Бичлэгийн тоо 2,391
profile

emoticonamidralaa gej saihan shuu...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2688277/f39/trackback

profile

nikes

2010.01.22 12:50:40
*.197.135.137

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг 
 Бидний хувь заяа бидний гарт л байна 
 Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай 

 С.Зориг

------------------------

 

 

1990-ээд оны нийгмийн ардчилсан өөрчлөлт нь түүхэн ач холбогдлоороо чухал ач холбогдолтой ч хэрэг дээрээ монголчуудын олонхийн хувь заяаг улан дороо дэвссэн цусгүй, цус асгаруулсан, цус үнэртүүлсэн нэргүй хэлмэгдүүлэлт болж хувирсан . Энэ хэлмэгдүүлэлтийн үр дүнд монголчуудын аль оюунлаг болон хүнлэг сэтгэлтэй бүхэн хохирсон билээ. Монголын нийгэмд ардчилсан нийгмийн тогтолцоо хэрэгтэй байсан нь зүйн хэрэг. Харин гагцхүү тэр тогтолцоог арай өөр замаар бий болгох байсан юм. Өнөөдөр монголын ардчиллын бэлэг тэмдэг болсон С.Зоригийг хөнөөсөн харгис аллагын эзэд олдоогүй байгаа бөгөөд цаашид ч илрэх магадлалгүй болоод байгаа нь монголчуудын хувь заяа эрүүл саруул хүчний гарт биш харгис хүчний гарт байгаагийн илрэл юм. Энэ бүхнийг бүхэлд нь авч үзвэл монголчуудын хувь заяа коммунист дарангуйллын хүчний гараас гараад мафизмын гарт шилжчихсэн юм биш үү гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Төрүүлээд зогсохгүй нуруу руу хүйт оргин мэдрэгдэж байна.

 

 

ардчилалынхан 20 жилийн ойгоороо нэг нэгэндээ

баатар цол олгоол ичиж амьдраасай

profile

nikes

2010.01.22 13:00:37
*.197.135.137



Зачим ты убил мальчика

------------------

Тэр цагт Ерєнхийлєгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Санжаагийн Баяр танд хандаж сэтгэлийнхээ бухимдлыг хэрхэн тайлж байсан нэгэн иргэний vг.


Ардчилсан хєдєлгєєний удирдагч алагдсаны дараа ОХУ-ын Элчин сайдын яаманд хvлээн авалт болж, Элчин сайд Павловтой Санжаагийн Баяр та хундага тулгаж байхад сvvлд нь казино нэрийг олсон УИХ-ын гишvvн асан Д.Энхбаатар бас тэнд уригдсан байдаг. Гадаадаас ирсэн зочид тєлєєлєгчдийн дунд генерал С.Равдангийн хvv Р.Батаа хаалгаар орж ирэнгvvтээ / Зачем ты убил мальчика/ хvvгийн минь чи яагаад алчихав хэмээн С.Баяр таныг заамдаж авлаа гэдгийг ардчиллын алтан хараацай Д.Энхбаатар журмын нєхєддєє хэлж байсан нь сонин хэвлэлийн шарласан хуудаснаа vлдэж хоцорчээ.

Улс тєрийн хилс хэргээр хэлмэгдэж насаараа цєлєгдєж хар бор ажилд нухлагдаж явсан Б.Нямбуу гуай " Эх орноо л гэсэн иргэн би" бvтээлдээ Ерєнхий сайд таныг энэ хэргийн гол гэрчээр тодруулжээ. Тэрээр зохиолдоо "Эрдэнэт"-д хийсэн єєрчлєлт Н.Багабанди, Ш.Отгонбилэг нарыг шийдсэн бузар ажиллагаанд аргагvй тvлхэн оруулжээ. Ш.Отгонбилэгийг ажилд нь эргvvлж тавих, "Эрдэнэт"-ийн булхайг уудлан илрvvлж байгаа vйл явцыг таслан зогсоох, урьд нь олж авсан херєнгєє хадгалж vлдэх, "Эрдэнэт"-ийн 51 хувийг хувьчилж авах зорилготой байж.

Vvнд С.Зориг тохирмоор санагдсан биз. С.Зоригийг Ерєнхий сайд болгох саналыг Ерєнхийлєгч Н.Багабанди гаргасныг тvvний тамгын газрын дарга С.Баяр баталдаг. С.Зориг МАХН, Ерєнхийлєгчийн талаар бусдыгаа бодвол тийм ч хатуу шугам барьдаггvй, генерал Ж.Баатарын тагнасан, чагнасан хэргийг Ху намын талд ашигтайгаар шийдэж єгсєн зэргийг харгалзан єєртєє ашиглаж магадгvй гэж горьдсон хэрэг.

Н.Багабанди эвслээс Ерєнхий сайдад санал болгосон
хvнийг vл зєвшєєрч хувийн сонирхолдоо ашиглахаар С.Зоригийг сонгож авсан нь тvvний эрх vvрэгт vл хамаарах албан тушаалаа ашиглан vйлдсэн хэрэг гэж vзэж болно. С.Зоригт хатуу болзол тулгаж таараа. Ш.Отгонбилэгийн Д.Ганболдод тулгасан шиг, хээл хахууль ч амлаа биз. Энэ бvхнийг С.Зориг хvлээж авсангvй. С.Зориг тийм бузар хэрэгт оролцох хvн биш ээ. Хvлээж аваагvйг С.Баяр ойлгогдохоор хэлсэн байдаг.

Болзол тулгалтыг хvлээж аваагvй С.Зоригийг хєнєєхєд Н.Багабанди, Ш.Отгонбилэг, С.Баяр нарын хэн хэн нь туршлага дутна... Vvнд мєнгє л байвал урьдын дадлага туршлагатай, алуурчдыг олох нvх сvвийг мэддэг Аюулаас хамгаалахын хуучин хашрууд оролцож энэ хэргийг vйлдсэн, зохион байгуулсан гэмээр. Есдvгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ныг хvртэл тєлєвлєсєн ёсоор С.Баяр анхнаасаа хэргийг эвслийн удирдлагуудад тохох тvvнийг итгэл vнэмшилтэй болгохын тулд тун шаргуу ажиллажээ.

Аравдугаар сарын 2-н бол санамсаргvй тохиолдол биш. Зохион байгуулагчдын сонгож авсан єдєр.
Хугацааг єєрчлєх эрх С.Баярт байсангvй. Хугацаа дєхєєд байдаг. Зорьсон ажил олигтой бvтэхгvй байсан нь тvvнийг ихэд зовоосон бололтой. Тэгж байтал аравдугаар сарын 2-нд С.Зориг, Д.Энхбаатар хоёр Улаан-Vд явах болчихсон. Бvх хэргийг сvйрvvлэх аюултай болгож С.Баярыг жинхэнэ сандралд оруулжээ.

Єдєржингєє С.Зоригоос салсангvй. Явуулахгvй байх бvх аргыг хэрэглэсэн. Амь насанд нь аюул тулгарч байгааг хэлж хамгаалалт авах санал хvртэл тавьж. Энэ єдєр хамгаалалт авъя гэхэд єєрєє зєвшєєрєєгvй. МVАН-ын Ерєнхий зєвлєл хуралдсан бол тэрээр хамгаалалтад орох байлаа. Тэр єдєр С.Баяр С.Зоригтой гурван удаа уулзсан байна. 15 цагаас хойш хоёр цаг хагас С.Зориг, Д.Энхбаатар, С.Баяр гурав хамт байж.

17:30 цагт С.Зориг Улаан-Vд явахгvй vлдэхээр шийдэж 17:30 цагт С.Зориг, С.Баяр нарын уулзалт тєгсгєл болжээ. Дєрєв хоногийн турш хєєцєлдсєн ажлын сvvлчийн минут. Журамт нєхрєє ярганы газарт явуулж vдсэн эцсийн хугацаа. 17.50 цаг С.Баярын ухаан санаанд vvрд vлдсэн онцлог мєч. 10 минутын дараа ажил тарна. Дохио єгєх байж. Гэтэл нєгєє хэнэггvй нєхєр шатар тоглоод 22 цаг хvртэл. Чилийтэл сууж.

Арай хийж гарахад дохио єгєгдєж, С.Зориг шууд харьсангvй. Талийгаач Ч.Пvрэвдоржийнхоор ороод нэлээд саатчихжээ. Ер нь алуурчид байрны орцонд шатан дээр тааралдах. Тvргэн хугацаанд буудаж хороохоор тєлєвлєсєн байж магадгvй. Гэтэл С.Зориг ирдэггvй. Ил задгай хvлээгээд байх хэцvv. Аз vзэж хаалга тогштол тайлаад єгч. Ингээд л бvх хэрэг аажуу уужуу тайван vйлдэгджээ. Ийм дvр зураг бууж байна" Та бидний сэтгэлд "ХАР БААСАН" гариг гэсэн сэжиглэл аль хэдийнэ шингэж vлджээ.

1985 оны аравдугаар сарын 2-ны єдрийн "баасан" гаригт тєр нийгмийн зvтгэлтэн Д.Тємєр-Очирын амь насыг хєнєєснєєс vvдэлтэй. 1998 оны аравдугаар сарын 2-ны єдрийн баасан гаригт ардчилсан хєдєлгєєний удирдагч Санжаасvрэнгийн Зоригийн амь насанд аймшигтайгаар зэвсэглэн халджээ. Vvнийг улс тєрийн хоёр дахь захиалгат аллага гэж зарлаад арав гаруй.... жилийнхээ нvvрийг vзэж байна. Аль алиных нь алуурчид олдсонгvй.

Олдоогvй шалтгаан хоорондоо маш тєсєєтэй. Д.Тємєр-Очирын амь насанд халдсан алуурчнаар До яам Жамбал гэгчийг тодруулсан боловч тэрээр нотлогдоогvй. Д.Тємєр-Очиртой танил гэх нэгэн орос эмэгтэй энд яригддаг бол С.Зоригийг хєнєєхєд Батаа хэмээх алуурчин Оюунаа гэдэг эмэгтэй гол рольд яригддаг. Д.Тємєр-Очирыг хєнєєсєн хэргийн газраас олдсон баримтууд устгагдсан болох нь тодорхой. Гэтэл С.Зоригийн хэргийн газраас олдсон 50 ширхэг vс, 12 ул мєр олж илрvvлсэн цагдаа єнєєг хvртэл чимээ аниргvй.

Аюулаас хамгаалах байгууллага Д.Тємєр-Очирын аллагыг илрvvлж чадаагvй. С.Зоригийн аллага ч гэсэн ялгаагvй. Улстєрчид тєр нийгмийн удирдагчид, цагдаа, тагнуул, прокурор, хууль хяналтынхан, гадаад дотоодын дипломат албаныхан, зохиолчид, уран бvтээлчид, сэтгvvлчид, жирийн шударга иргэдийн хэлсэн vг, дэвшvvлсэн санаа, таамаглал, бvтээсэн ном зохиол, кино урлагт С.Зоригийн аллагын талаар олон чухал мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байх боловч тvvний мєрєєр ямар арга хэмжээ авсан нь єнєєдєр тодорхойгvй.

С.Зоригийн аллагыг нийгмийн сэтгэхvй бvхэлдээ улс тєрийн захиалгат аллага гэдгийг хvлээн зєвшєєрсєн тєдийгvй Тагнуулын Ерєнхий газраас улс тєрийн аллага гэдгийг батлаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн удаатай.

Кино зохиолч Ду. Мягмарсvрэн С.Зоригийн аллагын талаар бvхэл бvтэн кино бvтээхдээ гэмт хэргийн гол этгээдээр Дотоод явдлын яамыг тодруулж, цаад утгаар нь МАХН-ыг энэхvv гэмт хэрэгт холбон туурвижээ. Зохиолч Д.Дожоодорж "Зоригийн гэгээн дурсгалд зориулсан олон нийтийн гашуудлын цуглаан дээр тэр vеийн МоАХ-ны дарга Б.Билэгт хоёргvй сэтгэлээр Мэндсайханын Энхсайхан" гэснийг тодотгож бичсэн байдаг.

Зориг сангаас явуулсан "Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн хєнєєв" гэсэн санал асуулгаар МАХН гэсэн хариуг олон нийтийн зvгээс єгсєн байдаг. ТЕГ-аас "С.Зоригийг амь насыг хєнєєхдєє улс тєрийн шалтгаанаар егvvтгэсэн нь криминалогийн шинжилгээгээр тогтоогдлоо" гэж зарлаад олон жилийг ардаа орхилоо.

Ройторс агентлагаас "1990 онд коммунизмыг халсан ардчилсан хєдєлгєєний удирдагч С.Зоригийн амийг хєнєєснєєр хуучин коммунистуудаас бvрдсэн дахин эрч хvчээ авч буй сєрєг хvчин болон эрх баригч Ардчилсан холбоо эвслийн хоорондын хурц зєрчилдєєнийг шийдвэрлэж магадгvй гэсэн итгэл тєрvvлж байсан нэр хvнтэй улстєрч vгvй боллоо.

Хуучин коммунистуудын неофашист гэх мэтийн зарим холбоотон зах зээл, ардчилалд эрс дайсагнаж байна" Нэртэй улстєрч Баабар: "Хувийн єчvvхэн атгаг санаа, алсын хараагvй эрх мэдлийн тєлєєх утга учиргvй тэмцэлдээн, амин биеэ нээлттэй нийгэмд авч явж чадахгvй арчаагvй зангийн бухимдлаас vvдэн улс тєрийн хямралыг зориуд санаачлан буй болгож, єдєєн сэдрээж, турхиран vйлдэгчийн хорон санааны биелэл vv.

Єєрийн бvтэц байгууламж, vзэл санаагаа хамгаалах, хvч чадалгvй ардчилсан тогтоц, хэврэг хэврэгийнхээ хэрээр єєртєє аюул занал дагуулж байна" АНУ-ын Элчин сайд Альфронсе Ла Порта: Улс тєрийн уур амьсгал эрс туйлширсаны улмаас тус улсын нэртэй ардчилсан удирдагч алагдахад хvргэсэн нь аймшигтай хэрэг". Энэ бvхний цаана тэр vеийн сєрєг хvчин МАХН-аас авч явуулж байсан аймшиггvй улс тєрийн єнгє тєрх харагддаг.

Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасvрэнгийн Зоригийн амь насыг єєрєєс чинь нэхэж "Зачем ты убил мальчика" гэж эр хэлсэн иргэн Р.Батаагийн бухимдалд та ямар хариулт єгєх бол.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24475
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27991
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115752
1626 Далай лам: Би хэтэрхий залуу байна [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 1568
1625 Шинийн нэгний өглөө зам мөрөө гаргах [1] nikes 2010-02-13 2422
1624 Монголын цагаан сар, шинэлэх ёсон [2] nikes 2010-02-13 1996
1623 Цагаан сарын ёсон Унаагаар үйлчлэнэ. 2010-02-13 2667
1622 Амттанд дурлах нь чимээгүй тахал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1555
1621 Хамгийн хар нүгэл бол атаархал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2339
1620 Цагаан бар жилийн өнгө, мөр гаргах, засал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2290
1619 СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 1651
1618 Газраа хоёр өрөө орон сууцаар солих боломжтой. [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-11 1642
1617 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 다산120 2010-02-11 1335
1616 ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ. [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-10 1524
1615 Дэлхий яг одоо ч сөнөж болзошгүй! [3] chelsa 2010-02-10 2296
1614 Монгол Солонгосчуудын эх орон уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-02-09 2022
1613 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12397
1612 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа [1] Skymen 2010-02-04 1372
1611 Чамайг далайд шидчихэд хэн ч мэдэхгүй. [4] ӨДРИЙН МЭНД 2010-02-03 1912
1610 Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье! [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-02 2441
1609 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-02 1341
1608 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15818
1607 asuuya ya ya 2010-02-01 1128
1606 МИНИЙ МОНГОЛЧУУДАА [6] guree_g 2010-01-31 1434
1605 SOLONGOST BAIGAA MONGOLCHUUDDAA URIALJ BNA [4] damba07 2010-01-31 1932
1604 Хулганы орны түүх mgldevochka 2010-01-30 1537
1603 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу [5] maksimus 2010-01-30 1498
1602 Бар жил болгон хатуу гэдэг нь өрөөсгөл ойлголт. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-29 2742
1601 Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд Монголоороо гоёдог. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-28 1979
1600 Ганц залуу арваад офицерийг зодчихож гэнэ() [3] nikes 2010-01-27 2177
1599 УИХ-ын гишүүд ингэж хууль баталдаг(kkk) [4] nikes 2010-01-27 1612
1598 mashin zarah buyu solino [1] lenen 2010-01-26 1757
1597 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31187
1596 Хяналтгүй төрийн балаг буюу баялгийн хуваарилалт [2] Monh-monh 2010-01-26 1599
1595 МОНГОЛ УЛСАА АВАРЪЯ [1] Happy_3 2010-01-25 1438
1594 БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ [3] nikes 2010-01-25 1887
1593 Ядуу байна гэдэг сэтгэл санааных (гэнээKKK) [4] nikes 2010-01-24 1889
1592 Seremjuuleg Seremjluuleg...gadaadiin humuusiig huuran mehleh ajillagaa... [6] www.mn07.com 2010-01-24 5391
1591 tsaatsaar avah yal buruu!! alibum 2010-01-22 1043
» bolson yavdalaas jiliin daraa (neeree martah uchirgui geJ) [2] saakaaa 2010-01-22 1826
1589 яриа soracsan 2010-01-21 1121
1588 ХАРИУЦЛАГА 2 Monh-monh 2010-01-21 1242
1587 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1489
1586 Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү… [1] Маралгоо 2010-01-20 1775
1585 H1N1 haniadiin esreg [1] emuge 2010-01-19 1331
1584 БНСУ-д гэр бүлээр нь явуулах саналд нааштай хариу өгөөгүй. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-19 1726
1583 МАХН=AH л амалсан болохоос эрхэм гишүүн би тэгж амлаагүй Monh-monh 2010-01-19 1271
1582 ***СОХОР НЬ СОХОРТОО ЗАМЧЛААД АНГАЛ РУУ ЯВЖ БАЙНА*** [1] buleen 2010-01-19 1340
배너신청
자생병원

배너신청