Санкт-Петербург (ОХУ) хотод болж байгаа эдийн засаг эрчим хүчний форум дээрээс дэлхийн валютын шинэ нөөцөөр БХНАУ-н юан болгох магадлал их болж байна. Дэлхийн валютын сан гэгдэх байгуулагын зохион байгуулалт удирдалгад ч өөрчлөлт орж болзошгүй л болоод байх шиг байна. Мөн эрчим хүчний форум дээрээс яригдаж байгаа шинэ юм шиг боловч улиг болсон нэг асуудлыг нилээн ярьж байгаа нь дэлхийн дулаарал. +2 хэмээр дэлхийн дундажаар дулаархад хэн ч тааж мэдэхээргүй өөрчлөлт бий болно гэдгийг нилээн хэдэн хүмүүс хэлж, дэлхий нийт жирийн иргэдэд албан ёсоор зарлахгүй бол 3 жилийн дараа ч юм уу энэ санхүү, эдийн засгийн хямаралаас чинь аюултай хямрал болох нь гэдэг асуудал.
АНУ, ОХУ хоёр л цөмийн зэвсэгээр хөөцөлдөх асуудлаа зоригтой өөрчилөөд бусад цөмийн зэвсэгтэй орнуудад үзүүлдэг үйлчилгээ, наймаагаа зогсоочихвол энэ эдийн засгийн хямрал бол юу ч биш дор нь гарч болох юм гэж Японы ерөнхий сайд байсан Козюуми хэлсэн байна.
Хямрал 2006 онд гэнэт мэдэгдээгүй бөгөөд 30 жилийн үйл явц бөгөөд үүнийг дэлхийн толгой хэдэн улс мэдсэн ч олон нийтэд дөнгөж 2006 онд зарласан, тэгвэл одоо байгалин хямрал болно гэдгийг ч мэдэж байгаа АНУ, Япон, ОХУ зэрэг улсууд зарлах хэрэгтэй гэсэн санаа их гарч байна даа.