Хадан хавцалаас 2 хүрхрээ урсаж байнаа... Та хараад л зогсож байхын... За тэгээд энэ дөрвөн хэсгийн аль хэсэг хамгийн гоё харагдаж байхын бэ дээ?
Жирийн үед номхон морь шиг л тайван сайхан хүн жоохон уугаад согтоод ирхээрээ танигдахын аргагүй яриа хөөрөөтэй болоод л инээж ханиадаг нэг нь байхад уйлж майлах нэг нь ч энүүхэнд байдаг шүү дээ. За тэгээд асуудал хүндрээд агсам тавидаг хүн ч байдаг. Эвгүй зан авир гаргачих гээд байдаг хэн ч албаар өөрөө тэгье гээд тэгдэггүй нь ойлгомжтой. Хэзээ нэгэн цагт архинаас болж эвгүй байдалд битгий ороосой гэсэндээ энэхүү сонжоог та бүхэнд хүргэж байна. Манай Монголын ухаалаг залуусаа өөрийгөө мэдэж хэмжээгээ битгий хэтрүүлээрэй ;)
1. Хүнийг дарангуйлмаар болчихдог...... согтхоороо 85% өөрчлөгдөнө
Та ганцаараа бусдаас тэс өөр зүйл хийх зориггүй хүн бөгөөд нийтийг жишигийг яс мөрддөг бусдаас гажууд зүйлийг хийхийг хүсдэггүй нэгэн. Өөрөө анзаараагүй ч таны нэгээхэн хэсэг байнга нийтийн жишигийг дагаж нийгэмж дарангуйлагдаж байгаадаа залхаж эхэлсэн байна. Таны нөгөө залхасан нэгээхэн хэсэг чинь архины тусламжтайгаар хүчээ аван ил гарч ирэхийг хүсэмжилэн нэгээхэн бус нэлээдхэн хэсэг болчихдог бололтой. Ялангуя ажил хэргийг чанартай уулзалтан дээр дага тань "өнөөдөр ажил алба хамаагүй сайхан найзууд шиг байя" гэж хэллээ ч энэ үгэнд нь орж битгий л хэтрүүлээрэй дээ. Учир нь энэ үгийг дарга нар таны өдөр тутам нуугдмал байдаг нэгээхэн хэсгийг чинь харах гэсэн зорилготой хэлдэг юм шүү. Эмэгтэй хүн бол ийм үед юпка юм уу бага зэрэг бие барьсан байдлаар хувцаславал илүү дээр. Учир нь та гэртээ харитлаа архинаас илүү хувцасндаа анхаарлаа хандуулсаар байх учир согтохгүй байх магадлал өндөртэй