Бичлэгийн тоо 5,522
Бодол чинь хамт байх тоолонд сэтгэл минь хавар шиг нялхардаг
Болзоонд уригдсан юм шиг чам руу яарах тоолонд сэтгэл минь зун шиг сэргэдэг
Дэргэд чинь алга даа гэж санаашрах тоолонд сэтгэл минь намар шиг уйтгарладаг
Дэмий нэг шархалсан уу гэж эргэцvvлэх тоолонд сэтгэл минь євєл шиг дvнсийдэг
Хавар хаврын цагт сэтгэл нэг л гэгэлгэн
Хайр хайрын мєрєєдєлд бодол нэг л эмзэгхэн
Харц харцны талимаанд зvрх нэг л шаналанхан
Харин энэ дунд дурлал минь ганцаараа єнчин
Мєрєєдєл хvслийн минь цэнхэр шувуухайнууд сэтгэлд минь єдлєдєг
Мєнхийн биш ч гэсэн залуу насны гэнэн дурлалууд зvрхэнд минь шингэдэг
Урам тэтгэсэн цєєхєн хэдэн vгс ухаарал хайрладаг
Удахгvй дээ гэж тэвчсэн ганцхан хvлээлт итгэл минь болдог
