Бичлэгийн тоо 2,391

Солонгосын зэвсэглэлээр хөөцөлдөх тэмцэлд АНУ татагдан орлоо
 

Хойд Солонгосын талаас аюул гарч ирвэл АНУ гараа хумхиад суухгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс мэдэгдсэн юм. Пхеньяны үйл ажиллагаа бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх уралдааныг гаргаж ирнэ хэмээн Вашингтон түгшиж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс уучлалт гуйхыг шаардаж байгаа Хойд Солонгос зургадугаар сард тив алгасан нисэх пуужингийн шинэ туршилтыг хийх бололтой.

Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй байхтай АНУ эвлэрэхгүй. Өнгөрсөн долоо хоногт Сингапурт болсон Ази, Номхон далайн орнуудын цэргийн дээд удирдлагын жил тутмын уулзалт дээр энэ тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс мэдэгдсэн билээ. “АНУ эсвэл Азийн ямар нэгэн бүсэд ноцтой сүрэл авчрах боломжоо Хойд Солонгос нэмэгдүүлж байгааг бид хжуугаас нь тайван хараад сууж чадахгүй” хэмээн сайд өгүүлжээ. “Хэрэв энэ маягаар БНАСАУ үйлдлээ үргэлжүүлээд байх юм бол бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюуул үүсэхээс гадна энэ бүсэд зэвсэглэлээр хөөцөлдөх мэтийн тэмцэлдээнийг гаргаж магадгүй” гэсэн сайдын үгийг Reuters агентлаг иш татсан байна.

Батлан хамгаалахын сайд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг “айдас дагуулсан ирээдүйн дохио” гэж нэрлээд түүнийг Ираны цөмийн хөтөлбөртөй зэрэгцүүлэн авч үзлээ. Гэхдээ энэ талаар Хойд Солонгос тэргүүлж байгаа ба харин Иран өөрийн нутаг дэвсгэртээ МАГАТЭ-гийн шинжээчдыг оруулсан гэж онцлов. Цөмийн асуудалтай холбогдуулан БНАСАУ ба Иранд “хоёр оронд олон улсын хэм хэмжээг зөрчвөл ямар хүнд байдгийг мэдрүүлсэн” хатуу хориг арга хэмжээ авахыг Гейтс уриаллаа.

Хойд Солонгос тавдугаар сарын 25-нд цөмийн туршилт хийсэн ба ойрын зайн хэдэн пуужинг харвасан юм. Өнгөсөн бямба гаригт тив алгасан нисэх баллистик пуужинг туршихаар бэлтгэж байгаа тухай яриа гарч ирлээ. Гэхдээ цөмийн туршилтын мэдээлэлд Пентагон эргэлзэж байгаа. Америкийн Батлан хамгаалах яамны тагнуулын дагуулуудаас авсан зургаар Пхеньяны хиймэл дагуул хөөргөсөн гэх бүсэд хөл хөдөлгөөнтэй болсныг илэрүүлжээ. Гэхдээ тэр туршилт хийсэн гэх бүсийн агаарын шинжилгээ болон бусад шалгалт яг цөмийн бөмбөгийн туршилтыг хийсэн гэх тодорхой дүгнэлт хийх боломжийг өгсөнгүй. Бүх талын шинжилгээ судалгааны дараа л жинхэнэ дүгнэлт гарах гэнэ.

Яг одоогоор өнгөрсөн долоо хоногийн цөмийн туршилттай холбогдуулан НҮБ-ын Аюулгүй зөвлөл тогтоолоо батлаагүй байна. Дөнгөж сая энэ тогоолын утга тодорхой болж эхлэв. Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тогтоолын төсөлд Пхеньянын анхны цөмийн туршилтын дараа авсан арга хэмжээгээ улам чангалах тухай тусгагдсан гэнэ. Худалдаанд хязгаарлалт хийж, тус оронд зэвсгийн нийлүүлэлтэд бүрэн хориг тавих, олон улсын хамтын ажиллагааг явуулж болохгүй Хойд Солонгосын үйлдвэрүүдийн жагсаалтыг өргөтгөх болон тэдний удирдлагыг зарим орнуудын нутаг дэвсгэрт орохыг хориглох зэрэг арга хэмжээг авахаар уг тогтоолын төсөлд тусгагджээ. Япон улс Хойд Солонгостой агаарын харьцаагаа зогсоохын төлөө байна. Тогтоол батлагдаагүй байгаа ч Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс уучлалт гуйхыг шаардаад амжлаа. “Саяханы цөмийн туршилт бол бидний ил тодоор зарлаж байсан мэдэгдлийнхээ дагуу улс орны батлан хамгаалах асуудлынн нэг арга хэмээ юм. Өнөөгийн байдал хурцатсаны буруу нь АНУ болон түүний хань хамсаатнуудад ноогдоно. Тэд БНАСАУ-ын энхийн зориулалттай хиймэл дагуул хөөргөсөн асуудлыг НҮБ-д санаатайгаар хэлэлцүүлэн түүнийг шүүмжлүүлсэн юм” хэмээн энэ бямба гаригт тараасан Хойд Солонгосын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс уучлалт гуйхыг хатуу шаардсан ба тэр нь өнөөдөр хүчин төгөлдөр” хэмээн уг мэдэгдэлд онцолжээ.

Зургадугаар сарын дундуур Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт хийж магадгүй тухай мэдээлэл бямба гаригт гарсан байна. Энэ тухай мэдээлэл сайтай эх сурвалжаас авсан мэдээндээ үндэслэн Өмнөд Солонгосын “Ренхад” агентлаг мэдээлсэн байна. Үүний өмнө Reuters агентлаг Мусуданы хошуун дахь пуужин хөөргөх талбайд тив алгасан нисэх пуужинг авчрахаар Хойд Солонгосын Пхеньянын ойролцоох үйлдвэрт бэлтгэл хийгдэж байгааг мэдээлсэн юм. “Хөөргөх талбайг бэлтгэхэд хоёр саар хэрэгтэй ч Хойд Солонгос үүнийг хоёр долоо хоногийн дотор хийж чадах ба пуужингийн туршилт зургадугаар сарын дунд үеэр болно гэж тэр мэдээлэл сайтай эх сурвалж тус агентлагт ярьжээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1754454/849/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24475
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27991
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115752
951 A330БНХАУ-н нэгэн зорчигч 1,5 сая ам.доллар$-р амь насны даатгал хийлгэсэн Munkh-munkh 2009-06-08 985
950 Тэр худлаа ярьж байна уу? [1] mgldevuchika 2009-06-08 1092
949 Бүтэшгүй мөрөөдөл тань биелэх боломж [1] mgldevuchika 2009-06-08 1189
948 Бүтэшгүй мөрөөдөл тань биелэх боломж 1 [1] mgldevuchika 2009-06-08 1119
947 Та согтохоороо... ?! [1] mgldevuchika 2009-06-08 1248
946 Та согтохоороо... ?! mgldevuchika 2009-06-08 1176
945 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр Munkh-munkh 2009-06-07 1234
944 БИД ХАЛДАШГҮЙ МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ӨВГӨДИЙНХӨӨ ЗАРЛИГТАЙ МОНГОЛЧУУД Munkh-munkh 2009-06-07 1153
943 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ vege 2009-06-07 906
942 ВВС , Бразила А330 онгоцны сүйрэлийн амь үрэгдэгсэдийн цогцосыг олсон байна Munkh-munkh 2009-06-07 982
941 ДЭЛХИЙН БУУДАЙН АНХДУГААР ФОРУМ Munkh-munkh 2009-06-06 894
940 Эдиiн засгийн уулзалт өндөрлөж байна Munkh-munkh 2009-06-06 982
939 Санкт-Петербург хотод болж байгаа эдийн засаг эрчим хүчний форум ... Munkh-munkh 2009-06-06 1062
938 86400 NEW Munkh-munkh 2009-06-06 889
937 ОХУ өөрийн Рублийг санал болгоод ... Munkh-munkh 2009-06-06 1083
936 “Харанга”-ын Х.Лхагвасүрэнд өршөөл үзүүлэхээр боллоо [1] Munkh-munkh 2009-06-05 1260
935 HAMMER & CHINA Munkh-munkh 2009-06-04 1184
934 АНУ ерөнхийлөгч Cairo-d Munkh-munkh 2009-06-04 1182
933 tuslaad zaagaad ogooch bolor4 2009-06-03 917
932 Хоёр орны иргэд ч харилцан визгүй зорчиж болох нөхцөл [4] Munkh-munkh 2009-06-03 1346
931 Би яагаад байгаан болоо [2] 6995 2009-06-02 4217
930 МИНИЙ УЛААНБААТАР ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БАЙНА [1] Munkh-munkh 2009-06-02 1266
929 САНДАЛ ХЭДЭН ХӨЛТЭЙ ВЭ? [2] Munkh-munkh 2009-06-02 1669
928 Баабар: Цэдэнбалыг төрд дахиж ойртуулаагүй [2] Munkh-munkh 2009-06-02 1356
927 Ким Чен Ир гурав дахь хүү Ким Чон Оныг өөрийн залгамжлагчаар тодруулжээ Munkh-munkh 2009-06-02 1223
926 ЖЕНЕРАЛ МОТОРС ДАМПУУРЛАА. GM Munkh-munkh 2009-06-02 2292
925 А330 ОНГОЦ СҮЙРЧЭЭ [2] Munkh-munkh 2009-06-02 1435
924 " ANOD " bank [1] Munkh-munkh 2009-06-01 2592
923 Гадаадад байгаа Монголчуудыгаа Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд [4] Munkh-munkh 2009-06-01 1519
922 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19822
921 Шашны чөлөөт байдлын илэрхийлэл бол Монгол хэмээн Ромын Пап хэлжээ [1] Munkh-munkh 2009-06-01 1264
920 Онги гол тасарч, Улаан нуур ширгэснээс болж... Munkh-munkh 2009-06-01 2607
919 Америкийн сонин Обамаг хөнөөх уриалгатай зарлал нийтэлжээ Munkh-munkh 2009-06-01 1026
» Солонгосын зэвсэглэлээр хөөцөлдөх тэмцэлд АНУ татагдан орлоо Munkh-munkh 2009-05-31 1537
917 “Тэнгис” кино театрын дэлгэцнээ [2] Munkh-munkh 2009-05-30 3272
916 Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн тангаргаа өргөж, Ерөнхийлөгч болно [1] Munkh-munkh 2009-05-30 1410
915 бэлчээрийн талбай жил бүр хоёр сая га-гаар багассаар байна [5] Munkh-munkh 2009-05-30 2573
914 ULAN BATOR & ULAANBAATAR [1] Munkh-munkh 2009-05-29 1351
913 COREA & KOREA [2] Munkh-munkh 2009-05-29 1508
912 Ө.СОЛОНГОС ДАЙНЫ БАЙДАЛТАЙ БАЙНА ГЭХ ЮМ [1] Munkh-munkh 2009-05-29 1526
911 МОНГОЛД ЭРГЭН ИРЭХЭЭР ШИЙДСЭН ХҮНД [1] Munkh-munkh 2009-05-28 1825
910 elchind ajilladag ajilchdiin zan aranshingiin tuhai [6] HIFI 2009-05-28 1694
909 МИНИЙ УЛААНБААТАР НЭГДҮГЭЭРТ [2] Munkh-munkh 2009-05-28 1783
908 ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ [3] Munkh-munkh 2009-05-27 4970
907 Монголд ардчилал vvсч тєлєвших явцын эхний 10 жил(С.Зориг) [1] 나이키 2009-05-27 1532
배너신청
자생병원

배너신청