Урам зєгнєлийн чинь ємнє
Ухаантай дvр эсгээд хэрэггvй бололтой.
Ухаанаа єгчихсєн дурлалын чинь ємнє
Ухамсартай тєрх харуулаад нэмэргvй юмсанж.

Харцны чинь илэрхийлэлээр хэлэх vгээ бэлдэн
Хачир хужрийг нь тааруулж ярианий єнгєє єєрчлєн
Хардалт ганцаардлын чинь ємнє бие сэтгэлээр буулт хийж
Харанхуй шєнийн босоо ороолонг ч зєвхєн чамаар тєсєєлнє.

Алдаж оносон ч тэмцэж байн, эрх чєлєєгєє тунхаглахын цагт
Амраг янагийн холбоо тэр єдєртэй хамт булшлагдах vед
Агшин бvр нь зоосны нvхээр хэмжигдэх гашуун амьдралын хуудсийг
Андуурч хайрласан хайрын чинь дурсамжтай тэнэж явсан тэр л ууланд чинь vлдээнэ.

profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...