Нэгэн он улирч өнгөрлөө
Нимгэн энэхэн бие минь
Нэгэн насаар элэгдлээ
Нээрээ ингэхэд бүтээсэн минь юусан билээ
Нимгэн энэхэн биед минь нэмэгдсэн нь юусан билээ.
***                              ***                                     ***
Танхил энэхэн биеийг минь төрүүлсэнд
Талархлаа аав ээждээ
Хөрстийн доор  Монгол эх оронд минь илгээгдсэн
Хүүхэн доод заяандаа чиг баярлалаа
Намайг хайрлаж атаархаж бас үзэн ядаж асан
Нарт хорвоод зэрэгцэн амьдарч яваа
Ах дүү амраг садан аялаг гоо найз хүүхнүүд

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!