jasen
Бичлэгийн тоо 4,494

Харанга" хамтлаг

Уншсан 2715 vote 0 2009.09.26 14:28:57
Монголын рок попын тvvхэнд єєрийн гэсэн єнгє тєрх, орон зай болоод сонсогч фэнvvдийн хvрээллийг бий болгосон "Харанга" хамтлаг 20 нас хvрч байгаа билээ. Уянгалаг дуу, эрч хvчтэй хєгжмийн тоглолтоороо охид залуусыг байлдан дагуулдаг тус хамтлагийнхан уран бvтээлийн олз омог дvvрэн байгаа.
Иймдээ ч хамтлагийнхаа 20 жилийн ойн баярыг сvр дуулиантайхан тэмдэглэхээр бэлтгэж, улмаар хєдєє орон нутгаар аялан "Талархлын тоглолт "-оо хvргээд амжсан. Харин удтал хvлээсэн нийслэлчvvддээ зориулсан урын сандаа багтсан шилдэг бvтээлvvдээ багтаасан томоохон хэмжээний гурван ч тоглолт хийх нь. Ингээд "Харанга" хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жvжигчин, гитарчин Ц.Энхманлайтай уулзаж ярилцлаа.

-Хамтлагийн тань 20 жилийн ойн хvрээнд болох гурван єдрийн тоглолт ямар байх вэ?
-"Харанга 20 жил" хэмээх гурван vе шаттай тєслийн ажил єнгєрсєн зургадугаар сараас эхэлсэн. Хєдєє орон нутагт тоглох, томоохон хэмжээний гурван єдрийн тоглолт зохион байгуулах, гадаад орнуудаар аялан тоглох гэх мэтээр бvх ажлаа тєлєвлєж бэлтгэлээ. Энэ ч утгаараа, хєдєє орон нутагт "Талархлын тоглолт"-оо хийж уран бvтээлийн бэлгээ задалж явсан. Харин энэ сарын 23, 24, 25-ны єдрvvдэд UB паласын концертын их танхимд томоохон хэмжээний тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
"Haranga all Stars" нэртэй эхний тоглолтод монголын рок попын одод оролцож, хамтлагийн маань шилдэг дуунуудыг амилуулах юм. Хоёр дахь єдрийн тоглолт нь "Haranga anflagged". Энэ удаад бид "Бодлын тэнгис" амьд хєгжмийн тоглолтоо арай єєр, шинэлэг байдлаар vзэгчдэд хvргэхээр зэхсэн. Хамгийн сvvлийн буюу "Best of Haranga" тоглолтоороо уран санд байгаа шилдэг дуунуудаа дуулж сонирхуулах болно.

-Яагаад заавал гурван єєр тоглолт гэж..?
-Ойн баяр ч юмуу бусад тєрлийн арга хэмжээний хvрээнд ихэнх уран бvтээлч, хамтлаг дуучид нэг тоглолтоо 2-3 єдєр хийдэг шvv дээ. Харин бид хамтлагийнхаа 20 жилийн ойн баярт зориулж гурван єєр тоглолт хийж байгаагаараа бусдаас онцлог. Юутай ч, гурван єдрийнхєє тоглолтыг сайн хийхээр бэлтгэж байна. Сонсогч фэнvvдийнхээ сонирхлыг тоглолтын танхимаар тооцоолбол, есєн мянган хvн ирэх болов уу. Эдгээр тоглолтод "Харанга" хамтлагийн гэх бvх л дуунууд эгшиглэнэ. Яахав, гурван тоглолтоо нэгтгэж болох байсан.
Гэвч уран бvтээлvvдээ зайлшгvй шигших шаардлагатай, хасч цєєлєхгvй бол 7-8 цаг vргэлжлэх тоглолт болох нь гарцаагvй. Тийм учраас гурав хуваасан юм. Зарим хvмvvс "20 жилээ хийж байна гээд тасалбарынхаа vнийг 20 мянга болгох нь арай дэндэнэ ээ" гэж шvvмжилсэн учраас бид 15 мянга болгосон.

-Хамтлаг байгуулаад бужигнаж явсан залууст хамтдаа 20 жилийг vднэ гэж тєсєєлєгдєж байсан болов уу?
-Тиймээ, анх хамтлаг байгуулахдаа яг хэдэн жил наслахыг нь тооцож байгаагvй л дээ. "Амьдрал" нэртэй анхны концертоо 1989 оны аравдугаар сарын 26-нд тоглож байсан. Харин тоглолтоос гарч ирээд тавуулаа "Vхэн vхтэлээ хамт шvv. Тvрvvлж vхсэн нь амиа бодсонд тооцно" гэж тангараг тавьсан даа. Энэ бvхэн хоосон тангараг байгаагvй. Чука маань 30 жилийнхээ ойг тэмдэглэх тухай ярьж байсан. Мэдээж хэрэг, рок попын тvvхэнд vлдсэн хамтлагийнхаа уран бvтээлийг vргэлжлvvлнэ. Эрvvл мэнддээ сайн анхаарч 10-20 жил зvтгэх санаа бий. Яахав, дунд нь завсарлавал эрч хvчээ сэлбэж байгаад л гарч ирэхийг бодно. (инээв)

-Цэргийн ангид хамт байсан залуус хэрхэн хамтлаг байгуулахаар шийдсэн нь тvvх их л сонирхолтой юм билээ?
-1975 онд Я.Одсvрэн бид хоёр Тємєр замд "Ногоон гэрэл" нэртэй хамтлаг байгуулж байсан. 1978 онд цэрэгт очоод Чука, Одсvрэн, Пvvжээ хамт "Соёмбо" чуулгад орсон. Тус чуулгад зургаан жил болоод би гарчихсан. "Харанга"-аа байгуулах л гэж цэргийн албанаас зугтаж яваа нь тэр байхгvй юу. Тэгээд эднийгээ "Соёмбо"-оос нэг нэгээр нь гаргаж авч цуглах гэсээр байтал 1989 он болсон л доо.

-Тэр vед хамтлагтаа нэр єгєх гэж бєєн ажил болж байв уу, аль эсвэл..?
-Нэрээ нэлээд сайн бодсон. Манайх драмын театрын хажууд байгуулагдсан шvv дээ. Тиймээс драмын театр болон Ардын дуу бvжгийн чуулгын уран бvтээлчдийн дунд "Оновчтой нэр олсон хvнийг сарынх нь цалингаар шагнана" гэсэн уралдаан зарлахад 128 нэр орж ирсэн. Харин тухайн vед Ардын дуу бvжгийн чуулгын бvжигчин байсан Сvхбаатар гэдэг залуу "Харанга" хэмээх нэрийг яг энэ шрифтээр нь бичиж ирээд "Та нар монголын анхны рок мэргэжлийн хамтлаг учраас харангаар уриалан дуудаж байна гэж би ийм нэр сонголоо" гээд єгсєн. Бид нар нэрээ авсан, Сvхээ ч сарынхаа цалинг гардсан даа.(инээв)

-Дуучин Лхагвасvрэнгийн асуудал юу болсон бэ, хамтлагийн гишvvд тоймтой зvйл ярихгvй юм?
-Тэр асуудлыг шалгуулж байгаа. Сонин хэвлэлээр гараад байсан шиг янз бvрийн юм болоогvй. Тухайн vед эрvvл явж байсан тєдийгvй бидэнтэй маргалдаж муудалцаагvй. "Ийгл" телевизийн ярилцлагаас гарч яваад л тийм зvйл болсон. Буруу зєв нь одоо шалгагдаж байна.

-Тоглолтондоо оролцоно биз дээ?
-Оролцолгvй яахав. Бид хамт байж л "Харанга" болно шvv дээ. Хамтлаг гэдэг чинь "Хамтаараа лаг" гэсэн утгатай. Лхагваа маань бэлтгэлээ хийгээд бидэнтэй цуг байгаа.

-Эрvvл мэнд, сэтгэл санааны хувьд ямархуу байгаа вэ?
-Сэтгэл санааны хувьд, бvрэн тогтвортой байна гэж яаж хэлэхэв дээ. Гэхдээ дажгvй байгаа.

-Бєєгийн онгодоо хvлээж аваагvй болохоор ийм гай барцадтай байна гэх хvмvvс ч байна лээ?
-Тэрийг сайн мэдэхгvй юм, єєрєє л мэдэж байгаа биз.

-Хорих ялаар шийтгvvлсэн хугацаандаа "Тоосго" нэртэй хамтлаг байгуулж, уран бvтээлээ vргэлжлvvлж байсан. Одоо тэр хамтлагтайгаа холбоотой байдаг юм болов уу?
-Vгvй ээ, тэр хамтлаг нь тарчихсан шvv дээ. Одоо тэдэнтэй ямар ч холбоогvй.

-Хамтарсан тоглолтынхоо дараа та нар бие даасан тоглолт хийнэ биз дээ?
-Ямар ч байсан, 20 жилийн ойгоо хийсний дараа бие даасан тоглолтуудаа тєлєвлєнє. Цаашид бид шинэ уран бvтээлдээ орно. Хоёрын хооронд хvч тарамдсан зvйл хийхгvй гээд энэ бvхнээ хойшлуулсан хэрэг.

-Гадаадад тоглолт хийнэ гэсэн. Яг ямар улс орнуудаар аялах юм бэ?
-Одоогоор гурав дєрвєн газраас санал ирээд байна. 20 жилийн дуулианаар хаана л монголчууд байна, тэр газар болгоноос л "Ирээч" гэж дуудах юм. Швед, Солоңгос, Америк гээд олон оронд очиж тоглох байх. Гурван єдрийнхєє тоглолтынхоо дараа визний асуудлаа шийдээд явна даа.

-Эцэст нь, "Харанга" хамтлагийг гурван vгээр тодорхойлооч гэвэл..?
-Зогсолтгvй эргэх хvч.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2266536/99c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1479 Үнэхээрийн гайхамшигтай ороод дуустал нь үзээрэй [5] ***Энxзaяa*** 2009-10-02 2483
1478 mgl huuheldein kino ~~~*oGoGo*~~~ 2009-10-02 8652
1477 Асашёорюү, Хакухо нарын барилдаан ~~~*oGoGo*~~~ 2009-09-28 1633
1476 Асашёорюү бүх цаг үеийн шилдэг гурван сумочийн нэг боллоо ~~~*oGoGo*~~~ 2009-09-28 2167
1475 mongol aylguu vneheer saixan shv.setgel xodlogoj uilmaarch ym shig.tanid neg ym bodogduulnaa gej. file [2] beschke_love 2009-09-28 3825
1474 uschin hoshin shog [2] maralmaa&MARALMAA 2009-09-28 1897
1473 bold ft oyun-erdene-anhnii hair bi chamd hairtai 2 ost maralmaa&MARALMAA 2009-09-26 2131
1472 ah egch naraa sumo yag vzeh be zagaad ogooch guij bn [1] 5959 2009-09-26 1877
1471 Би чамд хайртай” киноны Үрлээ, Баяраа нарын охины дүрийг залуу жүжигчин Ч.Ундрал амилуулсан юм [1] power23 2009-09-26 2558
» Харанга" хамтлаг power23 2009-09-26 2715
1469 Дуучин С.Жавхлан нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв (,,,kkk) [11] **bluesky** 2009-09-24 3318
1468 solongost haraar ajilladag hvmvvsiin amidral emneglet yavdal amidarliig haanaas unshij boloh bol ?????? [2] hdgfsagff 2009-09-24 2482
1467 500 myanga hoshin shog [2] maralmaa&MARALMAA 2009-09-24 2094
1466 ТАНЫ ИДЭЖ БУЙ ХООЛНЫ ҮНЭН ТӨРХ [3] Мичидмаа 2009-09-23 3065
1465 morin huurch baina uu [1] shininju 2009-09-23 1749
1464 LET'S GET IT STARTED - MC HAMMER shuu [1] **bluesky** 2009-09-23 1667
1463 Let's get it started KOREA MC **bluesky** 2009-09-23 1384
1462 gertee uidaj bgaa humuus bval sonsooroi goe duunuud bna file [2] **bluesky** 2009-09-23 1917
1461 24 24 ISA HIIDEG HVMVVST [1] MOTORO 2009-09-22 1796
1460 anhaa haliunaa-dandaa chamaigaa hairlaj yvya [1] maralmaa&MARALMAA 2009-09-22 2546
1459 муу сайн хужаа нар яаж байгааг хараач [12] ~~~*oGoGo*~~~ 2009-09-22 2519
1458 МОНГОЛ РЕНБҮҮЧИЙН АЙЛТГАЛ НОМ Monh-monh 2009-09-22 1374
1457 6-n davharaas usrelt [1] ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-22 1781
1456 Hot Stuff - DaVichi ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-21 1254
1455 egshiglen - yag odoo [1] СИКА 2009-09-21 1653
1454 Whitney Houston _ i Look To You _ ( New Music Video) [1] Xарису* 2009-09-21 1632
1453 Whitney Houston _ Million Dollar Bill _ (New music video) Xарису* 2009-09-21 1632
1452 Эхний өдрийн гурван бөх амжиж очсоноор тэмцээнээ эхлэхээр боллоо [1] lollipop976 2009-09-21 1492
1451 Амжилт гаргахгүй бол алдаагаа өөрсдөөсөө хайгаарай [1] lollipop976 2009-09-21 1596
1450 “Би чамд хайртай″киноны жужигчид ярьж байна [2] daruuhan01 2009-09-20 3085
1449 ~~~FUNNY........kkkkkkk~~~~ [1] .Sarnai. 2009-09-20 1510
1448 Эцэг (УС кино) [1] daruuhan01 2009-09-20 2013
1447 Мөрдөгч Дэррик Нэвтрүүлэг 5-р хэсэг [3] daruuhan01 2009-09-20 2554
1446 Beyoncé - Halo [1] kerisy 2009-09-20 1544
1445 Hugjim oilgodog huuhed [2] ~~~*oGoGo*~~~ 2009-09-20 1977
1444 П.Сэрдамба Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо [2] **bluesky** 2009-09-19 1517
1443 naadmiin daraa hoshin shog [3] maralmaa&MARALMAA 2009-09-19 2014
1442 999999999 [4] ...999999999 ... 2009-09-18 3112
1441 АГААРААР ХООЛЛОГЧ БУЮУ,ХООЛГҮЙГЭЭР АМЬДРАГЧ [2] Мичидмаа 2009-09-18 2007
1440 Саятны амжитлтанд хүрэх 21 нууц / [4] **bluesky** 2009-09-17 2028
1439 geriin hana suhdug hulgaichiig ilruuljee [3] maralmaa&MARALMAA 2009-09-17 1567
1438 umnud hytadad hultui mogoi garchee [3] maralmaa&MARALMAA 2009-09-17 2526
1437 Дэлхийд ганцхан монгол наадам ,,,nice pic **bluesky** 2009-09-17 1792
1436 anhaa haliunaa-hairiin hvcheer [1] maralmaa&MARALMAA 2009-09-17 1851
1435 БНСУ-д ажиллаж байгаад эрvvл мэндээрээ хохирсон Мөнхтoгтoхын тухай [7] daruuhan01 2009-09-16 3150
배너신청
자생병원

배너신청