгvй довтолгодог чадавхи єнєєдєр монголчуудад хаана байна. Тэгэхээр физик биеийн хувьд ч, ухамсар биеийн хувьд ч бид XIII зууны монголчуудаасаа ч 90-95 хувиар доройтсон байх нь. Жаран настайдаа цэргийн алба хаагаад улс дамнан морин дэл дээр довтолгож явсан ард тvмэн єнєєдєр тєдий насандаа євчний vvр болчихсон, дэлхийгээр явах нь байтугай гэрээсээ гараад явах нь хэцvv болчихоод байна шvv дээ. Ийм хvнээс юу хvсч хvлээх юм? Дэлхий нийтээрээ бид жилд 745 тэрбум ам.долларын эм борлуулж єгч байна. Энэ нь жилээс жилд 6-7 хувиар єсч байгаа шvv бvр. Хорин таван км зайд малаа хараад ялгадаг байсан тэр нvдний хараа, 120 настай хvнийг тєрийн эрхэм єтгєст єргємжилж байсан тэр их эрvvл бодьгал, тэр их оюун санаа, дэлхийг эзэлсэн стратеги, тактик хаана байна? XXI зуунд нэг жижигхэн улсыг аваад явчих чадал бидэнд байгаа билvv? Хоёрхон сая хvн ам, 1.5 сая ам км дєрвєлжин нутгаа авч явж чадахгvйдээ хvртэл доройтсон байна шvv дээ. Араг ясны онол дажгvй сайн хэрэгжсэнээр єнєєдєр улс тєрийн бодлого ярьж, сонгууль явуулж, хэдэн санал авахын тєлєє хэдэн жил пижигнvvлээд айл гэр болж тоглодог хvvхдийн тоглоом шиг юм хийгээд vvнийгээ "ардчилал" гэж нэрлээд л... Энэ тэнэглэлээс юу хожив?

Бvгдийн нvдэн дээр байгаа хамгийн энгийн юмыг хар. 42 сая малтай болж гэнэ. Манай євєг дээдэс малаа 25 саяас дээш гаргаж байгаагvй нь чадахгvйдээ биш. Яагаад гэвэл бэлчээрийн даац нь хvрэхгvй юм чинь. Дээрээс нь энэ мал сvргийн бараг тэн хагас нь ямаа гээд бод доо. Дэлхийн гутамшгийг бий болгох талаар тэргvvн туршлагын бvх гэрчилгээг бидэнд олговол таарна. Єєрсдийгєє ингэж л булшилж байна шvv дээ. Иймэрхvv байдлаар нутаг орных нь, бvх сумдынх нь 95 хувь нь цєлжчихсєн.

 

Гэтэл бид єєрсдийгєє хєгжиж байна, хєгжvvлж байна гээд байдаг. Таныхаар энэ хєгжил мєн vv?

Хvний 40 хvрэхгvй хувийг агуулаад байгаа робот буюу єнєєгийн бидэнд энэ чинь яах аргагvй "хєгжил" шvv дээ. Тэдэндээ энэ нь агуу зvйл. Хэрэв би ХVН болчихоод харах юм бол vvнээсээ айж сvрдэж vхмээр. XIII зууны монголчуудыг больё, бvр хойх нь vеийн монголчуудыг сэрээж авчраад харуулах юм бол бvр айдас хvйдсийн ертєнцєд бид амьдарч байх вий. 300-400 жилийн ємнє гарсан Чулууны бичиг гэдэг номлолыг 90-ээд оны эхээр "Зохист аялгуу" сонинд хэвлэсэн юм. Тэр нь єнєєдрийг болгоосон бошго сургаал юм л даа. Тэрнийг би 1966 онд уншиж байсан юм. Тэнд цєвvvн цаг ирнэ, дэлхийн дайнууд болно, их цус гарна, єглєє гарсан хvн орой гэртээ ирэхгvй цаг болно. Эх эцгээ хvндлэхгvй цаг ирнэ, мэдэгдэхгvй євчнvvд ихээр гарна гэсэн байгаа. Тэр дотор нэг их анхаармаар зvйл байсан нь хот балгас араатнаар дvvрнэ гээч айлдвар. Тухайн vед би хvvхэд байсан болохоор сайн ухаараагvй vлдсэн байсан юм. Ухаан даа тэр хvмvvс ирээдvйг бошиглож харахад "хот балгас араатнаар дvvрнэ" гэж зурхайд буусан нь єнєєгийн бид байх нь. Бидний лvндэн ингэж бууж. Тийм учраас дэлхийдээр ХVН байхгvй гэдгийг баримтаар хэлж болно. Хэрэв байгаа гэж мэлзвэл энэ нь роботлог хvний л харьцуулсан vзvvлэлт мєн. ХVН гэдэгтэй нь харьцуулвал зvгээр л бусармаг зvйл. Дэлхий ямар байгааг, галав юvлж эхэлчихээд байгааг мэдрэх цаг хэдийнэ болчихсон. Дэлхийн дулаарал, тvvний гамшгийг монголчууд тойроогvй дайраад тэр л замаар явж байна. Цєлжилт эргэлт буцалтгvй болчихож. Мєнх цэвдэг хайлаад эхэлчихсэн, гол горхи, нуур цєєрєм ширгээд єчнєєнєєрєє алга болсон байна. Хvний бусармаг vйл ажиллагааны гамшигт vрдvнэнэ.

 

Тэгвэл бид ХVН болж дэлхийгээ аврах гэхэд хэтэрхий оройтсон байх юм биш биз?

Хvн гэдэг бодгалийн чинь vндсэн мєн чанар болох ухамсар доройтсон болохоос огт засах боломжгvй гэсэн vг биш. Бид vvнийгээ єєд нь татаад хєгжvvлээд тэр ч байтугай бурхан гэж хэлэгддэг энергийн хєгжлийн єндєр тvвшинд хvртэл хєгжvvлэх боломж бэлээхэн байж байгаа. Ухамсрыг vнэн хэрэгтээ хязгааргvй хєгжvvлж болно. Хєгжлийн тийм тvвшинд хvрсэн олон хvний нэг нь Бурхан багш байж байна.

Есvс Христ мєн Энэтхэгт 13 жил бясалгаж, гэгээрч, хєгжлийн єндєр тvвшинд хvрсэн. Єнєєдєр бид Тєгс Гэгээрсэн их багш Чин-Хай гэж сонсож байгаа. Тэр хvн жирийн амьдралаас тєгс гэгээрлийн тvвшинд хvрчээ. Ийм бодит жишээнээс суралцаж та єєрийгєє бvрмєсєн єєрчлєєд хєгжлийн єндєр тvвшинд хvрч болно.

Одоогийнхоороо байгаад байвал энергийн долгион тань дордож буураад сиймхий хадаг шиг болж авах юмгvй болно. Муухан 22 долгионы тvвшин буюу там гэдэг долгионд татагдаж орно. Vvнийг та нvд анитлаа хvлээж сууж яах гэсэн юм бэ? Долгионыхоо хэлбэлзлийг хичнээн их хєгжvvлнэ тєдий чинээ єндєр тvвшинд хvрч чадна гэдэг ойлголтыг авчихвал энергээ хєгжvvлэх тухай бодох болно. Тэгвэл яаж хєгжvvлэх вэ? Маш олон арга бий. Та энергээ хєгжvvлэх гэж байгаа бол энергээр амьдар. Та махаар, хиамаар, архиар, тамхиар, хорт бодисоор ухамсар буюу энерги биеийг хооллоно гэж бодож байна уу? 60-70 хувийг тань эзэлж байгаа эрхэм зvйлээ ингэж хоолловол гундах нь аргагvй. Эерvv энерги, мэдээлэл, ер нь эерvv бvхэн ухамсрын хоол унд. Уг нь бидний бvх юм автомат тохируулгатай заяагдсаныг унтраачихаад байгаа юм шvv дээ. Ухаандаа энергийг ашигтай ажилд хувиргах физикийн гол хуулийг хэрэглэвэл євчнєє ч єєрєє эмчилж болно. Та ухамсар биеэ ч физик биеэ ч цагаан хооллоор хооллож хєгжvvлэх боломжтой. Єнєєдрийн идэж байгаа хоолныхоо хэмжээг багасгах хэрэгтэй. Италийн Карпини, Францын Рубрук нар XIII зуунд Монголд ирж тагнаж vзээд бичиж vлдээснийг vзвэл тэр vеийн монголчуудын ухамсраа дээдэлж ХVН чигээр нь авч явах программыг бага хоол гэж vзсэн байдаг. Одоо юуны ємнє та программаа єєрчлєєд эртний євєг дээдсийнхээ   бага хоолны программыг суулга. Дэлхийн "хvмvvс тэр чигээрээ хоол руу хошуурч, хоолны жороор єрсєлдєж байх зуур араар нь суугаад vлдчихсэн ганцхан ард тvмэн байсан юм монголчууд. Ухамсар амтанд уусч доройтдог гэдгийг олж мэдсэнийхээ хэрээр гал тогооноос ухамсартай татгалзсан агуу хvмvvс. Тvvнээс биш хийж чадахгvйдээ ч биш. Ухамсар нь vгvй болвол ХVН vгvй болно гэж тэд мэдээдхэж. Vvнийхээ хvчээр хоттой хониндоо гар хvрдэггvй, гадаа хаяанд нь ургасан байгалийнхаа vр жимсэнд ч ам хvрдэггvй ийм агуу их ухааныг сэдэж амьдралдаа олон зуунаар хэрэгжvvлсэн тэр программ хангамжийг санал болгоё. Шvдний махаар хооллож, шvлсний усаар ундалж ухамсар, сvнс, энергийг цэвэр жинхэнэ хvнийх нь ёсоор авч явсан ард тvмэн. Тэгээд л оюун санаа нь бохирдолгvй, эрvvл мэндэд нь ямар ч гажиггvй, эсийг нь эвдлэх буруу юмгvй, генид нь єєрчлєлт оруулах ямар ч vндэсгvй тийм эрхэм нандин ёс суртахууныг, мэдлэгийг шинжлэх ухаанчаар олж vvнийхээ ачаар єєрсдийгєє хvн тєрєлхтнєєс олон зуунаар урагш хєгжvvлж чадсан. Ийм амжилт хvний тvvхэнд гараагvй.

 

Дэлхий даяар хоол vйлдвэрлэл тєрєл бvрээрээ хєгжиж тvvнийг дагаад тєрєл бvрийн технологи бий болж олон мянган хvмvvс энэ салбарт ажилладаг. Та ч єєрєє энэ салбарын хvн. Бас бид тийм юм идвэл ийм юманд сайн гэж ярьдаг. Vvнийг одоо яах болж байна?

Энэ бол зvгээр л бизнесийг дэвэргэж, хvн бvхэн ажилтай болж байгаа нэг ядмагхан зvйл гээд та ойлгочих. Тэгэхээр энэ чиглэлийн номыг та бvv vз. Дэлхийн хvмvvсээс энэ номоор яваад сайн сайхан болчихсон, 100 илvv насалчихсан хvнийг олоод ир. Харин тэр дутагддаг, хэрэгтэй гээд байгаа юмаар чинь хооллохгvйгээр амьдраад ирсэн ард тvмэн бий.

Гэтэл одоо бид хоол гээч хорондоо дасчихсан, юм бvхнийг холиод хийчихдэг хогийн сав болчихож. Дээр vеийн хvмvvс ямар цэвэр ариун байж вэ гэдгийг харьцуулаад харахад бидэнд заавал билгийн мэлмий нээгдсэн байх албагvй. Єєрсдийгєє мэдье гэж хvсвэл мэдлэг маань бидний дэргэд бэлэн байж байна. Хvсэхгvй л байгаа юм. Яагаад гэхээр та хэрэглээнд барьцаалагдчихсан тvvний золиос юм. Бид мэдээллийн хуулийг томьёолоод байна. Таван мэдрэхvйгээр хvлээн авч буй бvхэн МЭДЭЭЛЭЛ.

Мэдээлэл гэдэгт таны сурсан мэдсэн, дуулсан сонссон, vзсэн харсан, судалсан, уншсан, ємссєн зvvсэн, идсэн уусан бvгд орно. Шинжлэх ухаан нь буруу учраас та бид хэрэггvй зvйлийн цуглуулга болж байна. Ерєєсєє сєргvv мэдээлэл бvхэн євчин эмгэг, гэмтэл согог гай зовлонгийн эх vvсвэр болдог. ОХУ-ын эрдэмтэн, Уураг тархи судлалын институтын захирал, профессор Медведев "XVIII зууны бєглvv тосгоны тариачны авч байсан мэдээлэл хэмжээнийхээ хувьд XX зууны бизнесмэний авч байсан мэдээллээс дутуугvй юм байна. Гагцхvv мэдээлэл єєрєє их єєр болжээ" гэсэн байна.

Мэдээллийн, гэхдээ сєргvv мэдээлэл давамгайлсан зах зээлийн энэ зуунд цоройж гарах ямар ч боломж байхгvй ухамсрын хувьд улам уруудана, доройтно. Та Термодинамикийн хуулийг ойлгочихвол єнєєдрийн сєргvv мэдээлэл тараагч сонинг уншихаа, vзвэрийг vзэхээ байчихна. Сонгодог болон vндэсний урлаг, спорт гээд сайхан юмнуудаа л vз. Бусдыг нь та єєрєєсєє чєлєєлчих. Танд эрх нь байгаа шvv дээ. Ингэж яагаад чадахгvй гэж. Мэдэхгvйгээс та єєрийгєє хог новшинд хутгаж байна. Та хайран байна, би ч хайран байна. Алаан хядаан, аваар осол бvv хар. Би ундаасахгvй, би єлсєхгvй байна, надад ямар сайхан байна вэ гэсэн программыг єєртєє єгчєєд нэг єнжєєд vз. Ингэснээр их єєрчлєлт гарна. Эд эсvvд тань эхний єдєр "энэ чинь хоол ирэх л ёстой юу болчихвоо" гэж гайхшралд орно. Дараа нь "єє энэ чинь єєр программ суучихсан байна шvv дээ" гээд хагас єдєр, сайндаа бvтэн хоног ноцолдоно тэгээд л цааш тэр программаар ажиллаад ирэхээрээ хэрэгтэй, хэрэггvйгээ єєрєє гадагшлуулаад эхэлнэ.

Та сvvгээр амласан. Махаар, архиар, тамхиар амлаагvй. Хэдийдээ бид ийм юманд дасчихаад бvр салж чадахаа байчихдаг байнаа. Архи тамхинд орсон нэгнийгээ муулж байна. Маханд орсныгоо єдєрт хэдэн удаа идсэнээр нь сайшааж байна шvv дээ. Яахаараа vvнийг сайшаах ёстой юм. Архинд орсонтой л адилхан юм шvv дээ.

Дэлхийн хvмvvс 56 тэрбум малыг жилд нядалж хэрэглэж байна. Энэ тоо 15 жилийн дараагаар хоёр дахин єснє. Солиорсон байгаа биз! Эрдэмтэд нотолсон байна шvv дээ. Хvнийг шvд амнаас нь эхэлж судалж vзээд бид чинь євсєн тэжээлтний аймагт багтах юм байна гэж. Энэ их идэш сvvлд тансаг хэрэглээ гэдэг юмыг бий болгосноор гарч ирсэн. Ингэж л бид элдвийн хэрэглээг олоод энийг нь далимдуулаад бизнесvvд хэрэглээг нь бvр нэмээд ашиг олдог vйл ажиллагаандаа ашиглаж бидний нvдийг хуурсан, сэтгэлийг татсан юм хийж оюун санааг чинь єнгє, амтанд уусгаж байна. Би анх найман настайдаа орос печенийн хэлтэрхий олж амссан хvн. Амттангvйгээр vхэж vрэгдсэн хvнийг би л лав нутаг уснаасаа олж vзээгvй л юмдаг.

Бидний ярилцлагыг уншаад "энэ хvмvvс солиорчээ" гэх хvн олон бийг би мэдэж байна. Гэхдээ таны, уншигчдын аз таарвал "магадгvй, юусан билээ" гэх хvн ч байх биз. Би дандаа хоосон ходоодоор амьдар гээгvй байна. Ямар ч байсан программаа єєрчилж махбодийнхоо 100 триллион эсийг зєв удирдаж ажиллуул. Энэ бvх хорт программаас нэгийг ч vлдээж болохгvй, устга гэдгийг хэлэх байна. Таны одоогийн программ єдєрт 3-4 удаа хооллох ёстой, vvний хоёр нь махан хоол, чанарлаг тэжээллэг хоол ид, ядарчихна, євдчихнє, 2300 ккал илчлэг авахгvй бол vхнэ гэсэн єгєгдєлтэй байгаа шvv дээ. Та цай холдоод толгой євдлєє гэдэг программ єгснєєс арван хормын дараа толгой тань євдєж эхэлдэг. Программ ингэж vйлчилдэг. Яагаад гэхээр аливаа программ тань 100 триллион амьд эсийг удирдаж байгаа. Ерєєсєє хоол идэх завгvй байж байгаад орой гэртээ харьж явахдаа "хєєх бvтэн єдєр хоолгvй..." гэдэг айхтар программ єгєєд л гэртээ ирээд идэж єгнє шvv дээ. Идсэн хоолны тань 15 хувь нь л шингэдгийг эрдэмтэд тогтоосон. Тэгээд ч одоо vед ам руу юм хийе гэсэн ч аюулгvй юм vнэндээ ховор болж. Эх орны хєрсєнд тариалсан тариа, ногоогоо идэе гэсэн чинь хэзээний химийн бодисоор хэтрvvлж бордчихоод сууж байна шvv дээ. Махаа аваад vз. Гялайх ганц цагаан энерги алга. Малын хулгайч болоод хэдэн ченжийн гар дамжсан хєлжих шуналыг л зооглож байна. Энэ махаар нохой гоо тэжээж vзээрэй. Нохой гутна. Махан хоолтон, цагаан хоолтноос жилд 1.5 тонн нvvрс хvчлийн хий илvv ялгаруулдаг байна. Бид яагаад єєрийгєє єєрчилж болохгvй гэж. Хvн тархиныхаа бус ухамсрынхаа удирдлагад захирагдах ёстой. Хvнийг дуурайж идэж ууж, хэрэглэж байгаа бол та зvгээр л сармагчин. Энэ бол хvн тєрєлхтний асуудал. Магадгvй монголчуудад илvv ч байж болох юм. Бид их хєгийн тоглоомоор тоглоод сурчихаж. Хурдан морь уралдуулах, бєх барилдуулах, дайлин хєєргєєр, машинаар, ємссєн зvvснээрээ єрсєлдєх гээд. Энэ чинь хvн тєрєлхтний хамгийн доод болхи сэтгэлгээ.

Би vvнд тохирох хамгийн муу vгийг олж хэлж чадахгvй нь. Тохирчихоор vг нь vгсийн санд байхгvй ч байж мэднэ. Би хэрэглээ руу тань бус ухамсар руу тань дайрч байна. Ингэтлээ доройтчихоод єєрийгєє ХVН гэж нэрийдэх vv? Бид ухамсар биеийнхээ хєгжлєєр єрсєлдех хэрэгтэй. Єрсєлдєх гэдэг vг єєрєє хэт зохимжгvй байна л даа. Бурханы хэмжээнд хvрэх, энэ л хєгжил, энэ л зорилго юм. Энэ нь шашин мэт сонсогдож магадгvй. Гэвч vvнд ямар ч шашин байхгvй. Єєрийгєє хєгжvvлж болох танд буй бэлэн боломжийн тухай л ярьж байна. Монгол хvн мах идэхгvй бол хэцvvднэ гэдэг зvдэг программаа орхиё гэхэд хажуу дахь хvнээ харах л vлдээд байна шvv дээ. Дэлхий дээр 850 саяас нэг тэрбум цагаан хоолтон амьдарч байна, тэд vхэж доройтоогvй. Махыг эрхэмлэсэн бид айхтар тvрэмгий, дайсагнасан, бие биеэ vзэн ядсан, дvрэлзсэн хvмvvс л байна шvv дээ. Эх орноо, ард тvмнээ ямар болсныг зvгээр энгийн жишээгээр хар л даа. Ямар юмных нь нотолгоо баримт шаардаад байх вэ дээ.

 

Энэ бvхнийг хийхэд амаргvй санагдах юм?

Ингэж оюун санаагаа хордуулах хэрэггvй ээ. Таныг єнгє, мєнгє ч, амт ч хордуулна, танд шохоорхогдож байгаа бvхэн чинь таныг эрvvл биш болгоно. Монголчууд єнгє татах даавуугvй цагаан нэхий дээлтэй байхдаа муудаагvй, харин гаргууд амжилтанд хvрсэн юм. Ил галтай утаа тортог болсон цавагтай vедээ агуу байсан юм. Яагаад гэхээр тэдний оюун ухаан эрvvл байж. Оюун ухаан цэвэр учраас хvн байгальтайгаа, малтайгаа, ан амьтантайгаа харьцах харьцаа єнєєдрийнхтэй зvйрлэхийн аргагvй байж. Таны асууж байгаа асуултын хариуг бид єнєєдрийнхєє тvвшинд одоогийнхоор сэтгэх юм бол хэзээ ч гарцыг олохгуй.

 

Хvн амт, єнгєнд тачаадах болсон нь шуналаас болдог юм болов уу, ер нь шунал ханаас vvдэлтэй вэ?

Шунал, хvсэл тачаал, хувиа бодох, хамаг юм харанхуй мунхагаас vvдэлтэй. Шvдээ хэдэн литр ус гоожуулж угаах, аяганд балга ус хийгээд угаачихад шvдний тухайд ялгаа байхгvй. Эх дэлхий, эх орон, эдийн засгийн талаас сэтгэл эмзэглэн бодож байгаа бол хvнлэг, эс бєгєєс балмад vйлдэл. Энэхэнийг мэдэхэд заавал гэгээрсэн байх шаардлагатай гэж би бодохгvй байна. Бид улс орноо, бусдыг єєрєєсєє тvрvvнд тавьж байвал дэлхийгээ аврах vйлдэл мєн. Би л болж байвал бусад нь хамаагvй гэж бодож буй бол харанхуйн дунд нvдээ тас аниад зvтгэж байгаа нэгэн. Ийм л байдлаар сохор нь сохортоо замчлаад ангал руу явж байгаа энэ дvр зураг одоо харагдаж байна. Бид оюун санаагаа, ухамсраа, сvнсээ, єєрийгєє ХVН болтол нь єєд татахгvй бол ангал рууунана.

 

Ходоод бохир учраас оюун санаа бохир байна гэж ойлгох нь зєв vv?

Vгvй. Оюун санаа нь бохир учраас бvх юм нь л бохир болчихож байна.Тэгээд тvvгээрээ бид ертєнцийг бvгдийг нь бохирдуулж байна. Бvр бузарлаж байгаа юм. Буруу vзэл бодол гэдэг чинь тэр чигээрээ л муу энерги юм. Хаврын хаварт жагсаал цуглаан хийгээд хашгираад, гvйгээд, байгаа юм аа хэмхлээд, чулуудаад, алаад, тоноод байгаа чинь зєвхєн Монголд биш дэлхий нийтийнх. Энэ бvхэн дээшээ гурван ертенцєд нєлєєлнє.

 

Таныхаар ХVН болж амьдаръя гэж бодъё л доо. Тэгэхээр юуг ч vгvй хийхгvй, бас юуг ч бvтээхгvй, юу ч хvсэхгvй тийм болохоор хєгжихгvй хvй нэгдлийн vеийнх шигээ хєгжлєєр амьдраад байх уу. Жаахан зєрчилтэй санагдаад байна?

Та хvслийн тухай ярьж байна. Яг л нєгєє материалжсан хvнийхээ тухай ярьж байна. Материаллаг хvсэл сонирхлоо дээдэлсэн, vvндээ хєтлєгдсєн байгаа цагт одоогийнх сайхан, хvй нэгдлийнх муухай гэж шууд хэлнэ. Тэр vеийн хvмvvсийн ухамсар чухам юуг хvсч, юуг эрхэмлэж байсныг бид мэдэхгvй. Хєгжил гэж бидний яриад байгаа юм бол маханбодийн хэрэглээний хангамж талыг л хэлж байна. Зєвхєн тэр ногоон єнгєтэй мєнгє "толгой дээр нь гараад суучихсан, бурханы орон зайг нь эзэлчихсэн" байгааг хэлээд байна. Энэ бол бидний 60-70 хувийг, ухамсрын хэрэгцээг хангах арга биш. Хvн бээр єєрийн дотоодод амар амгаланг тэрхvv нэн тансаг гайхамшигтай диваажинг бий болгосноор агуу болж чадна. Аахар шаахар хэрэглээ аяндаа шаардлагагvй болно.Єєрєєр хэлбэл та єєрийгєє олсон цагт л бvх юм аяндаа таных болно. Єєрсдийгєє ёлкны мод шиг болгочихоод гудамжаар алхаж яваагаа хамгийн дээд сайхан гэж яагаад бодох ёстой юм, яагаад vvнээс єєр хvсэл тэмvvлэл бидэнд байж болдоггvй юм. Яагаад заавал ордон шилтгээнд суух, хэдэн машин сольж унах хvсэл тэмvvлэлтэй байх гэж.

 

Хvн тєрєлхтєн дэлхийгээсээ авдагаа аваад дууслаа. Цааш хєгжих боломжгvй боллоо. Цаг нь болоод жамаараа л мєхєх дєхєж байна гэсэн аятай юм сонсож байсан юм байна?

Тийм биш ээ. Бид хэрэглээгээ ухаалаг зєв болговол хичнээн тэрбум хvн амыг ч энэ дэлхий даана. Би зєвхєн энэ дэлхийг олон хvн даадаг болгох гэсэндээ хэрэглээгээ багасга гэж бас хэлээгvй юм шvv. Тэрvvнийг хvн бvхэнд хувааж єгєх гэж, єєрєє бас хувь хvртэх гэж тэгж байгаа ч юм биш. Тэр ухаангvй хэрэглээ угаасаа хэрэггvй, хэрэггvй учраас тэгж хэлж байгаа юм.

 

Баярладаг, гомддог, ичдэг, инээдэг, боддог, сэтгэдэг, уйлдагаа бид бусад амьтдаас ялгаатай буюу хvн гэж тодорхойлдог. Тэгвэл таны ярьж байгаа ХVН хэтэрхий сэтгэл хєдлєлгvй болчих юм бишvv?

Бас л нєгєє єчvvхэн физик биеийн хэмжээн дэхь бодол. Уурлаад, инээгээд элдвээр аяглаад байгаа нь таны яг жинхэнэ мєн чанар чинь биш. Гєлгєр дvмбэгэр нь ч бас биш. Та єєрийгєє олчихвол єєрийнхєє бvх юмтай зохицонгуй болно. Жинхэнэ мєн чанараа олвол хэзээ ч уйдахгvй, уйтгарлахгvй. Энэ ертєнцєд баяр баяслаас єєр юуг ч мэдрэхгvй болно.

 

Та юу ч идэхгvй байж болно бас єєрийгєє эмчилж ч чадна гэсэн. Энэ vнэхээр боломжтой юу?

Боломжтой. Хvний бие махбодь дээд зохион байгуулалттай автомат систем юм. Энергиэрээ ундалж, хооллож, эс, эд эрхтнийг цэвэрлэж, бvр ариутгах боломжтой. Энд зєвхєн программ, мэдээллийг зохицуулах асуудал л бидний хийх ёстой зvйл. Ер нь физикийн, энергийн, термодинамикийн зарим хуулийг биологийн системд хэрэглэх учрыг мэдчихвэл та євчнєє єєрєє илааршуулж, єєрєєсєє єндєр температур гарган авч вирусыг асар богино хугацаанд идэвхжvvлж болно. Эд эсvvд бол маш уян хатан бvтээгдсэн, олон сая жил эволюцид орсон биологийн шилдэг бvтээл юм. Vvнийг л зєв программаар залах хэрэгтэй. Мах идэхгvй бол vхнэ гэхчлэн буруу хэрэглээгээ зєвтгєж єєрийгєє єєгшvvлж буруу программ оруулаад байх уу, vvний оронд "махаар яах юм" гэсэн шинэ программ оруулах уу, энэ нь таны л сонголт. Vр дvн нь харин хоёр єєр гарна. Эхний программаар ажиллаад та эмийн vйлдвэрийг дэмжигч тэдний борлуулагч, тэдэнд ажил олгогч нь байсан бол удаах программ танд энэ vvргvvдээсээ салж чєлєєт иргэн болоход тань туслах жишээтэй. Та туршиж vзээд аяндаа мэдэрнэ. Гэхдээ туршилт нь нэгэнт хийгдчихсэн болохоор илvv ажил хийх хэрэггvй. Сэтгэл санаа тань хоёрдохгvй л бол vр дvн нь шууд гарна.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2673291/7de/trackback

bulduu

2010.01.25 12:03:25
*.109.90.27

Энэ хүнтэй нэг удаа ярилцаж үзсэн, Маш тэнэг зүйл ярьдаг хүн шүү, Түүнийхээр хонь хүн хоёрын шүд адилхан болж таарах нь,Библи дээр Бурхан, хүний идэх ёстой

амьтаныг заагаад өгсөн байдаг, Олон зүйл бичихээ больё, Хүмүүс ухаантай гэдгийг

бүү мартаарай!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24470
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27989
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115751
1626 Далай лам: Би хэтэрхий залуу байна [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 1568
1625 Шинийн нэгний өглөө зам мөрөө гаргах [1] nikes 2010-02-13 2422
1624 Монголын цагаан сар, шинэлэх ёсон [2] nikes 2010-02-13 1996
1623 Цагаан сарын ёсон Унаагаар үйлчлэнэ. 2010-02-13 2667
1622 Амттанд дурлах нь чимээгүй тахал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1555
1621 Хамгийн хар нүгэл бол атаархал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2339
1620 Цагаан бар жилийн өнгө, мөр гаргах, засал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2290
1619 СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 1651
1618 Газраа хоёр өрөө орон сууцаар солих боломжтой. [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-11 1642
1617 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 다산120 2010-02-11 1335
1616 ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ. [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-10 1524
1615 Дэлхий яг одоо ч сөнөж болзошгүй! [3] chelsa 2010-02-10 2296
1614 Монгол Солонгосчуудын эх орон уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-02-09 2022
1613 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12397
1612 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа [1] Skymen 2010-02-04 1372
1611 Чамайг далайд шидчихэд хэн ч мэдэхгүй. [4] ӨДРИЙН МЭНД 2010-02-03 1912
1610 Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье! [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-02 2441
1609 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-02 1341
1608 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15818
1607 asuuya ya ya 2010-02-01 1128
1606 МИНИЙ МОНГОЛЧУУДАА [6] guree_g 2010-01-31 1434
1605 SOLONGOST BAIGAA MONGOLCHUUDDAA URIALJ BNA [4] damba07 2010-01-31 1932
1604 Хулганы орны түүх mgldevochka 2010-01-30 1537
1603 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу [5] maksimus 2010-01-30 1498
1602 Бар жил болгон хатуу гэдэг нь өрөөсгөл ойлголт. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-29 2742
1601 Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд Монголоороо гоёдог. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-28 1979
1600 Ганц залуу арваад офицерийг зодчихож гэнэ() [3] nikes 2010-01-27 2177
1599 УИХ-ын гишүүд ингэж хууль баталдаг(kkk) [4] nikes 2010-01-27 1612
1598 mashin zarah buyu solino [1] lenen 2010-01-26 1757
1597 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31187
1596 Хяналтгүй төрийн балаг буюу баялгийн хуваарилалт [2] Monh-monh 2010-01-26 1599
1595 МОНГОЛ УЛСАА АВАРЪЯ [1] Happy_3 2010-01-25 1438
1594 БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ [3] nikes 2010-01-25 1887
1593 Ядуу байна гэдэг сэтгэл санааных (гэнээKKK) [4] nikes 2010-01-24 1889
1592 Seremjuuleg Seremjluuleg...gadaadiin humuusiig huuran mehleh ajillagaa... [6] www.mn07.com 2010-01-24 5391
1591 tsaatsaar avah yal buruu!! alibum 2010-01-22 1043
1590 bolson yavdalaas jiliin daraa (neeree martah uchirgui geJ) [2] saakaaa 2010-01-22 1826
1589 яриа soracsan 2010-01-21 1121
1588 ХАРИУЦЛАГА 2 Monh-monh 2010-01-21 1242
1587 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1489
1586 Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү… [1] Маралгоо 2010-01-20 1775
1585 H1N1 haniadiin esreg [1] emuge 2010-01-19 1331
1584 БНСУ-д гэр бүлээр нь явуулах саналд нааштай хариу өгөөгүй. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-19 1726
1583 МАХН=AH л амалсан болохоос эрхэм гишүүн би тэгж амлаагүй Monh-monh 2010-01-19 1271
» ***СОХОР НЬ СОХОРТОО ЗАМЧЛААД АНГАЛ РУУ ЯВЖ БАЙНА*** [1] buleen 2010-01-19 1340
배너신청
자생병원

배너신청