Бичлэгийн тоо 4,494
Би чамд хайртай” киноны Үрлээ, Баяраа нарын охины дүрийг залуу жүжигчин Ч.Ундрал амилуулсан юм
Уншсан 2558 vote 0 2009.09.26 14:37:14“Би чамд хайртай” киноны
Үрлээ, Баяраа нарын охины дүрийг залуу жүжигчин Ч.Ундрал амилуулсан юм.
Уг кинонд тоглохдоо тэрээр төрөөд үрийн зулай үнэрлээд 4-хөн сартай
байхдаа тогложээ. Тиймээс тэрээр яг л тамирчин шиг 7 хоногийн дотор 5,6
кг хаяж өөрөөсөө нилээн дүү охины дүрийг чадварлагаар гаргажээ. Асар их
хүч шүү. Түүнийг “Hero” энтертайнментын захирал Б.Баатарын гэргий
гэдгийг хүн бүр андахгүй биз ээ. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийн
жүжигчний ангийг 2002 онд төгссөн юм. Ингээд жүжигчин Ч.Ундралтай
ярилцсанаа хүргэе.
"Би чамд хартай" киноныхоо сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
”Би чамд хайртай” кино нь монголчуудын зүрх сэтгэлд хүрчихсэн. Тийм учраас бид энэ киноны хоёрдугаар ангийг муу хийх, уран бүтээлчдийн хувьд муу тоглох эрх байгаагүй. Уран бүтээлчид маш хариуцлагатай ажилласан гэж бодож байна. Энэ киног хийсэн хүн бүр сайн болсон гэж хэлэхдээ итгэл дүүрэн байх болно. Үзэгчид маань уг киног тэсэн ядан хүлээж байсан.
Та хичнээн кинонд дүрээ үлдээв?
Сургуулиа төгсөөд кинонд тоглоогүй юм байна. Харин оюутан байхдаа нэлээн хэдэн хэдэн кино, жүжигт тоглосон. Оюутан байхдаа “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Нөхрөө надад зарчих” зэрэг жүжигт тоглосон. Харин кино нь гэвэл “Өрөмний өт”, “Тавилан”, “Гурван долоо хоног”, “Чи нэг нь”, “Дурлалд тавтай морилно уу” зэрэг юм байна.
Кинонд тоглож байхад хэцүү санагдаж байсан үе нь хэдийд вэ?
Оюутан байхдаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч Баярын дипломын ажил болох “Гурван долоо хоног” кинонд тоглосон. Хэдийгээр энэ кино дипломын ажил байсан ч сайн кино болж чадсан. Кино зураг авалтынхан Тэрэлжид 21 хоног хөдөө байсан. Тэгэхэд өвс шиг юмаар юбка хийж өмсөөд, хөл нүцгэн зуссан. Арваннэгэн сарын сүүлээр гэхэд голын хүйтэн ус, хүрхрээнд зураг авахуулаад хэцүү байсан л даа. Гэхдээ энэ нь тэрхэн үед хэцүү санагдаж байсан. Одоо бодоход хэцүү гэж бодохгүй байна. Жүжигчин хүний хийх л ажил юм чинь. Үүнээс ч хүнд ажил, мэргэжилтэй хүн зөндөө байгаа.
Жүжигчин Өөдөөтэй хамтран хамтлаг байгуулж байсан шүү дээ. Дуулах, жүжиглэхийг хослуулж байсан гэж болох уу?
Би мэргэжлийн дуучин биш л дээ. Дуулах нь миний бас нэг хобби гэж хэлж болно. Жүжигчин хүн учраас төрөл бүрийн жанраар өөрийгөө сорихыг хүссэн. Багш нар маань ч бас тэгж хэлдэг байсан. Миний арав гаруй дуу бий. Мөн жүжигчин Өөдөөтэй хамтран дуулсан хэдэн дуу байгаа. Дуунуудаараа DVD, CD гаргасан. Сүүлийн үед дуулахгүй байна.
Таны амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг юу вэ?
Амьдралдаа нөхрөөсөө л том бэлгийг авсан юм байна. Энэ нь миний хувьд хүү маань юм даа. Үүнийг хамгийн том бэлэг гэж боддог. Хоёр дахь том бэлэг “Би чамд хайртай”-2 кино юм байна. Нөхөр маань “Би чамд л зориулж энэ киноны хоёрдугаар ангийг хийх гэж зүтгэж байна” гэж хэлсэн. Ийм том бэлэг авсандаа баярлаж бас аз жаргалтай байна.
Танай гэр бүлийн найз?
Бид урлагийн хүмүүс учир урлагийнхантай ойр найзалдаг. Ялангуяа, урлагийн залуу гэр бүлтэй. “В” продакшны захирал, дуучин Д.Болд, “Номинталст”-ын Батсүх гээд олон гэр бүлтэй сайхан найз нөхөд.
Хамгийн аз жаргалтай байсан үе хэзээ вэ?
Сайхан гэр бүлд өсөж төрсөндөө аз жаргалтай байдаг. Ямар ч хайраар дутаахгүй өсгөсөн ээж аавтайдаа аз жаргалтай явдаг. Миний аав, инженер, ээж маань эмч мэргэжилтэй. Мөн жүжигчний мэргэжил эзэмших гээд сургуульд орохдоо, төгсөхдөө анхны уран бүтээлээ хийж байхдаа аз жаргалтай байсан. Харин хүүгээ төрүүлсэндээ хамгийн их аз жаргалыг эдэлж байлаа.
Ямар үед сэтгэлээр унадаг вэ?
Миний эргэн тойрон, хажууд минь сайн хүмүүс байгаа учир сэтгэлээр унах нь гайгүй шүү. Хэрэв сэтгэлээр унавал тэд маань амархан “өргөөд” босгочихдог.
Эмэгтэй хүний сайхан нь?
Сайхан сэтгэлтэй эмэгтэйг л хэлнэ. Миний хувьд сайхан сэтгэлтэй байвал сайхан эмэгтэй хүн юм гэж үнэлнэ.
Таны нэг тодорхойлт байдаг шүү дээ. Эмэгтэй хүн жижигхэн байх тусмаа шигтгээ шиг гэж?
Манай хүн “Чи дандаа ингэж хэлдэг. Өөрөө жижигхэн болохоор л тэгж хэллээ” гэдэг юм. Намайг тэгж хэлээд байхаар манай хүнд тэгж санагдсан байж магадгүй л дээ. Гэхдээ заавал жижигхэн биетэй байснаараа шигтгээ шиг болохгүй. Том биетэй ч гэсэн эрдэнийн чулуу шиг сайхан хүүхнүүд зөндөө бий.
Авьяаслаг уран бүтээлч гэдгийг чинь мэднэ. Харин хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
Сайн л байхыг хичээж байна. Бараг хичээлтгүй. Зүрх сэтгэлээс хайр ундран гарч байгаа учраас сайн ээж, эхнэр л байхыг хичээдэг.
Танай “Hero” энтертайнментаас чанартай, олон сайн клипүүд гардаг. Дараагийн уран бүтээл юу хийхээр төлөвлөж байна вэ?
Манай “Hero” энтертайнмент кинонд бэлтгэж байгаа. Гэхдээ эхлээд “Би чамд хайртай”-2 киноныхоо борлуулалт, менежментийг харна. Манайх олон хамтлаг дуучны дууны клип дээр ажиллаж байсан. Энэ кино маань амжилттай байвал киноныхоо уран бүтээлд орно доо. Хажуугаар нь дууныхаа клипийг ч хийнэ.