
Эхний өдрийн гурван бөх амжиж очсоноор тэмцээнээ эхлэхээр боллоо
Уншсан 1492 vote 0 2009.09.21 12:18:18Өнөөдөр чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Данийн Хернинг хотноо хөшгөө нээж байна. Манай гурван бөх түрүүлж Берлин орон тэндээсээ машинаар Хернинг орохоор болсон тухай бид өмнө нь та бүхэндээ мэдээлж байсан билээ. Өчигдөр орой Данийн цагаар 1130-д бэлэн байх ёстой байсан манай бөхчүүд амжиж очиж чаджээ. Тэд ямар ч байсан сугалаанд оролцож өрсөлдөгч бөхчүүдийн нь нэр тодорсон байна.
55 кг-ийн жинд МУГТ, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Б.Наранбаатар эхний тойрогтоо БНАСАУ-ын бөх Кён Ил Янтай оноолт таарчээ. Хэрвээ тэр ялбал Литва, Их Британий бөхчүүдийн ялсантай нь хүч үзнэ.
66 кг-ийн жинд улсын аварга П.Өнөрбат эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогтоо Манфред Бротцнертой хүч үзэх гэнэ.
96 кг-ийн жинд УАШТ-ийн мөнгөн медальт Я.Алтантулгын эхний учраа нь Их Британий Леон Раттиган байх нь. Ялах аваас Герман, Венесуэлийн ялсантай нь хүч үзэх ажээ.
Manaihan er n ih odtoi bga shuu dee amjilt husie