jasen
Бичлэгийн тоо 4,494

Дуучин С.Жавхлан нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв (medee)

2009-09-23 07:05

 

 Зохиолын дууны ханхүү гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлан УИХ-ын Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвших гэж байгаа талаараа сэтгүүлчдэд хандан өнөөдөр мэдээлэл хийлээ. Өмнө нь түүнийг улстөрд хүчээ үзэх гэж байгаа гэсэн мэдээлэл хэдэнтээ гарахад өөрөө үгүйсгэж байсан. Саяхан хүртэл ийм утгатай мэдээлэл гарахад түүний менежер гэгддэг Б.Төгөлдөр ихэд гайхаж буйгаа илэрхийлж байсан юм. Харин өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлаараа дуучин С.Жавхлан том намуудын хооронд жинхэнэ дайн дэгдээж буй нөхөн сонгуульд бие даан өрсөлдөх гэж буйгаа мэдэгдлээ. Энэ үеэр түүний багш ардын жүжигчин Г.Хайдав гуай Монголын улс төрд соёл урлагийн төлөөлж хүч үзэх гэж буй шавьдаа амжилт хүсээд “Эрүүл биетэй, саруул ухаантай энэ хүүд сөрөг бүхнийг сэлээд гарах тэнхээ бий” гэж магтаж байв. Мөн түүнчлэн “Алтайн халиун” группын ерөнхийлөгч Ц.Гэрэлбаатар оюутан ахуй цагаас нь уран бүтээлээр нь дэмжин ажилласан дотны хүний хувьд энэхүү шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Дуучин С.Жавхлан урлаг соёл, улс төр бүхий л хүрээнд хамтран ажилладаг анд нөхдийн зөвлөснөөр энэ шийдвэрийг удтал бодсны эцэст гаргасан гэж байлаа. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг түүнээс тодрууллаа.

-Нөхөн сонгуульд нэр дэвших шийдвэрийг яг хэдийд гаргасан бэ?

-Одоогоос яг гурав хоногийн өмнөөс бие даан нэр дэвшихээр шийдсэн.

-Яагаад та улс төрд орохоор шийдэв?

-Монголоо гэсэн сэтгэл монгол хүн бүхэнд байгаа. Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно гэсэн үнэн үг байдаг. Тэр утгаар ч гэх юмуу даа. МУГЖ гэсэн энэ том шагналын надад төр засгаас хайрласан тэр үеэс улс орондоо өөрийнхөө бүхий л чаддаг мэддэг бүхнээ зориулах, нэмэрлэх юмсан бодол төрж байсан.

-Хэрвээ та улс төрд орвол дууны урлагийг орхих уу?

- Энэ бол надтай насан туршид хамт байх зүйл. Миний багш өдгөө 85 нас хүртлээ дуулсаар яваа бол энэ буурайн насанд хүрдэггүй юмаа гэхэд ядаж 60 хүртлээ дуулна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү. УИХ-ын гишүүд дуулж ч байдаг шүү дээ.

-Нөхөн сонгуульд нэр дэвшээд ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Манай улсын нэр хүнд бүхий улстөрчид энэ тойрогт нэр дэвшиж байгаа. Тэднийг би хувь хүнийхээ хувьд хүндлэлгүй яахав. Ялах, ялагдах нь гол биш. Энэ бүх алдаа, оноо бүхнээсээ хүн гэдэг чинь суралцдаг биз дээ.

-Энэ удаа гарч ирж чадаагүй ч гэсэн дараа дахин нэр дэвших үү?

-Тухайн цаг үедээ л болох байх.

-Хэрвээ ялалт байгуулаад гараад ирсэн тохиолдолд та юу хамгийн түрүүнд хийх вэ?

-Миний мөрийн хөтөлбөрт ч орж байгаа. Хэмнэлтийн талаар. Манайхан үр дүн муутай, хяналт сул зүйлд маш их улсын хөрөнгө мөнгийг үрж байна. Энэ талаар чадах мэдэхийн хирээр юм хийхийг хичээнэ дээ.

-“Мобиком” корпороциас нэхэмжилээд байгаа асуудлынхаа талаар тайлбарлахгүй юу?

-Гадны мөнгөтэй, төгрөгтэй хэн нэгэн манайд орж ирээд бизнес эрхлэхдээ хууль дүрмийг үл тоодог үйлдэлтэй тэмцэж байгаа юм. Монголын энэ олон хэрэглэгчдэд надаас төлбөр төлж худалдаж аваагүй байж, маш их хэмжээгээр тэдний талхных нь мөнгөнөөс халааслаж байгаад дургүйцэж байгаа юм л даа.

-100 сая төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн. Энэ хир үндэслэлтэй гаргасан тоо вэ?

-Тийм. Харин ч багадуулж нэхэмжилсэн байна гэж бодожбайна. “Мобиком”-оос нэхэмжилсэн мөнгөө сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа ядарсан оюутан, өвчиндөө шаналсан бяцхан хүүхдүүдэд олон түмний нүдэн дээр тусламж болгон гардуулан өгнө.

-Италид суралцахаас татгалзсан тань энэхүү улс төрд орох шийдвэртэй тань холбоотой юу?

-Монгол орондоо монгол хүн монгол хэл соёлоороо байх нь хамгаас чухал гэж үздэг юм. Энэ асуудал улс төртэй ямар ч холбоогүй зүйл юм шүү.

-Та ойрд хийх уран бүтээлийн талаар сонирхуулаач?

- Цагаан сарын өмнө хийдэг тоглолт маань тэр л цаг хугацаандаа болдогоороо болно

-Гавъяат авсан хүн бүхэн цолны мялаалга хийдэг. Та хэзээ гавъяатын найр хийх гэж байна вэ?

-Юуны туханд хүрээгүй байж найр цэнгүүнийг хиймээргүй байна.

Нөхөн сонгуульд хүч үзнэ гэж буй түүнээс сонгуулийнхаа сурталчилгаанд хэдий хэмжээний мөнгө зарцуулахаар төлөвлөөд байгааг нь асуусан ч тодорхой зүйл хэлсэнгүй.


profile

~~~*oGoGo*~~~

2009.09.24 22:35:49
*.12.43.18

ONIGOO ONIGOO. BATBAYAR GEJ 1 ONIGOONII ARAAS ORLOOLDOO
profile

.Sarnai.

2009.09.24 23:24:55
*.153.107.146

ёооё, нээрээ ичдэггүй хүмүүс Монголд маань их байна аа....
Хөдөөний дээлээ чирсэн улаан хацартай баньд Улаанбаатарт ирээд анх дуулж эхлээд олны сайшаалыг хүлээсэн мундаг дуучин болохоо харуулсан, үүнд нь ч бид баярлаж дэмжиж сайшааж ирсэн.
Гэтэл олон жил ч дуулж шалиагүй байж юун улс төр вэ?
Урлагийн хүмүүс улсын их хурлын гишүүнд нэрээ дэвшүүлээд байгааг би ерөөсөө ойлгохгүй юмаа.
Тэд урлагтаа хайртай, дуундаа хайртай бол тэр чигээ бариад улам л их дуулж амжилтын оргилд хүрэхийг бодмоор юм.
Ийм улс төрийн наад захын мэдлэг боловсролгүй хүмүүс улс төр гэж ярьж байгаа нь гээд унасан морио ярих вий........өмнөөс нь ичиж байна......emoticon
Хэн мөнгөтэй нь улс төрд гардаг цаг аль хэдийн болчихсин юм уу даа ....Урлагийнх байгаад улс төрийн мэдлэгтэй бол бас ч гэж болж л байна...толгойгоо цэнэглэчихээд ийм үйлдэл хийгээсэй дээ...........

Улс төрд гарч улсын мөнгөнөөс идэж улам баяжих гэсэн муусайн шуналын туламнуууд.........
сумо Батбаяр, аварга Бат-эрдэнэ, одоо араас нь дуучин Жавхлан орох нь ээ кккккк emoticonбас бус өчнөөн busnessman-үүд байна....

profile

999999999_

2009.09.25 20:21:26
*.212.230.201

ичдэггүй хошного арай ч дээ улс төрд гарч байгаа нь тэнэг хүмүүс ,
тэр хүмүүсийг сонгож байдаг монголчууд ,сонгогч нар бүүр тэнэг
яанаа emoticonemoticon

wiseman

2009.09.25 20:35:08
*.99.112.138

хэхэ эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтддаг гэдэг арай ч дэндүү боджээ түүнийхээ оронд суртачилгаандаа хаяж байгаа хэдэн сая төгрөгөө халамжийн хүүхдүүд хэдэн оюутны сургалтын төлбөр нтр-т зориулчихгүй дээ.Ядаж нэр дэвшихээсээ өмнө надаас асууж зөвлөгөө авахгүй гээд томрочихвол хаха.дараагийн сонгуульд ПиАр-ийг нь хийгээд өгөхгүй юу хэхэ.Хэдэн санал авч хөгөө чирэх болоо Гэр бүлээ яая гэж байж төр засах санаатай Дээд сургууль ядаж удирдлагын чиглэлээр төгсөж үзүүлэх цаастай юм байхдаа муу онигодой чинь
profile

ulgerduusahgui

2009.09.25 21:03:33
*.233.19.119

kkk. yostoi batbayar gej ykuza nart darluulj orond orchood oroo darah gej ih hurald garsan. odoo javhlan bas yamar oroo darah gej ih hurald ner devshdeg bnaa. ger bulee yaay gej baij kkkk
profile

Hosluul™

2009.09.25 21:09:29
*.128.253.170

yostoi tom tenegteleedee ene hehe

d12

2009.09.26 10:20:30
*.199.11.194

Omnoos ni ichij bna aa. Duuchin ni duuchnaaraa, taminrchin ni tamirchnaaraa yavbal zugeer yum bish uu.Uls tor gedeg hen buhnii hiij chaddag ajil gej bodood bgaa yum bh daa......Ene teneg jaal hen negend hudaldagdaad ali neg namin zolios bolsnoos gartsaagui.... Harin ali namd hudaldagdaj henii sanalin toog saaruulah gej yavaa bol doo.... Uls orni toloo yum hiih gej bgaa bol 3 honog bodood l shiiddeg yum bol Mongol gedeg chini erdoo huuhdiin togloomon zasag tor bolj bna uu... Mongolin ard tumniig teneg gej buu doromjlooch ee... Ger bulee tovhnuulj chadahgui bgaa teneg jaal Mongolin ard tumniig udirdaj toriin huuli tsaaz geed l olon tulgar asuudlig shiidej chadna gedegt uneheer ineed hurch bna aa... Zugeer l duugaa l duulaad yavaach ee... Naminhand hudaldagdaj onigoo bolohoo bolioch ee..............Icheechee...............emoticon 

ovs

2009.09.30 22:57:11
*.172.173.27

ICHIH HEREGTEI

 

 

profile

***Энxзaяa***

2009.10.01 21:21:46
*.170.82.4

Duuchind maani dald sanaa bna shuu kkk. Ugaasaa l biznesiin gol tulhuur erh medel shuu dee.Erh medeltei hun biznest nileen tom amjilt gargiishuu.Manai tur ugaasaa denduu bohir tur yumaa.

batuud

2009.10.02 18:33:28
*.232.80.62

za yughuu dee huu mini chamaar l tutav l gej
profile

sarmisxan

2009.10.02 19:46:37
*.158.66.112

duuchin ,tamirchin ,biznessman  geed  l gachin  yumnuud  boliul  taarna....ed  nariin  huuli  bataldag  gej  yu  bdagiin...muusain  jivjtei  batsaanuud...ternii  orond  oligtoihon  huulichiddaa  sanalaa  ugmuur  yum...

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1479 Үнэхээрийн гайхамшигтай ороод дуустал нь үзээрэй [5] ***Энxзaяa*** 2009-10-02 2483
1478 mgl huuheldein kino ~~~*oGoGo*~~~ 2009-10-02 8652
1477 Асашёорюү, Хакухо нарын барилдаан ~~~*oGoGo*~~~ 2009-09-28 1633
1476 Асашёорюү бүх цаг үеийн шилдэг гурван сумочийн нэг боллоо ~~~*oGoGo*~~~ 2009-09-28 2167
1475 mongol aylguu vneheer saixan shv.setgel xodlogoj uilmaarch ym shig.tanid neg ym bodogduulnaa gej. file [2] beschke_love 2009-09-28 3825
1474 uschin hoshin shog [2] maralmaa&MARALMAA 2009-09-28 1897
1473 bold ft oyun-erdene-anhnii hair bi chamd hairtai 2 ost maralmaa&MARALMAA 2009-09-26 2131
1472 ah egch naraa sumo yag vzeh be zagaad ogooch guij bn [1] 5959 2009-09-26 1877
1471 Би чамд хайртай” киноны Үрлээ, Баяраа нарын охины дүрийг залуу жүжигчин Ч.Ундрал амилуулсан юм [1] power23 2009-09-26 2558
1470 Харанга" хамтлаг power23 2009-09-26 2715
» Дуучин С.Жавхлан нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв (,,,kkk) [11] **bluesky** 2009-09-24 3318
1468 solongost haraar ajilladag hvmvvsiin amidral emneglet yavdal amidarliig haanaas unshij boloh bol ?????? [2] hdgfsagff 2009-09-24 2482
1467 500 myanga hoshin shog [2] maralmaa&MARALMAA 2009-09-24 2094
1466 ТАНЫ ИДЭЖ БУЙ ХООЛНЫ ҮНЭН ТӨРХ [3] Мичидмаа 2009-09-23 3065
1465 morin huurch baina uu [1] shininju 2009-09-23 1749
1464 LET'S GET IT STARTED - MC HAMMER shuu [1] **bluesky** 2009-09-23 1667
1463 Let's get it started KOREA MC **bluesky** 2009-09-23 1384
1462 gertee uidaj bgaa humuus bval sonsooroi goe duunuud bna file [2] **bluesky** 2009-09-23 1917
1461 24 24 ISA HIIDEG HVMVVST [1] MOTORO 2009-09-22 1796
1460 anhaa haliunaa-dandaa chamaigaa hairlaj yvya [1] maralmaa&MARALMAA 2009-09-22 2546
1459 муу сайн хужаа нар яаж байгааг хараач [12] ~~~*oGoGo*~~~ 2009-09-22 2519
1458 МОНГОЛ РЕНБҮҮЧИЙН АЙЛТГАЛ НОМ Monh-monh 2009-09-22 1374
1457 6-n davharaas usrelt [1] ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-22 1781
1456 Hot Stuff - DaVichi ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-21 1254
1455 egshiglen - yag odoo [1] СИКА 2009-09-21 1653
1454 Whitney Houston _ i Look To You _ ( New Music Video) [1] Xарису* 2009-09-21 1632
1453 Whitney Houston _ Million Dollar Bill _ (New music video) Xарису* 2009-09-21 1632
1452 Эхний өдрийн гурван бөх амжиж очсоноор тэмцээнээ эхлэхээр боллоо [1] lollipop976 2009-09-21 1492
1451 Амжилт гаргахгүй бол алдаагаа өөрсдөөсөө хайгаарай [1] lollipop976 2009-09-21 1596
1450 “Би чамд хайртай″киноны жужигчид ярьж байна [2] daruuhan01 2009-09-20 3085
1449 ~~~FUNNY........kkkkkkk~~~~ [1] .Sarnai. 2009-09-20 1510
1448 Эцэг (УС кино) [1] daruuhan01 2009-09-20 2013
1447 Мөрдөгч Дэррик Нэвтрүүлэг 5-р хэсэг [3] daruuhan01 2009-09-20 2554
1446 Beyoncé - Halo [1] kerisy 2009-09-20 1544
1445 Hugjim oilgodog huuhed [2] ~~~*oGoGo*~~~ 2009-09-20 1977
1444 П.Сэрдамба Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо [2] **bluesky** 2009-09-19 1517
1443 naadmiin daraa hoshin shog [3] maralmaa&MARALMAA 2009-09-19 2014
1442 999999999 [4] ...999999999 ... 2009-09-18 3112
1441 АГААРААР ХООЛЛОГЧ БУЮУ,ХООЛГҮЙГЭЭР АМЬДРАГЧ [2] Мичидмаа 2009-09-18 2007
1440 Саятны амжитлтанд хүрэх 21 нууц / [4] **bluesky** 2009-09-17 2028
1439 geriin hana suhdug hulgaichiig ilruuljee [3] maralmaa&MARALMAA 2009-09-17 1567
1438 umnud hytadad hultui mogoi garchee [3] maralmaa&MARALMAA 2009-09-17 2526
1437 Дэлхийд ганцхан монгол наадам ,,,nice pic **bluesky** 2009-09-17 1792
1436 anhaa haliunaa-hairiin hvcheer [1] maralmaa&MARALMAA 2009-09-17 1851
1435 БНСУ-д ажиллаж байгаад эрvvл мэндээрээ хохирсон Мөнхтoгтoхын тухай [7] daruuhan01 2009-09-16 3150
배너신청
자생병원

배너신청